Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн

Би Өөрийн дагалдагч болгохоор олон хүнийг газар дээр хайсан. Тэрхүү дагалдагчдын дунд тахилчид, удирдагчид, хөвгүүд, ардууд болон үйлчлэл үзүүлэгчид бий. Надад үзүүлдэг үнэнч байдалд нь үндэслэн би тэднийг эдгээр өөр өөр ангилалд хуваадаг. Бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдсаны дараа, өөрөөр хэлбэл төрөл бүрийн хүний уг чанар илчлэгдсэний дараа Би хүн бүрийг зохих төрлөөр нь дугаарлаж, зохих газарт нь тавина, ингэснээр Би хүн төрөлхтнийг аврах зорилгоо хэрэгжүүлж болох юм. Дараагаар нь Би, Өөрийн аврахыг хүссэн бүлэг хүмүүсийг Өөрийн гэр лүү эргэн ирүүлэхээр дуудаж, эцсийн өдрүүд дэх Миний ажлыг хүлээн авах боломжийг энэ бүх хүнд олгодог. Үүний зэрэгцээ, Би хүнийг төрлийнх нь дагуу ангилж, үйл хэрэгт нь үндэслэн тус бүрийг нь шагнаж, эсвэл шийтгэдэг. Эдгээр нь Миний ажлыг бүрдүүлдэг алхмууд юм.

Одоо Би газар дээр хүмүүсийн дунд амьдардаг. Бүх хүн Миний ажлыг туулж, Миний айлдваруудыг харж байгаа бөгөөд үүний хамтаар Би Өөрийн дагалдагч бүрд бүх үнэнийг хайрладаг, ингэснээр тэд Надаас амь хүлээн авч, тэрчлэн өөрсдийн алхах замыг олж авч болох юм. Учир нь Би бол амь олгогч Бурхан. Миний олон жилийн ажлын турш, хүн их зүйл хүлээн авч, их зүйлээ орхисон хэдий ч хүн Надад үнэхээр итгэдэггүй гэж Би одоо ч хэлдэг. Яагаад гэвэл хүн аман дээрээ Намайг Бурхан хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Миний хэлсэн үнэнтэй санал нийлдэггүйн дээр Миний шаарддаг үнэнийг ч хэрэгжүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, хүн зөвхөн Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөг ч үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй; хүн Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөг ч, амийг хүлээн зөвшөөрдөггүй; хүн Бурханы нэрийг хүлээн зөвшөөрдөг ч, Түүний мөн чанарыг хүлээн зөвшөөрдөггүй. Халуун сэтгэлээс нь болж хүнийг Би жигших болсон. Учир нь хүн зөвхөн чихэнд таатай үгсийг ашиглан Намайг мэхэлдэг, хэн ч жинхэнэ зүрх сэтгэлээрээ Намайг шүтэн мөргөдөггүй. Та нарын яриа могойн уруу таталтыг агуулдаг; цаашлаад та нарын үг тэргүүн тэнгэрэлчийн жинхэнэ тунхаглал мэт туйлын ихэрхүү. Үүнээс ч илүүтэйгээр, та нарын үйл хэрэг тамтаг болж, ичгүүргүй түвшинд хүрлээ; та нарын хэрээс хэтэрсэн хүсэл, шуналт санаа зорилго чихэнд чийртэй. Та нар Миний гэрт, жигшил зэвүүцэлтэйгээр хаягдах зүйл буюу цагаан эрвээхэй болсон. Учир нь та нарын хэн нь ч үнэнийг хайрлагч биш, харин ч ерөөл хүсэж, мөн тэнгэр өөд гарч, Христ газар дээр Өөрийн эрх мэдлийг эзэмших гайхалтай үзэгдлийг харахыг хүсдэг хүмүүс юм. Гэхдээ, Бурхан юу болохыг огтхон ч мэддэггүй та нар шиг гүнзгий завхарсан хүмүүс яаж Бурханыг дагахад тохирох билээ гэж ер нь бодож үзэж байсан уу? Та нар яаж тэнгэр өөд гарч чадах юм бэ? Урьд өмнө байгаагүй тансаг гайхамшигт байдлыг үзэхэд та нар яаж тохирох юм бэ? Та нарын ам заль мэхтэй, бузар үгс болон урваж, биеэ тоосон үгсээр дүүрэн. Та нар Миний үгийг мэдэрч туулахдаа чин сэтгэлийн үг, ариун үг болон Надад дуулгавартай үгсийг хэзээ ч хэлж байгаагүй. Эцэст нь, та нарын итгэл ямар вэ? Та нарын зүрх сэтгэл эд баялгаар дүүрэн бөгөөд бодол чинь материаллаг зүйлсээр дүүрэн. Өдөр тутам та нар Надаас юу авах талаар, Надаас хэр их эд баялаг хэчнээн материаллаг зүйлс авснаа тооцоолдог. Өдөр бүр, бүр ч их ерөөл өөрсөд дээр чинь бууж ирээсэй гэж та нар хүлээдэг, ингэснээр та нар эдэлж болохуйц бүр их, бүр сайн зүйлийг эдэлж магадгүй юм. Хором бүрд та нарын бодолд байдаг зүйл бол Би биш, мөн Надаас ирдэг үнэн ч биш, харин ч та нарын нөхөр (эхнэр), хөвгүүд, охид, эсвэл юу идэж, өмсөх, та нарын зугаа цэнгэл хэрхэн илүү их, илүү дээр байх тухай л байдаг. Та нар гэдсээ дүүртэл чихэх үедээ ч, цогцос хэвээр байгаа биш үү? Өөрсдийнхөө гадаад төрхийг хээнцэрлэн гоёлоо ч гэсэн та нар алхаж яваа амьгүй цогцостой адил биш гэж үү? Та нар ходоодныхоо төлөө үсээ бууралттал хүнд ажил хийдэг ч, Миний ажлын төлөө ширхэг үсээ ч золиослодоггүй. Та нар махан биеийнхээ төлөө, хөвгүүд охидынхоо төлөө биеэ зовоож, тархиа гашилган байнга ажилладаг ч Миний хүслийг хэн ч, хэзээ ч анхаардаггүй. Та нар Надаас юу олж авах гэж найдсаар байгаа юм бэ?

