Асуулт 28: Библи бол Бурханы ажлын гэрчлэл юм; Библийг уншсанаар л дамжуулан итгэгчид, Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн гэдгийг ухамсарлах болж, Бурханы гайхалтай үйл хэрэг, агуу, төгс хүчит байдлыг харж чаддаг. Библид Бурханы олон үг, түүнчлэн хүний туршлагын тухай гэрчлэлүүд байдаг; энэ нь хүмүүсийн амийг хүнс тэжээлээр хангаж, мөн асар их босгон байгуулалтаар хангаж чадна, иймээс миний эрж хайхыг хүсэж байгаа зүйл бол Библийг уншсанаар бид үнэхээр мөнх амийг олж авч чадах уу? Библийн дотор мөнх амийн зам байхгүй байх боломжтой юу?

Хариулт:

Библийг бүрэн уншсанаар бид Бурхан бол бүх зүйлийн Бүтээгч гэдгийг ойлгож авч, бид Түүний гайхамшигт үйл хэргийг таньж эхэлсэн. Учир нь Библи бол Бурханы эхний хоёр үе шатны ажлын гэрчлэл. Энэ бол Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн Бурханы үг, ажлын тэмдэглэл. Тэгэхээр Библи бол бидний итгэлд маш чухал. Ингээд бод доо, хэрэв Библи байгаагүй бол хүн яаж Эзэний үгийг ойлгож, Эзэнийг таних байсан юм болоо? Хүн яаж Бурханы үйл хэргийг гэрчилж, Бурханд жинхэнэ итгэлийг бий болгож эхлэх байсан бол? Хэрэв хүн Библийг уншихгүй бол тэр яаж эрин үеүдийн турш Бурханд дуулгавартай байсан ариун хүмүүсийн үнэн гэрчлэлийг гэрчлэх вэ? Тэгэхээр Библийг унших нь итгэлийг хэрэгжүүлэхэд зайлшгүй, Эзэний ямар ч итгэгч Библиэс хол явах ёсгүй. Библиэс холдсон хүн Эзэнд итгэж чадахгүй гэж та нар хэлж болох юм. Энэ нь эрин үеүдийн турш ариун хүмүүсийн туршлагаар батлагдсан. Хэн ч итгэлийг хэрэгжүүлэхэд Библийг уншихын үнэ цэнэ, утга учрыг үгүйсгэж чадахгүй. Тэгэхээр эрин үеүдийн туршид ариун хүмүүст болон итгэгчид бүгд Библийг унших нь маш чухал гэж үзэж байгаа. Зарим нь бүр Библийг уншиж, залбирал хийх нь хоёр хөл дээрээ алхах шиг чухал, нэг нь байхгүй бол бид урагш явж чадахгүй гэж хэлж болох юм. Гэхдээ Эзэн Есүс ингэж хэлсэн: “Бичвэрүүдийг хай. Чи тэдгээрт чиний мөнхийн амь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн чамайг амьтай болгож чадах Над дээр чи ирдэггүй” (Иохан 5:39-40). Тэгэхээр зарим хүн төөрөлдсөн байдаг, тэд Библи бол Бурханы үгийн тэмдэглэл, хүний гэрчлэл учраас Библийг уншсанаар хүнд мөнхийн амийг өгнө гэж боддог. Тэгвэл яагаад Эзэн Есүс Библид мөнхийн амь байхгүй гэж хэлсэн бэ? Үнэндээ энэ бол тийм хэцүү санаа биш. Бид Хуулийн эрин үе ба Нигүүлслийн эрин үеийн бодит түүх, Бурханы үг ба ажлын мөн чанар, мөн тэдгээрээр дамжуулан хүрсэн үр дүнг ойлгосон цагт бид аяндаа яагаад Библийг уншсанаар мөнхийн амийг авч чадахгүй болохыг ойлгож авна. Эхлээд Хуулийн эрин үеийг авч үзье. Энэ эрин үед Ехова хүний дагах ёстой хууль, дүрэм, тушаалыг дэлгэрүүлэхэд голчлон анхаарсан. Түүний үг голчлон дэлхий дээрх амьдрал нь нялх хүүхдээрээ байсан хүн төрөлхтнийг замчлахад оршиж байсан. Тэдгээр үг нь хүний амь зан чанарыг өөрчлөх явдлыг агуулаагүй. Тэгэхээр Хуулийн эрин үеийн Бурханы үгс бүгд, хүмүүсийг хууль болон тушаалыг дагадаг болгоход зорьж байсан. Хэдийгээр тэдгээр үг нь үнэн байсан ч маш анхан шатны үнэнийг төлөөлдөг. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн үг ба ажил нь золин авралын ажил дээр төвлөрч байсан. Түүний гаргасан үгс нь золин авралын үнэний тухай байсан бөгөөд хүмүүст нүглээ наманчилж, гэмшин, нүгэл болон муу үйлийг цээрлэх ёстой гэж зааж байсан. Тэдгээр үг нь мөн Эзэнд залбирах зөв аргыг хүмүүст зааж, Эзэнийг бүх зүрх сэтгэлээрээ хайрлах, хөршөө өөр шигээ хайрлах, хүлцэнгүй, тэвчээртэй байж, бусдыг дал дахин долоон удаа уучлах ёстой зэрэг шаардлага тавьсан. Энэ бүгд нь гэмшлийн замд агуулагдсан. Тэгэхээр Библийг уншсанаар бид зөвхөн Хуулийн эрин үе ба Нигүүлслийн эрин үеийн Бурханы ажлыг ойлгоно. Бид бүх зүйл Бурханаар бүтээгдсэн болохыг ойлгож, дэлхий дээр яаж амьдрах, яаж Бурханд шүтэн мөргөхийг сурч авдаг. Бид юу нь нүгэл болохыг, хэн нь Бурханаар ерөөгдөж, хэн нь Бурханаар хараагдахыг ойлгодог. Бид хэрхэн нүглээ наманчилж, Бурханы өмнө гэмшихийг мэдэж авсан. Бид даруу зан, хүлцэнгүй байдал, уучлах гэдгийг сурч, Эзэнийг дагахын тулд загалмайг үүрэх ёстой гэдгийг мэдэж авсан. Бид Эзэн Есүсийн хязгааргүй их өршөөл, нигүүлсэнгүй байдлыг өөрсөд дээрээ харж, зөвхөн Эзэн Есүсийн өмнө итгэлээр ирснээр Түүний элбэг дэлбэг нигүүлсэл, үнэнийг эдлэх болно гэдгийг ойлгосон. Библид тэмдэглэгдсэн Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн Бурханы үг ба ажил нь хүн төрөлхтнийг аврах төлөвлөгөө болон тухайн үеийн хүн төрөлхтний хэрэгцээнд нийцүүлэн Бурханы ярьсан үнэн байсан. Эдгээр үнэн нь зөвхөн хүнийг өнгөц сайхан зан ааштай болгох чадвартай байсан, гэхдээ хүний нүглийн уг үндсийг шийдэх, амийн зан чанарыг өөрчлөх, хүнийг ариусгалт, аврал, төгс болголтод хүргэх ямар ч чадамжгүй байсан. Тиймээс Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн гаргасан үгсийг мөнх амийн зам бус, зөвхөн гэмшлийн зам гэж нэрлэж болно.

