Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Амьдралаа Сүнслэг Үйлчлэлд Зориулав

Жоу   ШуаньШаньдун Муж

2003 оны 4-р сарын 3-нд би нэгэн эгчтэй хамт шинэ итгэгчтэй уулзахаар явлаа. Энэ шинэ итгэгч хүн үнэн дотор тогтоогүй байсан бөгөөд эцэст нь бидний тухай мэдээлсэн байв. Үүнээс болоод дөрвөн энгийн хувцастай хорон санаат цагдаа ирж, бид хоёрыг албадан машинд суулгаж, цагдаагийн газар руу авч явав. Замд би маш их сандарч байлаа, учир нь надад манай чуулганы зарим гишүүний нэрсийг жагсаасан пейжер болон тэмдэглэлийн дэвтэр байв. Хорон муу цагдаа эдгээр зүйлсийг олчих вий, бас ах эгч нар миний пейжер лүү залгах вий гэж би бүр илүү айж байсан учраас Бурханд хандан: “Бурхан минь, би юу хийх ёстой вэ? Таниас гуйж байна, надад гарах гарц өгөөч, эдгээр зүйлийг хорон муу цагдаагийн гарт бүү оруулаач” хэмээн дотроо тасралтгүй, яаравчлан залбирч байв. Үүний дараа би юмнуудаа цүнхнээсээ авч, бүсэлхий рүүгээ чимээгүйхэн зөөж хийгээд, миний гэдэс эвгүйрхсэн тул ариун цэврийн өрөө ашиглах хэрэгтэй байна гэж хэллээ. Муу цагдаа нар “Чи муу новш” гэж намайг хараав. Дахин дахин гуйсны эцэст намайг эмэгтэй цагдаа дагаж бие засах өрөөнд оруулав. Бүсээ авахад минь пейжер унаж, би хурдхан шиг авч бохир усны хоолой руу шидлээ. Тэр үед бүсэлхийнд байгаа цүнхийг эмэгтэй цагдаа нь илрүүлэх вий гэж айж байсан болохоор би цүнхийг хоолой руу хаялгүй, харин хогийн саванд хийв. Шөнө дахин угаалгын өрөөнд орохдоо аваад жорлонд хаячихна гэж би бодсон юм. Гэтэл би тэр бие засах өрөөнд дахин очихооргүй болов. Хорон муу цагдаа нар миний хогийн саванд хаясан цүнхийг олсон байж таарав.

Муу цагдаа нар эгч бид хоёрыг нэг өрөөнд түгжээд, бүх хувцсыг маань тайлуулж нэгжив. Тэд юм нуусан байж магадгүй хэмээн бидний үсийг хүртэл нягталж үзэв. Нэгжлэгийн дараа тэд биднийг гавлаж, өрөөнд түгжив. Шөнө болоход хорон муу цагдаа нар биднийг салгаж, эрчимтэй байцаав. Тэд надаас: “Чи хаанаас ирсэн бэ? Чиний нэр хэн бэ? Чи хэзээ энд ирсэн бэ? Энд юу хийж байгаа юм? Хаана амьдардаг вэ? Юунд итгэдэг вэ? Хамт байгаа хүний чинь нэр хэн бэ?” гэж асуув. Миний хариултанд сэтгэл хангалуун байгаагүй тул муу цагдаа нар “Бид үнэнээ хэлсэн хүмүүсийг өршөөж, эсэргүүцсэн хүмүүст хатуу ханддаг. Хэрэв чи үнэнийг хэлэхгүй бол өөртөө л харамсах болно! Ярь! Та нарыг хэн ахалдаг юм? Та нар юу хийж байна? Ярь, тэгвэл бид чамд зөөлөн хандах болно” гэж ууртайгаар хэлэв. Тэр үед би хууль зөрчөөгүй, ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй тул цагдаагийн байгууллага намайг яаж ч чадахгүй гэж бодож байв. Тиймээс тэд хүчээр надад буруу хүлээлгэх гэж оролдсон ч би тэдэнд хариу өгсөнгүй. Учир нь би аль хэдийн сэтгэлдээ: Би Иудас биш, би ах эгч нараа зарахгүй, Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг зарахгүй гэж шийдсэн байлаа. Тэд надаас юу ч олж авч чадахгүй гэдгээ мэдээд бажгадан намайг зэрлэгээр цохиж, өшиглөж эхэлсэн бөгөөд “Чи юу ч хэлэхгүй байгаа тул бид сургаад өгье, хөл гарыг чинь тэлж тарчлаах болно” гэж хэлэв. Тэгээд дахин гэнэт балмадаар цохиж, өшиглөж гарав. Үүний дараа тэдний нэг нь намайг газар суухыг тушааж, гарыг минь гавлан арагш нь байдгаараа хүчтэй мушгив. Тэгээд тэр миний ард сандал тавьж гарыг минь сандлын артай олсоор холболоо. Тэгээд тэр бүх хүчээрээ миний гар дээр дарав. Даруй миний гар яг хугарах гэж байгаа мэт маш их өвдөж би өөрийн эрхгүй чарлав. Тэд миний гарыг яг иймэрхүү байдлаар дахин дахин өвтгөн хэдэн цаг тарчлаав. Дараа нь би үүнийг тэвчихэд бэрх болж, толгойноос хөлийн хуруу хүртэл бүх бие татганав. Тэд үүнийг хараад, “Битгий галзуурсан мэт дүр эсгээд бай, бид урьд өмнө нь ийм юм олон удаа харсан. Чи хэнийг айлгаж байна вэ бодоов? Ингэснээрээ чи бидний гараас мултарна гэж бодож байна уу?” гэж хэлж байв. Намайг татганасаар байхыг хараад хорон муу нэг цагдаа: “Бие засах өрөө орж, аманд нь ялгадас хийвэл идэх нь үү, үгүй юу, хар” гэж хэлэв. Тэд саваагаар ялгадас самарч миний аманд нялан идүүлэхэд миний амнаас хөөс цахарсаар, татганасаарбайгааг хараад тэд намайг суудлаас буулгав. Миний бие бүхэлдээ толгойноос хөл хүртэл тэсэж боломгүй таталдан өвдөж, би шалан дээр саа өвчин туссан мэт орилон хэвтэж байлаа. Нилээд хугацааны дараа гар сарвуу маань дахин хөдөлж эхлэв. Чөтгөрүүд намайг толгойгоо хананд цохин, өөрийгөө алахаас эмээж, надад дуулга өмсгөв. Дараа нь тэд намайг жижиг төмөр өрөөнд чирч оруулав. Би уйлан Бурханд залбирав: “Ай Бурхан минь, миний махан бие дэндүү сул дорой байна. Танаас гуйж байна, намайг хамгаалаач. Сатан намайг яаж ч хяхаж хавчиж байсан, би Иудас шиг танаас урваснаас үхсэн минь дээр. Би ах эгч нараа, мөн Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг зарахгүй. Би тэр улиг болсон Сатаныг ичээхийн тулд Таны төлөө гэрчлэлд зогсоход бэлэн байна.”

