Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Хүний зүрх сэтгэлд Бурханы орон зай ер үгүй

I

Хүмүүс Намайг бүхнийг мэдэгч бөгөөд бүх гуйлтыг биелүүлдэг Бурхан Өөрөө гэж төсөөлдөг. Тиймээс дийлэнх нь Намайг мэдье гэсэн хүсэлгүйгээр, зөвхөн Бурханы тусламжийг л эрж, Миний өмнө ирдэг. Өвдөж шаналах үедээ хүмүүс Миний тусламжийг шаргуу гуйдаг. Гай зовлон тохиолдсон үед зовлонгоосоо салахын тулд өөрсдийн бэрхшээлийг Надад бүх чадлаараа аминчлан хэлдэг. Гэвч тав тухтай байхдаа нэг ч хүн Намайг бас л хайрлаж чадаагүй. Амар амгалан, аз жаргалтай байх үедээ өөрсдийн баяр баясгаланг Надтай хуваалцахаар хэн ч хандаагүй. Гэр бүл нь аз жаргалтай, сайн сайхан байх үед хүмүүс Намайг аль хэдийн орхих юм уу Миний өөдөөс хаалгаа хааж, тэднийд ороод гэр бүлийнх нь ерөөгдсөн аз жаргалыг эдлэхийг минь хориглодог.

II

Хүний оюун санаа хэтэрхий явцуу, Над шиг элэгсэг, өршөөнгүй, хүрч болох Бурханыг ч багтаахааргүй явцуу юм. Хүмүүс баяр баясалтайгаар инээж байх үедээ Намайг хэчнээн удаа эс тоосон билээ; хүмүүсийг төөрөлдөн бүдчиж явахад нь Би хэчнээн удаа тэдний тулдаг таяг болсон билээ; хэчнээн удаа Би өвчинд шаналж байгаа хүний өмнө эмчийн үүрэг гүйцэтгэхэд хүрсэн билээ. Хүн төрөлхтөн хэчнээн харгис юм бэ! Туйлын ухаангүй ба ёс суртахуунгүй. Хүнд байх учиртай мэдрэмжүүд ч гэсэн тэднээс ажиглагдахгүй. Тэдэнд хүн чанарын ул мөр бараг огт байдаггүй. Өнгөрснийг эргэцүүлэн цэгнэж, одоотой харьцуул. Та нарын дотор өөрчлөлт гарч байна уу? Тэрхүү өнгөрсөн үеийн зүйлс одоо багассан уу? Эсвэл өнгөрсөн үеийн зүйлс хараахан солигдоогүй байна уу?

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Арван дөрөвдүгээр бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:Бурханд чи юу зориулсан бэ?

Дараах:Хүн Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгөөгүй

Холбогдох агуулга

  • Үнэнийг хүлээн авдаг нэгэн болоорой

    Өөрийн замаа сонго, үнэнийг бүү үгүйсгэ Эсвэл Ариун Сүнсийг бүү доромжил. Мэдлэггүй бүү бай, биеэ бүү тоо. Ариун Сүнсний зааврыг дуулгавартай дага. Ес…

  • Бурханы сайн мэдээг хүлээнэ

    Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна. Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална. Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ. Найдвараа, зүрхнийхээ …

  • Ямар ч үед Та надтай хамт

    Би ертөнцөөр хэрэн хэсэж, Зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан. Таны тааламжит үгсээр сэргэж, Би гэрлийг харсан. Би Таны үгээр шүүлтийг хүлээн авч Хэ…

  • Миний зүрх сэтгэлийн эрмэлзэл

    1 Хүний амьдралын урт замнал салхи, бороо, олон өөрчлөлтөөр дүүрэн. Хүнд хэцүү, эл хуль жилүүд сунжирдаг. Бараан үүлс харанхуй ангал үүсгэдэг. Э…