Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 33: Эзэн Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэх үед Иудейн фарисайчууд Түүнийг ширүүн эсэргүүцэн, яллаж, загалмайд цовдолсон. Одоо эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ажлаа хийхээр ирсэн ба шашны пасторууд болон ахлагчид ч бас Түүнийг ширүүн эсэргүүцэж, яллан, Бурханыг дахин нэгэнтээ загалмайд цовдолдог. Яагаад Иудейн фарисайчууд болон шашны пасторууд, ахлагчид үнэнийг ингэж үзэн ядаж, ийм маягаар өөрсдийгөө Христийн эсрэг тавьдаг юм бэ? Тэдний төрөлхийн уг чанар болон мөн чанар яг юу вэ?

Хариулт:

Фарисайчууд Эзэн Есүсийг эсэргүүцсэн гэдгийг Эзэнд итгэдэг хүн бүхэн мэднэ, гэхдээ тэдний эсэргүүцлийн уг үндэс, жинхэнэ мөн чанар юу байсан бэ? Шашны 2000 жилийн түүхэнд энэ асуултын хариултыг хэн ч олж мэдээгүй гэж хэлж болно. Эзэн Есүс Фарисайчуудыг хараасан нь хэдий Шинэ Гэрээнд бичигдсэн боловч хэн ч Фарисайчуудын мөн чанарыг танин мэдэж чадаагүй юм. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд ирэх үедээ энэ асуултын жинхэнэ хариуг илчилсэн. Төгс Хүчит Бурханы үгийг уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн, “Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна тэд Мессиаг ирнэ гэдэгт л итгэсэн ч амийн үнэнийг эрж хайгаагүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд Мессиаг олж харж чадах уу? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэрийг хоосон баримтлах зуураа Мессиагийн мөн чанарыг бүхий л аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ Фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг олж харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос).

Төгс Хүчит Бурхан үүнийг маш тодорхой хэлсэн. Фарисайчууд Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллаж байсны уг үндэс нь тэд Бурханыг хүндэлдэггүй эсвэл үнэнийг огтхон ч хайдаггүйд оршиж байсан. Сэтгэлийнхээ гүнд тэд зөрүүд, ихэрхүү байсан, тэд үнэнийг дуулгавартай дагаагүй. Фарисайчууд өөрсдийн үзэл, төсөөлөл дотроо, мөн Библийн үгэн дотор Бурханыг тодорхойлсон. Тэд Мессиаг нэр төдий дагасан. Эзэн Есүсийн номлол хэчнээн гүнзгий, зөв, Түүний үг хэчнээн үнэн, Түүний үгэнд хэчнээн их эрх мэдэл, хүч чадал байх нь хамаагүй Түүний нэр Мессиа биш байсан учраас Фарисайчууд Түүнийг эсэргүүцэж, ялласан юм. Фарисайчууд Эзэн Есүсийн илэрхийлсэн үнэнийг хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй Түүнийг уруу татаж, Түүнээс алдаа олохоор оролдсон. Жишээ нь тэд, гайхамшиг үйлдэхдээ ямар эрх мэдэл ашигладгийг нь асууж Эзэн Есүсийг сорьсон, бас Цезарьт татвар төлж болох эсэхийг Эзэн Есүсээс санаатайгаар асуусан. Бурханы Хүү, Христ мөн үү гэх мэтийг тэд Эзэн Есүсээс асууж байлаа. Эзэн Есүс тэдний ёрын муу төлөвлөгөөнд үнэн болон мэргэн ухаанаар хариу дайралт хийсэн юм. Фарисайчуудад Түүнийг няцаах хүч байгаагүй, гэсэн ч тэд үнэнийг хайгаагүй. Тэд Эзэн Есүсийг улайран эсэргүүцэж, ялласаар байсан; тэд Эзэн Есүсийг баривчлуулж, Түүнийг загалмайд цовдлохыг шаардсан. Энэ нь, тэднийг илчлэх үедээ Эзэн Есүсийн ингэж хэлсэнтэй адил, “Гэхдээ одоо та нар Бурханаас үнэнийг сонсоод та нарт хэлсэн хүнийг буюу Намайг алахаар хичээж байна” (Иохан 8:40).“Намайг үнэнийг хэлэхэд та нар яагаад Надад итгэдэггүй юм бэ?” (Иохан 8:46). Тиймээс Фарисайчууд мөн чанар болон уг чанартаа үнэнийг үзэн яддаг сатанлаг чөтгөрүүд, Бурханы дайснууд байсан гэдгийг бид харж болно. Ямар хүмүүс Христийг үзэн ядаж, ялладаг вэ? Фарисайчуудын түүх нэг баримтыг тодорхой харуулдаг: Бурханд итгэдэг боловч үнэнийг хайрладаггүй хүмүүс бол үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг ба Бурханыг мэддэггүй. Нэмж хэлэхэд, энэ хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэж, Түүнийг дайснаа гэж авч үздэг. Учир нь Христийн мөн чанар бол үнэн, зам, амь үнэнийг үзэн яддаг хэн боловч Христийг бас үзэн яддаг. Үнэнийг үзэн яддаг олон хүн гадна талдаа сайн юм шиг харагддаг; тэд Библийн дүрэм журмыг дагадаг ба огтхон ч муу хүн шиг харагддаггүй, харин Христ Өөрийн ажлыг хийхээр ирэх үед Бурханы энэ сатанлаг дайснууд бүрмөсөн илчлэгдэх болно.

