Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

XVI. Бурхан гурвалын Бурхан уу, эсвэл цор ганц жинхэнэ Бурхан уу?

1. Тэнгэр, газар болон бүх зүйлийг бүтээсэн жинхэнэ Бурхан нэг үү, эсвэл гурав уу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Филип Түүнд, ‘Эзэн минь, бидэнд Эцэгээ харуулаач, энэ л бидэнд хангалттай’ гэв. Есүс түүнд, ‘Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг танихгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцэгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм’ гэв” (Иохан 14:8-10).

“Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30).

Холбогдолтой Бурханы үг:

Тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн жинхэнэ Бурхан нь нэг үү эсвэл гурав уу?

Бурхан бол бүх зүйлийг захирч, бүх зүйлийг удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирддаг ба байгаа бүгдийг захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Бурханы ялгамж чанар юм. Бүх зүйл болон байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар бол Бүтээгч бөгөөд бүх зүйлийн Захирагч мөн. Бурханы эзэмшдэг ялгамж чанар ийм бөгөөд Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Бурханы бүтээлүүдийн нэг нь ч—хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай—Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар ч арга, эсвэл шалтаг хэрэглэж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл болон бүх зүйлийг захирах чадвар эзэмшсэн зөвхөн ганцхан нэгэн байдаг ба энэ нь бидний цор ганц Бурхан Өөрөө юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө x”-аас

Зөвхөн ганц Бурхан байдаг, энэ Бурханд ганц л үнэн бие байдаг, ганц л Бурханы Сүнс байдаг, яг л Библид бичсэнчлэн “Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг.” Чиний ярьдаг Эцэг, Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр махбод болж, хүмүүсийн дунд амьдрах, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байх чадвартай. Түүний Сүнс бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэр махбодод болон орчлон ертөнц даяар нэгэн зэрэг оршиж чадна. Нэгэнт бүх хүн, Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж хэлдэг учраас нэг л Бурхан байдаг, хэний ч хүслээр хуваагдашгүй! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц үнэн бие; тэр нь Бурханы Сүнс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

