Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 21: Библид: “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” (Еврей 13:8) гэж бичигдсэн байдаг. Тэгэхээр Эзэний нэр хэзээ ч өөрчлөгддөггүй! Гэтэл та нар, эцсийн өдрүүдэд дахин ирэх үедээ Эзэн шинэ нэртэй болж, Төгс Хүчит Бурхан гэж нэрлэгдэх болно гэдэг. Яаж ийм байж болох юм бэ?

Хариулт:

Библид хэлэхдээ: “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” (Еврей 13:8) гэдэг. Энэ нь Бурханы зан чанар хийгээд, мөн чанар, мөнхийн гэдгийг хэлсэн. Энэ нь Түүний нэр өөрчлөгдөхгүй гэсэн утгатай биш. Төгс Хүчит Бурханы үгийг харцгаая.

Төгс Хүчит Бурхан хэлсэн нь, “Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэр зөв, гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдлыг хэлдэг. Түүний нэр болон ажил дахь өөрчлөлт нь Түүний мөн чанар өөрчлөгдсөн гэдгийг баталдаггүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханы ажил өөрчлөгдөшгүй гэж хэлбэл зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө Тэр дуусгаж чадах байсан уу? Бурхан үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи мэддэг, гэхдээ Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш гэдгийг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил өөрчлөгдөшгүй юм бол Тэр хүн төрөлхтнийг өнөөг хүртэл удирдаж чадах байсан гэж үү? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ? … Иймээс ‘Бурхан үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин биш’ хэмээх үг нь Түүний ажлыг хэлдэг бөгөөд ‘Бурхан хувиршгүй’ хэмээх үг нь Бурханд төрөлхөөсөө юу байгаа, Тэр юу болохыг хэлдэг. Ямартай ч чи зургаан мянган жилийн ажлыг ганц зүйлд хамааруулж болохгүй, эсвэл үүнийг үхмэл үгээр дүрсэлж болохгүй. Энэ нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил аль нэг эрин үед саатаж болохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нэр үүрд Бурханы нэрийг орлож болохгүй; Бурхан Өөрийн ажлыг Есүсийн нэрээр ч бас хийж чадна. Энэ бол Бурханы ажил үргэлж урагшилж байдгийн тэмдэг билээ.

Бурхан бол үргэлж Бурхан бөгөөд хэзээ ч Сатан болохгүй; Сатан бол үргэлж Сатан ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт байдал, Бурханы сүр жавхлан хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний ажлын тухайд бол харин энэ нь үргэлж урагшлах зүгт ахиж, үргэлж улам гүнзгийрч байдаг, учир нь Тэр бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгонд Бурхан шинэ нэр авдаг, эрин үе бүрд Тэр шинэ ажил хийдэг, эрин үе бүрд Тэрээр бүтээлүүддээ Өөрийн шинэ хүсэл, шинэ зан чанарыг харуулдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас).

Төгс Хүчит Бурханы үгээс бид, Бурханы хувиршгүй байдал нь Бурханы зан чанар мөн чанарыг хэлж байгаа, харин Түүний нэрийг биш. Бурхан хэдий хүн төрөлхтнийг аврах явцдаа өөр өөр эрин үеүдэд, өөр өөр ажил гүйцэлдүүлж, өөр өөр нэртэй байсан ч Түүний мөн чанар, хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурхан, үргэлж Бурхан байсан. Түүний нэрийг, Ехова эсвэл, Есүс гэх нь хамаагүй, Түүний мөн чанар, хэзээ ч өөрчлөгдөхгүй. Нэг л Бурхан үргэлж ажиллаж байгаа. Гэсэн ч, тухайн үед, Иудейн фарисайчууд, Бурханы ажил болон, эрин үе дэх өөрчлөлтөөр, нэр нь өөрчлөгддөгийг мэддэггүй байсан. Гагцхүү Ехова л, тэдний Бурхан, Аврагч гэж, тэд итгэдэг байлаа. Учир нь эрин үеүдийн турш тэд, Зөвхөн Ехова жинхэнэ Бурхан, Еховагаас өөр Аврагч байхгүй гэсэн Эцэст нь, Бурхан нэрээ өөрчилж, “Есүс” нэрээр ажлаа гүйцэтгэхээр ирэх үед тэд Эзэн Есүсийг ухаан жолоогүй буруутган, Эцэс сүүлд нь тэд Түүнийг загалмайд цовдолж, жигшүүрт хэрэг үйлдээд, Бурханыг шийтгэлийг амссан. Иймээс, эцсийн өдрүүдэд, Бурхан Өөрийн ажлын улмаас, нэрээ өөрчилснийг, бид үл хайхран Бурханы мөн чанарыг үгүйсгэж, Бурханы ажил гэдгийг үгүйсгэвэл Болчимгүй явдал, мэдлэггүй байдал болно. Учир нь Бурханы, эрин үе бүрт авсан нэр, гүн утга учиртай бөгөөд, хүн төрөлхтний төлөөх агуу авралыг агуулдаг.

