Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

26. Хүн Ариун Сүнсний ажлыг хэрхэн олж авч болох вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Ариун Сүнсний ажил өдрөөс өдөрт, алхам тутамдаа улам өндөрт дээшлэн өөрчлөгддөг; маргаашийн илчлэл алхам алхмаар бүр ч өндөрт өгсөн өнөөдрийнхөөс ч илүү өндөр байдаг. Бурхан хүнийг төгс болгодог ажил нь ийм юм. Хүн хөл нийлүүлэн алхаж чадахгүй бол хэдийд ч хоцорч магадгүй. Хүнд дуулгавартай зүрх сэтгэл үгүй бол тэр эцэст нь хүртэл дагаж чадахгүй. Урьдын эрин үе өнгөрчихсөн; энэ бол шинэ эрин үе. Тэгээд шинэ эрин үед шинэ ажил хийгдэх ёстой. Ялангуяа хүнийг төгс болгох сүүлчийн эрин үед Бурхан шинэ ажлыг бүр ч хурдан гүйцэтгэнэ. Тийм учраас зүрх сэтгэлд нь дуулгавартай байдал байхгүй бол Бурханы мөрийг дагахад хүний хувьд хэцүү байдаг. Бурхан ямар ч дүрэмд баригддаггүй, мөн Өөрийн ажлын аль ч шатыг үүрд хувиршгүй гэж үздэггүй. Харин ч Түүний хийдэг ажил хэзээд илүү шинэ, улам өндөр байдаг. Түүний ажил алхам бүрдээ улам, улам бодитой болж, хүний бодит хэрэгцээнд улам бүр нийцтэй болдог. Хүн зөвхөн ийм төрлийн ажлыг туулсныхаа дараа л өөрийн зан чанарын сүүлчийн өөрчлөлтөд хүрч чадна. Амийн тухай хүний мэдлэг улам ч өндөр түвшинд хүрдэг ба Бурханы ажил ч мөн адил улам өндөр түвшинд хүрдэг. Хүн ийм маягаар л төгс болгуулж, Бурхан ашиглахад тохиромжтой болж чаддаг. Бурхан нэг талаар, хүний үзлийг сөрж, буцааж эргүүлэх ба нөгөө талаар, хүнийг илүү өндөр, илүү бодитой байдал руу, Бурханд итгэх итгэлийн хамгийн өндөр түвшин рүү хөтлөхийн тулд ийм маягаар ажилладаг бөгөөд тэгснээр эцэст нь Бурханы хүсэл биелж чадах юм. Дур зоргоороо эсэргүүцдэг дуулгаваргүй уг чанартай хүмүүс, Бурханы хурдан агаад догшрон урагшлах ажлын энэ үе шатанд бүгдээрээ орхигдоно; дуртайяа дуулгавартай байдаг хүмүүс, мөн өөрсдийгөө баяртайгаар даруу болгодог хүмүүс л замын төгсгөл хүртэл урагшилж чадна. Энэ төрлийн ажилд та нар бүгдээрээ хэрхэн захирагдахыг, мөн өөрийнхөө үзлийг яаж хаяхыг сурах хэрэгтэй. Алхам бүрдээ хянуур байх хэрэгтэй. Хайнга байвал чи Ариун Сүнсэнд гологддог нэгэн, Бурханы ажлыг үймүүлдэг нэгэн болох нь дамжиггүй. … Бурханы хийдэг ажил эрин бүрд ялгаатай байдаг. Чи нэг үе асар их дуулгавартай байснаа дараагийн үед арай бага юм уу, огт дуулгаваргүй байвал Бурхан чамайг орхино. Бурханыг энэ алхмаар өгсөхөд нь чи хөл нийлүүлэн явбал Түүнийг дараачийн алхам руу өгсөхөд нь үргэлжлүүлэн хөл нийлүүлэн явах ёстой. Гагцхүү тэр үед л чи Ариун Сүнсэнд дуулгавартай нэгэн байна. Нэгэнт чи Бурханд итгэдэг тул дуулгавартай байдалдаа тууштай хэвээр байх ёстой. Чи зүгээр л дураа хүрэхээр дуулгавартай байж, дургүй үедээ дуулгаваргүй байж болохгүй. Иймэрхүү маягийн дуулгавартай байдлыг Бурхан сайшаадаггүй. Чи Миний нөхөрлөдөг шинэ ажилтай алхаа нийлүүлж чадахгүй, урьдны үгтэй