“Есүс бол Түүний хайртай Хүү гэж Бурхан тов тодорхой хэлээгүй гэж үү?” хэмээн хэлдэг хүмүүс одоо ч байдаг. Есүс бол Бурханы хайртай Хүү, Түүнийг Тэр ихэд таалдаг гэж Бурхан Өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан хэрэг боловч ердөө өөр өнцгөөс буюу тэнгэр дэх Сүнсний өнцгөөс бие махбодтой болсон Өөртөө гэрчлэл хийж байсан хэрэг юм. Есүс бол Түүний тэнгэр дэх Хүү биш, бие махбодтой болсон Бурхан юм. Чи ойлгов уу? “Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байдаг” хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илтгэдэггүй гэж үү? Бие махбодтой болсноос болж Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдаагүй гэж үү? Үнэндээ Тэд нэг хэвээр байгаа; ямар ч байсан энэ нь Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилж байгаа хэрэг. Эрин үеүдийн өөрчлөлт, ажлын шаардлага болон Түүний удирдлагын төлөвлөгөөний ялгаатай үе шатуудаас шалтгаалан хүний Түүнийг дууддаг нэр ч бас өөр өөр байдаг. Ажлын эхний үе шатыг хэрэгжүүлэхээр ирэхдээ Тэр зүгээр л израильчуудын хоньчин, Ехова гэж нэрлэгддэг байсан. Хоёр дахь үе шатанд бие махбодтой болсон Бурхан зөвхөн Эзэн, Христ гэж нэрлэгдэж байв. Гэхдээ тухайн үед, Тэр бол Бурханы хайртай Хүү гэж тэнгэр дэх Сүнс хэлсэн бөгөөд Түүнийг Бурханы цорын ганц Хүү гэж огт дурдаагүй. Энэ нь ердөө тохиолдоогүй. Бурхан яаж ганц хүүхэдтэй байх юм бэ? Тэгвэл Бурхан хүн болчихгүй гэж үү? Тэр бие махбодтой болсон байсан учраас Түүнийг Бурханы хайртай Хүү гэж дуудсан бөгөөд эндээс Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа гарч ирсэн. Энэ нь зүгээр л тэнгэр, газрын хоорондох тусгаарлалтаас болсон юм. Есүс махбодын өнцгөөс залбирсан. Тэр тийм хэвийн хүн чанартай махбод байсан учраас, махбодын өнцгөөс Тэрээр: “Миний гадаад бүрхүүл бүтээгдсэн зүйлийнх. Би махбод болж энэ дэлхий дээр ирсэн учраас тэнгэрээс холын хол байна” гэж хэлсэн юм. Энэ шалтгааны улмаас Тэр зөвхөн махбодын өнцгөөс л Эцэг Бурханд залбирч байсан. Энэ нь Түүний үүрэг байсан бөгөөд Бурханы Сүнс бие махбодтой болохдоо эзэмших ёстой зүйл байлаа. Тэр махбодын өнцгөөс Эцэгт залбирч байсан учраас Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Хэдий Бурханы хайртай Хүү гэж дуудагдаж байсан ч Тэр бол Бурхан Өөрөө хэвээр юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Сүнс бөгөөд Түүний мөн чанар бас л Сүнс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Эхлэл дэх Бурханы үг ихэнх хүмүүст санагдаж магад: “Бид өөрсөдтэйгээ адилаар, өөрсдийн дүр төрхөөр хүнийг бүтээцгээе.” “Бид” хүнийг “өөрсдийнхөө” дүрээр бүтээе гэж Бурханы хэлснийг авч үзвэл, “бид” гэдэг нь хоёр буюу түүнээс олон гэдгийг илэрхийлж байна; нэгэнт Тэр “бид” гэж хэлсэн учраас зөвхөн ганц Бурхан байдаггүй. Ийм маягаар хүн өөр өөр биеийг хийсвэрээр бодож эхэлсэн бөгөөд эдгээр үгээс Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай хэллэг бий болсон. Тэгвэл Эцэг ямархуу вэ? Хүү ямархуу вэ? Мөн Ариун Сүнс ямархуу вэ? Өнөөдрийн хүн төрөлхтөн энэ гурвыг нийлүүлсэн нэгний дүр төрхөөр бүтээгдсэн байж болох уу? Тэгвэл хүний дүр төрх Эцэг, Хүү эсвэл Ариун Сүнснийхтэй адилхан уу? Бурханы эдгээр биеийн алиных нь дүрээр хүн бүтээгдсэн бэ? Хүний энэ хэллэг нь зүгээр л буруу бөгөөд ямар ч утгагүй! Энэ нь ердөө, ганц Бурханыг хэд хэдэн Бурхан болгон хувааж л чадна. Мосе Эхлэлийг бичсэн үе нь, дэлхийн бүтээлийн дараагаар хүн төрөлхтөн бүтээгдсэний дараа байсан. Хамгийн анх дэлхий ертөнц бий болох үед Мосе байгаагүй. Мосе Библийг их сүүлд бичсэн юм, тэгвэл тэнгэр дэх Бурханы хэлсэн зүйл юу байсныг тэр яаж мэдсэн байх юм бэ? Бурхан энэ дэлхийг хэрхэн бүтээсэн талаар тэр огт мэдэхгүй. Библийн Хуучин Гэрээнд Эцэг, Хүү, Ариун Сүнсний талаар огт дурддаггүй, зөвхөн цорын ганц жинхэнэ Бурхан, Ехова Өөрийн ажлыг Израильд хийж буйг дурддаг. Эрин үе өөрчлөгдөхийн хэрээр Тэр янз бүрийн нэрээр нэрлэгдсэн, гэхдээ нэр бүхэн нь өөр биед хамаатай гэдгийг энэ нь баталж чадахгүй. Хэрвээ тийм байсан бол Бурханд тоо томшгүй олон бие байх байсан биш гэж үү? Хуучин Гэрээнд бичигдсэн зүйл бол Еховагийн ажил, Хуулийн эрин үед эхлүүлсэн Бурханы Өөрийн ажлын үе шат юм. Энэ нь Бурханы ажил байсан, Түүнийг ярих үед тэр нь бий болж, Түүнийг тушаах үед энэ нь биелж байсан. Тэр бол ажлаа гүйцэтгэхээр ирсэн Эцэг гэж Ехова хэзээ ч хэлээгүй, эсвэл хүн төрөлхтнийг золин аврахын тулд Хүү ирэх тухай хэзээ ч зөгнөөгүй. Есүсийн цаг үеийн тухайд гэвэл, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан махбод болсон гэж л хэлсэн байдаг, харин Хүү ирсэн гэж хэлээгүй. Эрин үеүд адилхан биш бөгөөд Бурханы Өөрийн хийдэг ажил ч бас ялгаатай байдаг учраас Тэр Өөрийн ажлыг өөр өөр хүрээнд хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Ийм маягаар, Түүний төлөөлдөг ялгамж чанар мөн ялгаатай байдаг. Ехова бол Есүсийн Эцэг гэж хүн итгэдэг, гэхдээ үнэндээ үүнийг Есүс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Бид Эцэг, Хүү хэмээн хэзээ ч ялгардаггүй; Би болон тэнгэр дэх Эцэг нэг юм. Эцэг Миний дотор, Би Эцгийн дотор байдаг; Хүүг харах үедээ хүн тэнгэрлэг Эцгийг харж байгаа юм” хэмээн хэлсэн. Эцсийн эцэст, Эцэг ч бай, эсвэл Хүү ч бай Тэд нэг Сүнс бөгөөд тусдаа бие болон хуваагддаггүй. Хүн тайлбарлахаар оролдмогц, өөр өөр биеийн ялгаа, мөн түүнчлэн Эцэг, Хүү, Ариун Сүнсний хоорондын харилцаа нь асуудлыг төвөгтэй болгодог. Хүн тусдаа биесийн тухай ярих үед, энэ нь Бурханыг материаллаг болгочих биш үү? Хүн биеийг нь нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гэж ч эрэмбэлдэг; эдгээр нь бүгд хүний үзэл, лавлагаа болох ямар ч үнэ цэнгүй бөгөөд туйлын бодит бус! Хэрвээ чи түүнээс: “Хэдэн Бурхан байдаг вэ?” гэж асуувал тэр, Бурхан бол Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал буюу ганц жинхэнэ Бурхан юм гэж хэлэх болно. Хэрвээ чи дахин: “Эцэг хэн бэ?” гэж асуувал тэрээр: “Эцэг бол тэнгэр дэх Бурханы Сүнс; Тэр бүхнийг хариуцдаг ба тэнгэрийн Эзэн юм” гэж хэлнэ. “Тэгвэл Ехова Сүнс мөн үү?” Тэрээр “Тийм!” гэж хариулна. Хэрвээ дараа нь чи түүнээс “Хүү хэн бэ?” гэж асуувал тэр, мэдээж Есүс бол Хүү гэх болно. “Тэгвэл Есүсийн түүх юу вэ? Тэр хаанаас ирсэн бэ?” Тэр ингэж хэлнэ: “Есүс Ариун Сүнснээс олдож Мариагаас төрсөн.” “Тэгвэл Түүний мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Түүний ажил ч бас Ариун Сүнсний ажлын төлөөлөл биш гэж үү? Ехова бол Сүнс, Есүсийн мөн чанар ч бас адилхан. Одоо эцсийн өдрүүдэд, Сүнс бас л ажиллаж байгааг[a] хэлэх нь илүүц юм; Тэд яаж өөр өөр бие байх юм бэ? Энэ нь ердөө л Бурханы Сүнс, өөр өөр өнцгөөс Сүнсний ажлыг хэрэгжүүлж байгаа хэрэг биш гэж үү? Тийм болохоор биеүдийн хооронд ялгаа байдаггүй. Есүс Ариун Сүнснээс олдсон ба Түүний ажил яг тэр Ариун Сүнснийх байсан нь маргаангүй. Еховагийн гүйцэтгэсэн ажлын эхний үе шатанд Тэр махбод