Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

XVI. Бурхан үнэхээр гурвалын Бурхан уу эсвэл нэгэн жинхэнэ Бурхан уу гэдгийг хүн тодорхой нөхөрлөх ёстой

2. “Гурвал” гэдэг нь хамгийн утгагүй үг гэж яагаад хэлдэг вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Есүс махан биетэй болсон үнэн ил болсны дараа л хүн үүнийг ухаарсан: Энэ нь зөвхөн тэнгэр дэх Эцэг биш, мөн түүнчлэн Хүү, тэр ч бүү хэл Сүнс юм. Ийм Бурхан тэнгэрт байдаг гэдэг нь хүний баримталдаг уламжлалт үзэл юм: Гурвал буюу Эцэг, Хүү, Ариун Сүнс нь бүгд нэг. Бүх хүн төрөлхтөнд ийм үзэл байдаг: Бурхан бол нэг Бурхан боловч гурван хэсгээс бүрддэг ба уламжлалт үзэлд эмгэнэлтэйгээр заншиж тогтсон зүйлс нь Эцэг, Хүү, Ариун Сүнс гэж тооцогддог. Эдгээр гурван хэсгийг нэгдүүлсэн нь Бурхан бүхэлдээ юм. Ариун Эцэггүйгээр, Бурхан бүрэн гүйцэд байж чадахгүй. Үүнтэй адилаар Хүү эсвэл Ариун Сүнсгүйгээр мөн л Бурхан бүрэн гүйцэд байхгүй. Өөрсдийн үзэлдээ тэд Эцгийг ганцааранг нь, мөн Хүүг ганцааранг нь Бурхан гэж үзэж болохгүй гэж итгэдэг. Зөвхөн Эцэг, Хүү, Ариун Сүнсийг хамтад нь Бурхан Өөрөө гэж үзэж болно. ……Олон зууны туршид, хүний сэтгэл дэх үзлээс бий болсон, хүнээр зохиогдсон бөгөөд өмнө нь хэзээ ч хүнд үзэгдэж байгаагүй энэхүү Гурвалд хүн итгэсэн. Энэ олон жилийн туршид Гурвалын “жинхэнэ утгыг” тайлбарласан олон сүнслэг агуу хүмүүс байсан боловч Гурвалыг гурван өөр нэгдмэл бие хэмээсэн тайлбар нь тодорхой бус, ойлгомжгүй байсан ба бүгд Бурханы “бүтцийн” талаар төөрөлдсөн. Ямар ч агуу хүн бүрэн төгс тайлбар өгч чадаагүй; ихэнх тайлбар нь учир шалтгааны хувьд болон цаасан дээр шалгалтыг давдаг боловч нэг ч хүн үүний утга учрын талаар бүрэн тодорхой ойлголттой байдаггүй. Хүний зүрх сэтгэлдээ баримталдаг агуу Гурвал нь ердөө оршдоггүй учраас энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Хэрвээ та нарын дундаас хэн нэгэн Гурвал үнэхээр оршдог гэж хэлбэл, гурван бие дэх энэ нэг Бурхан нь яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун эцэг гэж юу вэ? Хүү нь юу вэ? Ариун Сүнс нь юу вэ? Ехова Ариун Эцэг үү? Есүс Хүү юу? Тэгвэл Ариун Сүнс юу вэ? Эцэг нь Сүнс биш гэж үү? Хүүгийн мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Есүсийн ажил нь Ариун Сүнсний ажил байгаагүй гэж үү? Тэр үеийн Еховагийн ажил ч гэсэн Есүсийнхтэй адил Сүнсээр хийгдээгүй гэж үү? Бурхан хэдэн Сүнстэй вэ? Чиний тайлбарын дагуу Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бие нь нэг; хэрвээ тийм бол гурван Сүнс байна, гэхдээ гурван Сүнс байхын тулд гурван Бурхан байна гэсэн үг. Энэ нь ямар ч нэг жинхэнэ Бурхан байхгүй гэсэн үг юм; ийм төрлийн Бурхан нь хэрхэн Бурханы төрөлхийн мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи зөвхөн нэг Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэр хэрхэн хүүтэй байж, мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж үү? Зөвхөн ганц Бурхан байдаг, энэ Бурханд ганц л үнэн бие