Өөрийн ажлыг хийх үедээ Би хэзээ ч яардаггүй. Хүн Намайг ямар ч байдлаар дагасан бай, Би Өөрийн ажлыг Өөрийн төлөвлөгөөний дагуу алхам алхмаар хийдэг. Тиймээс, та нар Миний эсрэг хэчнээн тэрсэлсэн ч Би Өөрийн ажлыг зогсоодоггүй ба ярихыг хүссэн үгээ үргэлжлүүлэн ярьсаар байдаг. Миний үгийг сонсох сонсогчид болгохын тулд Би Өөрийн урьдаас тогтоосон хүмүүсийг Өөрийн гэрт дуудаад, дараа нь Миний үгийг дуулгавартай дагаж, хүсэн эрмэлздэг хүмүүсийг Өөрийн сэнтийн өмнө тавьдаг. Миний үгнээс нүүр буруулдаг, Надад дуулгавартай байж, захирагдаж чаддаггүй, Намайг ил тодоор үл тоомсорлодог хүмүүст бүгдэд нь эцсийн шийтгэлийг нь хүлээлгэхийн тулд түр орхих болно. Бүх хүн завхрал дунд болон ёрын муу нэгний гарт амьдардаг, иймээс Намайг дагадаг хүмүүсийн ихэнх нь үнэндээ үнэнийг хүсэн эрмэлздэггүй. Өөрөөр хэлбэл, ихэнх хүмүүс Намайг жинхэнэ зүрх сэтгэлтэйгээр эсвэл үнэнтэйгээр шүтэн мөргөдөггүй, харин оронд нь тэд завхрал, бослого, зальжин аргаар дамжуулан Миний итгэлийг олж авахаар оролддог. Энэ шалтгааны улмаас Би “Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн” гэж хэлдэг. Дуудагдсан бүх хүн гүнээ завхарсан агаад тэд бүгд нэг эрин үед амьдардаг боловч сонгогдсон хүмүүс бол үнэнд итгэж, үнэнийг хүлээн зөвшөөрч, үнэнийг хэрэгжүүлдэг бүлэг билээ. Энэ хүмүүс нь нэг бүхлийн тун жижигхэн хэсэг бөгөөд энэ хүмүүсийн дундаас Би илүү их алдар сууг хүлээн авна. Эдгээр үгтэй харьцуулбал, сонгогдсон хүмүүсийн дунд байгаа эсэхээ та нар мэдэх үү? Та нарын төгсгөл ямар байх вэ?