Гурав дахь өдөр нь хорон муу цагдаа нар хогонд хаясан тэмдэглэлийн дэвтэр, чуулганы гишүүдийн нэрсийн жагсаалтыг гаргаж ирэн, намайг байцаасан. Эдгээрийг хараад би ихэд эвгүйцэж, өөрийгөө буруутган харамсаж байлаа. Аймхай хулчгар байсны улмаас би тэр үед цүнхээ муу усны хоолой руу хаяж зүрхлээгүйгээс ийм ноцтой үр дагавар гарлаа гэж өөртөө дургүй хүрч байв. Бурханы гэрийн зохицуулалтыг сонсолгүй, үүргээ биелүүлэхдээ эдгээр зүйлсийг авчран, чуулгандаа ийм их хохирол учруулсандаа өөрийгөө бүр ч их үзэн ядаж байв. Өнөөдөр амсаж буй энэ зүдгүүрийг би хүртэх ёстой, Бурханы гэсгээлт, шүүлт над дээр ирж байна гэдгийг би сайн мэдэж байсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байсан юм. Би бас Сатаныг ялан дийлэхийн тулд Бурханд түшиглэхийг хүсэж байсан. Тэр үед би туршлагын магтаал дууг санав: “Урд минь байгаа замд би санаа зовохгүй ээ; зөвхөн Бурханы хүслийг биелүүлэх нь миний ажил. Ирээдүйнхээ талаар ч би санаа зовохгүй. Бурханыг хайрлах замыг би сонгосон учраас эцсээ хүртэл үнэнч байх болно. Ямар ч аюул бэрхшээл байсан, өмнөх зам ямар ч бартаатай байсан би үл хайхран Бурханыг алдаршуулах өдрийг зорьж байгаа учраас бүх зүйлийг хаяж, урагш тэмүүлэх болно” (Бурханы Хургыг Дагаж, Шинэ Дуунуудыг Дуулан “Элэгсэг Бурханы Замаар Алхах нь”). Би энэ дууг чимээгүйхэн аялахад зүрх сэтгэл маань дахин итгэл, хүч чадалтай болов. Цагдаа надаас “Энэ зүйлс чинийх үү? Бидэнд үнэнээ хэл, тэгвэл бид чамд шударга бус хандахгүй. Чи бол хохирогч, чамайг хуурсан. Танай шашин бол хорын муу урсгал; чиний итгэдэг Бурхан бол маш тодорхой бус, алс хол, тэнгэрт байгаа бялуу юм. Коммунист нам бол сайн, чи нам засгийг түших хэрэгтэй. Хэрэв чамд бэрхшээл тохиолдвол бидэн дээр ирж болно, түүнийг шийдэхэд чинь бид тусална. Хэрвээ чамд ажил олоход тусламж хэрэгтэй бол бид бас чамд тусалж чадна. Зүгээр л чуулганыхаа тухай бүх үнэнээх хэлчих;. Жагсаалтанд байгаа эдгээр хүмүүс юу хийдгийг бидэнд хэл. Тэд хаана амьдардаг вэ? Чиний удирдагч хэн бэ?” Би тэдний худал ярьж байгаа арга мэхийг нэвт харж: “Эдгээр зүйлс минийх биш, би мэдэхгүй” гэж хэлэв. Тэд намайг юу ч илчлэхгүй нь гэдгийг мэдээд жинхэнэ нүүр царай нь ил гарч, намайг газарт унаган хэрцгий догшноор навсартал зодож, бүх хүчээрээ гавнаас минь чирч гулдрав. Намайг чирэх тусам гав чангарч мах руу минь шигдэн оров. Маш их өвдөж, би чангаар орилж байсан тул хорон муу цагдаа нар: “Бид чамайг яриулна даа, шүдний оо шиг бага багаар шахахад чи ярьж л таарна!” гэж хэлэв. Эцэст нь тэд намайг газар дээр суулган миний хоёр гарыг сандлын ар луу харуулан хүлэв. Тэд намайг цохиж, байдаг хүчээ гарган миний гар дээр дарав; гар хугарах гэж байгаа мэт тэвчихийн аргагүй хурц өвдөлт мэдрэгдэв. Хорон муу цагдаагийнхан намайг тамлаж “Ярь чи” гэж зандрахад эргэлзээгүйгээр: “Би мэдэхгүй!” гэлээ. “Хэрэв чи ярихгүй бол бид чамайг ална; ярихгүй бол амьд гарна гэж бүү горьд; чамайг арван жил, хорин жил, бүхэл бүх насаарчиньхорино; хэзээ ч гарахгүй гэж бод!” Би үүнийг сонсоод сэтгэлд минь энэ бодол зурсхийн орж ирсэн: Би бүх насаараа шоронд хоригдоход бэлэн байх ёстой. Дараа нь би туршлагын магтан дууг санав: “Бурханд хамгийн сайхан өргөл өгч, өөртөө хамгийн гашууныг үлдээ. Бурханы төлөө бат зогсож, гэрчлэл өг, Сатанд бүү бууж өг. Өө! Тархи хагарч, цус урсаж болно, гэхдээ Бурханы хүмүүсийн эрхэм чанар алдагдах ёсгүй. Бурханы итгэл зүрх сэтгэлд байдаг, би улигт Сатаныг ичээхэд шийдвэр төгс байх ёстой” (Хургыг дагаж, Шинэ Дуунуудыг Дуулагтун, “Би Бурханы Алдарших Өдрийг Үзмээр Байна”). Бурхан намайг гэгээрүүлж, гуйвшгүй бөгөөд эр зоригтой болгож, бүх зовлонг давж Бурханы гэрчлэлд зогсох итгэл, шийдвэр төгс байдлыг надад өгсөн. Үүний үр дүнд муу цагдаагийн газрын төлөвлөгөө биелээгүй, тэд ядартлаа намайг тамлан зовоож, дараа нь намайг төмөр өрөө рүү буцаажээ.

