Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 22: Эзэн Есүс хүний төлөө нүглийн тахил болж загалмайд цовдлогдон, улмаар биднийг нүглээс золин аварсан. Хэрвээ бид Эзэн Есүсээс хадуурч, Төгс Хүчит Бурханд итгэвэл энэ нь Эзэн Есүсээс урвасан хэрэг болохгүй гэж үү? Энэ нь урвалт биш гэж үү?

Хариулт:

Одоо Бурхан шинэ ажил хийж, шинэ нэр авсан эцсийн өдрүүдэд бид Есүс гэх нэрийг орхин, Төгс Хүчит Бурхан гэх нэрийг хүлээн зөвшөөрөх үедээ Бурханаас урваж байна уу, эсвэл Бурханы ажилтай хөл нийлүүлж байна уу? Бурхан шинэ ажил эхлүүлэх үед хүн зөвхөн Бурханы ажилтай хөл нийлүүлэх замаар л аврагдаж чадна. Энэ бол үнэн. Бурхан Төгс Хүчит Бурхан гэх нэрийг авсан шалтгаан нь эцсийн өдрүүдэд хийгдэж байгаа ажил болон Бурханы илэрхийлдэг зан чанартай холбоотой гэдгийг бид Төгс Хүчит Бурханы үгээс харж болно. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг, “Бурхан энэ удаа махбод болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь аврах Өөрийн зорилгод хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын дотоод түүх юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас). Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил бол завхарсан хүн төрөлхтнийг шүүж, гэсгээж, хүмүүсийг төрлөөр нь ангилж, эрин үеийг төгсгөх явдал билээ. Эзэн Есүсийн золин авралаас үүдэн бидний нүгэл уучлагдсан. Гэвч бид нүглээс бүрэн ангижраагүй гэдгээ үгүйсгэх аргагүй. Бидний зан чанар одоо ч биеэ тоосон, аминч, шунахай, ов мэхтэй, ёрын муу байдаг. Бид аврагдахын тулд нигүүлсэлд найдан, өдрөөр нүгэл үйлдэж, шөнөөр гэмшдэг ёрын тойрогт урхидуулсан байдаг. Иймээс биднийг бүрмөсөн аврахын тулд Бурхан эцсийн өдрүүдэд зөвт, сүр жавхлант, халдашгүй зан чанараараа үг хэлж, хүнийг шүүх, гэсгээх, байлдан дагуулах, цэвэрлэх шинэ ажлаа хийн, бидэнд цоо шинэ эрин үе болох Хаанчлалын эрин үеийг авчирдаг. Эцсийн өдрүүдэд Бурханы явуулдаг ажлын үе шатанд гайхамшиг үзүүлдэггүй. Бүх зүйл үгээр гүйцэлддэг. Хүний нүгэл, тэрслэлт, зөв шударга бус байдлыг Бурхан үгээрээ шүүж, гэсгээж, улмаар хүнийг бүрэн цэвэрлэн, төгс болгодог бөгөөд Бурхан үнэхээр бүхнийг чадагч, ухаалаг гэдгийг бид үүнээс харж чаддаг. Бурхан бол үнэхээр Төгс Хүчит Бурхан Өөрөө юм. Бурхан л бүх зүйлийг бүтээсэн бөгөөд бүх зүйлийг ноёрхдог! Иймээс хүмүүс Бурханы өмнө нүүрээрээ газар унаж, Бурханыг шүтэн мөргөдөг. Үүний зэрэгцээ Сатантай дайтсан зургаан мянган жилийн дайныг бүрэн дуусгахад Төгс Хүчит Бурхан хэмээх нэрийг хэрэглэдэг.

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил нь бас хүмүүсийг төрлөөр нь ангилах ажил юм. Энэ нь 1 Петр 4:17 дахь “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ.” хэмээх зөгнөлийг биелүүлдэг. Түүнчлэн хонийг ямаанаас, буудайг үрийн сүүлнээс, сайн зарцыг муу зарцаас ялгах тухай зөгнөлийг биелүүлдэг. Эдгээр нь эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг ажил юм. Бид Төгс Хүчит Бурханы үгийн хэд хэдэн хэсгийг уншсаныхаа дараа үүнийг ойлгох болно.

Эцсийн өдрүүдийн ажил бол бүгдийг төрлөөр нь ялгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажил юм, учир нь цаг нь ойртож, Бурханы өдөр ирсэн. Бурхан хаанчлалд нь орсон бүх хүнийг, өөрөөр хэлбэл Өөрт нь эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүнийг Бурханы Өөрийн эрин үе рүү аваачдаг. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил гэвэл хүний үйл хэргийг ажиглах болон хүний амьдралын талаар лавлах бус, харин тэрслүү байдлыг нь шүүх явдал юм, учир нь Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы хөлийн мөрийг дагасан бүх хүн бол Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс юм, иймээс Бурханы эцсийн үе шатан дахь жлыг хүлээн зөвшөөрдөг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн үе шатан дахь ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Бурханы шүүлтийн бай билээ.

Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ хэмээн урьд нь хэлсэн, энэ үгэн дэх ‘шүүлт’ гэдэг нь эцсийн өдрүүдэд сэнтийнх нь өмнө очдог хүмүүс дээр Бурханы өнөөдөр хийдэг шүүлтийг хэлдэг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).