зууралдсаар байвал чиний амьд яаж ахиц гарч чадах юм бэ? Бурханы ажил бол Түүний үгсээр дамжуулан чамайг хангах явдал юм. Чи Түүний үгийг дуулгавартай дагаж, хүлээн авсан цагт Ариун Сүнс чам дээр гарцаагүй ажиллана. Ариун Сүнс яг л Миний ярьдаг шиг ажилладаг. Миний хэлснээр хий, тэгээд Ариун Сүнс чам дээр даруй ажиллана. Би та нарыг хараг гэж шинэ гэрэл гаргаж, та нарыг эдүгээ цагийн гэрэл рүү авчирдаг. Чамайг энэ гэрэл рүү алхах үед Ариун Сүнс чам дээр нэн даруй ажиллана.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас

Яг одоо бол Ариун Сүнсний алхдаг зам бол Бурханы бодит үг юм. Тиймээс хэн нэгэн үүгээр алхахын тулд тэрээр дуулгавартай байж, бие махбодтой болсон Бурханы бодит үгсийг идэж уух ёстой. Тэр үгийн ажлыг хийж байгаа бөгөөд бүх зүйл Түүний үгнээс хэлэгдэж, бүх зүйл Түүний үг, Түүний бодит үг дээр суурилагддаг. Энэ нь Бурхан бие махбодыг олох тухай байна уу, эсвэл Түүнийг мэдэх тухай байна уу хамаагүй эргэлзээгүйгээр Түүний үгсэд ихээхэн хичээл зүтгэл гаргах ёстой. Эс бөгөөс тэрээр ямар ч зүйлийг хийн биелүүлж чадахгүй бөгөөд юу ч үгүй хоцорно. Зөвхөн Бурханы үгсийг идэж уух суурин дээр Түүнийг мэдэж, Түүнийг ханамжуулж эхэлснээр л хүн аажмаар Түүнтэй зөв харилцаа тогтооно. Түүний үгсийг идэж уун, хэрэгжүүлэх нь Бурхантай харилцах хамгийн сайн хамтын ажиллагаа бөгөөд энэ бол Түүний ардын нэг болохын хувьд хамгийн сайн гэрчлэл хийх дадал юм. Хүн Бурханы бодит үгсийн мөн чанарыг ойлгож, дуулгавартай дагаж чадах үед тэрээр Ариун Сүнсний удирдаж байгаа замаар амьдарч, Бурханаар төгс болгуулах зөв замд орсон байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол үнэний бодит байдалд орсон хүмүүс юм”-аас

Хүмүүсээс Бурханы шаарддаг хамгийн доод стандарт гэвэл зүрх сэтгэлээ Өөрт нь нээх чадвартай байх явдал. Хүн жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд өгч, зүрх сэтгэлд нь үнэндээ байгаа зүйлийг Бурханд хэлбэл, Бурхан тухайн хүн дээр ажиллах хүсэлтэй байдаг; Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг бус, ариун, үнэнч зүрх сэтгэлийг хүсдэг. Хүн зүрх сэтгэлээ Бурханд үнэхээр хэлэхгүй бол Бурхан зүрх сэтгэлийг нь хөдөлгөж, дотор нь ажиллахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас

Хүмүүс Бурханд итгэж, Бурханыг хайрлаж, Бурханыг хангалуун байлгахад бүр зүрх сэтгэлээрээ Бурханы Сүнстэй холбогддог, үүгээрээ Түүний сэтгэл ханамжийг олдог; зүрх сэтгэлээрээ Бурханы үгтэй холбогдох үед Бурханы Сүнс тэдний сэтгэлийг хөдөлгөдөг. Хэрвээ чи хэвийн сүнслэг амьдралд хүрч, Бурхантай хэвийн харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ Түүнд өгч, Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах ёстой. Зүрх сэтгэлээ бүхэлд нь Бурханд төвлөрүүлсний дараа л чи алхам алхмаар хэвий сүнслэг амьдралтай болж чадна. Хэрвээ хүмүүс Бурханд итгэх итгэлдээ зүрх сэтгэлээ Түүнд өгөхгүй бол, хэрвээ тэдний зүрх сэтгэл Түүнд байхгүй, тэд Түүний ачааг өөрийн мэт үзэхгүй бол тэдний хийж байгаа бүхэн Бурханыг мэхэлж байгаа бөгөөд энэ нь бүгд шашны хүмүүсийн үйлдэл юм—энэ нь Бурханы сайшаалыг хүлээн авч чаддаггүй. Бурхан ийм хүнээс юу ч авч чаддаггүй; ийм төрлийн хүн Бурханы ажилд товойлгогч болон үйлчилж л чадах ба яг л Бурханы гэрт байгаа чимэглэл адил, зай эзлэхээс өөр ямар ч хэрэггүй байдаг—Бурхан ийм хүнийг ашигладаггүй. Ийм хүн дээр ариун сүнс ажиллах боломжгүй байхаас гадна төгс болгуулах үнэ цэнэ бүр ч алга. Ийм хүн бол жинхэнэ утгаараа “алхаж яваа үхдэл” юм. Тэдэнд Ариун Сүнсээр ашиглагдах ямар ч бүрэлдэхүүн хэсэг байхгүй—тэд бүгд Сатанд эзлэгдсэн, Сатанаар туйлдаа хүртэл ялзруулагдсан бөгөөд Бурханаар таягдан хаягдах бай юм. Одоогоор Ариун Сүнс, зөвхөн давуу талыг нь ажиллуулснаар хүмүүсийг ашиглаж байгаа бус мөн дутагдлыг нь төгс болгож, өөрчилж байгаа. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан руу төвлөрч, Бурханы өмнө тайван байж чаддаг бол чи Ариун Сүнсээр ашиглагдаж, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авах эрхтэй байх болно, үүнээс ч илүүтэйгээр Ариун Сүнс дутагдлыг чинь нөхөх боломж чамд гарч ирнэ. Зүрх сэтгэлээ Бурханд өгөх үедээ чи эерэг тал руу илүү гүнзгий орж, мэдлэг ухааны илүү өндөр түвшинд хүрч чадна; сөрөг талдаа чи өөрийн алдаа, дутагдлын талаар илүү их ойлголттой болж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлэхдээ илүү их хүсэн эрмэлзэх бөгөөд идэвхгүй байхгүй, харин идэвхтэйгээр орох болно. Энэ нь, чи зөв хүн гэснийг илэрхийлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай зүй зохистой харилцаа тогтоох нь маш чухал”-аас

Ариун Сүнс энэ зарчмаар ажилладаг: Хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан, мөн идэвхтэй залбирч, Бурханыг хайж, Түүнд ойртож байгаагаар дамжуулан үр дүнд хүрч чаддаг бөгөөд тэднийг Ариун Сүнс гэрэлтүүлж, гэгээрүүлж чаддаг. Үүнийг Ариун Сүнс ганцаараа үйлддэг, эсвэл хүн ганцаараа хийдэг юм биш. Хоёулаа зайлшгүй шаардлагатай бөгөөд хүмүүс хэдий чинээ их хамтран ажиллаж, Бурханы шаардлагуудын стандартад хүрэхээр хэдий чинээ их эрэлхийлнэ, Ариун Сүнсний ажил төдий чинээ их болдог. Ариун Сүнсний ажил дээр нэмээд хүмүүсийн бодит хамтын ажиллагаа байснаар л бодит туршлагуудыг болон Бурханы үгийн мөн чанартай холбоотой мэдлэгийг бий болгодог. Аажмаар, ийм маягаар туршлагажсанаар л төгс хүн эцэстээ бүтээгдэнэ. Бурхан ер бусын зүйл хийдэггүй; хүмүүсийн үзлээр бол Бурхан төгс хүчит бөгөөд бүх зүйлийг Бурхан хийдэг—үүний үр дүнд хүмүүс идэвхгүйгээр хүлээдэг, Бурханы үгийг уншдаггүй эсвэл залбирдаггүй, ердөө Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөхийг л хүлээдэг. Зөв ойлголттой хүмүүс гэхдээ үүнд итгэдэг: Би хэдий чинээ хамтран ажиллана, Бурхан төдий чинээ ажиллаж чадна. Бурханы ажлын үр нөлөө хэр хамтран ажиллахаас минь л шалтгаалдаг. Бурханыг ярих үед, Бурханы үгэнд шамдаж, эрж хайхын тулд би чадах бүхнээ хийх ёстой; энэ бол миний биелүүлэх ёстой зүйл.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай”-аас