Хэд хоногийн дараа намайг туйлдтал цагдаагийнхан эрүүдэн шүүж билээ. Ухаан мэдрэл минь самуурч, Би гар сарвуу минь мэдээгүй болсон байв. Энэхүү харгис хэрцгий, хүнлэг бус эрүү шүүлттэй тулгараад би хорон муу цагдаа эргэж ирэн, надаас байцаалт авах вий гэж айдаг байлаа. Энэ тухай бодох үед миний зүрх айдаст автаж чичирдэг байв. Надад өөр юугаар эрүү шүүлт тулгахыг бас энэ байцаалт хэзээ дуусахыг би мэдэхгүй байлаа. Зөвхөн зүрх сэтгэлдээ Бурханд тасралтгүй залбирч, Бурханыг гэрчилж, Сатаныг гутаах чадвартай байхын тулд зүрхийг минь хамгаалж, зовлон зүдүүрийг тэвчих хүч чадал өгөхийг Бурханаас гуйдаг байсан.

Муу цагдаагийнхан намайг үнэнээ хэлэхгүйг мэдээд Үндэсний Аюулгүй Байдлын Бригад ба Нийтийн Аюулгүй Байдлын Товчоотой хамтран байцаасан. Өдөр шөнөгүй хорин хэдэн хүн үнэнийг албадан хэлүүлэхээр ээлжлэн байцааж байв. Тэр өдөр урьд нь байцааж байсан Үндэсний Аюулгүй Байдлын Бригадын хоёр муу цагдаа над дээр дахин ирж, эхлээд эелдгээр: “Хэрэв чи үнэнээ хэлбэл бид чамайг явуулна, чиний аюулгүй байдлыг бид хангах болно. ... Зөвхөн коммунист нам л чамайг аварч чадна, Бурхан чамайг аварч чадахгүй ...” гэж хэлэв. Тэдний нэг нь намайг нэг ч үг хэлэхгүй байгааг хараад бажгадан, шалан дээр суулган үг хэлээр доромжилж эхлэв. Тэр ширэн гутлаараа хөл рүү тэсэж боломгүй өвдтөл маш хүчтэй өшиглөв. Өөр нэг хорон муу цагдаа: “Юу болж байна, наадах чинь ярьж байна уу?” гэж асуув. Тэр “Энэ их зөрүүд юм, яаж ч зодсон, ярихгүй байна” гэж хэллээ. Тэр маш ууртайгаар “ Ярихгүй бол үхтэл нь зод!” гэв. Тэр хорон муу цагдаа:” Чи ярихгүй юу? Тэгвэл чамайг ална шүү!” гэж намайг айлган сүрдүүлэв. Би: “Хэлэх ёстой бүх зүйлийг хэлсэн, би мэдэхгүй!” гэж хариулав. Тэр маш их уурлан, яг л галзуурсан мэт харагдав. Зэрлэг араатан шиг архиран намайг зодож, өшиглөж эхлэв. Эцэст нь тэр намайг зодохоос залхаж, хуруу шиг зузаан олс олж, хэдэн удаа гараа ороолоо. Тэгснээ миний нүүрийг ахин дахин цохиж: “Чи Бурханд итгэдэг биздээ? Чамайг зовж байхад яагаад Бурхан чинь ирж, чамайг аврахгүй байгаа юм бэ? Яагаад Тэр ирж, чиний гавыг суллахгүй байгаа юм? Бурхан чинь хаана байна? гэж хэлэв. “Би шүдээ зууж, өвдөлтийг даван туулсан. Би зүрх сэтгэлдээ чимээгүйхэн Бурханд ийнхүү залбирав: “Ай Бурхан минь, би тэрслүү зангийхаа улмаас энэ зовлонг эдэлж байна; энэ миний хүртэх ёстой зүйл. Бурхан минь, Та биднийг золин аврахын тулд цовдлогдсон; тэд намайг өнөөдөр үхтэл зодовч би хэзээ ч Иудас шиг болохгүй. Та надтай байж, миний зүрхийг хамгаалаач. Би Таны гэрчлэгч болж зогсон, улигт Сатаныг гутаахын төлөө зүрх сэтгэлээ зориулахад Танд амиа өгөхөд бэлэн байна.” Би туршлагын дууллыг санав: “Үхэлд хөөрхийлөл гэж үгүй, гайхах зүйл ч үгүй. Бурханы хүсэл бүхнээс давуу. ... Бурхан намайг аварч, Сатанд тушаасан, энэ бол Бурханы гайхалтай сайхан хүсэл юм; зүрх сэтгэл минь Бурханыг мөнхөд хайрлах болно” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханд хайраа буцаан өгөх нь”). Би нүдээ аньж, Сатаны галзуу эрүү шүүлт, зодуурыг тэвчсэн юм. Тэр үед би өвчин зовлонгоо мартсан юм шиг байсан. Энэ шийтгэл хэзээ дуусахыг би мэдэхгүй байв. Би энэ талаар бодож зүрхлээгүй, бүр бодож ч чадаагүй. Хийж чадах цорын ганц зүйл минь Бурханд зогсолтгүй залбирч, дуудаж байсан. Бурханы үг надад байнгын итгэлийг өгсөн: “Бүү ай, Түмэн цэргийн төгс хүчит