Гэсгээлт, шүүлтээр л дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы ноёрхолд харьяалагдаж болох юм. Зөвт гэсгээлт болон шүүлтээр дамжуулан энэ бүх ажил хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрэн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар л мууг ил болгож чадах ба тийнхүү зөвт бус бүхнийг хатуу шийтгэж чадна. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг бөгөөд Түүний зан чанарын илчлэл болон илрэл нь шинэ эрин үе бүрийн ажлын төлөө ил болдог. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүний үр дүнг илчлэхдээ Бурхан хүнд хязгааргүй энэрэл, хайр хайрлаж, түүнд үргэлжлүүлэн элэгсэг хандаж, хүнд зөвт шийтгэл хүртээхгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн ч зөвт шүүлтгүйгээр хүнийг өршөөсөөр байна гэж үзвэл Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах байсан бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, үргэлж элэгсэг байдаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлээр шүүдэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн нүглээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байсан гэсэн тэдэнд элэгсэг, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах уу? Эцсийн өдрүүдийн үеэр зөвхөн зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас). Эцсийн өдрүүд дэх Бурханы үндсэн ажил бол бүх зүйлийг төрлөөр нь ангилах явдал гэдгийг Бурханы үг бидэнд тодорхой хэлдэг. Энэ нь бас хүнийг үгээр шүүж, гэсгээн, хүний нүглийг шүүж, хүний тэрслэлт болон зөв шударга бус байдлыг гэсгээн, хүнийг бүрэн өөрчилж, төгс болгох ажил билээ. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг бүх хүн бол Бурханы шүүлт, цэвэрлэлтийн бай юм. Бурханы зөвт шүүлт л хүнийг аварч, төгс болгож, шинэ ертөнцөд аваачиж чаддаг. Харин хайр татам, өршөөнгүй Аврагч Есүс хүний нүглийг уучлах ажлыг л хийсэн билээ. Тэрээр хүнийг цэвэрлэж, өөрчлөх ажлыг хийх гээгүй, хүмүүсийг төрлөөр нь ангилах ажлыг бол дурдахын ч хэрэггүй. Иймээс Төгс Хүчит Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, Төгс Хүчит Бурханы нэрийг агуу хэмээн хүндэлснээр л хүн Бурханы бүрэн авралыг хүлээн авч чадна. Хэрэв бид Эзэн Есүсийн нэрийг баримталж, Төгс Хүчит Бурханы нэрийг голдог бол эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханаас хүн төрөлхтөнд өгдөг үнэн болон авралыг хүлээн авч чадахгүй.

Кино зохиолын асуулт хариулт аас

Төгс Хүчит Бурхан, хүмүүсийн амьдралыг залж чиглүүлэхийн тулд, хууль гаргасан Ехова бөгөөд Тэр бол хүн төрөлхтнийг аврахын тулд загалмайд цовдлуулсан Эзэн Есүс. Төгс Хүчит Бурханы хийсэн шүүлтийн ажил, Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажил Ехова Бурханы хийсэн хуулийн ажлыг, бүгдийг нь нэгэн Бурхан гүйцэтгэсэн. Бурхан Өөрийн төлөвлөгөө болон, хүн төрөлхтний хэрэгцээнд нийцүүлэн, хүн төрөлхтнийг алхам алхмаар аварч байгаа.

Өнөөдөр, Төгс Хүчит Бурханы нэрийг, энд хүлээн зөвшөөрөх нь, Эзэн Есүсээс урвасан хэрэг биш, харин бид Хурганы мөрийг дагаж, Бурханы замыг баримтлан, үнэнчээр дагаж буй хэрэг. Энэ бүхнийг батлан, Илчлэл 14:4-д ийн бичсэн байдаг. “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ.” Тэр бүх, Есүсийн нэрийг сахиж, Төгс Хүчит Бурхнаас татгалзсан хүмүүс Бурханаас урван тэрслэгч бөгөөд, тэднийг таягдан хаях болно. Бурхан Есүсийн нэрээр ажиллах гэж ирсэн тэр үед Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, Эзэн Есүсийг дагасан шавь нар үнэн замаас холдож эсвэл, Ехова Бурханаас урвасан биш. Харин ч тэд Бурхантай хөл нийлүүлэн алхаж, Бурханд үнэнч байсан хүмүүс юм. Ехова Бурханд үнэнч байгаа хэмээн итгэж байсан фарисайчууд Еховагийн нэрийг сахиж, Эзэн Есүсийг үгүйсгэсэн. Улмаар, Ехова Бурханы магтаалыг, тэд хүртэж чадаагүйгээр барахгүй Бурханы хараал болоод шийтгэлийн бай болсон билээ. Тиймээс фарисайчуудын бүтэлгүйтлээс сургамж авч, Төгс Хүчит Бурханы нэрийг хүлээн зөвшөөрч, мөрийг нь дагах хэрэгтэй. Энэ бол Бурханы авралыг хүртэх ганц зам.

Кино зохиолын асуулт хариулт аас

Өмнөх:Асуулт 21: Библид: “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” (Еврей 13:8) гэж бичигдсэн байдаг. Тэгэхээр Эзэний нэр хэзээ ч өөрчлөгддөггүй! Гэтэл та нар, эцсийн өдрүүдэд дахин ирэх үедээ Эзэн шинэ нэртэй болж, Төгс Хүчит Бурхан гэж нэрлэгдэх болно гэдэг. Яаж ийм байж болох юм бэ?

Дараах:Асуулт 23: Эзэн Есүс ийнхүү хэлсэн: “Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уух хэн боловч хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4:14). Эзэн Есүс бидэнд аль хэдийн мөнх амийн замыг хайрласан гэж олон хүн боддог боловч “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна” хэмээх Төгс Хүчит Бурханы үгийг би уншсан. Яг юу болоод байна вэ? Яагаад зөвхөн эцсийн өдрүүдийн Христ л хүнийг мөнх амийн замаар хангаж чадна гэж хэлдэг юм бэ?

Холбогдох агуулга