Бурхан үргэлж шинэ байдаг. Бүх зүйлийг Өөртөө агуулдаг. Бурханы нэрс нь, Түүний бүрэн бүтэн байдлыг төлөөлөх боломжгүй. Тиймээс эрин үе урагшлахын хэрээр, Түүний нэр солигдсоор байдаг. Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: “Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй, мөн нэр болгон тухайн эрин үе дэх Бурханы зан чанарын эрин үеийн талыг л төлөөлдөг; энэ нь Түүний ажлыг төлөөлж чаддаг л юм бол хангалттай. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирсон ямар ч нэрийг сонгож болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас).“‘Бурхан бидэнтэй хамт’ гэх Есүсийн нэр Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Энэ нь Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Бурханыг зөвхөн Есүс гэж нэрлэж болно, Бурхан Өөрийн зан чанарыг өөрчилж болохгүй учраас өөр ямар ч нэртэй байж болохгүй гэж хүн хэрвээ хэлбэл эдгээр үг нь үнэхээр доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүсийн нэр ганцаараа Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэж байна уу? Бурханыг олон нэрээр нэрлэж болно, гэхдээ энэ олон нэрийн дунд Бурханыг бүхэлд нь товчоор илэрхийлж чадах, Бурханыг бүрэн төлөөлж чадах ганц ч нэр байхгүй. Иймээс Бурханд олон нэр байдаг боловч энэ олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн тодорхойлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар маш баялаг болохоор энэ нь Түүнийг мэдэх хүний чадвараас даван гардаг. Хүн төрөлхтний хэлийг ашиглан Бурханыг бүрэн илэрхийлэх ямар ч арга хүнд үгүй. … Тодорхой нэг үг, эсвэл нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй, иймээс Түүний нэр тогтмол байж болно гэж чи бодож байна уу? Бурхан маш агуу, маш ариун атал шинэ эрин үе бүрд Өөрийн нэрийг өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрөхгүй юу? Тиймээс Өөрийн ажлыг биечлэн хийж байгаа эрин үе бүрдээ Бурхан, хийхээр зорьж буй ажлаа товчоор илэрхийлэхийн тулд тухайн эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тэрээр тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд түр зуурын ач холбогдол бүхий энэ тодорхой нэрийг ашигладаг. Энэ бол Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашиглаж байгаа хэрэг юм”(Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас). Бурхан бол мэргэн ухаантай, төгс хүчит Захирагч. Тэр үнэхээр агуу, элбэг дэлбэгийг, агуулдаг. Ямар нэг тодорхой нэр, Бурханы гэсэн бүгдийг төлөөлж чадахгүй. Дээрээс нь, эрин үе болгонд, Бурхан Өөрийн ажлын хэсгийг хийж, Өөрийн зан чанарын хэсгийг илчилсэн. Тэрээр Түүнд юу байгаа Өөрийн юу болохоо, бүгдийг нь илэрхийлээгүй. Тиймээс, Өөрийн ажлын үе шат бүрт, тухайн эрин үе дэх, Өөрийн ажлыг илэрхийлэх, нэрийг сонгосон байдаг. Тэр нь тухайн эрин үеийн ач холбогдлыг агуулсан, тодорхой шинжтэй байдаг. Энэ бол Бурханы ажлын зарчим, нэрээ өөрчилдгийн гол шалтгаан юм.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Эрин үе бүр дэх Бурханы нэр Түүний бүрэн бүтэн байдлыг төлөөлдөггүй юм бол эрин үе бүр дэх, нэрнийх нь ач холбогдол юу юм бэ? таны хөндсөн асуулт, маш чухал. Бурханыг ойлгоход маш их ач тустай. Одоо тэгвэл Төгс Хүчит Бурхан энэ асуултыг хариуг бидэнд өгсөн байна. Төгс Хүчит Бурхан хэлэхдээ:“‘Ехова’ бол Израиль дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг удирдаж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. ‘Есүс’ бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед Иудагийн овгоос бусад бүх израильчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гаралтай ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлаас болж оршин тогтносон. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломжийг олгохын тулд Есүс гэх нэр оршсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг. Ехова хэмээх нэр нь хуулийг дор амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе бүрд, ажлын үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. ‘Ехова’ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. ‘Есүс’ нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших чадваргүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байсан. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс).