Бурхан үнэхээр чамтай хамт байх болно. Тэр та нарын арыг даана, Тэр бол та нарын бамбай” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хорин зургаа дахь айлдвар”). “Биеийг хөнөөх боловч сэтгэлийг хөнөөж үл чадах хүмүүсээс бүү ай: харин бие болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс ай” (Матай 10:28). Би агуу том улаан луу нь Бурханы гарт ялагдах учиртай цаасан бар төдий зүйл болох тухай бодов. Энэ нь бас Бурханы хөл дор байдаг. Хэрэв Бурхан үүнийг зөвшөөрөхгүй бол үхэл над дээр ирэхгүй; Бурханы зөвшөөрөлгүйгээр миний ширхэг үс ч унахгүй. Хэрэв би өнөөдөр Бурхантай гашууныг хуваалцаж байгаа бол Бурхантай амттаныг бас хуваалцах ёстой. Би бас “Даван Туулагчдын Дуу”-г санав: “Чамд өгсөн ерөөлийг чи хүлээн авсан уу? Чамд өгсөн Бурханы амлалтуудыг чи хайж байсан уу? Түүний гэрлийн удирдлагаар чи харанхуйн хүчний дарлалыг чи тасдан гарах болно. Харанхуй дунд чамайг чиглүүлж байгаа гэрлийг чи алдахгүй. Чи бүх бүтээлийн эзэн байх болно. Чи Сатаны өмнө ялагч болно. Чи том улаан луу унах үед Түүний ялалтыг гэрчлэхийн тулд олны дунд зогсох болно. Чи Синимийн нутагт хүчтэй, тогтвортой байх болно. Чи зовж шаналсныхаа төлөө Бурханаас ирдэг ерөөлийг өвлөн авч, ертөнцийн бүх зүйлсийг Түүний сүр жавхлангаар гэрэлтүүлэх болно.” Бурханы үг нь хязгааргүй хүчтэй бөгөөд итгэлийг минь нэмэгдүүлсэн; Би Сатантай эцсээ хүртэл тулалдахаар шийдсэн. Муу цагдаа намайг зодсоор залхах үедээ надаас дахин: “Чи ярих уу?” гэж асуув. “Чи намайг үхтэл зодсон ч би мэдэхгүй” гэж би хатуухан хэллээ. Хорон муу цагдаа үүнийг сонсоод яаж ч чадаагүй. Тэр олсоо шидээд, “Чи луус шиг новшийн зөрүүд юмаа. Чи үнэхээр сайн юм, үхэх байсан ч юу ч хэлэхгүй нээ. Чи энэ их хүч, итгэлийг хаанаас авсан юм? Чи үнэхээр Лю Хуланаас ч илүү Лю Хулан, ХКН-ээс илүү ХКН юм!” Түүнийг ингэж хэлэх үед би Бурхан Сатаны гутамшиг болж байгааг харж, сэнтийдээ ялалтын байдалтай заларч байхыг харах шиг болов. Би нэг хашгирч, нэг Бурханыг магтан дуулав: Бурхан минь, Таны хүч чадалд найдсанаар би Сатан чөтгөрийг ялан дийлж чадлаа! Бодит байдлаас харахад Та бүхнийг чадагч бөгөөд Сатан хүчгүй байдаг гэдгийг би харж байна; Сатан Таны хяналтан дор үргэлж ялагдана. Хэрэв та зөвшөөрөхгүй бол Сатан намайг үхтэл минь тамлах боломжгүй байх болно. Энэ үед Бурханы үг дахин намайг гэгээрүүлсэн: “Бурханы зан чанар нь бүх зүйлийн дундах амьд амьтдын Захирагчийн, бүх бүтээлийн Эзний зүйл билээ. ... Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлгэ тэмдэг... Үүнээс ч илүүтэйгээр энэ нь харанхуй болон дайсны ямар ч хүч дийлж юмуу эзэлж чадашгүй[a] Түүний бэлгэ тэмдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”). Агуу улаан луугийн хэрцгий мөрдлөг хавчлагыг туулснаар би миний төлөөх Бурханы хайр, авралыг үнэхээр харж, Бурханы үгийн хүч чадал, эрх мэдлийг биеэр амссан юм. Бурханы үг алхам бүрт минь удирдаагүй, зөвхөн өөрийн хүч чадалд тулгуурласан бол агуу улаан луугийн эрүү шүүлт, зодуурыг даван туулах минь боломжгүй зүйл байх байлаа. Мөн энэ нь том улаан луугийн эмзэг, сүйрч байгаа дүр төрхийг надад харуулсан юм. Би түүний хүн чанаргүй чөтгөрийн мөн чанар, амьдралыг үл тоомсорлох байдлыг харж, түүнийг үзэн ядаж, зүрх сэтгэлдээ зүхэв. Би үүнээс бүх харилцаа холбоогоо тасалж, Христийг дагаж, Христэд үүрд үйлчлэхийг хүсэж байв.