байдаг, зөвхөн ганц Бурханы Сүнс байдаг, иймээс Библид “Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг” гэж бичигдсэн. Чиний ярьдаг Эцэг Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр бие махбодтой болж хүмүүсийн дунд амьдрах, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байх чадвартай. Түүний Сүнс бол бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэр нэгэн зэрэг махан биед болон хорвоо ертөнц даяар оршиж чадна. Нэгэнт бүх хүмүүс Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж хэлдэг учраас нэг л Бурхан байдаг, хэний ч хүслээр хуваагдашгүй! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц бие; тэр нь Бурханы Сүнс юм. Хэрвээ энэ нь чиний хэлдэг шигээр Эцэг, Хүү, Ариун Сүнс байсан бол, Тэдгээр нь гурван Бурхан биш гэж үү? Ариун Сүнс бол нэг зүйл, Хүү өөр зүйл бөгөөд Эцэг бас нэг өөр зүйл. Тэд өөр өөр мөн чанартай ялгаатай биес, иймээс Тэд хэрхэн ганц Бурханы нэг хэсэг байж чадах юм бэ? Ариун Сүнс бол Сүнс; энэ нь хүний хувьд ойлгоход амархан. Хэрвээ тийм бол, Эцэг нь бүр ч их Сүнс. Тэр хэзээ ч газар дээр буугаагүй ба хэзээ ч бие махбод болоогүй; Тэр бол хүний зүрх сэтгэл дэх Ехова Бурхан бөгөөд Тэр мөн гарцаагүй Сүнс юм. Тэгвэл Тэр болон Ариун Сүнсний хоорондын харилцаа юу вэ? Энэ нь Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа юу? Эсвэл энэ нь Ариун Сүнс болоод Эцгийн Сүнсний хоорондох харилцаа юу? Сүнс бүрийн мөн чанар нь адилхан уу? Эсвэл Ариун Сүнс нь Эцгийн хэрэгсэл үү? Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Тэгвэл Хүү болон Ариун Сүнсний хоорондын харилцаа юу вэ? Энэ нь хоёр Сүнсний хоорондын харилцаа юу эсвэл хүн болон Сүнсний хоорондын харилцаа юу? Эдгээр нь бүгд ямар ч тайлбаргүй асуудлууд юм! Хэрвээ Тэд бүгд нэг Сүнс юм бол гурван биений тухай яриа байх учиргүй, учир нь Тэд нэг Сүнсийг эзэмшдэг билээ. Хэрвээ Тэд өөр өөр биес байсан бол Тэдний Сүнс хүч чадлаараа ялгаатай байх байсан ба Тэд нэг Сүнс байж ердөө чадахгүй. Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай төсөөлөл нь хамгийн утга учиргүй зүйл юм! Энэ нь Бурханыг хэсэглэж, Түүнийг тус бүрдээ байр суурь болон Сүнстэй гурван бие болгон хуваадаг; тэгвэл Тэр яаж ганц Сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Гэсэн ч зарим хүмүүс одоо хүртэл: Эцэг бол Эцэг; Хүү бол Хүү; Ариун Сүнс бол Ариун Сүнс бөгөөд эцэстээ Тэд нэг болох болно хэмээн хэлж болох юм. Тэгвэл чи Тэднийг хэрхэн нэг болгох ёстой вэ? Хэрхэн Эцэг, Ариун Сүнс хоёр нэг болж чадах вэ? Хэрвээ Тэд угаасаа хоёр байсан бол Тэднийг яаж ч нийлүүлсэн хамаагүй Тэдгээр нь хоёр хэсэг хэвээр үлдэхгүй гэж үү? Тэднийг нэг болгоно гэж хэлэх үед, энэ нь бүтэн болгохын тулд хоёр тусдаа хэсгийг нийлүүлэх явдал биш гэж үү? Гэхдээ бүтэн болгуулахаасаа өмнө Тэдгээр нь хоёр хэсэг байгаагүй гэж үү? Сүнс бүрд өөр өөр мөн чанар байдаг бөгөөд хоёр Сүнсийг ганц болгож болохгүй. Сүнс бол бодис биш бөгөөд материаллаг