Хамгийн чухал асуудлуудын нэг бол Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах явдал гэдгийг туршлагаас харж болно. Энэ нь хүмүүсийн сүнслэг амьдрал болон амийн өсөлттэй холбоотой асуудал юм. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө амар тайван байснаар л үнэнийг эрж хайх болон зан чанараа өөрчлөх эрэл хайгуул чинь үр жимсээ өгнө. Чи ачаа үүрч Бурханы өмнө ирсэн бөгөөд чамд хэтэрхий их зүйл дутагддаг, чиний мэдэх хэрэгтэй олон үнэн, туулах хэрэгтэй ихээхэн бодит байдал байгаа, мөн Бурханы хүслийг бодох ёстой гэдгийг үргэлж мэдэрдэг учраас—эдгээр зүйл үргэлж бодол санаанд чинь байж, амьсгалж чадахааргүй болтол дээрээс чинь дарж байгаа мэт байдаг, үүний улмаас зүрх сэтгэлд чинь хүнд хэцүү санагддаг (гэхдээ идэвхгүй байдал биш). Зөвхөн иймэрхүү хүмүүс л Бурханы үгсийн гэгээрлийг хүлээн авахад тохирох бөгөөд Бурханы Сүнсээр хөдөлгөгддөг. Өөрсдийн ачаанаас болж, сэтгэлийн хүнд байдлаасаа болж, мөн Бурханы өмнө төлсөн төлөөс, амссан зовлонгоосоо болж тэд Түүний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг гэж хэлж болно, учир нь Бурхан хэнийг ч алагчилж үздэггүй. Тэр хүмүүст хандахдаа үргэлж шударга байдаг, гэвч Тэр бас хүмүүсийг дур зоргоороо хангадаггүй бөгөөд тэдэнд болзолгүйгээр өгдөггүй. Энэ бол Түүний зөвт зан чанарын нэг тал юм. Бодит амьдрал дээр ихэнх хүмүүс энэ хүрээнд хараахан хүрээгүй байдаг. Ядаж л тэдний зүрх сэтгэл Бурхан руу бүрэн дүүрэн эргээгүй, тиймээс тэдний амь зан чанарт ямар ч томоохон өөрчлөлт байгаагүй. Яагаад гэвэл тэд зөвхөн Бурханы нигүүлслийн дунд амьдардаг ба Ариун Сүнсний ажлыг хараахан олоогүй байдаг. Бурхан хүмүүсийг дараах шалгуураар ашигладаг: Тэдний зүрх сэтгэл Бурхан руу эргэсэн, Бурханы үгсээр ачаа үүрсэн, хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлтэй, үнэнийг эрж хайх шийдвэртэй байх хэрэгтэй. Зөвхөн ийм хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж, гэгээрэл, гэрэлтүүлэлтийг байнга олж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай зүй зохистой харилцаа тогтоох нь маш чухал”-аас

Хүмүүсийн доторх Ариун Сүнсний ажилд нэг болзол байдаг. Тэд цангаж, эрж хайж, Бурханы хийсэн бүхэнд хоёрдмол сэтгэлтэй бус, эргэлзэхгүй байж, цаг үргэлжид өөрсдийн үүргийг сахин биелүүлж байгаа цагт, зөвхөн ийм маягаар л тэд Ариун Сүнсний ажлыг олж авч чадна. Бурханы ажлын үе шат бүрд хүнээс шаарддаг зүйл бол үлэмж их итгэл, Бурханы өмнө эрж хайх явдал юм—туршлагаар л дамжуулан хүмүүс Бурхан хэчнээн хайр татам болохыг, Ариун Сүнс хүмүүст хэрхэн ажилладгийг олж мэдэж чаддаг. Хэрвээ чи биеэр туулдаггүй бол, болгоомжтой урагшилдаггүй бол, эрж хайдаггүй бол юу ч олж авахгүй. Чи өөрийн туршлагаар дамжуулан болгоомжтой урагшлах ёстой бөгөөд өөрийн туршлагаар л дамжуулан Бурханы үйлсийг харж, Түүний гайхалтай байдал болон ойлгошгүй байдлыг танин мэдэж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах учиртай”-аас