Маргааш нь хорон муу цагдаа нар намайг дахин байцаахаар ирснээ үнэхээр гайхаж: “Нүүр чинь яачаа вэ?” гэж асуув. Би толинд хараад өөрийгөө таньсангүй. Хорон муу цагдаа урд өдөр нь миний нүүрийг олсоор ороолгосон тул хавдаж, панда баавгай шиг хар хөх болжээ. Царай минь танигдахгүй болтлоо өөрчлөгдсөнийг хараад би агуу улаан лууг үзэн ядаж, гэрчлэлд бат зогсох шийдвэр гаргасан. Би урхинд нь яасан ч автагдаж болохгүй! Хөлийг минь зодсоор би алхаж чадахгүй болж, угаалгын өрөөнд ороод харахад хоёр хөлд минь хэвийн юм юу ч үлдээгүй, бүгд харлаж хөхөрчээ. Муу цагдаа нарын нэг нь: “Чи ингэж зовох шаардлагагүй; xэрэв ярьсан бол чи зовохгүй байхсан, өөрийгөө л хорлож байна! Бодоод үз; үнэнээ хэлвэл гэр рүү чинь, нөхөр, охин руу чинь явуулна.” Үүнийг сонссоныхоо дараа би түүнийг голдоо ортол үзэн ядсан юм. Дараа нь тэд аргаа өөрчлөн өдөржин, шөнөжин намайг унтуулахгүй ээлжээр сахиж байв. Би дугхийж эхэлбэл тэд хашгирч, чанга чимээ гарган намайг сэрээнэ. Тэд намайг унтуулалгүй миний хүсэл зоригийг мохоосноор оюун санаа минь уймарч, самууран ярих байх гэж бодсон. Намайг хамгаалж байгаад би Бурханд талархав. Хэдийгээр муу цагдаа нар намайг дөрвөн өдөр, дөрвөн шөнө унтуулалгүй, яаж ч байцаасан би Бурхан надад хүч чадал, итгэл өгнө гэж найдсан бөгөөд, оюун санаа минь самууралгүй, , харин ч сэрэмжтэй байлаа. Муу цагдаа нар намайг ахин дахин байцаах тусмаа улам бүр сэтгэлээр унаж, урам нь хугарав. Тэд байцаалтаа хааш яаш явуулж эхлэв; тэд харааж, үглэн, надаас болоод хоолны дуршлаа алдаж, амарч чадахгүй, зовж байна гэж дургүйцэж байв. Эцэст нь тэд бүгд надаас хааяа нэг асуулт асууж, дахин намайг байцаах хүсэл эрмэлзэлгүй болов. Тэмцлийн энэ үе шатанд Сатан дахиад бүтэлгүйтлээ.

Хорон муу цагдаа нар үүгээр дууссангүй, намайг урвуулахыг оролдсон. Нэг муу цагдаа ирж, хуруугаа эрүүн дор тавьж гарыг минь барин авч, миний нэрийг хэлэв. Тэр “дотно” дуугаар: “Чи их хөөрхөн; энд ингэж их зовох ямар хэрэгтэй юм. Ямар ч бэрхшээл байсан би тэдгээрийг шийдвэрлэхэд чамд тусалж чадна. Бурханд итгэх итгэл чамд юу ч өгсөнгүй. Би хоёр байшинтай, нэг өдөр, би чамайг тэнд аваачиж зугаацуулна. Хоёулаа түншилье. Хэрэв үнэнээ хүлээвэл чамайг чөлөөлнө. Юу ч хүссэн би чамд тусалж чадна. Би чамд шударга бус хандахгүй. ...” Би түүний муухай, бузар худал ярихыг сонсоод, бөөлжис хүрч, шууд татгалзав. Түүнд сүүлээ хавчин зугтахаас өөр сонголт үлдсэнгүй. Үүгээр би “Ард түмний цагдаа” гэж нэрлэгддэг эдгээр аймшигтай, ичгүүргүй хүмүүсийг сайн ойлгосон юм. Тэд зорилгодоо хүрэхийн тулд сэтгэл зүрхээ зардаг; ичиж зовохгүйгээр хөөрхийлөлтэй, бүдүүлэг арга хэрэглэдэг. тэдэнд ямар ч нэр төр, шударга байхгүй; тэд бол үнэхээр хорон муу, бузар сүнснүүд юм!