Намайг дагадаг хүн олон боловч Намайг жинхэнэ зүрх сэтгэлээсээ хайрладаг хүн цөөхөн гэж Би аль хэдийн хэлсэн. Магадгүй зарим нь “Хэрвээ би Таныг хайрлаагүй бол ийм их төлөөс төлөх байсан гэж үү? Таныг хайрлаагүй бол би энэ хүртлээ дагах байсан гэж үү?” гэж хэлэх биз ээ. Үнэндээ чамд маш олон шалтгаан байгаа бөгөөд мэдээж хайр чинь маш агуу, гэвч Намайг гэх хайрын чинь мөн чанар нь юу вэ? “Хайр” гэгч нь ямар ч өө сэвгүй, цэвэр ариун сэтгэл хөдлөлийг хэлдэг буюу хайрлаж, мэдэрч, хэрсүү байхын тулд зүрх сэтгэлээ ашиглахыг хэлдэг. Хайранд болзол, хил хязгаар болон орон зай байдаггүй. Хайранд сэжиг таамаг, хууран мэхлэлт болон заль мэх байдаггүй. Хайранд ямар ч зай болон ариун бус зүйл байхгүй. Хэрвээ чи хайрладаг л бол, ямар нэгэн зүйл олж авч, эсвэл тодорхой хэмжээгээр олж авахын тулд хууран мэхэлж, гомдоллож, урваж, тэрсэлж, шалж шаардаж, зүтгэхгүй. Хэрвээ чи хайрладаг бол баяртайгаар золиослож, зовлон туулж, Надтай нийцэлтэй болох болно. Миний төлөө бүхнээ орхих болно: гэр бүлээ, ирээдүйгээ, залуу насаа болон гэрлэлтээ. Эс тэгвээс, хайр чинь ердөөсөө хайр биш, харин заль мэх болон урвалт л байх болно! Хайр чинь ямар төрлийнх вэ? Жинхэнэ хайр мөн үү? Эсвэл худал уу? Чи хэр ихийг орхисон бэ? Хэр ихийг өргөл болгосон бэ? Би чамаас хэр их хайрыг хүлээн авсан бэ? Мэдэх үү? Та нарын зүрх сэтгэл ёрын муу, урвалт, заль мэхээр дүүрэн, тийм болохоор та нарын хайранд хэр их ариун бус зүйл байдаг вэ? Та нар Миний төлөө аль хэдийн хангалттай ихийг орхисон гэж боддог; Намайг гэсэн хайр чинь аль хэдийн хангалттай гэж та нар боддог. Гэвч та нарын үг болон үйлдэл яагаад үргэлж тэрслүү байдал болон мэхлэлт агуулдаг вэ? Та нар Намайг дагадаг ч Миний үгийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг ч дараа нь Намайг хаядаг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг атлаа Надад итгэдэггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг мөртлөө Миний оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг хэдий ч хэн болоход минь тохируулан Надад ханддаггүй, алхам тутамдаа Надад хүндрэл учруулдаг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг атлаа хэрэг явдал бүр дээр Намайг хуурч, мэхлэхээр оролддог. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Надад үйлчилдэг атлаа Надаас айдаггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар бүх талаараа, бүх зүйл дээр Намайг эсэргүүцдэг. Энэ бүхнийг хайр гэж үзэх үү? Та нар ихийг золиослосон, энэ нь үнэн, гэтэл та нар Миний шаардсан зүйлсийг хэзээ ч хэрэгжүүлээгүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Болгоомжтой тооцоолвол та нарын дотор Намайг гэсэн хайрын өчүүхэн ч ул мөр байхгүйг харуулж байна. Энэ олон жилийн ажлын дараа, энэ бүх үгээр та нарыг хангасны дараа, үнэн хэрэгтээ та нар хэр ихийг олж авсан бэ? Үүнийг нарийн эргэцүүлэх нь зохистой биш гэж үү? Би та нарт сэрэмжлүүлж байна: Миний дуудсан хүмүүс бол хэзээ ч завхруулагдаагүй хүмүүс биш; харин ч Миний сонгосон хүмүүс бол Намайг жинхэнээсээ хайрладаг хүмүүс билээ. Тиймээс, та нар өөрсдийн үг болон үйл хэргийг хянаж, өөрсдийн санаа зорилго болон бодлыг шалгах учиртай, ингэвэл тэдгээр нь хил хязгаарыг давахгүй. Эцсийн өдрүүдийн энэ цаг үед, Миний өмнө хайраа өргөн барихын тулд чадах бүхнээ хий, эс бөгөөс Миний уур хилэн та нараас хэзээ ч холдохгүй байх вий!

Өмнөх:Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм

Дараах:Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой

Танд таалагдаж магадгүй