Тэгвэл мөнх амийн зам гэж юу вэ? Мөнх амийн зам бол хүнд үүрд амьдрах боломжийг өгдөг үнэний зам, өөрөөр хэлбэл энэ бол хүнд өөрийн нүгэлт уг чанарын хүлээс, хорионоос чөлөөлөгдөж, амь зан чанараа өөрчилж, үнэнийг амь болгон олж авах, Сатаны нөлөөг бүхэлд нь тасалж, Христтэй нийцэлтэй болох боломжийг өгдөг зам юм. Энэ нь, дахин хэзээ ч Бурханыг эсэргүүцэж, урвахгүйн тулд Бурханыг мэдэж, дуулгавартай байж, хүндэтгэх боломжийг хүнд өгдөг. Зөвхөн ийм үр дүнд хүргэх замыг л мөнх амийн зам гэж хэлж болох байх. Хүн нүглээс болж үхдэг. Хэрэв хүн үнэнийг амь болгон олж авч, өөрийг нь хордуулдаг бүх нүглийг шийдвэрлэвэл Бурхан түүнийг мөнх амиар ерөөнө. Тэгэхээр эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг хүлээн авснаар л Бурханы хүн төрөлхтөнд хайрласан мөнх амийн замыг бид эдэлж чадна. Эзэн Есүс хэлсэн нь: “Би бол амилал ба амь: Надад итгэдэг хүн үхсэн ч амилна: Амьд бөгөөд Надад итгэдэг хэн боловч хэзээ ч үхэхгүй” (Иохан 11:25-26). Хүний амьдрал, үхэл Бурханы гарт байдгийг энэ нь харуулж байна. Энэ бол Бурханы эрх мэдэл бөгөөд ямар ч хүн хувь заяагаа өөрчилж чадахгүй. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, үнэнийг өөрсдийн амь болгон олж авснаар авралд хүрсэн хүмүүс л мөнх амийг хүртэж чадна. Энэ ямар ч эргэлзээгүй. Иймээс Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед золин авралын ажлыг гүйцэлдүүлснийхээ дараа эргэн ирнэ гэж амласан бөгөөд тухайн үед ингэж хэлсэн,“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна”(Иохан 16:12-13).Эргэн ирсэн Эзэн Есүсийн илэрхийлсэн үнэн нь мөнх амийн цор ганц зам бөгөөд Христ бол үнэн, зам, амь гэдгийг энэ нь харуулдаг. Яагаад Библи мөнх амийн замыг агуулдаггүй вэ? Ерөнхийдөө, Библи Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг тэмдэглэсэн байдаг боловч хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг агуулдаггүйгээс үүдэлтэй. Иймээс Библи мөнх амийн замыг агуулдаггүй. Гэвч энэ нь Библийн Бурханыг гэрчлэх гэрчлэл болох ач холбогдлыг юм уу уншигчдадаа өгдөг үр нөлөөг нь бууруулдаггүй. Библи дэх Бурханы тухай гэрчлэл бол үнэн, бас тэнгэр, газар, бүх зүйлийг Бурхан бүтээсэн нь үнэн, түүнчлэн үе үеийн ариун хүмүүс Бурханд дуулгавартай, үнэнч байдгийг гэрчилсэн гэрчлэл нь үнэн учраас л хүний зүрх сэтгэл дэх Библийн байр суурь хэзээ ч ганхаагүй юм. Библиэс хүлээн авсан босгон байгуулалтаас үүдэн үе үеийн ариун хүмүүс өсөж, боловсорсон гэж хэлэхэд болно. Хүн төрөлхтний завхарсан зан чанар тэднээс салахгүй, сатанлаг уг чанар нь оршсон хэвээр байж, тэд үнэхээр ариусгагдаагүй байсан хэдий ч ариун хүмүүсийн Бурханд өгсөн итгэл, үнэнч байдал ганхашгүй байсан юм. Олон хүн Эзэний төлөө амиа зориулж, бүгд Түүнд гайхалтай, цуурайтсан гэрчлэл хийсэн. Эдгээр нь Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын үр дүн билээ. Эзэнд итгэдэг хүмүүс тоо томшгүй олон бөгөөд тэд ариусгагдаагүй, амь зан чанар нь өөрчлөгдөөгүй, Бурханы талаарх жинхэнэ ойлголтоор дулимаг хэдий ч тэдний итгэл жинхэнэ гэдэг нь бид бүгдэд тодорхой байдаг. Бурхан эдгээр хүмүүсийг орхиогүй, харин ч эцсийн өдрүүдэд Эзэнийг эргэн ирэх үед тэднийг Бурханы өмнө өргөж, ариусгаж, төгс болгох хүртэл хүлээдэг. Энэ маягаар Эзэнд жинхэнээсээ итгэж, үнэнийг хайрладаг бүхэн эцсийн өдрүүдэд Бурханы хайрласан мөнх амийн замыг олж авах болно. Библи яагаад мөнхийн амь хайрлаж чаддаггүйн учрыг одоо бид ойлголоо, тийм биз?

