Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Ээжийн минь бүдгэрэн одох дүр

Тэр өдөр тэнгэрийн хаяанд нар жаргаж,

зам дээрх хүмүүс бүгд гэр лүүгээ яарч байлаа.

Гэнэтхэн танил дүр нүдэнд харагдлаа,

олон жилийн өмнө авч өгсөн цамцыг минь өмсжээ.

Бүдэг цэнхэр алчуураар тэр нүүрээ халхалжээ.

Хоёр жил алс байсан ээж минь одоо дэргэд шахуу иржээ.

Нулимс цийлгэнэх вий гээд би нүдээ ахин дахин цавчиллаа.

Гүйж очин ээжийгээ тэврээд, сайн яваагаа хэлмээр байлаа.

Дээрээс үй олон ажиглалтын камер бид хоёрын царай руу чиглэж байлаа.

Энгийн хувцастай хэчнээн ч цагдаа, тагнуул эргэлдэж явааг хэн мэдлээ.

Өө, ээж минь, хоромхон зуур ч гэлээ тандаа харагдахыг би их хүссэн.

Нулимс нүдэнд цийлгэнэж,

ээжийнхээ ар нурууг би зүрхэндээ сийллээ.

Хятадыг чөтгөрүүд захирдгийг би үнэхээр их үзэн яддаг.

Ээж минь яг дэргэд байсан ч бид хоёр уулзаж чадсангүй.

Өө, ээж ээ, та над руу зэрвэсхэн ч харсангүй,

гэхдээ ядаж л би таны аюулгүй байгааг одоо мэдлээ.

Бид аюулд байгаа ч,

энэ амьдралдаа үнэнийг түгээхийн тулд зовоход бэлэн.

Нэг өдөр чөтгөрүүдийн гарт орвол би тантай дахин уулзахгүй байж магад,

гэвч би Бурханд итгэхээр шийдсэндээ хэзээ ч харамсахгүй,

бас та намайг Бурханы өмнө аваачсан гэдгийг ч мартахгүй.

Үүрийн гэгээ удалгүй харанхуйг үлдэн хөөнө гэдэгт би итгэдэг.

Агуу гамшгийн дараа Бурханы зөвт хаанчлал нүдний өмнө гарч ирнэ.

Урдах зам хэчнээн бартаатай ч Бурханыг гэх хайр маань хэзээ ч мохохгүй.

Ээжийгээ алхан одохыг хараад нүдэнд нулимс цийлгэнэж, сэтгэлдээ хагацлын үг хэлэхээс өөрийг чадсангүй.

Өмнөх:Гай зовлонгоор дамжуулан Бурханыг гэх хайр минь бэхэжлээ

Дараах:Бурханы зүрх сэтгэлийг хэн анхаардаг вэ?

Холбогдох агуулга