Фарисайчууд Эзэн Есүсийг ёрын муугаар ялласан нь тэдний чөтгөрийн мөн чанарыг бүрэн ил болгодог: Тэд үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг. Эзэн Есүс номлож, Өөрийн ажлыг хийх үедээ олон үнэнийг илэрхийлж, олон гайхамшиг үзүүлж, хүмүүст элбэг дэлбэг нигүүлсэл хайрласан. Эзэн Есүсийн ажил Иудейн шашны үндэс суурийг ганхуулж, цочирдуулсан юм. Олон хүн Эзэн Есүсийг дагасан. Фарисайчууд, хэрвээ Эзэн Есүсийг Өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийх юм бол Иудейн шашны бүх итгэлтэй хүмүүс Түүнийг дагаж Иудейн шашин нуран унаж, өөрсдийнх нь байр суурь, орлогын эх үүсвэр үгүй болно гэдгийг мэдэж байв. Тиймээс тэд Эзэн Есүсийг хөнөөхөөр шийдсэн юм.Эдгээр баримтБиблид тодорхой бичигдсэн: “Тэгээд ахлах тахилчид болон Фарисайчууд зөвлөлд цуглаж, ‘Бид юу хийх вэ? Учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид Түүнийг ингээд орхивол бүх хүн Түүнд итгэнэ: тэгвэл Ромчууд ирээд, манай газар нутаг, үндэстнийг хоёуланг нь булаан авна...’ гэв. Тэр өдрөөс хойш тэд Есүсийг алахаар зөвлөлдөв” (Иохан 11:47-53). Өөрсдийн байр суурь, орлогын эх үүсвэрийг хамгаалахын тулд Фарисайчууд Эзэн Есүсийг загалмайд цовдлохоор Ромын засгийн газартай сүлбэлджээ. Тэд “Түүний цус бидний дээр болон үр хүүхдүүдийн минь дээр байг” (Матай 27:25) гэж хариулцгаав. Та нарын харж байгаагаар Фарисайчууд үнэнийг үзэн ядаж, Христийг үзэн ядсан. Тэд аль эртнээс, Христтэй хамт оршин байхыг хүсэхээ болих хэмжээнд хүрсэн! Тэд Эзэн Есүсийг цовдолж, нүгэлийг сонгохын оронд Тэд хүн төрөлхтний төлөө үнэнийг илэрхийлдэг Эзэн Есүсийг загалмайд цовдлохын оронд тэд асар том нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж, Бурханыг уурлуулж өөрсдийн үр хүүхдүүд, ач зээ нараа хараалгахыг илүүд үзсэн. Тэр нь Фарисайчуудын үнэнийг үзэн яддаг, сатанлаг, уг чанар болон мөн чанар юм. нар харанхуйлж, газар хөдөлж, сүмийн хөшиг цуурсан гэдгийг бас мэднэ. Эзэн Есүс амилсныхаа дараа, хүмүүсийн өмнө дахин нэг харагдсан. Хүмүүс эдгээр баримтыг мэдсэнийхээ дараа нүгэлдээ гэмшиж, Эзэн Есүс рүү эргэсэн. Харин Фарисайчуудын тухайд, юу болсон бэ? Тэд гэмшээгүйгээр зогсохгүй, Эзэн Есүсийн бүр ч эвлэршгүй дайснууд болсон. Тэд хуурамч гэрчлэл хийлгэж, цэргүүдэд мөнгө төлж Эзэн Есүс дахин амилаагүй гэж хэлүүлсэн. Элчүүд Эзэн Есүсийн сайн мэдээг түгээх үед Фарисайчууд улайран баривчилж, хяхан хавчсан. Тэд Эзэн Есүсийн ажлыг хориглож, Шашны нийгэмлэгийг байнга хянах хүсэл эрмэлзэлдээ хүрэхийг хүсч байлаа. Эдгээр баримт нотлохд хангалттай байна. Фарисайчууд Бурханд нэр төдий итгэж байж. Бодит байдал дээр тэд үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцсэн юм. Тэд Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллах мөн чанар нь: Тэд Бурхантай өрсөлдөхийг оролдож Бурханы эсрэг тэмцэж байсан юм. Эзэн Есүсийг эсэргүүцэж, үзэн ядах нь тэдний хүсэл эрмэлзлийг бүрэн илчилж, хорон муу, сатанлаг дүр төрхийг нь ил болгосон. Дээр нь нэмээд, энэ нь тэдний чөтгөрийн антихрист уг чанарыг буюу гэмшихээс татгалзаж, үнэнийг улайран үзэн ядаж, Бурханыг үзэн яддаг байсныг нь илчилжээ. Шашны нийгэмлэгийн пасторууд болон ахлагчид Төгс Хүчит Бурханд ингэж ханддаггүй гэж үү? Хэрвээ бид, пасторууд болон ахлагчид Төгс Хүчит Бурханыг яаж эсэргүүцэж, яллаж байгааг, тодорхой харж чадвал Фарисайчууд Эзэн Есүсийг мөн адил эсэргүүцэж, яллаж байсан гэдгийг гарцаагүй мэдэх болно.