ертөнц дээрх юутай ч адилгүй. Хүний үзэж байгаагаар, Эцэг нь нэг Сүнс, Хүү өөр сүнс, мөн Ариун Сүнс бас нэг сүнс, тэгээд нэг бүтэн болгохын тулд гурван Сүнсийг гурван аягатай ус шиг хольж болно. Тэгвэл энэ гурав нь нэг болохгүй гэж үү? Энэ бол алдаатай тайлбар юм! Энэ нь Бурханыг хувааж байгаа биш гэж үү? Хэрхэн Эцэг, Хүү, Ариун Сүнсийг нэг болгож болох юм бэ? Тэд бол тус бүрдээ өөр өөр угийн чанартай гурван хэсэг биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Есүс залбирах үедээ тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудахдаа, зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс Өөрийгөө энгийн, жирийн хүн шиг хувцаслаж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй байсан учраас л ингэсэн юм. Хэдий Түүний дотор Бурханы Сүнс байсан ч, Түүний гадаад байдал нь энгийн хүнийхтэй адил байсан; өөрөөр хэлбэл Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр “хүний Хүү” болсон. Тэр хүний Хүү гэж дуудагдаж байсан учраас Тэр бол энгийн хүмүүсийн жирийн гэр бүлд төрсөн хүн (эрэгтэй эсвэл эмэгтэй ч бай, ямар ч тохиолдолд хүний гадаад төрхтэй байсан). Тиймээс тэнгэр дэх Бурханыг Есүс Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг хэрхэн Эцэг гэж дуудсантай адил; Тэр бүтээлийн хүний өнцгөөс ингэсэн. Есүсийн та нарт заасан Эзний Залбиралыг та нар санаж байна уу? “Тэнгэр дэх бидний Аав аа ….” Тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дуудахыг Тэр бүх хүнээс гуйсан. Тэр ч гэсэн Түүнийг Аав гэж дуудсан ба та бүхэнтэй адил сууринд зогсож байгаа хүний өнцгөөс Тэр ингэсэн юм. Нэгэнт та нар тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дууддаг учраас, Есүс Өөрийгөө та нартай адил сууринд байгаагаар мөн Бурханаар сонгогдсон газар дээрх хүн (өөрөөр хэлбэл, Бурханы Хүү) мэтээр үзсэн гэдгийг энэ нь харуулж байна. Хэрвээ та нар Бурханыг “Эцэг” хэмээн дуудвал, энэ нь та нар бүтээгдсэн зүйл учраас биш гэж үү? Газар дээрх Есүсийн эрх мэдэл хэчнээн агуу байсан ч, цовдлолоос өмнө Тэр бол зүгээр л Ариун Сүнсээр (өөрөөр хэлбэл, Бурхан) удирдуулсан хүний Хүү байсан бөгөөд газар дээрх бүтээгдсэн зүйлсийн нэгэн байсан, учир нь Тэр хараахан Өөрийн ажлаа биелүүлээгүй байсан юм. Тиймээс, тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн Тэр дуудсан нь гагцхүү Түүний даруу зан, дуулгавартай байдлын улмаас болсон. Гэхдээ Тэр Бурханд (өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Сүнсэнд) ийм байдлаар хандаж байсан нь Тэр бол тэнгэр дэх Бурханы Сүнсний Хүү гэдгийг баталдаггүй. Үүний оронд, Тэр бол өөр хүн биш, зүгээр л Түүний харах өнцөг өөр байсан юм. Өөр өөр биеийн оршин тогтнол нь алдаа эндүүрэл! Өөрийнх нь цовдлолоос өмнө Есүс махан биеийн хязгаарлагдмал байдалд баригдсан хүний Хүү байсан бөгөөд Тэр Сүнсний эрх мэдлийг бүрэн эзэмшээгүй байсан. Тийм учраас Тэр зөвхөн бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг эрж хайсан. Тиймээс Тэр Гетсеманид: “Миний хүслээр биш, харин Таныхаар болог” хэмээн гурвантаа залбирсан. Загалмай дээр цовдлогдохоосоо өмнө Тэр Иудейчүүдын Хаан байсан; Тэр бол алдрын бие биш харин Христ, хүний Хүү байсан. Тийм учраас бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Тэр Бурханыг Эцэг гэж дуудсан. Одоо чи, Бурханыг Эцэг хэмээн дууддаг бүхэн нь Хүү юм гэж хэлж чадахгүй. Хэрвээ тийм байсан бол Есүс та нарт Эзэний Залбиралыг заасны дараа та нар бүгдээрээ Хүү болохгүй гэж үү? Хэрвээ та нар одоо ч итгэхгүй байвал та нарын Эцэг гэж дууддаг нэгэн чинь хэн бэ? гэдгийг Надад хэл. Хэрвээ та нар Есүсийг хэлж байгаа бол Есүсийн Эцэг та нарын хувьд хэн бэ? Есүсийг одсоны дараа Эцэг, Хүү гэсэн энэхүү санаа нь цаашид байгаагүй. Энэхүү санаа нь Есүс махан бие болсон тэр жилүүдэд л тохиромжтой байсан; бусад бүх нөхцөл байдалд та нар Бурханыг Эцэг хэмээн дуудах үед, энэ нь бүтээлийн Эзэн болон бүтээгдсэн зүйлийн хоорондын харилцаа юм. Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвалын энэхүү санаа нь оршин байх ямар ч цаг үе үгүй; энэ нь эрин үеүдэд хааяа харагддаг алдаа эндүүрэл бөгөөд оршин байдаггүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Үнэндээ энэ орчлон ертөнцийн хаа ч Гурвал оршдоггүй гэдгийг Би та нарт хэлье. Бурханд Эцэг байхгүй, Хүү байхгүй, тэр ч бүү хэл Эцэг Хүүгийн хамтдаа хэрэглэдэг хэрэгсэл болох Ариун Сүнсний тухай ойлголт ч байдаггүй. Энэ бүхэн нь хамгийн агуу алдаа эндүүрэл бөгөөд энэ ертөнц дээр огт оршдоггүй! Гэхдээ ийм алдаа эндүүрэлд ч гэсэн эх сурвалж байдаг бөгөөд огт үндэслэлгүй байдаггүй, учир нь та нарын сэтгэл тийм ч их энгийн биш бөгөөд та нарын бодол санаа учир шалтгаангүй биш билээ. Харин ч тэдгээр нь нэлээд зохистой, чадварлаг, бүр ямар ч Сатан халдашгүй байдаг. Харамсалтай нь эдгээр бодол санаа нь бүгд алдаа эндүүрэл бөгөөд зүгээр л оршин байдаггүй! Та нар жинхэнэ үнэнийг огтхон ч хараагүй; та нар бусдын итгэлийг хуурамчаар олж, хурц ухаангүй эсвэл учир шалтгаангүй хамгийн тэнэг тэдгээр хүмүүст нөлөөлөхийн тулд зүгээр л таамаглал, үзлийг бий болгож, үүнийгээ янз бүрийн түүх болгон зохиодог, ингэснээр тэд та нарын агуу цуутай “мэргэжилтний сургаалд” итгэдэг. Энэ нь үнэн үү? Энэ нь хүний хүлээн авах ёстой амийн зам уу? Энэ бүхэн ямар ч утгагүй! Нэг ч үг нь зүй зохистой биш! Энэ олон жилийн туршид Бурхан ийм байдлаар та нараар хуваагдсан, үе удам бүрд илүү нарийн болж хуваагдсаар нэг Бурхан нь гурван Бурхан болон илэрхий хуваагдах хэмжээнд очсон. Одоо хүний хувьд Бурханыг нэг болгон буцаан нийлүүлэх нь ердөө боломжгүй, учир нь та нар Түүнийг хэтэрхий нарийн хуваасан! Үүнийг хэтэрхий оройтохоос өмнө Миний шуурхай ажил хийгдээгүй бол, та нар хир удаан ийм байдлаар ичгүүр сонжуургүйгээр үргэлжлүүлэх байсныг хэлэхэд хэцүү юм! Бурханыг ийм байдлаар хуваасаар байвал Тэр хэрхэн та нарын Бурхан хэвээр байж чадах юм бэ? Та нар Бурханыг таньж чадна гэж үү? Та нар Түүн рүү буцан очиж