Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

5. Хүн яаж Бурхантай хэвийн харилцаа тогтоож болох вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Хүмүүс Бурханд итгэж, Бурханыг хайрлаж, Бурханыг хангалуун байлгахад бүр зүрх сэтгэлээрээ Бурханы Сүнстэй холбогддог, үүгээрээ Түүний сэтгэл ханамжийг олдог; зүрх сэтгэлээрээ Бурханы үгтэй холбогдох үед Бурханы Сүнс тэдний сэтгэлийг хөдөлгөдөг. Хэрвээ чи хэвийн сүнслэг амьдралд хүрч, Бурхантай хэвийн харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ Түүнд өгч, Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах ёстой. Зүрх сэтгэлээ бүхэлд нь Бурханд төвлөрүүлсний дараа л чи алхам алхмаар хэвий сүнслэг амьдралтай болж чадна. Хэрвээ хүмүүс Бурханд итгэх итгэлдээ зүрх сэтгэлээ Түүнд өгөхгүй бол, хэрвээ тэдний зүрх сэтгэл Түүнд байхгүй, тэд Түүний ачааг өөрийн мэт үзэхгүй бол тэдний хийж байгаа бүхэн Бурханыг мэхэлж байгаа бөгөөд энэ нь бүгд шашны хүмүүсийн үйлдэл юм—энэ нь Бурханы сайшаалыг хүлээн авч чаддаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай зүй зохистой харилцаа тогтоох нь маш чухал”-аас

Ариун Сүнсний өнөөгийн үг нь Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн бөгөөд энэ хугацаан дахь хүнийг гэгээрүүлэх Ариун Сүнсний байнгын гэгээрэл нь Ариун Сүнсний ажлын чиг хандлага юм. Тэгвэл өнөөдөр Ариун Сүнсний ажлын чиг хандлага юу вэ? Энэ нь Бурханы ардуудыг Түүний өнөөгийн ажил руу, хэвийн сүнслэг амьдрал руу удирдах явдал юм. …

Эхлээд чи өөрийн зүрх сэтгэлийг Бурханы үгэнд төвлөрөх ёстой. Чи өнгөрсөн үеийн Бурханы үгийг эрж хайх ёсгүй бөгөөд тэднийг судалж, эсвэл өнөөдрийн үгтэй харьцуулах ёсгүй. Үүний оронд өөрийнхөө зүрх сэтгэлийг Бурханы өнөөгийн үгэнд бүрмөсөн төвлөрөх ёстой. Хэрвээ өнгөрсөн үеийн Бурханы үгийг, сүнслэг номуудыг, эсвэл бусад номлолын тэмдэглэлүүдийг уншихыг хүсдэг бөгөөд Ариун Сүнсний өнөөгийн үгийг дагадаггүй хүмүүс байвал тэд хамгийн тэнэг хүмүүс юм; Бурхан тийм хүмүүсийг жигшдэг. Хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа бол зүрх сэтгэлээ Бурханы өнөөгийн айлдваруудад бүрмөсөн төвлөрүүл. Энэ бол чиний биелүүлэх ёстой эхний зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Бурханд итгэхдээ чи ядаж Бурхантай хэвийн харилцаатай байх асуудлыг шийдвэрлэх ёстой. Бурхантай хэвийн харилцаагүй бол Бурханд итгэхийн ач холбогдол алдагддаг. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаснаар л хийгддэг. Бурхантай хэвийн харилцаатай байна гэдэг нь Бурханы ямар ч ажилд эргэлзэхгүй, үгүйсгэхгүй байж, үүнд захирагдах чаддаг байх явдал бөгөөд түүнчлэн энэ нь Бурханы өмнө зөв санаа зорилготой байж, өөрийнхөө талаар бодолгүй, юу ч хийж байсан Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгийн чухал зүйл хэмээн үзэж, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч, Бурханы зохицуулалтад захирагдах гэсэн үг юм. Чи ямар нэг зүйл хийх болгондоо Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чадна; Бурханы хүслийг ойлгодоггүй ч гэсэн чи өөрийн үүрэг, хариуцлагыг чадлынхаа хэрээр биелүүлсээр байх ёстой. Бурханы хүсэл чамд илчлэгдэхийг хүлээж, дараа нь үүнийг хэрэгжүүлэхэд тийм ч их оройтоогүй байна. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болоход чи хүмүүстэй ч бас хэвийн харилцаатай байх болно. Бүх зүйл Бурханы үгийн үндсэн дээр бий болдог. Бурханы үгийг идэж ууснаар Бурханы шаардлагын дагуу хэрэгжүүлж, үзэл бодлоо зөв болго, Бурханыг эсэргүүцэх юм уу чуулганыг үймүүлэх зүйл бүү хий. Ах, эгч нарын аминд ашиг тус өгөхгүй зүйлсийг бүү хий, бусад хүмүүст тус дэм болохгүй зүйлсийг бүү хэл, ичгэвтэр зүйлс бүү хий. Бүх зүйлийг хийхдээ шударга бөгөөд хүндлүүштэй байж, тэдгээрийг Бурханы өмнө үзүүлэхүйц байлга. Бие махбод заримдаа сул дорой байдаг хэдий ч чи өөрийн ашиг тусад шуналгүй Бурханы гэр бүлд ашиг тусаа өгөхөд хамгийн их ач холбогдол өгч, зөв шударга байдлыг хэрэгжүүлж чадна. Хэрэв чи ийм маягаар хэрэгжүүлж чадвал Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байх болно.

Чи аливаа зүйлийг хийх бүрдээ сэдэл чинь зөв эсэхийг шалгах ёстой. Хэрвээ чи Бурханы шаардлагын дагуу үйлдэж чаддаг бол Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байдаг. Энэ бол хамгийн наад захын шалгуур. Өөрийн сэдлийг шалгахад тэндээс буруу зүйлс гарч ирдэг ба хэрвээ чи тэдгээрийг орхиж, Бурханы үгийн дагуу үйлдэж чаддаг бол Бурханы өмнө зөв нэгэн болох болно. Энэ нь, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгааг, мөн хийж байгаа бүхэн чинь өөрийнхөө төлөө бус, Бурханы төлөө байгааг харуулна. Чи ямарваа нэгэн зүйлийг хийх юм уу хэлэх бүрдээ зүрх сэтгэлээ зөв байлгаж, зөв шударга байж, сэтгэл хөдлөлдөө автахгүй, эсвэл өөрийн хүслийн дагуу үйлдэхгүй байх ёстой. Эдгээр нь Бурханд итгэгчдийн биеэ авч явах зарчим юм. Хүний сэдэл болон биеийн хэмжээ жижиг зүйл дээр илчлэгдэж болно, тиймээс Бурханаар төгс болгуулах замд орохын тулд хүмүүс эхлээд өөрсдийн сэдэл болон Бурхантай харилцах харилцааг шийдвэрлэх ёстой. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсон цагт л чи Бурханаар төгс болгуулж чадах ба тэр үед л чиний доторх Бурханы харьцалт, засалт, сахилгажуулалт, цэвэршүүлэлт хүссэн үр дүндээ хүрч чадна. Өөрөөр хэлбэл, хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханыг байлгаж, хувийн ашиг хонжоо хайлгүй, өөрсдийн ирээдүйн талаар бодолгүй (махан биеийн тухай бодохыг хэлж байна), харин ч амь руу орох ачааг үүрч, үнэнийг эрэлхийлэхийн төлөө чадах бүхнээ хийж, Бурханы ажилд захирагдаж чадна. Ийм маягаар, эрж хайдаг зорилго чинь зөв, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи бурхантай ямар харилцаатай байгаа вэ?”-ээс

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурхантай хэвийн харилцаа тогтоохдоо бид хаанаас эхлэх ёстой вэ? Хамгийн чухал зүйл бол Бурханд залбирахдаа зүрх сэтгэлээсээ ярих явдал юм. Жишээлбэл, чи залбиралдаа “Өө Бурхан минь, олон ах, эгч маань Таны төлөө зарлагадахдаа өөрсдийгөө бүрэн зориулж чаддаг боловч миний биеийн хэмжээ хэтэрхий жаахан байна. Би амин зуулга, ирээдүйгээ, бас махан биеийн зовлон туулж чадах эсэхээ анхааран үздэг. Би эдгээр зүйлийг орхиж чаддаггүй. Би үнэхээр Танд өртэй. Тэд яаж ийм биеийн хэмжээтэй байж чаддаг байна аа? Гэр бүлийн маань нөхцөл байдал адилхан боловч тэд Таны төлөө бүтэн цагаар өөрсдийгөө зарлагадаж чаддаг байхад би яагаад чаддаггүй юм бэ? Надад маш их үнэн дутагддаг. Би махан биедээ үргэлж санаа тавьдаг; миний итгэл маш өчүүхэн. Өө Бурхан минь, Та намайг гэгээрүүлж, гэрэлтүүлэн, Танд жинхэнээсээ итгэж, Таны төлөө өөрийгөө бүрэн зарлагадах боломжийг тун удахгүй олгох болтугай” гэж хэлдэг. Энэ бол зүрх сэтгэлээсээ ярьж байгаа хэрэг юм. Хэрвээ чи өдөр бүр ийм маягаар Бурхантай зүрх сэтгэлээсээ ярилцдаг бол чин үнэнч байгааг чинь, Өөрт нь ёс төдий хандаагүй, зусардаагүй, дүр үзүүлээгүйг Тэр харах болно. Тэгвэл Ариун Сүнс ажлаа хийнэ. Энэ нь Бурхантай хэвийн харилцаа тогтоохын эхлэл билээ. Бид бол бүтээгдсэн зүйл, Бурхан бол Бүтээгч. Бүтээгчийнхээ өмнө бүтээгдсэн зүйлс бид юуг эзэмших ёстой вэ? Жинхэнэ дуулгавартай байдал, хүлээн зөвшөөрөлт, итгэл, шүтлэг мөргөлийг эзэмших ёстой. Бид зүрх сэтгэлээ Бурханд бүрмөсөн өгөх ёстой; бид Түүнд залж чиглүүлэх, захирах, зохицуулах боломж олгох ёстой. Ийм маягаар залбирч, эрж хайснаар Бурхантай харилцах харилцаа маань хэвийн болно.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл XIV дэх “‘Бурхантай зүй зохистой харилцаа тогтоох нь маш чухал’ гэх Бурханы үгийн тухай номлол, нөхөрлөл (I)”-ээс

Бурхантай хэвийн харилцаа тогтооход хэд хэдэн зарчим бий. Нэгдүгээрт, чи Түүний төгс хүчин, мэргэн ухаанд итгэх ёстой бөгөөд Бурханы бүх үг биелнэ гэдэгт итгэх ёстой. Энэ бол суурь юм. Хэрвээ чи Бурханы үг гарцаагүй биелнэ гэдэгт итгэдэггүй, Бурханы төгс хүчинд итгэдэггүй бол чамд жинхэнэ итгэл дутмаг байна. Хоёрдугаарт, чи зүрх сэтгэлээ Бурханд өгч, бүх зүйлийг шийдэхийг Бурханд зөвшөөрөх ёстой. Гуравдугаарт, чи Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх ёстой, ингэх нь амин чухал юм. Залбирал, нөхөрлөл, үг, үйлдлийг чинь ажиглах боломжийг Бурханд олгохгүй юм бол чи яаж Бурхантай жинхэнэ нөхөрлөл хийж чадах юм бэ? Зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг чи Түүнд хэлж чадна гэж үү? Ярихдаа чи өөрийнхөө төлөө л залбирдаг; энэ чинь муу санаа зорилго агуулдаг бөгөөд хоосон үг, сайрхал, худал үгээр дүүрэн байдаг. Хэрвээ чи Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөхгүй юм бол тэдгээр зүйлийг яаж танин мэдэж чадах юм бэ? Бурханы шинжилгээг хүлээн зөвшөөрмөгцөө буруу зүйл ярьж, хоосон үг хэлж, хайхрамжгүй амлалт өгсөн үедээ чи, “Би Бурханыг мэхлэхээр оролдож байгаа бус уу? Яагаад Бурханд худлаа хэлж байгаа мэт санагдаад байна вэ?” хэмээн даруйхан ухаарна. Энэ нь Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг бөгөөд ийм учраас энэ нь маш чухал юм. Дөрөвдүгээрт, чи бүх зүйлээс үнэнийг эрж хайж сурах ёстой. Сатаны гүн ухаанд бүү найд; аливааг хийхдээ өөрт чинь ашиг тустай эсэхэд бүү үндэслэ. Чи үнэнийг эрж хайж, үнэний дагуу үйлдэх ёстой. Хувийн ямар ч ашиг хонжоо, хохирлоос үл хамааран үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг хэлж, үнэнч хүн байх ёстой. Хохирол амсах нь нэг төрлийн ерөөл юм; хохирол амсах үед чинь Бурхан чамайг илүү их ерөөнө. Абрахам олон хохирол амсан, бусадтай харилцахдаа үргэлж найр тавьдаг байв. Зарц нар нь хүртэл “Та яагаад ийм сул дорой байгаа юм бэ? Тэдэнтэй тулалдацгаая!” гэж гомдоллодог байлаа. Абрахам тэр үед юу бодож байсан бэ? “Бид тэдэнтэй тулалдахгүй. Бүх зүйл Бурханы гарт байдаг ба бага зэрэг хохирол амсахад зүгээр.” Үр дүнд нь Бурхан Абрахамыг бүр ч их ерөөсөн юм. Үнэнийг хэрэгжүүлснээс болж хувийн ашиг хонжоо чинь эрсдэлд ороход чи Бурханд гомдоллодоггүй бол Бурхан чамайг ерөөнө. Тавдугаарт, бүх зүйл дээр үнэнд захирагдаж сурах ёстой; энэ ч бас чухал. Үнэнтэй нийцэх зүйлийг хэн ч хэллээ гэсэн, тэд бидэнтэй сайн харилцаатай эсэх, мөн бидэнд ямар санагддаг нь хамаагүй, хэлдэг зүйл нь үнэнтэй нийцэж л байвал бид үүнийг нь дуулгавартай дагаж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь юуг харуулдаг вэ? Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байгааг харуулдаг. Хэрвээ хүн, үг нь үнэнтэй нийцдэг гурван настай хүүхдийг ч дуулгавартай дагаж чаддаг бол энэ хүнд бас биеэ тоосон зан байх уу? Тэрээр биеэ тоосон хүн хэвээр байх уу? Түүний зан чанар өөрчлөгдсөн... Зургаадугаарт, үүргээ биелүүлэхдээ Бурханд үнэнч бай. Чи бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлэхээ хэзээ ч умартаж болохгүй, эс бөгөөс чи хэзээ ч Бурханыг хангалуун байлгаж чадахгүй. Үүргээ биелүүлдэггүй хэн боловч хог шаар бөгөөд Сатаных юм. Хэрвээ чи Бурханы өмнө үүргээ биелүүлж чаддаг бол Бурханы хүмүүсийн нэг мөн—энэ бол тэмдэг. Чи үүргээ сайн биелүүлдэг бол стандартад нийцсэн бүтээл юм; үүргээ биелүүлж чадахгүй бол стандартад нийцдэггүй бөгөөд Бурханы сайшаалыг хүртэхгүй. Тиймээс хэрвээ чи үүргээ биелүүлэхдээ Бурханд үнэнч байж, Бурхантай харилцаж чаддаг бол Тэр чамайг ерөөхгүй гэж үү? Тэр чамтай хамт байж чадахгүй гэж үү? Долоодугаарт, бүх зүйл дээр Бурханы талд зогс; Бурхантай нэгэн зүрх сэтгэл, нэг санаатай бай. Үнэнтэй нийцгүй, Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг ямарваа зүйлийг эцэг эх чинь хэлбэл чи Бурханы талд зогсож, тэдэнтэй маргаж, тэднийг няцааж, хэлсэн зүйлийг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж чаддаг байх ёстой. Ингэх нь гэрчлэл хийж байгаа хэрэг бус уу? Энэ нь Сатаныг шившиглэж чадах уу? (Тийм ээ, чадна.) ... Хэрвээ хүмүүс энэ долоон зарчмыг баримталж чадвал Бурханы сайшаалыг хүртэж, улмаар Бурхантай харилцах харилцаа нь бүрэн хэвийн болно. Энэхүү долоон зарчим маш чухал юм!

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл XIV дэх “‘Бурхантай зүй зохистой харилцаа тогтоох нь маш чухал’ гэх Бурханы үгийн тухай номлол, нөхөрлөл (IV)”-өөс

Өмнөх:Жинхэнэ залбирал гэж юу вэ?

Дараах:Үнэнч хүн гэж юу вэ? Бурхан яагаад үнэнч хүмүүст дуртай байдаг вэ?

Холбогдох агуулга