2000 жилийн өмнө Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар, Фарисайчууд Эзэн Есүсийг загалмайд цовдолсон. 2000 жилийн дараа шашны удирдагчид Бурханыг загалмайд дахин цовдолсноороо түүхийг дахин давтагдахад хүргэсэн юм! Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг гүйцэтгэдгийг бид бүгд харсан. Тэр Хүн төрлөхтнийг цэвэрлэж, аврах үнэнийг илэрхийлдэг. Тэр Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг дэлгэдэг. Тэр Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг хүмүүсийн сатанлаг уг чанарыг шүүж, илчилдэг. Тэр тэдэнд, Өөрийн халдаж болшгүй зөвт зан чанарыг харуулдаг. Төгс Хүчит Бурханы үг бол, туйлын үнэн. Тэдгээрт эрх мэдэл, хүч чадал байдаг ба биднийг бүрэн үнэмшүүлдэг. Эдгээр үнэн хүн төрлөхтнийг цэвэрлэж, аврах болно. Тэгвэл өнөөгийн пасторууд, ахлагчдын хувьд. Тэд Төгс Хүчит Бурханы үг яагаад үнэн гэдгийг, Түүний үгэнд хэр их эрх мэдэл, хүч чадал байдгийг, тэдгээр нь хүнийг яаж цэвэрлэж, авардгийг тоодоггүй. Тэд “Үүлэн дээр буун ирж, намайг тэнгэрийн хаанчлал руу өргөдөггүй хэн боловч Эзэн Есүсийн эргэн ирэлт биш” гэсэн худал хуурмагаа зөрүүдлэн баримталдаг. Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, ялладаг. Тэд Эзэн Есүсийг нэр төдий дагаж, “Эзэн Есүс” хэмээх хоёр үгийгчандлан баримталдагболовч Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, ялладаг. Фарисайчууд Мессиагийн нэрийг баримталсан ч Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллаж байснаас энэ нь юугаараа ялгаатай юм бэ? Тэдний мөн чанар Фарисайчуудын зөрүүд, ихэрхүү, үнэнд дуулгаваргүй, үнэнийг үзэн яддаг мөн чанартай адилхан биш гэж үү? Тэд зөвхөн тэнгэр дэх тодорхойгүй Бурханд итгэдэг ба бие махбодтой болсон Христийг үгүйсгэж, эсэргүүцэж, ялладаг, тэд бол Христтэй эвлэршгүй өрсөлдөгчид юм. Тэд Христийг үгүйсгэж, яллаж, эсэргүүцдэг антихристүүд биш гэж үү? Библид ингэж хэлсэн байдаг “антихрист ирнэ гэж та нарын сонссончлон одоо ч гэсэн олон антихрист гарч ирж байна; үүнээс бид, энэ нь эцсийн цаг гэдгийг мэднэ” (1 Иохан 2:18). “Учир нь Есүс Христ махбодод ирснийг хүлээн зөвшөөрдөггүй олон мэхлэгч дэлхийд орж ирсэн. Энэ бол мэхлэгч бөгөөд антихрист мөн” (2Иохан 1:7).Тиймээс бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол антихристүүд юм. Христийг эсэргүүцэж, ялладаг бүхэн нь антихристүүд. Тиймээс Эзэн Есүсийн ажил Иудейн Фарисайчуудыг антихристүүд гэж илчилсэн. Эцсийн өдрүүд дэх пасторууд, ахлагчид бүгд Төгс Хүчит Бурханы ажлаар илчлэгдсэн антихристүүд юм. Бие махбодтой болсон Бурханы ажил хүмүүсийг үнэхээр илчилдэг! Эцсийн өдрүүдэд Христийн илчилдэг бүхэн нь үнэн. Эцсийн өдрүүд дэх Христ, ухаалаг болон мунхаг охидыг илчилж Түүнээс гадна, Бурханы ажил бүх төрлийн антихрист, үл итгэгч хүмүүсийг илчилдэг. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй үнэн!