болоогүй, бас хүнд ч харагдаагүй. Иймээс хүн хэзээ ч Түүний гадаад төрхийг хараагүй. Тэр хэчнээн агуу, хэчнээн өндөр байсан нь хамаагүй, хүнийг анх бүтээсэн Бурхан Өөрөө буюу Сүнс хэвээр байсан. Өөрөөр хэлбэл, Тэр Бурханы Сүнс байлаа. Үүлэн дундаас хүнтэй ярих үедээ Тэр ердөө л Сүнс байв. Түүний гадаад төрхийг хэн ч нүдээр үзээгүй; зөвхөн Нигүүлслийн эрин үед Бурханы Сүнс махбодод ирж, Иудейд бие махбодтой болоход л хүн бие махбодтой болсон Бурханы дүр төрхийг Иудей хүн хэмээн анх удаа харсан юм. Еховагийн амтыг мэдэрч чадахгүй байв. Гэсэн хэдий ч Тэр Ариун Сүнснээс олдсон, өөрөөр хэлбэл, Еховагийн Өөрийн Сүнснээс олдсон бөгөөд Есүс Бурханы Сүнсний биелэл болон төрсөн билээ. Хүний анх харсан зүйл нь Ариун Сүнс Есүс дээр тагтаа мэт буусан явдал байсан; энэ нь ганцхан Есүсийн Сүнс байгаагүй, харин ч Ариун Сүнс байсан юм. Тэгвэл Есүсийн Сүнсийг Ариун Сүнснээс салгаж болох уу? Хэрвээ Есүс нь Есүс буюу Хүү бөгөөд Ариун Сүнс нь Ариун Сүнс юм бол Тэд яаж нэг байж чадах юм бэ? Хэрвээ тийм байсан бол ажлыг хэрэгжүүлж чадахгүй байх байв. Есүсийн доторх Сүнс, тэнгэр дэх Сүнс болон Еховагийн Сүнс бүгд нэг юм. Үүнийг Ариун Сүнс, Бурханы Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүгдийг хамарсан Сүнс гэж нэрлэж болно. Бурханы Сүнс их ажлыг гүйцэтгэж чадна. Тэр дэлхийг бүтээж, бас үерээр дамжуулан газар дэлхийг устгаж чадна; Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварч чадна, цаашлаад бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бас устгаж чадна. Энэ ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийсэн бөгөөд Түүний оронд Бурханы өөр ямар ч бие хийж чадахгүй байх байсан юм. Түүний Сүнсийг Ехова, Есүс түүнчлэн Төгс Хүчит гэж нэрлэж болно. Тэр бол Эзэн бөгөөд Христ юм. Тэр бас хүний Хүү болж чадна. Тэр тэнгэрт, мөн түүнчлэн газарт байдаг; Тэр орчлон ертөнцөөс дээр өндөрт байдаг бөгөөд олон түмний дунд байдаг. Тэр бол тэнгэр, газрын цорын ганц Захирагч билээ! Бүтээлийн цаг үеэс эхлээд одоог хүртэл энэ ажлыг Бурханы Өөрийн Сүнс хийсээр ирсэн. Тэнгэр дэх ажил ч бай, эсвэл махбод дахь ажил бай бүгдийг нь Түүний Сүнс хийдэг. Тэнгэр дэх ч бай, эсвэл газар дахь ч бай бүх бүтээл Түүний төгс хүчит гарын алганд байдаг; энэ бүхэн нь Бурханы Өөрийн ажил бөгөөд Түүний оронд өөр хэн ч хийж чадахгүй. Тэнгэрт Тэр бол Сүнс, мөн түүнчлэн Бурхан Өөрөө; хүмүүсийн дунд Тэр бол махбод, гэхдээ Бурхан Өөрөө хэвээр үлддэг. Тэр хэдэн зуун мянган нэрээр дуудагдаж болох хэдий ч Өөрөө хэвээр бөгөөд бүх ажил[б] нь Түүний Сүнсний шууд илэрхийлэл юм. Түүний цовдлолоор дамжин ирсэн бүх хүн төрөлхтний золин аврал нь Түүний Сүнсний шууд ажил байсан бөгөөд эцсийн өдрүүдэд бүх үндэстэн, бүх газар нутагт илгээх тунхаглал ч бас Түүний Сүнснй шууд ажил юм. Бурханыг цаг ямагт төгс хүчит, ганц жинхэнэ Бурхан, бүгдийг хамарсан Бурхан Өөрөө гэж л нэрлэж болно. Тусдаа биес оршдоггүй, тэр ч бүү хэл Эцэг, Хүү, Ариун Сүнс хэмээх хэллэг бүр ч оршдоггүй. Тэнгэрт болон газарт цорын ганц Бурхан байдаг!

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Тайлбар:

a. Эх бичвэрт “ажиллаж байгааг” гэж байдаггүй.

б. Эх бичвэрт “ажил” гэдэг үг байдаггүй.

Өмнөх:Шашны ертөнцөд үнэн болон Бурхан эрх мэдлийг атгаж байдаг уу, эсвэл антихристүүд болон Сатан эрх мэдлийг атгаж байдаг уу?

Дараах:Гурвал гэдгийг хамгийн утгагүй үг гэж яагаад хэлж болох вэ?

Холбогдох агуулга