Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бурханы уур хилэнгийн өдрөөс хэн ч зугтаж чадахгүй

I

Өнөөдөр Би өөрсдийн чинь оршин тогтнолын төлөө, мөн Өөрийнхөө ажлыг төвөггүй явуулахын төлөө, бүхий л орчлон ертөнц даяарх Миний нээлтийн ажил илүү зохистой, төгс байдлаар явагдахын төлөө; бүх улс, үндэстний хүмүүст Миний үг, эрх мэдэл, сүр жавхлан болоод шүүлтийг илчлэхийн төлөө та нарт сануулж байна. Би Египетийн ууган хөвгүүд болон ууган төлийг устгаж, хурганы мах идэж, хурганы цус ууж, хаалганыхаа тотгонд хурганы цусаар тэмдэг тавьсан Израильчуудыг л үлдээж байсныхаа адилаар хуучин, туйлын бузар энэ хүн төрөлхтнийг устгана.

II

Миний байлдан дагуулсан хүмүүс болон Миний гэр бүлийнхэн ч бас Хурга Миний махыг идэж, Хурга Миний цусыг уудаг, Надаар золин аврагдсан, Намайг шүтэн мөргөдөг хүмүүс биш гэж үү? Ийм хүмүүсийг дандаа Миний алдар дагалддаггүй гэж үү? Хурга Миний махгүй хүмүүс аль хэдийн далайн гүнд живээгүй гэж үү? Өнөөдөр та нар Намайг эсэргүүцдэг ба өнөөдөр Миний үг Израилийн хөвгүүд, ач гуч нарт хэлсэн Еховагийн үгтэй яг адилхан. Гэсэн ч та нарын зүрх сэтгэлийн гүн дэх хөшүүн байдал Миний уур хилэнг хуримтлуулж, махан биед чинь илүү их зовлонг, нүгэлд чинь илүү их шүүлтийг, шударга бус байдалд чинь илүү их уур хилэнг авчирч байна.

III

Өнөөдөр та нар Надад ингэж хандаж байхад, Миний уур хилэнгийн өдрөөс хэн зугтаж чадах юм бэ? Хэний шударга бус байдал гэсгээлтийн харцнаас минь зайлж чадах юм бэ? Төгс Хүчит Миний гараас хэний нүгэл мултарч чадах юм бэ? Төгс Хүчит Миний шүүлтийг хэний эсэргүүцэл хүртэж чадах вэ? Бурхан харь үндэстний үр удам болох та нартай ийнхүү ярьж, та нарт хэлдэг Миний үг Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн бүх айлдварыг даван гардаг, гэхдээ та нар Египетийн бүх хүнээс илүү хатуу юм. Намайг тайвнаар ажлаа хийх зуур та нар Миний уур хилэнг хураадаггүй гэж үү? Төгс Хүчит Миний өдрөөс та нар хэрхэн эсэн мэнд зугтаж чадах билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй”-аас шинэчлэн найруулав

Өмнөх:Хүний зан чанар туйлын гутамшигтай болжээ

Дараах:Хүмүүст байх ёстой ухаалаг байдал

Холбогдох агуулга

  • Анхны хүн төрөлхтөн сүнстэй амьд оршихуй байлаа

    Эхэнд Бурхан хүн төрөлхтөнг бүтээсэн. Өөрөөр хэлбэл Тэр хүн төрөлхтний өвөг дээдэс Адамыг  Бие бялдар, царай төрхтэй, эрч хүчтэй бүтээсэн. Адам Бурхан…

  • Бурханыг бие махбодтой болоход л Түүний итгэмжит хүн болно

    Бурхан зөвхөн Өөрийгөө даруу болгож Хүмүүсийн дунд Тэр махбодтой оршиход Тэд Түүний итгэмжит хүн Тэд Түүний дотно анд болцгоодог. Махбодтой Бурхан я…

  • Бурханы өмнө байнга ир

    Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч, Бурханы хүсл…

  • Бурханыг гэсэн хайр 

    Бурхан намайг далай шиг олон түмнээс сонгож хажуудаа авчирсан. Түүний үнэн, энэрэнгүй үгс зүрхийг минь дулаацуулсан. Түүний тууштай дуудлага намайг зү…