Эцсийн өдрүүд дэх шашны удирдагчид, иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар, Фарисайчууд болон тэдний Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийн мөн чанар, уг үндэс нь адилхан юм. Пасторууд, ахлагчдын Бурханыг эсэргүүцэх байдал нь ахлах тахилчид, хуулийн багш нар, Фарисайчуудынхаас бүр ч дор. Төгс Хүчит Бурхан, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлаа хийж эхэлснээс хойш, үнэнийг хайрлаж, Бурханы илрэлтийг хүсэн эрмэлзэж байгаа цагт урсгал болгоны бүх хүн Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн. Пасторууд болон ахлагчид, Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, Итгэлтэй хүмүүсийг хязгаарлаж, байр суурь, амин зуулгыг нь бэхжүүлэх маягаар оролдлого хийхээ огт больдоггүй. Тэд цуу яриа тарааж, хуурамч гэрчлэл хийж, Төгс Хүчит Бурханыг доромжилдог; чуулганыг битүүмжилж, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судлахаас итгэгчдийг хатуу чанд хориглодог. Тэд хаанчлалын сайн мэдээ түгээж байгаа ах эгч нарыг заналхийлж, айлгаж, тохуурхаж, зоддог. Тэднийг баривчилж, хавчихын тулд чөтгөрийн ХКН-тай хүртэл сүлбэлдэж, хэдэн зуун мянган ах эгч нарыг харих гэр оронгүй болгож орхидог. Дор хаяж зуун мянган хүнийг ХКН харгисаар тамласан. Олон ч хүн алуулсан… Пасторууд, ахлагчид Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж байгаа нь Эзэн Есүсийг Фарисайчууд эсэргүүцэж байснаас ч илүү хэрцгий. Бурханыг эсэргүүцдэг ёрын муу үйл хэрэг нь тоо томшгүй олон тул Төгс Хүчит Бурхан тэднийг аль эрт шүүж, хараасан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн, “Хэчнээн нь үнэнийг эрж хайж, шударга байдлыг дагадаг вэ? Тэд бүгдээрээ, өөрсдийн толгойг сэгсэрч, эмх замбараагүй байдал өдөөхийн[1]тулд овоолсон баасан дахь өмхий ялаануудын бүлгийг удирдаж байгаа гахай, нохой шиг адгуус юм.Тэд өөрсдийгөө ялаанаас өөрцгүй гэдгээ ухааралгүйгээр, тэдний тамын хаан нь хаадуудаас хамгийн шилдэг нь гэж тэд итгэдэг. Үүгээр ч зогсохгүй, тэд өөрсдийн гахай, нохой шиг эцэг эхдээ итгэн, Бурханы оршин тогтнолын эсрэг гүтгэн доромжилсон үг хэлдэг. Өчүүхэн жаахан ялаанууд өөрсдийн эцэг эхийгээ шүдтэй халим[2]шиг том гэж боддог. Тэд бол маш жижигхэн, харин тэдний эцэг эх нь тэднээс тэрбум дахин том гахай, нохой шиг бохир заваан гэдгийг ухаардаггүй гэж үү? Тэд өөрсдийн хөөрхийлөлтэй байдлаа мэдэхгүйгээр тэдгээр гахай, нохойны илжирсэн үнэрийн суурин дээр галзуурсан мэт гүйлддэг ба ирээдүйн үе удмыг бий болгох эндүү ташаа үзэл санаатай байдаг. Тэр нь туйлын ичгүүргүй юм! Нуруун дээрээ ногоон далавчтай (энэ нь тэдний Бурханд итгэдэг гэж заргалддагтай хамаатай) тэд их зантай болж, өөрсдийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлаа хаа сайгүй сайрхаж, өөрсдийн бузар булайг хүн рүү нууцаар хаяж байдаг. Солонгын долоон өнгөтэй далавчнууд нь тэдний бузар булайг далдалж чадах юм шиг тэд бүр ч их бардам байдаг бөгөөд тиймээс тэд жинхэнэ Бурханы оршин тогтнолыг хавчин шахдаг (энэ нь шашны ертөнцийн дотоод түүхтэй хамаатай.) Ялааны далавч үзэсгэлэнтэй, дур булаам хэдий ч эцсийн эцэст энэ нь бохироор дүүрч, нянгаар бүрхэгдсэн өчүүхэн ялаанаас өөр юу ч биш юм гэдгээ хүн мэддэггүй. Гахай, нохой шиг эцэг эхийнхээ хүчээр тэд хэмжээлшгүй их харгис авиртайгаар (энэ нь жинхэнэ Бурхан болон үнэнээс урвасан улс орны хүчтэй дэмжлэгийн үндсэн дээр Бурханыг хавчин шахдаг шашны албан эрх мэдэлтнүүдийг хэлж байна) газар нутаг даяар галзуурсан мэт гүйдэг. Энэ нь иудейн фарисайчуудын сүнснүүд Бурханы хамтаар агуу улаан луугийн үндэстэнд, өөрсдийн хуучин үүрэндээ буцан ирсэн мэт байдаг. Тэд хэдэн мянган жилийн тэртээх ажлаа үргэлжлүүлж, хавчилт шахалтын ажлаа дахин эхлүүлсэн. Энэ завхарсан бүлэг хүмүүс нь эцэстээ газар дээр гарцаагүй сүйрэх болно!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос). Энэхүү, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг сонин хэвлэл, телевиз, интернетээр аль хэдийн олон нийтэд хуваалцсан. Бурханы илрэл болон ажлыг бүх дэлхийд ил тод гэрчлэхийн тулд сайн мэдээний бүх төрлийн кино, видеог аль хэдийн интернетэд тавьсан. Энэ нь шашны нийгэмлэг болон, нийт хүмүүсийн хооронд томоохон мөргөлдөөн үүсгэсэн. Шашны нийгэмлэгийн пасторууд, ахлагчид давамгайлж буй чиг хандлагыг аль хэдийн харсан: Төгс Хүчит Бурханы үг шашны нийгэмлэг болон хүмүүсийг ерөнхийд нь байлдан дагуулж байгаа. Ямар ч хүн, ямар ч хүч үүнийг зогсоож чадахгүй. Тэд бухимдаж, Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, яллаж байгаа. Тэд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хөөн зайлуулж, шашны нийгэмлэгийг мөнхөд хянаж, Бурханы сонгосон хүмүүсийг мөнхөд ноёрхох жолоогүй их мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээж байгаа. Эцсийн өдрүүд дэх шашны пасторууд, ахлагчид бол Фарисайчуудын дахин илрэлт гэдгийг батлахад энэ баримтууд хангалттай! Тэд бол Бурханы ажлыг үймүүлж, устгахын тулд, Бурханы дайснууд байхаар үхтлээ тангарагладаг антихрист чөтгөрүүд юм! Тэдний олон ёрын муу үйл хэрэг Бурханы зан чанарыг аль хэдийн уурлуулсан. Тэд яаж Бурханы зөвт шүүлт болон шийтгэлээс зугтаж чадах юм бэ?