Төгс Хүчит Бурханы үгээс, бид эрин үе бүрт, Бурханы авсан нэрсийн утгыг ойлголоо. Хуулийн эрин үед Түүний нэрийг Ехова гэдэг байсан бөгөөд энэ нэр нь, тухайн эрин үед Түүний илэрхийлсэн сүр жавхлан, уур хилэн, хараал болон өршөөлийг төлөөлсөн. Дараа нь, Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг, Ехова нэрээр эхлүүлсэн. Тэрээр Өөрийн хууль тушаалаар, шинэ төрсөн хүн төрөлхтнийг, газар дээр удирдсан. Хүн төрөлхтөн, хуулийг ёсчлон мөрдөж, өөрийг нь хүндлэхийг, Тэр шаардсан. Ерөөл болон нигүүлсэл нь, хуулийг баримталж байгаа хэнийг ч гэсэн дагах байсан. Хуулийг зөрчсөн хэн боловч, чулуугаар шидүүлж үхэх ба тэнгэрийн галд ниргүүлэх байлаа. Тиймээс, хуулийн доор амьдарч байсан израильчууд, хуулиа баримталдаг бөгөөд Еховагийн нэрийг сахидаг байсан. Тэд Еховагийн нэр дор, Хуулийн эрин үеийг дуустал, хэдэн мянган жилийн турш амьдарсан. Хуулийн эрин үеийн төгсгөлд хүн төрөлхтөн улам бүр завхарч, их нүгэл үйлдэх болсноор, хуулийг сахих аргагүй болсон. Хуулийг зөрчсөнийхөө төлөө, шийтгүүлэх аюултай бүхэн, олон болсон тул улмаар, Бурхан Есүсийн нэрээр, авралын ажлаа гүйцэтгэсэн. Тэрээр Бурханы хайр, өршөөлийн зан чанарыг илэрхийлэн. Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж. хүн төрөлхтөнд, өгөөмөр нигүүлслийг хайрлаж, эцэст нь, хүний төлөө цовдлогдож, биднийг нүглээс маань золин аварсан. Түүнээс хойш Түүний өршөөл хийгээд элбэг нигүүлслийг эдлэхийн тулд бид Есүсийн нэрд залбирч, нэрийг нь ариун хэмээн хүндэлж эхэлсэн. “Есүс” хэмээх нэр, Нигүүлслийн эрин үеийн хүмүүст, дахин төрж, аврал хүртээхийн төлөө байсан. Үүний утга учир нь, хүн төрөлхтнийг золин аврах, нүглийн тахил байх явдал байлаа. “Есүс” хэмээх нэр, Бурханы авралын ажлыг болон Түүний өршөөл, хайрын зан чанарыг