чадна гэж үү? Хэрвээ Би арай оройтож ирсэн бол “Эцэг, Хүү” Ехова Есүс хоёрыг Израиль руу илгээчихээд та нар өөрсдийгөө Бурханы нэг хэсэг гэж заргалдах байсан. Азаар одоо бол эцсийн өдрүүд. Эцэстээ Миний удаан хүлээсэн энэ өдөр ирсэн ба Би ажлын энэ үе шатыг өөрийн гараар хэрэгжүүлсний дараа л Бурханыг Өөрийг нь хуваадаг та нарын явдал зогсох болно. Хэрвээ тэгэхгүй бол та нар нөхцөл байдлыг хурцатгаж тэр ч бүү хэл бишрэн шүтэхийн тулд өөрсдийн дунд байгаа бүх Сатаныг тахилын ширээн дээр тавих байсан. Энэ бол та нарын зохиосон зүйл! Бурханыг хуваах та нарын арга барил! Та нар одоо ч ингэсээр л байх уу? Би та нараас асууя: Хэдэн Бурхан байдаг вэ? Аль Бурхан нь та нарт аврал авчрах вэ? Та нарын үргэлж залбирдаг Бурхан чинь эхнийх нь үү, хоёр дахь нь эсвэл гурав дахь нь уу? Тэдний алинд нь та нар үргэлж итгэдэг вэ? Эцэг нь үү? Эсвэл Хүү нь үү? Эсвэл Сүнс үү? Чи хэнд нь итгэдэгээ Надад хэл. Чи үг хэлэх бүртээ Бурханд итгэдэг гэж хэлдэг хэдий ч, чиний үнэхээр итгэдэг зүйл чинь чиний уураг тархи юм! Зүгээр л та нарын зүрх сэтгэлд Бурхан байхгүй! Гэсэн ч та нарын сэтгэлд өдий төдий тийм “Гурвалууд” байдаг! Та нар санал нийлэхгүй байна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Хүний тайлбарт олон зөрчилдөөн байдаг. Үнэндээ, эдгээр нь бүгд хүний үзэл; цааш нь нарийвчлан судлалгүйгээр та нар бүгд тэдгээрийг зөв хэмээн итгэдэг. Бурханыг Гурвал гэж үздэг энэ санаа нь хүний үзэл гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Хүний ямар ч мэдлэг бүрэн дүүрэн, нарийн нягт биш. Үүнд үргэлж хольц байдаг ба хүнд хэтэрхий олон санаа байдаг; бүтээгдсэн зүйл Бурханы ажлыг тайлбарлаж чадахгүй гэдгийг л энэ нь харуулдаг. Хүний сэтгэлд хэтэрхий их зүйл байдаг, бүгд логик болон бодлоос үүсдэг ба энэ нь үнэнтэй зөрчилддөг. Чиний логик Бурханы ажлыг бүрэн гүйцэд задлан шинжилж чадах уу? Та нар Еховагийн бүх ажлыг ойлгох мэдлэг ухааныг олж чадах уу? Энэ бүхнийг нэвт шувт хардаг нь хүн чи юу эсвэл мөнхөөс мөнхөд харах чадвартай нэгэн нь Бурхан Өөрөө юу? Эртний мөнхөөс ирээдүйн мөнхийг хүртэл харж чадах нь чи юу эсвэл ингэж чадах нь Бурхан уу? Чи юу гэх вэ? Чи яаж Бурханыг тайлбарлах эрхтэй байх юм бэ? Чиний тайлбар юун дээр үндэслэсэн бэ? Чи Бурхан уу? Тэнгэр газар болоод үүн дэх бүх зүйлс Бурханаар Өөрөөр нь бүтээгдсэн. Үүнийг хийсэн нь чи биш байсан, тэгвэл чи яагаад буруу тайлбар өгч байгаа юм бэ? Одоо чи Гурвалд итгэсээр байна уу? Ингэх нь хэтэрхий түвэгтэй гэж чи бодохгүй байна уу? Гурав биш ганц Бурханд итгэх нь чиний хувьд хавьгүй дээр байх болно. Хөнгөн байх нь хавьгүй дээр, учир нь “Эзэний ачаа хөнгөн” билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Өмнөх:Тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн жинхэнэ Бурхан нь нэг үү эсвэл гурав уу?

Дараах:Нэгэн жинхэнэ Бурханыг “гурвалын Бурхан” гэж тодорхойлох нь Бурханыг эсэргүүцэж, доромжилж байгаа хэрэг.

Танд таалагдаж магадгүй