Муу цагдаа нар нэг мэхийн араас нөгөөг хийж гэр бүлийнхнийг минь ашиглан намайг албадахыг оролдож: “Чи зөвхөн Бурханд итгэдэг, нөхөр, охин, эцэг эх, гэр бүлийн бусад гишүүдээ бодохгүй байна. Охин чинь нэг мэдэхэд сургуульд орж, ажил хайх болно. Чиний итгэдэг хорон муу шашин чинь охины ирээдүйд шууд нөлөөлнө. Түүнд ийм юм тохиолдохыг чи зөвшөөрөх үү? Чи охиноо бодохгүй байна; охиноо ийм юманд ороолцолдуулах сэтгэл чамд байна уу?” Үүний дараа тэд намайг ятгуулахаар нөхөр, охин, авга эгчийг минь авчирсан. Хэдэн жил хараагүй охиноо хараад нүдний нулимс өөрийн эрхгүй урсаж байв. Энэ мөчид би бүх хүчээрээ Бурханд залбирсан: “Ай Бурхан минь, махан бие минь хэт сул дорой учир зүрх сэтгэлийг минь хамгаалахыг танаас хүсье. Энэ үед би Сатаны заль мэхэнд унах ёсгүй, Сатаны уруу таталтаар сэтгэл хөдлөлдөө автаж болохгүй; Бурханаас урваж, ах эгч нараа зарж чадахгүй; зөвхөн Бурхан та надтай хамт байж, надад итгэл, хүч чадал өгөөч гэж гуйж байна.”Миний авга эгч надад: “Хурдхан хэлээч дээ, чи яагаад ийм тэнэг юм бэ? Бурханд итгэснийхээ төлөө ингэж зовох хэрэг байна уу? Хэрэв ямар нэг зүйл тохиолдвол хэн чамд туслах вэ? Аав, ээж хоёр чинь чамд өдөр бүр санаа зовж, идэж, унтаж чадахгүй байна. Хэдэн жилийн турш чи захидлаар харилцаагүй. Чи биднийг бодоод эргэн ирж, бидэнтэй амьдрах ёстой шүү дээ. Бурханд бүү итгэ. Бурхан хаана байна? Бурханд итгэснээсээ болж туулсан зовлонгоо хар; ингэж яах юм бэ?” Би сул дорой байсан ч Бурхан намайг хамгаалсан бөгөөд энэ нь сүнслэг тэмцэл байсныг би ойлгож, Сатаны заль мэхийг нэвт харж чадсан. Бурханы үг миний зүрх сэтгэлд ингэж сануулсан юм: “Чи… хайртай зүйлээсээ салж хагацах хүсэлгүй байсан ч эсвэл гашуунаар уйлж байсан ч Бурханыг ханамжуулах ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”). Тэр үед би түүнд: “Авга эгчээ, намайг бүү ятга, тэдэнд хэлэх ёстой бүх зүйлээ би хэлсэн. Өөр юу хэлэхээ би мэдэхгүй байна. Тэд надад яаж хандах нь тэдний хэрэг. Та надад санаа зовох хэрэггүй. Та харь даа!” гэж хэлэв. Муу цагдаа нар миний гуйвшгүй хандлагыг хараад, манай гэрийнхнийг явуулахаас өөр сонголт үлдсэнгүй. Муу цагдаагийнхан шүдээ зууж, “Чи үнэхээр зүрх сэтгэлгүй юм! Ямар хувиа хичээгч вэ. Чамд үнэхээр хүний мөн чанар алга. Бурхан чинь хаана байна вэ? Хэрэв Тэр төгс хүчтэй юм бол Тэр яагаад чамайг энд зовж зүдрэхийг зөвшөөрч байна вэ? Яагаад Бурхан ирж чамайг аврахгүй байна? Хэрэв үнэхээр Бурхан байдаг бол, яагаад Тэр ирж, чиний гавыг тайлж, авардаггүй юм бэ? Бурхан хаана байна? Энэ худал хуурмагт битгий хууртагд, мунхаг байж болохгүй. Сэрч, үнэнийг олж харахад оройтоогүй. Хэрвээ чи үнэнээ хэлэхгүй бол бид чамайг олон жилээр шоронд хорино!” Муу цагдаагийн худал хуурмаг байдал нь загалмай дээр цовдлогдсон Эзэн Есүсийн дүрийг надад бодогдуулсан. Бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд Бурхан өөрөө бие махбодиор ирсэн; Түүний хийсэн бүх зүйл хүний ашиг тусын тулд байв. Гэсэн хэдий ч Тэр Фарисайчууд болон эрх мэдэлтнүүдэд шоолуулж, гүтгүүлж, буруутгагдаж, хараалгаж, доромжлуулж, хөнөөгдсөн. Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд дэндүү их доромжлол амсаж, хүн төрөлхтний нүглийн төлөө загалмай дээр цовдлогдсон. Бурханы амссан бүх өвдөлт нь хүн төрөлхтний төлөө байсан бол өнөөдөр миний амссан зовлон миний хүртэх ёстой зүйл юм. Учир нь надад агуу улаан лууны хор бий, нэг талаас Бурхан энэ орчныг ашиглаж, намайг д шалгаж, нөгөө талаас надад агуу улаан луугийн нүгэлт мөн чанарыг ойлгуулж, улаан лууг жигшин түүнээс урваж, бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг дагах боломж олгож байгаа юм. Бурханы үгэнд хэлснээр: “Бурхан хүний нэг хэсгийг төгс болгохын тулд муу ёрын сүнснүүдийн нэг хэсгийг ашиглахаар зорьдог, ингэснээр энэ хүмүүс чөтгөрүүдийн үйл хэргийг нэвт шувт бүрэн харах ба тэдний өвөг дээдсийг ойлгох боломжийг бүх хүнд олгодог. Зөвхөн тэр үед л хүмүүс бүрэн чөлөөтэй болж, чөтгөрүүдийн үр садыг хаяад зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр өвөг дээдсийг нь хаядаг. Энэ нь агуу улаан лууг бүрэн ялах Бурханы анхдагч санаа бөгөөд ингэснээр бүх хүн агуу улаан луугийн жинхэнэ төрхийг мэдэж, үүний багийг бүрмөсөн хуулан хаяж, жинхэнэ төрхийг нь харах юм. Энэ нь Бурханы хүрэхийг хүсэж байгаа зүйл, энэ нь Түүний газар дээрх эцсийн зорилго бөгөөд үүний төлөө Тэр маш их ажил хийсэн юм; Тэрээр бүх хүнд үүнийг биелүүлэхээр зорьдог. Үүнийг Бурханы зорилгын төлөө бүх зүйлийг жолоодох гэж нэрлэдэг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Дөчин нэг дэх айлдварын тайлбар”).

Эцэст нь муу цагдаагийнхан намайг хорих төв рүү илгээж, нэг сарын турш гэмт хэрэгтэн шиг хорив. Энэ хугацаанд тэд намайг дахин нэг удаа байцаасан. Хоёр өдөр, хоёр шөнийн турш тэд намайг унтуулаагүй, хангалттай хоол өгөөгүй. Заримдаа тэд надад ерөөсөө хоол өгөхгүй байсан ч энэ нь ямар ч үр дүнд хүргээгүй. Агуу улаан луу хүмүүсийг ингэж эцэс төгсгөлгүй тамлан зовоодог! Намайг саатуулж дууссаны дараа намайг ямар ч нотолгоогүйгээр “муу ёрын сүнстэй шашинд итгэж, нийгмийн дэг журам зөрчсөн” гэж буруутган хоёр жил хөдөлмөрийн хүмүүжил хийхээр шийтгэв. Хөдөлмөрийн лагерт очихоос өмнө гэр бүл маань надад амьдрах зардал 2000 юань явуулсан болов ч бүгдийг нь тэд шамшигдуулсан. Энэ чөтгөрүүд бол цус, хүний амиар цангасан Сатанууд, муу ёсрын сүнснүүд юм. Туйлын хорон нүгэлтэй! Агуу улаан луугийн оронд хууль байхгүй. Эсэргүүцсэн аливаа зүйлийг хороож, дураараа аашилна. Хүмүүсийг хянаж, урхидахын тулд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Агуу улаан луу хүмүүсийг зохиомлоор буруутгаж, урхидан, гэмгүй хүмүүсийг алж, хоосноос юм гаргаж ирж, хүмүүст шударга бусаар нэр зүүлгэдэг. Тэд бол жинхэнэ утгаараа нэг урсгал, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдийн бүлгэм, хүн төрөлхтөнд сүйрэл, гамшиг учруулдаг дээрэмчид юм. Би хоёр жил хөдөлмөрийн лагерт байхдаа Хятадын засгийн газрын цагдаа нь хөдөлмөрчдийг хүчирхийлж, боол шиг хандахыг харсан. Хүмүүст өдөр бүр жигнэсэн талх, ногооны шөл өгч өдөр шөнөгүй биднийг илүү цагаар ажиллуулсан. Би өдөр бүр маш их ядардаг байсан бөгөөд ямар ч нөхөн олговор аваагүй. Хэрвээ би ажил сайн хийхгүй бол тэдний хатуу шүүмжлэл, шийтгэлийг хүлээх (урт хугацаагаар ажиллах, хоол хүнсээ хасуулж, хүчээр номхон зогсох) байв. Энэ хугацаанд хорон муу цагдаагийн газар намайг явуулаагүй л байсан, тэд чуулганы нөхцөл байдлын тухай илчлүүлэхээр оролдон намайг байцаасан. Би Бурханаас авсан итгэл, хүч чадалдаа найдаж, тэднийг гашуунаар үзэн ядаж байсан юм. Би: “Та нар намайг зодож, шийтгэсэн. Өөр юу хүсээв? Би хэлэх ёстой бүх зүйлээ хэлсэн; арав, хорин жил ч байцааж болно, би юу ч мэдэхгүй. Үүнийг мартсан чинь дээр!” Тэд үүнийг сонсоод: “Чи засаршгүй юм, зүгээр л энд хүлээж бай!” гэлээ. Эцэст нь тэд сүүлээ хавчин зугтаахаас өөр замгүй болсон.