төлөөлдөг. Бурханы аль хэдийн гүйцэлдүүлсэн ажлын хоёр үе шатнаас бид эрин үе бүрт Түүний нэр, өөрийн гэсэн тодорхой ач холбогдолтойг харж болно. Нэр тус бүр нь тухайн эрин үе дэх ажил, Түүний илэрхийлдэг зан чанарыг төлөөлдөг. Нигүүлслийн эрин үед, Эзэнийг ирэхэд хэрвээ, Есүс гэж нэрлээгүй, Ехова гэсэн бол Бурханы ажил Хуулийн эрин үед зогсох байсан. Завхарсан хүн төрөлхтөн ч, хэзээ ч авралыг хүртэхгүй байсан. Эцэст нь хүн хууль зөрчсөнийхөө төлөө яллагдаж, шийтгүүлэх байсан. Эцсийн өдрүүдэд Бурханыг ирэхэд, Түүнийг Есүс гэсэн хэвээр байсан бол завхарсан хүн төрөлхтөн гагцхүү, нүглийнхээ төлөө авралыг хүртээд Бурханы хаанчлалд орохын тулд цэвэрлэгдэж, хэзээ ч аврагдахгүй байсан. Учир нь, бид Эзэн Есүст итгэснээрээ, уучлагддаг боловч нүгэлт чанар маань, байсаар л байгаа. Бид байнга нүгэл үйлдэж, Бурханаар бүрэн авахуулаагүй байна. Тиймээс, Бурхан хүн төрөлхтнийг, нүглээс нь бүрмөсөн аврахын тулд Бурхан, Эзэн Есүсийн ажлын суурин дээр, хүн төрөлхтнийг ариусгаж, аврах ажлынхаа өөр нэг шатыг, одоо хэрэгжүүлж байна. Тэгэхээр, Бурханы нэр ч өөрчлөгдөх ёстой. Эцсийн өдрүүдэд Бурхан Төгс Хүчит Бурхан гэгдэх тухай аль эрт зөгнөсөн. Бүгдээрээ Илчлэл 1:8-ыг уншицгаая. “Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл гэж Эзэн айлдав.” Одоо бүгдээрээ 11-р бүлгийн 16-17-г гаргана уу. “Бурханы өмнө өөр өөрсдийн сэнтийд сууж байсан хорин дөрвөн ахлагчид нүүрээрээ унаж, Бурханд мөргөөд, Байгаа, байсан, байсаар байх Төгс Хүчит ЭЗЭН Бурхан минь, бид Танд талархал өргөе; учир нь Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилсан билээ гэв.” Үүнийг мөн Илчлэл 4:8, 16:7, 19:6 болон Библи дэх бусад олон хэсэгт зөгнөсөн байдаг. Эцсийн өдрүүд дэх Бурханы шинэ нэр бол Төгс Хүчит буюу Төгс Хүчит Бурхан юм.

Бурхан бол мэргэн ухаантай, Түүний хийдэг юм бүр ач холбогдолтой. Төгс Хүчит Бурхан гэх нэр эцсийн өдрүүд дэхь Бурханы ажил зан чанарыг бүрэн төлөөлнө. Хэрвээ Бурхан биечлэн ирж, эдгээр нууцыг бидэнд тайлаагүй бол бид Библийг хичнээн олон жил уншсан ч, эдгээрийг мэдэлгүй өнгөрөх байсан. Төгс Хүчит Бурханы үгийг хамтдаа уншицгаая.

Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн,“Бурханы бүх удирдлага дахь ажил тов тодорхой: Нигүүлслийн эрин үе бол Нигүүлслийн эрин үе бөгөөд эцсийн өдрүүд бол эцсийн өдрүүд юм. Эрин үе бүрийн хооронд тодорхой ялгаа байдаг, учир нь эрин үе бүрд Бурхан, тухайн эрин үеийг төлөөлөх ажлыг хийдэг. Эцсийн өдрүүдийн ажил хийгдэхийн тулд эрин үеийг төгсгөлд нь аваачих шатаалт, шүүлт, гэсгээлт, уур хилэн, сүйрэл байх ёстой. Эцсийн өдрүүд нь сүүлчийн эрин үеийг хэлдэг. Сүүлчийн эрин үед Бурхан эрин үеийг төгсгөхгүй гэж үү? Эрин үеийг төгсгөхийн тулд Бурхан гэсгээлт, шүүлт авчрах ёстой. Зөвхөн ийм маягаар л Тэр эрин үеийг төгсгөж чадна. Есүсийн зорилго нь хүнийг үргэлжлүүлэн амьд үлдээж, амьдруулж, илүү дээр байдлаар оршин тогтнуулахын төлөө байсан юм. Тэр хүнийг нүглээс аварсан, ингэснээр хүн доройтохоо больж, Үхэгсдийн орон болон тамд амьдрахаа больж магад байсан бөгөөд хүнийг Үхэгсдийн орон болон тамаас аварснаараа Тэр үргэлжлүүлэн амьдрах боломжийг хүнд олгосон билээ. Одоо эцсийн өдрүүд ирчихсэн. Тэр хүнийг устгаж, хүн төрөлхтнийг бүрмөсөн сүйрүүлнэ, өөрөөр хэлбэл, Тэр хүн төрөлхтний тэрслүү байдлыг өөрчилнө. Энэ шалтгааны улмаас, өнгөрсөн үеийн энэрэнгүй, элэгсэг зан чанартайгаар Бурхан, эрин үеийг төгсгөж, эсвэл Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй байх байв. Эрин үе бүрд онцгойлон төлөөлөх Бурханы зан чанар байдаг ба эрин үе бүр Бурханы хийх ёстой ажлыг агуулдаг. Иймээс, эрин үе бүрд Бурханы Өөрийн хийдэг ажил нь Түүний жинхэнэ зан чанарын илэрхийллийг агуулдаг бөгөөд Түүний нэр болон Түүний хийдэг ажил хоёулаа эрин үеийн хамтаар өөрчлөгддөг; тэдгээр нь бүгд шинэ юм. … Тиймээс Хуулийн эрин үед Ехова гэдэг нь Бурханы нэр байсан ба Нигүүлслийн эрин үед Есүсийн нэр Бурханыг төлөөлсөн юм. Эцсийн өдрүүдэд Түүний нэр бол Төгс Хүчит Бурхан—хүнийг залж чиглүүлж, байлдан дагуулж, олж авч, эцэст нь эрин үеийг төгсгөхийн тулд Өөрийн хүч чадлыг ашигладаг Төгс Хүчит билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас).

“Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газар дэлхийн зах хязгаарт өндийн босдог, Өөрийн бүх зан чанараар бялхсан, эрх мэдэл, нэр төр, суу алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч холбогдоогүй, Намайг хэзээ ч мэдээгүй, бас Миний зан чанарыг үргэлж мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал мэт хүч чадлаар дүүрэн, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ”(Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс).

