Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

9. Хүн яаж үнэнч хүн байхаар хэрэгжүүлж, орох ёстой вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Үнэнийг эрэлхийлнэ гэдэг хамгийн чухал зүйл бөгөөд үүнийг хэрэгжүүлэх үнэндээ тун энгийн юм. Чи эхлээд үнэнч хүн байж, үнэнээ хэлж, Бурханд зүрх сэтгэлээ нээх ёстой. Ах эгч нартайгаа ярихад хэтэрхий ичмээр зүйл байвал өвдөг сөгдөөд, үүнийгээ залбирлаар дамжуулан Бурханд хэлэх хэрэгтэй. Чи Түүнтэй үнэнч шударга байхаас эхлэх ёстой. Зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Бурханд хэл; хий дэмий бүү тал зас, Түүнийг хуурах гэж бүү оролд. Хэрэв чи сул дорой байсан бол сул дорой байснаа хэл; ёрын муу байсан бол ёрын муу байснаа хэл; ов мэхтэй байсан бол ов мэхтэй байснаа хэл; хэрцгий, муу санаатай байсан бол үүнийхээ тухай Бурханд хэл. Хэрэв чи байр суурийн төлөө үргэлж тэмцэж байгаа бол үүнийгээ ч Түүнд хэл. Бурхан чамайг сахилгажуулаг; чамд зориулсан орчныг зохицуулаг. Бүх бэрхшээлээ туулж, бүх асуудлаа шийдэхэд чинь туслах боломжийг Бурханд олго. Чи Бурханд зүрх сэтгэлээ нээх ёстой; Түүнийг бүү хаа. Чи Түүнийг хаасан ч гэсэн Тэр чамайг нэвт харж мөн л чадна, харин чи Түүнд сэтгэлээ нээвэл үнэнийг олж авч чадна. Тэгэхээр чи аль замыг сонгох ёстой гэх вэ? Хүмүүс үнэнийг олж авахыг хүсвэл эхлээд үнэнч байх хэрэгтэй бөгөөд яавч дүр эсгэх ёсгүй. … Үнэнчээр хэрэгжүүлснээр л зүрх сэтгэл чинь нээгдэх бөгөөд зүрх сэтгэл чинь нээгдмэгц үнэн чиний дотор орж, улмаар чи үнэнийг ойлгож, олж авч чаддаг. Хэрэв чи зүрх сэтгэлээ үргэлж хаалттай байлгаж, хэнд ч, хэзээ ч үнэнээ хэлэлгүй, үргэлж булзаж байдаг бол эцэст нь өөрийгөө сүйрүүлэх бөгөөд ямар ч үнэнийг ухаарч, олж авч чадахгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”-ээс

Үнэнч байхын тулд чи эхлээд хүн болгонд зүрх сэтгэлээ нээх ёстой, ингэснээр хүн бүр зүрх сэтгэлийг чинь харж, бодож байгаа бүхнийг чинь харж, үнэн төрхийг чинь харж чадна; харин дүр эсгэж, өөрийгөө нуун далдлахаар хичээх ёсгүй. Тэр үед л хүмүүс чамд итгэж, үнэнч хэмээн тооцох болно. Энэ бол хамгийн үндсэн хэрэгжүүлэлт бөгөөд үнэнч байхын урьдач нөхцөл юм. Чи үргэлж дүр эсгэж, ариун, эрхэм дээд, агуу дүр үзүүлж, ёс зүйн өндөр чанартай царайлж байна. Тэгээд хүмүүст завхрал, дутагдлаа харуулдаггүй. Мөн өөрийгөө шулуун шударга, агуу, өөрийгөө золиослогч, туйлширдаггүй, амь бие хайргүй гэж итгүүлэхийн тулд хүмүүст хуурамч дүр харуулдаг. Энэ бол хуурмаг байдал юм. Бүү дүр эсгэ, бүү өөрийгөө хайрцагла; харин өөрийгөө ил болгож, зүрх сэтгэлээ уудлан бусдад харуул. Хэрэв чи зүрх сэтгэлээ уудлан бусдад харуулж чаддаг бол, өөрөөр хэлбэл, эерэг ч бай, сөрөг ч бай, хийнэ гэж зүрх сэтгэлдээ бодож төлөвлөдөг бүхнээ ил болгож чаддаг бол үнэнч байгаа хэрэг бус уу? Хэрэв чи өөрийгөө ил болгон бусдад харуулж чадвал Бурхан бас чамайг хараад, “Чи өөрийгөө ил болгон бусдад харуулсан тул Миний өмнө бас үнэнч байгаа нь лавтай” хэмээн хэлэх болно. Хэрэв чи зөвхөн бусдын нүднээс далдуур Бурханд өөрийгөө ил болгож, бусдын өмнө үргэлж агуу, эрхэм дээд, шулуун шударга, амь хайргүй дүр эсгэх юм бол Бурхан юу гэж бодож, юу гэж хэлэх вэ? “Чи үнэхээр ов мэхтэй, туйлын хоёр нүүртэй, шалихгүй, мөн үнэнч биш юм” гэж хэлэх болно. Бурхан чамайг ийнхүү яллана. Хэрэв чи үнэнч байхыг хүсвэл Бурхан юм уу хүмүүсийн өмнө юу ч хийлээ гэсэн бусдад сэтгэлээ уудалж, зүрх сэтгэлээ илчилж чаддаг байх ёстой.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”-ээс