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Тайлбар:

1. “Эмх замбараагүй байдал өдөөх” гэдэг нь чөтгөр шиг хүмүүс хяналтаас гарч, Бурханы ажилд саад хийн, эсэргүүцэж байдагтай хамаатай.

2. “Шүдтэй халим” гэдэг нь тохуурхан хэрэглэгдсэн. Энэ нь, ялаанууд маш жижиг учраас гахай, нохойнууд тэдэнд шүдэлсэн халим мэт том харагддаг гэдгийг хэлсэн зүйрлэл юм.

Өмнөх:Асуулт 32: Фарисайчууд синагогын хүмүүст Библийг байнга тайлбарладаг байсан. Гаднаа тэд сүсэг бишрэлтэй агаад өрөвч нинжин харагддаг байсан бөгөөд илт хууль зөрчсөн зүйл хийдэггүй мэт байсан. Тэгвэл Эзэн Есүс яагаад фарисайчуудыг хараасан юм бэ? Тэдний хуурамч зан хэрхэн илэрсэн юм бэ? Өнөөдрийн шашны пасторууд болон ахлагчид хоёр нүүрт фарисайчуудтай адил замаар алхаж байгаа гэж яагаад хэлдэг юм бэ?

Дараах:Асуулт 34: Шашны пасторууд болон ахлагчид Библийн талаар дорвитой мэдлэгтэй байдаг; тэд судрыг хүмүүст байнга тайлбарлаж, тэднээр Библийг сахиулдаг. Тэгвэл Библийг тайлбарлаж, өргөж байгаа нь үнэхээр Эзэнд гэрчлэл хийж, Эзэнийг өргөмжилж байгаа хэрэг үү? Шашны пасторууд болон ахлагчдыг яагаад хоёр нүүртэй фарисайчууд гэж хэлдэг вэ? Бид үүнийг ойлгохгүй хэвээр байна—бидэнд хариулж өгнө үү?

Холбогдох агуулга