Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Ээж ээ, би одоо өсөж том болсон

Ээж минь сайн мэдээ түгээж яваад ХКН-д мөшгөгдөн, тэр үеэс хойш бид хоёр хагацсан.

Зугтаж яваа ээждээ хэлмээр үг надад маш олон байна.

Ээж ээ, та намайг биеэ авч явж, бие даан амьдарч чадахгүй,

бүх зүйл дээр танд найдахаас аргагүй гэж санаа зовж байгаа нь лавтай.

Таны зүрх сэтгэлд би зоргоороо, бас дуулгаваргүй,

өөрийн дураар аашилдаг томоогүй хүүхэд хэвээрээ.

Нас балчир, шазруун зантай, биеэ тоосон би итгэл гэдгийг ойлгодоггүй байж.

Одоо зовлон минь намайг Бурхан руу буцаан аваачсан, Түүний үгийг би өдөр бүр уншдаг.

Хайрт ээж минь, итгэлийн туршлагаа би тантай хуваалцмаар байна.

Таныг явснаас хойш би үргэлж Бурханд залбирч, түшиглэж байна.

Чуулганд намайг харж ханддаг ах эгч нараас Бурханы хайрыг би хардаг.

Бурханы үгийг тэд уншиж, үнэний талаар нөхөрлөн, надад ихийг ойлгуулсан.

Өдөр бүр би биеэ хичээнгүйлэн авч явж, өчүүхэн буруутлаа гээд уйлж унждаггүй.

Надад битгий санаа зовоорой, ээж ээ. Би бие даан амьдарч,

Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж сурсан,

бас чуулган дахь үүргээ биелүүлж байгаа.

Одоо би бэрхшээлээс үнэнийг эрж хайхаа мэдээд, Бурханы үгийг хэрэгжүүлж эхэлж байна.

Хайрт ээж минь, энэ олон жилд би жаахан өөрчлөгдлөө,

энэ бүхэн нь Бурхан нигүүлсэж, ах эгч нар тусалсны л ач билээ.

Одоо би яаж үүргээ биелүүлж, бусадтай харилцахаа мэднэ.

Болчимгүй зуршлаа ихэл өөрчлөн, бэрхшээл дунд бусадтай хэл амаа ололцдог болсон.

Ах эгч нар дутагдлыг маань хэлж өгөх үед би үг сөрөхөө больсон.

Миний л төлөө ингэдэг гэдгийг нь зүрх сэтгэлдээ мэддэг болсон.

Чуулганд би Бурханы хайрыг асар их эдэлж, гүн гүнзгий туршлагатай боллоо.

Бурханы үг бол үнэн, зам, амь юм байна, хүмүүсийг үнэхээр өөрчилж чаддаг юм байна.

Хайрт ээж минь, би өсөж том боллоо, та санаа амар байгаарай.

Бурханы хайрыг хариулахын тулд би үнэнийг эрэлхийлж, үүргээ үнэнчээр биелүүлсээр байх болно.

Өмнөх:Бурханд туйлын үнэнч байхаар шийдлээ

Дараах:Удахгүй уулзахыг тэсэн ядан хүлээнэ

Холбогдох агуулга

  • Бурханы үнэн бодит байдал ба хайр татам байдал

    Адам, Ева хоёрыг Бурхан Арьсан хүрмээр хувцасласан Бурхан Адам, Еваг бүтээж Анд нөхрөө болгосон. Тэдний цорын ганц гэр бүл болохын хувьд Бурхан тэд…

  • Жинхэнэ залбирал руу хэрхэн орох вэ

    Ⅰ Залбирахдаа зүрх сэтгэл чинь Бурханы өмнө амар тайван, чин үнэнч байх ёстой. Бурханд залбирахдаа үнэхээр ярилц. Чихэнд таатай үгээр Бурханыг битгий …

  • Бурханыг хайрлагсад ерөөлтэй

    Зөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж Ерөөл, амлалтыг хүлээн авч чадна. Бурханыг хайрладаг хүмүүс бол Түүний итгэмжилт хүмүүс бөгөөд Тү…

  • Бурханыг гэсэн хайр 

    Бурхан намайг далай шиг олон түмнээс сонгож хажуудаа авчирсан. Түүний үнэн, энэрэнгүй үгс зүрхийг минь дулаацуулсан. Түүний тууштай дуудлага намайг зү…