Улаан лууны хүнлэг бус эрүү шүүлт, харгис хэрцгийг үзэж, хоёр жилийн турш шударга бусаар шоронд хоригдсоны дараа агуу улаан лууны мөн чанар бол худал хуурмаг, хорон муу, бардам, харгис хэрцгий гэдгийг тодорхой олж харсан юм. Энэ нь малаас ч дор юм. Тэд “шашны эрх чөлөө” гэдэг лозун тавьдаг боловч Бурханы сонгосон хүмүүсийг бүх талаар мөрдөн мөшгөдөг. Тэд Бурханы ажлыг улангасан тасалдуулж, эвддэг. Тэд бол нүд цавчихгүй алуурчид бөгөөд “энэрэл, шударга ёс, энх тайван, зөвт байдал” гэсэн нөмрөгтэй дээрэмчид. Эцсийн эцэст, Бурханы ажлын мэргэн ухаан тэдний багийг урж, тэдний хэрцгий нүүр царайг илчлэн гэрэлд гаргаснаар бид хараагаа тэлж, зүүднээсээ чаддаг. Яг л Бурханы үгэнд хэлдэг шиг: “Мянга, мянган жилийн турш энэ нь бузрын газар байсан, энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, азгүй байдлаар дүүрэн, сүнснүүд булан тохой бүрт нь хэрэн тэнэж, залилан мэхэлж, ул үндэсгүй ял зэмлэл тулгаж[b], балмад догшин, хорон санаатай байж, энэ сүнсний хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхисон; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэсэн бөгөөд энэ нь асар их хамгаалагдсан[c]. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах вэ? Диавол хүний биеийг чангаар хүлж, түүний хоёр нүдийг сохолж, амыг нь бат хамхисан юм. Нэвтрэхийн аргагүй “чөтгөрийн өргөө” мэт чөтгөрт хотыг нүд салгахгүй харах үедээ диаволын хаан хэдэн мянган жилийн турш, яг өнөөдрийг хүртэл догшин ширүүн авирласан; тэр зуур, энэхүү сүрэг манаач нохойнууд нь догшин харцаар ширтэж, Бурхан тэднийг мэдээгүй байхад нь барьж аван тэднийг бүгдийг нь устгаж, тэднийг “амар тайван, аз жаргалын” газаргүй болгох болно гэж гүн гүнзгий айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс хэрхэн Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд Бурханы энхрийлэл, сэтгэл татам байдлыг хэзээ нэгэн цагт амссан гэж үү? Хүний ертөнцийн асуудлуудын талаар тэд хэр ойлголттой байдаг вэ? Тэдний хэн нь Бурханы хүчтэй хүслийг ойлгож чадах вэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах зүйл бага юм: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд ирмэхийн төдийд хүн алдаг диаволын хаан, хайр татам, эелдэг зөөлөн, мөн ариун Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчиж чадах юм бэ? Энэ нь Бурханы ирэлтийг хэрхэн магтан сайшааж, баясах юм бэ? Тэдгээр боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, тэд аль хэдийн Бурханыг басамжилж, Бурхантай зүй бусаар харьцдаг, тэд туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй, тэд тонуул дээрэм хийдэг, аль хэдийн мөс чанараа алдсан, сайхан сэтгэлийн ул мөр ч байдаггүй ба тэд гэм зэмгүй хүмүүсийг ухамсаргүй байдалд уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй болон эмх замбараагүй байдалд аваачсан! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”).

Төгс Хүчит Бурхан бол мөнхийн мэргэн, бүхнийг чадагч, гайхамшигт ялагч, харин агуу улаан луу Сатан мөнхөд гунигтай, жигшим, чадваргүй ялагдагч юм. Ямар ч хэрцгий, жолоогүй байхаас, яаж ч тэмцэлдэн тэрслэхээс үл хамааран, энэ нь сонгосон хүмүүсээ сургах Бурханы хэрэгсэл байх болно. Түүнчлэн Бурхан түүнийг тамд унагаж, үүрдийн шийтгэлээр шийтгэх болно. Тэр хүмүүсийг Бурханаас холдуулж, Бурханаас нүүр буруулдаг болгохын тулд хүнлэг бус мөрдлөг хавчлагаар дамжуулан хүмүүсийн хүсэл зоригийг эвдэж, мохоохыг оролддог. Гэхдээ тэд буруу бодож байна! Энэхүү хавчлага нь чөтгөрийн мөн чанарыг нэвт шувт харж, Төгс Хүчит Бурханы хайр, авралыг хүлээн зөвшөөрөх боломжийг бидэнд олгодог. Энэ нь биднийг түүнээс тэр чигтээ урваж, амьдралын зөв замаар Бурханыг дагах итгэл, зоригтой болгодог. Зальт хөгшин чөтгөр үүнийг мэддэггүй, тэнэг, сул дорой, сохор гэдгээ ойлгодоггүй! Би мэргэн, Төгс Хүчит Бурханд үргэлж найдна. Өнөөдрөөс эхлэн урдах зам дээр ямар ч аюул, бэрхшээл тулгарахаас үл хамааран би агуу улаан луутай хэзээ ч эвлэрэн нэгдэхгүй. Би эцсийн эцэст Бурханыг бүрэн дагаж, үйл хөдлөлийн бодит байдлаараа агуу их улаан луугийн төгсгөлийг зарлаж, Бурханы бэлтгэсэн тамд тэр үүрд мөх гэж хараах болно.

Зүүлт тайлбар:

a. Эх бичмэл нь “байх боломжгүй” гэсэн байдаг.

б. “Үндэсгүй гүтгэлэг үйлдэх” гэдэг нь хүмүүсийг хорлох чөтгөрийн аргуудыг хэлдэг.

c. “Хүчтэй хамгаалагдсан” гэдэг нь чөтгөр хүмүүсийг зовоож буй аргуудыг илэрхийлдэг

Өмнөх:Дахин төрөлт

Дараах:Харамсахааргүй өнгөрүүлсэн залуу нас

Танд таалагдаж магадгүй