Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Хүмүүс Бурханд зүрх сэтгэлээ өгдөггүй

I

Би орчлон ертөнцийн дээр өдөр өнжилгүй ажиглан зогсдог ба хүний үйл хэрэг бүрийг сайтар судалж, хүний амьдралыг туулахын тулд Өөрийн амьдран суудаг газартаа даруухнаар нуугддаг. Хэн ч, хэзээ ч Надад өөрийгөө үнэхээр өгөөгүй. Хэн ч, хэзээ ч үнэнийг эрэлхийлээгүй. Хэн ч, хэзээ ч Миний төлөө ухамсартай байсангүй. Хэн ч, хэзээ ч Миний өмнө шийдвэр гаргаж, үүргээ биелүүлсэнгүй. Хэн ч, хэзээ ч Намайг дотор нь оршихыг зөвшөөрч байсангүй. Хэн ч Намайг өөрийнхөө амийг эрхэмлэдэг шигээ эрхэмлэж байсангүй. Хэн ч, хэзээ ч Миний бурханлаг чанарын бүхий л оршихуйг бодит байдалд харсангүй. Хэн ч, хэзээ ч бодитой Бурхантай Өөртэй нь холбоотой байхыг хүссэнгүй.

II

Хүн бузар булай байж, Миний алдар сууг харахад тохирохгүй учраас хэдэн мянган жилийн турш Би хэзээ ч ил харуулаагүй, харин нуугдмал хэвээр үлдсэн юм; ийм учраас Миний алдар суу хүнд хэзээ ч илчлэгдээгүй бөгөөд хүн нүглийн гүн ангалд үргэлж живээтэй байсан билээ. Би хүний зөв шударга бус байдлыг уучилсан боловч хүмүүс өөрсдийгөө хамгаалахыг мэддэггүй, харин ч өөрсдийгөө үргэлж нүгэлд өртөмхий байлгаж, өөрсдийг нь хохироох боломжийг нүгэлд олгодог. Энэ чинь, хүнд өөрийгөө гэх хүндлэл, хайр дутсан хэрэг бус уу? Хүний дунд хүний жинхэнэ хайр гэж бий юу? Хүний үнэнч зан хэдэн лан жинтэй вэ? Хүний жинхэнэ байдал гэгчид хуурмаг хольц холилдоогүй гэж үү? Хүний үнэнч зан бүхэлдээ холион бантангаас бүрддэг бус уу? Миний хүсдэг зүйл бол хүний хоёргүй хайр юм. Хүн Намайг мэддэггүй бөгөөд Намайг мэдэхээр эрж хайдаг боловч жинхэнэ, чин үнэнч сэтгэлээ Надад өгдөггүй.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Арван есдүгээр бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:Үгэнд нь хүн чин сэтгэлээсээ хандана гэдэгт Бурхан найддаг

Дараах:Бурханы гэрэл ирэхээс хэн зайлсхийж чадах вэ?

Холбогдох агуулга