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх: Асуулт 27: Библи бол Христийн шашны ариун судар бөгөөд итгэгчдийн Эзэнд итгэх итгэл хоёр мянган жилийн турш Библид үндэслэж ирсэн. Түүнчлэн, Библи Эзэнийг төлөөлдөг, Эзэнд итгэх нь Библид итгэхтэй адилхан, Библид итгэх нь Эзэнд итгэхтэй адил, хэрвээ хүн Библиэс хадуурвал түүнийг итгэгч гэж нэрлэж болохгүй хэмээн шашны ертөнц дэх ихэнх хүмүүс итгэдэг. Ийм маягаар Эзэнд итгэх нь Эзэний хүсэлд нийцдэг эсэхийг би мэдмээр байна.

Дараах: Асуулт 29: Өнгөрсөн хоёр мянган жилийн туршид Эзэнд итгэх хүний итгэл Библид үндэслэж байсан бөгөөд Эзэн Есүс ирсэн нь Хуучин Гэрээний Библийг үгүйсгээгүй. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийсний дараа Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Түүний үгийг уншихад анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд Библийг хааяахан уншина. Миний эрж хайхыг хүсэж байгаа зүйл бол, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсний дараа хүн Библид яг ямар зөв хандлагаар хандах ёстой вэ, мөн үүнийг хэрхэн ашиглах ёстой вэ? Итгэлийн замаар алхаж, Бурханы авралыг хүртэхийн тулд хүний Бурханд итгэх итгэл юун дээр үндэслэх ёстой вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх