Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бурханы шүүлтээс хэн ч зугтаж чадахгүй

I

Орчлон ертөнцийн хамгийн өндөр цэгээс Бурхан хүн төрөлхтний хөдөлгөөн бүрийг, хүмүүсийн хэлж, хийж байгаа бүхнийг хардаг. Тэдний зүрх сэтгэлийн гүний бодлыг хүртэл орхигдуулахгүйгээр, туйлын тодорхой ажиглаж байдаг—иймээс Бурханы үг хүмүүсийн бодол болгоныг нь цохин, зүрхийг шууд зүсдэг бөгөөд Түүний үг сүйхээтэй агаад алдаа мадаггүй байдаг. “Хүн Миний Сүнсийг ‘мэддэг’ боловч тэр мөн Миний Сүнсийг уурлуулдаг. Миний үгс бүх хүний муухай царайг ил гаргаж, бүх хүний сэтгэлийн хамгийн гүний бодлуудыг ч ил гаргадаг бөгөөд газар дээрх хүн бүхэн Миний ажиглалтын дунд нуран унахад хүрдэг.”

II

Бурханы үгийг уншсаныхаа дараа олон хүн Бурханы үгээс салж тэвчдэггүй бөгөөд Бурханы хайр тэдний дотор ундардаг. Тиймээс Бурхан дахин нэгэнтээ Сатаныг хараадаг ба түүний муу муухай царайг дахин нэгэнтээ илчилдэг. “Сатан цадиггүй аашлан галзуу мэт эзэрхэг байдаг эрин” гэдэг нь бас Бурхан газар дээрх албан ёсны, агуу ажлаа эхэлдэг яг тэр эрин үе юм. Дараа нь Тэр дэлхий ертөнцийг үндсээр нь устгах ажлаа эхэлдэг. Сатан хэдий чинээ их үймээн самуун дэгдээнэ, Бурханы өдөр төдий чинээ ойртдог, иймд Бурхан Сатаны завхайрлын талаар төдий чинээ их ярьдаг, тэгснээр Бурхан дэлхий ертөнцийг үндсээр нь устгах өдөр ойртож байгааг энэ нь харуулдаг. Энэ нь Сатанд өгөх Бурханы тунхаглал юм.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Есдүгээр бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:Хуучин, бузар эрин үеийг Бурхан устгах ёстой

Дараах:Бүх бүтээлийн дунд Бурхан алдар сууг олжээ

Холбогдох агуулга