Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Удиртгал

1991 онд бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан Хятадад илрэн гарч, ажиллаж эхэлсэн юм. Тэр хэдэн сая үг илэрхийлсэн бөгөөд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг Бурханы гэрээс эхлэн хийсээр ирсэн билээ. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, тэнгэрийн хаанчлалын ирэлтийн сайн мэдээг авчирсан юм. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд бүх үнэнийг илэрхийлж, Библийн Илчлэлийн номонд дурдсан лацадсан хуйлмал номыг бүхэлд нь нээсэн бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг удирддагийн зорилго юу болох, хүн төрөлхтнийг аврах Бурханы авралд яагаад гурван үе шат байдаг, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг Бурхан яаж хийдэг, бие махбодтой болохын нууц, Библийн дотоод түүх, Бурханы цор ганц эрх мэдэл, Бурханы зөвт зан чанар, Бурханы ариун байдал, Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдаг, Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг, гай гамшгийн өмнө өргөгдөхийн нууц, ялагчдыг хэрхэн бий болгодог, төрөл бүрийн хүмүүсийн эцсийн хүрэх газар ба төгсгөл, Христийн хаанчлал хэрхэн биеллээ олох гэх мэт Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг тухай зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууцыг бүрэн илчилсэн юм. Тэр үнэхээр шинэ мэдлэгийн хүрээг тэлж, нүд хужирласан билээ! Төгс Хүчит Бурхан ийнхүү хэлдэг: “Эцсийн өдрүүдэд Өөрийнхөө хуйлмал номыг дэлгэх үедээ Би үүнийг та нарт хэлэх болно. (Хуйлмал ном гэдэг нь Миний хэлсэн бүх үг буюу эцсийн өдрүүд дэх Миний үгийг хэлж байгаа—энэ нь үүн дотор байгаа бүхэн юм)” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зуун аравдугаар бүлэг”-ээс). “Эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтний хүрэх газар болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дундах авралын бүх ажлыг төгсгөхийн тулд Ехова, Есүс хоёрын ажил болон хүмүүсийн ойлгоогүй бүх нууцыг ил болгодог. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат бүх зүйлийг төгсгөл болгодог. Хүний ойлгоогүй бүх нууцыг тайлан, тэдгээрийн гүнд нэвтэрч, зүрх сэтгэлдээ тов тодорхой ойлголттой болох боломжийг хүнд олгох хэрэгтэй. Тэр үед л хүмүүсийг төрлийнх нь дагуу хувааж болно.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс) Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христийн илэрхийлсэн үг нь элбэг арвин, үр өгөөжтэй, иж бүрэн байдаг бөгөөд Христ бол гарцаагүй зам, үнэн, амь, мөн Тэрээр хүн төрөлхтөнд үүрдийн амийн замыг буюу мөнх амийн замыг авчирдаг гэдгийг харах боломжийг хүмүүст олгодог.

Эзэн Есүс: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27), “Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7) гэж хэлсэн. Төгс Хүчит Бурхан: “Миний ардууд Миний дуу хоолойг сонсох болно, Намайг үнэхээр хайрладаг хүн нэг бүр Миний сэнтийн өмнө эргэн ирнэ.” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Нэгдүгээр бүлэг”-ээс) гэдэг. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажил Хятадын эх газарт эхэлсэн цагаас хойш Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг хайрладаг, Бурханы илрэлтийг хүсэн тэмүүлдэг янз бүрийн шашин, урсгалын хүмүүс Төгс Хүчит Бурханы хэлсэн үгээс Бурханы дуу хоолойг таньсан. Төгс Хүчит Бурханы үг бол үнэн, энэ нь үнэхээр чуулгануудад хандан Ариун Сүнсний хэлдэг зүйл бөгөөд Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн ажлыг хийхээр илрэн гарсан гэдгийг тэд харсан билээ. Энэ хүмүүс Бурханы сэнтийн өмнө хуран цугларчээ. Одоо үед дэлхий дахинд улам олон хүн Төгс Хүчит Бурханы үг болон ажлыг судалж шинжлэхээр хичээж байна. Хүн төрөлхтөн Бурханы үгэнд аажмаар сэргэж, үнэнийг хүлээн зөвшөөрч, мэдэж эхэллээ. Бурханы үг хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү—Хаанчлалын эрин үе рүү аваачна. Бүгд Бурханы үгээр биелэх бөгөөд үнэнээр цангаж, Бурханы илрэлтийг эрж хайдаг бүх хүн Бурханы сэнтийн өмнө буцаж очно. Энэ бол агуу чиг хандлага; энэ нь Бурханы гарцаагүй биелүүлэх бодит байдал билээ.

Одоо үед бүх шашны ертөнц дэх олон хүн Бурханы илрэлтээр цангаж, үүнийг эрж хайж байгаа боловч чуулгануудад хандан Ариун Сүнсний хэлдэг зүйлийг хайхад анхаарал хандуулдаггүй учраас Бурханы дуу хоолойг сонсож чаддаггүй, улмаар Бурханыг эргэн ирэхэд угтан авч чаддаггүй. Бүх улс орон, газар нутаг дахь, үнэнийг эрж хайж, Бурханы илрэлтээр цангадаг хүмүүс Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хялбархан судалж, шинжилж, Бурханы дуу хоолойг сонсож, Түүний өмнө хүргэгдэг гэсэндээ бид, эцсийн өдрүүдийн ажлаараа Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үзэгдлийн үнэнийг аваад, сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийх хорин үнэн болгон эмхэтгэж, хянан засварласан юм. Бурханы үгийн үнэнээс үүдэн шашны үзлийн хөгийн, утгагүй байдлыг тодорхой харахад нь туслахын тулд бид Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, шинжилдэг хүмүүсийн шашны нийтлэг үзлийн дагуу Бурханы үг, номлол, нөхөрлөлийг эмхэтгэсэн билээ. Тэгснээр хүмүүс өөрсдийг нь хүлж, хязгаарлаж байсан шашны үзлийг хаяж, эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг хүлээн зөвшөөрч, Бурханы сэнтийн өмнө хүргэгдэж чадах бөгөөд Хурганы мөрийг дагаж, шинэ эрин үед орж чадна!

Дараах:Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, ажиллахын тулд хүний Хүү болон гарч ирнэ гэж Эзэн Есүс Өөрөө зөгнөсөн

Холбогдох агуулга