Төгс Хүчит Бурханы нэрээр эцсийн өдрүүдэд Хаанчлалын эрин үеийн шүүлтийн ажлаа хийж, Хүн төрөлхтний завхарсан уг чанарыг, илчилсэн бөгөөд, зөвт бус байдлыг үгээрээ шүүсэн. Ингэснээр бид эдгээр үгийг уншаад, өөрсдийн уг чанарыг мэдэж, Сатанаар хэр гүн завхруулагдсан талаарх үнэнийг харж, завхралынхаа үндэс язгуурыг ойлгож, Бурханы зөвт байдал хийгээд, Түүний зан чанарыг ойлгох болно. Түүнчлэн, тэр бидэнд зан чанараа өөрчлөх замыг зааж өгсөн. Ингэснээр бид муугаас салж, үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчилж, аврагдах болно. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг, Сатаны эзэмшлээс аварч, удирдлагын төлөвлөгөөгөө төгсгөхөөр хүн төрөлхтнийг шүүж ариусгаж, төрлийнх нь дагуу биднийг ангилж, сайныг шагнан, мууг шийтгэх ажлыг гүйцэтгэхээр ирсэн Бурхан, Бурхан ямар ч халдлагыг тэвчдэггүй, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэнгийн зан чанараараа эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд харагдсан. Тэрээр төрөлх зан чанараа болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоо хүн бүхэнд харуулсан. Тэрээр ийм зан чанараар хүн төрөлхтний бүх завхрал, зөв шударга бус байдлыг шүүж, гэсгээж, биднийг нүглээс бүрэн аварч, хүний анхдагч төрхийг сэргээхээр ирсэн. Тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн Түүний мэргэн ухааныг бүх хүн хараад зогсохгүй, хүн төрөлхтөн дээрх бодитой ажлынх нь мэргэн ухааныг хараасай гэж Тэр хүсдэг. Тэр бүх зүйлийг бүтээгээд зогсохгүй, бүх зүйлийг захирдаг. Хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болж, биднийг төгс болгож, өөрчилж, ариусгах чадвартай. Тэр бол Эхнийх бөгөөд бас Сүүлчийнх. Түүний гайхамшиг, Түүний үйлдлийг, хэн ч ойлгож чадахгүй. Тиймээс, Төгс Хүчит Бурхан хэмээн, нэрээр нь дуудах хамгийн зохимжтой. Ариун Сүнсний одоогийн ажил бол зөвхөн Төгс Хүчит Бурханы нэрийн дор гүйцэтгэсэн ажлыг баримтлах юм. Төгс Хүчит Бурханы нэрд залбирсан болон Төгс Хүчит Бурханд үнэнчээр шүтэн мөргөдөг хэн боловч Ариун Сүнсний ажлыг хүртэх бөгөөд Бурханы өгөх амийн баялаг хоол тэжээл болоод усалгааг эдэлж чадна. Эс бол тэд харанхуйд унаж, замаа алдах болно. Одоогоор, Нигүүлслийн эрин үедээ гацчихаад, гарч чадахгүй байгаа чуулганууд эзгүйрч байгаа. Итгэгчид итгэлдээ хайхрамжгүй болж, номлогчдод номлох зүйл ч үгүй болоод, залбирах үедээ сэтгэл нь хөдөлдөггүй. Дэлхий ертөнцийн уруу таталтад орж, улам олноороо автаж байна. Шалтгаан нь Төгс Хүчит Бурханы нэрийг хүлээн зөвшөөрөөгүй, шинэ ажилтай хөл нийлүүлээгүйтэй холбоотой.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх:Асуулт 20: Эзэн Есүсийн золин авралын ажлын нэг тал нь бидний нүглийг уучилж, цагаатгах явдал байсан, харин нөгөө тал нь бидэнд амар амгалан байдал, баяр хөөр, өгөөмөр нигүүлслийг хайрлах явдал байлаа. Энэ нь бидэнд, Бурхан бол өршөөнгүй, элэгсэг Бурхан гэдгийг харуулдаг. Гэхдээ, Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийж, үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, гэсгээж, хүнийг засаж, хүнтэй харьцаж, хүнийг илчилж, бүх төрлийн муу ёрын хүмүүс, муу ёрын сүнснүүд болон антихристүүдийг таягдан хаядаг бөгөөд Бурханы зөвт зан чанар ямар ч зөрчлийг тэвчдэггүй гэдгийг харах боломжийг хүмүүст олгодог гэж та нар гэрчилдэг. Эзэн Есүсийн ажилд илчлэгдсэн зан чанар нь Төгс Хүчит Бурханы ажилд илчлэгддэг зан чанараас яагаад шал өөр байдаг юм бэ? Бурханы зан чанарыг бид яг яаж ойлгох ёстой вэ?

Дараах:Асуулт 22: Эзэн Есүс хүний төлөө нүглийн тахил болж загалмайд цовдлогдон, улмаар биднийг нүглээс золин аварсан. Хэрвээ бид Эзэн Есүсээс хадуурч, Төгс Хүчит Бурханд итгэвэл энэ нь Эзэн Есүсээс урвасан хэрэг болохгүй гэж үү? Энэ нь урвалт биш гэж үү?

Холбогдох агуулга