Бурхан хүмүүсийг төгс болгоход дүрэм байдаг, өөрөөр хэлбэл, Тэр чиний авууштай хэсгийг ашигласнаар чамайг гэгээрүүлдэг, ингэснээр чи хэрэгжүүлэх замтай болж, өөрийгөө бүх идэвхгүй байдлаас ангижруулж чадах ба өөрийнхөө сүнсийг чөлөөлөгдөхөд тусалж, Бурханыг хайрлах илүү их чадвартай болдог. Ийм байдлаар чи Сатаны завхарсан зан чанарыг авч хаях чадвартай болдог. Чи цайлган агаад нээлттэй, өөрийгөө мэдэхэд бэлэн байдаг ба үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг. Бурхан, өөрийгөө мэдэхэд бэлэн бөгөөд үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгийг чинь хардаг, иймээс чамайг сул дорой, идэвхгүй байх үед Тэр чамайг хоёр дахин их гэгээрүүлж, өөрийгөө улам илүү мэдэж, өөртөө гэмшихэд улам илүү бэлэн байж, өөрийн хэрэгжүүлэх ёстой зүйлсийг илүү их хэрэгжүүлэх чадвартай байхад чамд тусалдаг юм. Зөвхөн ийм байдлаар л чиний зүрх сэтгэл амар амгалан агаад тайван байдаг. Ерөнхийдөө Бурханыг мэдэхэд анхаарал хандуулдаг, өөрийгөө мэдэхэд анхаарал хандуулдаг, өөрийн хэрэгжүүлэлтэд анхаарал хандуулдаг хүн л Бурханы ажлыг байнга хүлээн авч, Бурханаас удирдамж болон гэгээрлийг байнга хүлээн авч чадна. Хэдийгээр сөрөг байдалд байсан ч тэр, мөс чанартай үйлдлийнхээ улмаас ч бай, эсвэл Бурханы үгийн гэгээрлийн улмаас ч бай нөхцөл байдлыг нэн даруй өөрчилж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт дээр төвлөрдөг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас

Бурхан Өөрийнх нь үгийг эрэлхийлж, эрхэмлэдэг хүмүүс дээр ажилладаг. Чи Бурханы үгийг хэдий чинээ их эрхэмлэнэ, Түүний Сүнс чам дээр төдий чинээ их ажиллана. Хүн Бурханы үгийг хэдий чинээ эрхэмлэнэ, Бурханаар төгс болгуулах түүний боломж төдий чинээ их байна. Бурхан Өөрийг нь үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгодог. Зүрх сэтгэл нь Түүний өмнө амар тайван байдаг хүмүүсийг Тэр төгс болгодог. Хэрвээ чи Бурханы бүх ажлыг эрхэмлэдэг бол, хэрвээ чи Бурханы гэгээрлийг эрхэмлэдэг бол, хэрвээ чи Бурханы хамт байгааг эрхэмлэдэг бол, хэрвээ чи Бурханы халамж, хамгаалалтыг эрхэмлэдэг бол, хэрвээ чи Бурханы үг хэрхэн чиний бодит байдал, амийн хангалт болдгийг эрхэмлэдэг бол чи дээд зэргээр Бурханы зүрх сэтгэлийн дагуу байна. Хэрвээ чи Бурханы ажлыг эрхэмлэдэг бол, өөрөөр хэлбэл, Түүний чамд хийсэн бүх ажлыг эрхэмлэдэг бол Тэр чамайг ерөөж, чиний бүх зүйлийг өсгөн олшруулах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Ариун Сүнс нь Христийн үгийн дагуу ажилладаг бөгөөд Христийг хүмүүс хүлээн зөвшөөрч, захирагдаж байгаагийн дагуу бас ажилладаг. Хүмүүс Христийг хүлээн зөвшөөрч, Христэд захирагдсан тохиолдолд л Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чаддаг. Харин Христийг эсэргүүцэх юм уу Христийн эсрэг тэрсэлбэл Ариун Сүнсний ажилгүй байх болно. Хүний Бурханд итгэх итгэл аврал авчирч чадах эсэх нь Христийг үнэхээр хүлээн зөвшөөрч, захирагдаж чадах эсэхээр шийдэгддэг билээ. Ариун Сүнсний ажил нь хүн Христийг хүлээн зөвшөөрч, захирагдахад бүрэн үндэслэдэг. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийг хүмүүс хүлээн зөвшөөрч, захирагдан, шүтэн мөргөсний дагуу Ариун Сүнс ажлаа явуулсан юм. Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханыг хүмүүс хүлээн зөвшөөрч, захирагдан, шүтэн мөргөдгийн дагуу Ариун Сүнс ажлаа явуулдаг. Эцсийн өдрүүдэд Ариун Сүнс итгэгчдийг Бурханы үгийн бодит байдалд авчран, аврал болон төгс болголтод хүргэхийн тулд Төгс Хүчит Бурханы үгийн дагуу ажилладаг. Энэ бол Ариун Сүнсний ажлын үндэс суурь, зарчим юм. Христийг эсэргүүцэж, ялласныхаа шийтгэлд шашны олон удирдагч амиа алдсан билээ. Эцсийн өдрүүдийн Христийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаныхаа улмаас шашны олон хүн Ариун Сүнсний ажлыг алдаж, харанхуйд унасан юм. Христийн талаарх тогтсон үзлээсээ үүдэн Бурханы гэрт олон хүний амь нь хатаж, ухарч няцсан бөгөөд Христэд бус, Бурханы Сүнсэнд л итгэдгээсээ үүдэн бас өөр олон хүн Ариун Сүнсний ажлаар шигшигдсэн билээ. Хүмүүс Христийг хүлээн зөвшөөрч, захирагдаагүйгээс энэ бүхэн үүдэлтэй юм. Итгэгч Ариун Сүнсний ажилтай байх эсэх нь Христэд хандах хандлагаар нь бүрэн шийдэгддэг. Хэрэв хүн тэнгэр дэх Бурханд л итгэдэг бөгөөд Христэд захирагддаггүй бол Ариун Сүнсний ажлыг хэзээ ч хүлээн авахгүй. Яг одоо янз бүрийн өөр чуулганд Бурханы Сүнсэнд л итгэдэг боловч Христэд итгэдэггүй, улмаар Ариун Сүнсний ажлыг алддаг мөн л олон хүн бий. Христийн үгэнд л итгэдэг боловч Христэд захирагддаггүй, тиймээс Бурханаар жигшигддэг олон хүн байдаг. Иймээс Ариун Сүнсний ажлыг хүлээн авахын тулд Христийг хүлээн зөвшөөрч, Христэд захирагдах нь нэн чухал юм. Христийг хүлээн зөвшөөрч, Христэд захирагддаг тохиолдолд л хүн аврал хүртэж, төгс болгуулна. Иймд эрин үе бүр дэх Ариун Сүнсний ажил нь үндэслэл, зарчимтай гэдгийг харж болох юм. Христэд захирагдахын чухлыг маш олон хүн одоо ч ойлгодоггүй. Ариун Сүнс нь зөвхөн Христийн үгийн дагуу ажилладаг. Хэрэв хүмүүс Христийн үгийг хүлээн зөвшөөрч чадалгүй Бурханы үгийн талаар үзэл баримтлан, Бурханы үгийг эсэргүүцсээр байвал Ариун Сүнсний ажлыг яасан ч хүлээн авч чадахгүй. Олон хүн Төгс Хүчит Бурханы нэрээр л залбирдаг боловч Христийн ажилд захирагдаж, Христийн үгийг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй. Ийм хүмүүс нь антихристүүд бөгөөд Ариун Сүнсний ажлыг яавч хүлээн авч чадахгүй.

Дээрхийн нөхөрлөлөөс

Ариун Сүнсний ажил нь үндсэндээ, хүмүүсийг Бурханы үг рүү орох, үнэнийг ойлгоход залж чиглүүлэх явдал юм. Бурханы үгэнд орох нь ямар талуудыг агуулдаг вэ? Бурханы үгэнд орно гэдэг нь хүн Бурханы тодорхой нэг өгүүлбэрийг уншиж, жаахан эргэцүүлээд, багахан ойлголттой болохыг хэлдэггүй. Энэ нь Бурханы үгэнд орохтой дүйцэхгүй. Энэ нь ийм байдаггүй юм. Хамгийн чухал зүйл бол туршлагаар дамжуулан Бурханы үгэнд орох явдал. Энэ “туршлага” нь олон төрлийн туршлагыг хамардаг. Хүний туршлага бол туршлагын ердөө нэг тал биш, харин олон талтай байдаг. Үүргээ гүйцэтгэх нь Бурханы үгийг туулж байгаа явдал мөн. Үнэнийг хэрэгжүүлэх нь ч бас Бурханы үгийг туулж байгаа хэрэг. Ялангуяа янз бүрийн шалгалт, цэвэршүүлэлтийг туулах нь Бурханы үгийг бүр ч их туулж байгаа хэрэг юм. Бурханы үгийг туулж л байвал чи нөхцөл байдал, үйл явдлаас үл хамааран Ариун Сүнсний ажлыг олж авч чадна. Жишээлбэл, бид шалгалттай тулгарахдаа Бурханд залбирч, Бурханы хүслийг ухаарахаар хичээдэг. Үүний үр дүнд Ариун Сүнс биднийг гэгээрүүлж, Бурханы хүслийг ойлгох боломж олгодог. Энэ нь Бурханы үгэнд орохтой холбоотой тул ингэдэг юм. … Үүнээс гадна, үүргээ гүйцэтгэх үйл явцад, өдөр тутмын амьдралынхаа туршлагууд дунд нөхцөл байдлаас үл хамааран, бид Бурханд залбирч, үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ухаарахаар эрж хайж л байвал Ариун Сүнсний ажлыг олж авч чадна. Учир нь Бурханы үг болон үнэн рүү ороход Ариун Сүнс биднийг залж чиглүүлдэг. Энэ тухайд, ихээхэн туршлагатай зарим хүн бий. Тэд ямар ч нөхцөлтэй тулгарлаа гэсэн, ямар ч хүмүүстэй уулзлаа гэсэн Бурханд залбирч, өөрсдийг нь гэгээрүүлэн, залж чиглүүлж, мэргэн ухаан, оюун билэг хайрлахыг Бурханаас гуйдаг. Хүмүүс Бурханы ажлыг байнга энэ маягаар туулах үедээ Бурханы ихээхэн үгийг ойлгоно. Тэд тодорхой хэрэгжүүлэлтэд үүнийг хэрхэн үйлдэж, хэрхэн зөв ашиглахаа мэднэ. Бурханы үгэнд орох зам энэ юм.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл II дахь “Ариун Сүнсний ажлыг мэдэх нь хүний авралд туйлын чухал”-аас

Өмнөх:Ариун Сүнсний ажил гэж юу вэ? Ариун Сүнсний ажил хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Дараах:Муу ёрын сүнсний ажил гэж юу вэ? Муу ёрын сүнсний ажил хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Холбогдох агуулга