Өнөөдөр ихэнх хүмүүс өөрсдийнхөө үйлдлийг Бурханы өмнөй өмнө байдаггүй ч Ариун Сүнс чамтай хамт байдаг бөгөөд энэ хүнд залбирах үедээ чи бас Бурханый. Бурханы ажиглалтыг тэсвэрлэж чадахгүй ямар ч хэрэг явдал нь үнэнтэй нийцэхгүй бөгөөд хаягдах ёстой; эс бөгөөс энэ нь Бурханы эсрэг нүгэл юм. Иймд залбирч байхдаа ч, ах эгч нартайгаа нөхөрлөж байхдаа ч эсвэл үүргээ биелүүлж, ажил хэргээ зохицуулж байхдаа ч чи зүрх сэтгэлээ Бурханы өмнө тавих ёстой. Чамайг чиг үүргээ биелүүлж байх үед Бурхан чамтай хамт байдаг бөгөөд санаа чинь зөв, Бурханы гэрийн ажлын төлөө байгаа цагт Тэр чиний хийдэг бүхнийг зөвшөөрнө, иймээс чиг үүргээ биелүүлэхдээ чи өөрийгөө чин сэтгэлээсээ зориулах ёстой. Залбирах үед хэрвээ чи Бурханыг хайрлах зүрх сэтгэл тээж, Бурханы халамж, хамгаалалт, ажиглалтыг эрж хайдаг бол, хэрвээ эдгээр нь чиний санаа зорилго мөн бол залбирал чинь үр нөлөөтэй байх болно. Жишээлбэл, цуглаан дээр залбирах үедээ хэрвээ чи зүрх сэтгэлээ нээж, Бурханд залбирч, худал хуурмаг зүйл ярихгүйгээр зүрх сэтгэл дотроо байгаа зүйлийг Түүнд хэлбэл—залбирал чинь үр нөлөөтэй байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос

Өнөөдөр Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч Түүний зөвшөөрлийг авч чадахгүй бөгөөд бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хэн ч төгс болгуулж чадахгүй. Өөрийн хийж байгаа бүхнийг Бурханы өмнө авчирч чадах эсэхээ хар. Хэрвээ чи хийж байгаа бүхнээ Бурханы өмнө аваачиж чадахгүй бол чи ёрын мууг үйлдэгч гэдгийг энэ нь харуулдаг. Ёрын мууг үйлдэгчид төгс болгуулж чадах уу? Чиний хийдэг бүхнийг, үйлдэл, санаа зорилго, хариу үйлдэл бүрийг Бурханы өмнө аваачих ёстой. Өдөр тутмын сүнслэг амьдрал чинь—чиний залбирал, Бурханд ойр дотно байдал, Бурханы үгийг идэж, уух байдал, ах эгч нартайгаа хийдэг нөхөрлөл, чуулганы амьдралаар амьдарч байгаа байдал, хамтын үйлчлэлийг чинь хүртэл—Бурханы өмнө аваачиж, Түүгээр ажиглуулах ёстой. Ийм хэрэгжүүлэлт амийн өсөлтөд чинь тусална. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үйл явц бол ариусгалтын үйл явц юм. Чи Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх тусмаа төдий чинээ их ариусгагдаж, Бурханы хүсэлтэй төдий чинээ их нийцнэ, тэгвэл чи дур зоргоороо амьдрахгүй бөгөөд зүрх сэтгэл чинь Түүний өмнө амьдарна. Чи Түүний ажиглалтыг хэдий чинээ хүлээн зөвшөөрнө, Сатан төдий чинээ ичих ба чи махан биеийг төдий чинээ хаяж чадна. Иймээс Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх нь хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой зам юм. Юу хийдэг чинь хамаагүй, ах эгч нартайгаа нөхөрлөх үедээ ч гэсэн, хэрвээ чи өөрийнхөө үйлдлийг Бурханы өмнө аваачиж, Түүний ажиглалтыг эрж хайдаг бол, санаа зорилго чинь Бурханыг Өөрийг нь дуулгавартай дагахын төлөө бол хэрэгжүүлдэг зүйл чинь хамаагүй илүү зөв байх болно. Чи өөрийн хийдэг бүхнийг Бурханы өмнө аваачиж, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрсөн цагт л Бурханы өмнө амьдардаг нэгэн болж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос

Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг огт хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, үнэнийг хэзээ ч нуухгүй байх; дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хэзээ ч хийхгүй байх; Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх явдал юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгэн дэх хольцоос татгалзаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ. … Зарим хүн ёсорхуу, зүй зохистой байдлаар авирлаж, Бурханы өмнө нэн “даруу” мэт харагддаг боловч Сүнсний өмнө догширч, бүх эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүнийг үнэнч хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэй агаад хүмүүстэй харьцахдаа чадамгай бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн гэж хэлнэ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх туйлын дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчилж,_гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг хялбархан олж авч, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авалгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал эрж хайдаггүй, зүгээр л үнэнч шударга байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, өөрт байгаа бүхнийг зарлагадахыг хүсдэг бол, өөрийнхөө амийг Бурханы төлөө золиосолж, гэрчлэлд зогсох чадвартай бол, Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөртөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол энэ хүмүүс гэрлээр тэтгэгддэг бөгөөд хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Хэрэв чи хааш яаш байж, Бурханыг хууралгүй үүргээ биелүүлэхийг хүсдэг бол үнэнч хүн байх асуудлыг шийдвэрлэх ёстой. Үүргээ биелүүлж байхдаа засалт, харьцалтыг хүлээн зөвшөөрч, Бурханы Сүнсний шинжилтийг зөвшөөрөн, Бурханы шаардлагын яг дагуу хэрэгжүүлэх ёстой. Хэрэв үүрэгтээ хааш яаш байгаагаа олж мэдвэл Бурханд залбир. Мөн Бурханыг хуурахаар оролдож байгаагаа олж илрүүлбэл энэхүү гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнийгээ нуун далдалж, дүр эсгэж болохгүй бөгөөд бусдад буруугаа тохохын тулд баримтыг гуйвуулж бүр ч болохгүй. Чи хийдэг зүйлдээ ийм нухацтай байж, үг үйлдэл болгондоо чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Шулуухан, үнэн үгтэй байж, баримтаас үнэнийг эрж хай, үгээ дүр эсгэлтээр бүү бузарла. Хэрэв чи гэм буруугаа олж илрүүлбэл Бурханд залбирахаас гадна бусдад бас үүнийгээ ил тод хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрийнхөө нэр төрийг бодсондоо бүү хулчий. Чи баримттай зоригтойгоор нүүр тулах ёстой. Иймэрхүү хэрэгжүүлэлт нь утга учиртай бөгөөд чамд ач тустай байх нь баттай. Нэгдүгээрт, энэ нь үнэнч хүн байх итгэлийг чинь нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, энэ нь доромжлолоос айхгүй байж, нэрэлхүү зан, өөрийгөө хүндлэх сэтгэлээ орхихыг сургана. Гуравдугаарт, энэ нь чамд баримттай нүүр тулж, баримтыг хүндлэх эр зориг өгч чадна. Дөрөвдүгээрт, хийж байгаа зүйлдээ нухацтай хандах хүслийг чинь нэмэгдүүлж чадна. Хүмүүс хэсэг хугацаанд энэ маягаар хэрэгжүүлснийхээ дараа үүргээ биелүүлэхдээ хавьгүй илүү үнэнч байж, хийдэг зүйлдээ илүү бодитой, илүү бага хуурмаг байх болно. Тэгээд хэдхэн жилийн дотор хийдэг зүйлдээ чин сэтгэлээсээ, нухацтай ханддаг, аливаа хэрэг явдлыг зохицуулахдаа хариуцлагатай байдаг үнэнч хүмүүс болно. Ийм хүмүүс үүргээ биелүүлж, ажлаа хийхдээ харьцангуй найдвартай байдаг. Бурханы гэр ийм хүмүүсийг ашиглах үед л аливаа зүйл буруугаар эргэхгүй нь баттай болж чадах юм.

Дээрхийн нөхөрлөлөөс

Яг одоо та нар үнэнч хүн болохоор хичээллэх явцад байна. Хичээллэх явцад чи юунд илүү анхаарах хэрэгтэй вэ? Чи Бурханыг мэдэхэд анхаарч, үнэнийг ойлгоход анхаарах хэрэгтэй, мөн эерэг талаас бодитой оролтод хүрэх ёстой. Хэрэв чи эерэг талаас орвол сөрөг талын завхрал аяндаа багасах болно, энэ нэн чухал. Жишээлбэл, үнэнч хүн байхын тулд чи нэн тэргүүнд үнэнч хүн байх бодит байдал болон үнэнээр өөрийгөө зэвсэглэх хэрэгтэй. Ингэсний дараа чиний үнэнч чанар нэмэгдэж, худал хуурмаг, зальхай зан аяндаа багасна, тийм биз? Яг л бохир усаар дүүрэн аяга шиг. Чи үүнийг асгаж чадахгүй, тэгвэл чи яах вэ? Аяганд хэсэг цэвэр, сайн ус хийх хэрэгтэй, тэгээд сайн ус аяндаа бохир усыг цэвэрлэх болно. Тэгвэл та нар өөрсдийгөө үнэнээр зэвсэглэх ёстой, тэгээд үнэн дотор чинь ормогц чиний дотор байгаа сөрөг зүйлс аяндаа алга болно.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл I дэх “Худал хэлэх асуудлыг хэрхэн уг үндсээр нь шийдвэрлэх тухай”-аас

Өмнөх:Үнэнч хүн болон ов мэхтэй хүний хоорондох ялгаа юу вэ?

Дараах:Үүргээ биелүүлнэ гэж юу вэ?

Холбогдох агуулга