Хаанчлалын сайн мэдэний тухай Бурханы сонгодог үгс (Түүвэр)

Агуулга

Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн

Би дэлхий дээр Өөрийгөө дагуулахаар олон хүнийг хайсан. Тэдний дунд, тахилч, удирдагч байгаа, ард, хөвгүүд болон зүтгэгч хүмүүс бий. Би энэхүү ялгаралыг Надад хүмүүсийн үзүүлэх үнэнч байдлаар нь ялгадаг. Бүх хүмүүсийг төрөл төрлөөр нь ялгасны дараа, өөрөөр хэлбэл хүн бүрийн уг чанарыг тодорхой болгосны дараа, Би тэднийг төрөл төрлөөр нь дугаарлаж өөрийн байх газар тавьснаар тэд хүн төрөлхтнийг аврах Миний зорилгыг ухаарах боломжтой. Дараа нь, Би аврах бүлгүүдийг дуудаж Миний гэрт ирэхийг хүсдэг, тэгээд Би тэднээс сүүлийн өдрүүдэд Миний ажлыг хүлээж авахыг санал болгодог. Энэ үед, Би хүмүүсийг төрлөөр нь ялгаад тэдний үйлдлүүдээс нь хамаарч шагнаж шийтгэдэг. Эдгээр нь Миний ажлын алхам юм.

Би дэлхий дээр амьдарч тэдний дунд амьдардаг. Бүхий л хүн Миний ажлыг мэдэрч Миний үгсийг харж байгаа бөгөөд Би Өөрийн дагалдагч бүрдээ бүхий л үнэнийг өгүүлснээр тиймээс тэд Надаас амь авч Намайг дагах замтай болдог. Би бол Бурхан, амь олгогч. Миний олон жилийн ажлын турш, хүмүүс маш их зүйл хүлээн авч, өөрийн маш их зүйлээ орхисон, хэдий ч Би одоог хүртэл хүмүүс Надад үнэн итгэдэг гэж боддоггүй. Хүн нүүрэн дээрээ Намайг Бурхан хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Миний хэлсэн үнэнтэй санал нийлэхгүйн дээр Миний тэднээс шаарддаг үнэнийг хэрэгжүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, хүн зөвхөн Бурхан оршин байгааг хүлээн зөвшөөрдөг, гэвч үнэн хэмээн хүлээн зөвшөөрдөггүй; хүн зөвхөн Бурхан байгааг хүлээн зөвшөөрдөг ч, амийг хүлээн зөвшөөрдөггүй; хүн Бурханы нэрийг хүлээн зөвшөөрдөг гэвч Түүний мөн чанарыг хүлээн зөвшөөрдөггүй. Тэдний халуун сэтгэлд нь Би жигшдэг, учир нь хүн зөвхөн чихэндээ таалагдсан үгсийг ашиглаж Намайг мэхэлнэ, хэн ч жинхэнэ зүрхээрээ Намайг шүтдэггүй. Таны үгс могойн уруу таталтыг тээдэг. Таны үг хэт ихэрхүү, тэргүүн тэнгэрэлч хэлсэн мэт байдаг. Мөн, таны үйлдлүүд тамтаг болсон, таны хэрээс хэтэрсэн, шуналтай хүсэл сонсоход төвөгтэй. Та бүхэн Миний гэрт цагаан эрвээхэй болсон ба Миний жигшин зэвүүцэх зүйл болсон. Та бүхэн үнэнд хайртай биш, зөвхөн адислалд дуртай, диваажинд л очих сонирхолтой ба Христийг өөрийн хүчээ дэлхий дээр харуулах үед л баясдаг. Та ер нь Бурхан юу вэ гэдгийг ерөөсөө мэдэхгүй тань шиг ялзарсан хүмүүс Бурхныг хэрхэн дагаж чадах билээ гэж бодож үзсэн үү? Та яаж диваажинд очих вэ? Хэрхэн урьд өмнө үзэж байгаагүй гайхамшигт гоо үзэсгэлэнг үзэх зохилтой болох вэ? Таны ам хуурмаг болон бузар зүйлс, урвалт болон омогтой үгсээр дүүрэн. Та хэзээ ч Надтай үнэн сэтгэлийн болон ариун үгсээр ярьж, мөн Миний үгсэнд дадлагажих болоод Надад дуулгавартай байх үгсийг ярьж байгаагүй. Энэ ямар итгэл үнэмшил вэ? Таны зүрх шунал болон эд баялагаар дүүрч; таны бодол материаллаг зүйлсээр дүүрсэн. Өдөр болгон, та Надаас юу авах талаар, Надаас хэр их хэмжээний эд баялаг хэр их материаллаг зүйлс авснаа тооцдог. Өдөр болгон, та өөр дээрээ илүү их адислал хүртэж тиймээс илүү их таатай зүйлсийг авах боломжтой талаар хүлээдэг. Энэ нь таны бүхий л бодолд Би эсвэл Надаас ирэх үнэний талаар биш, харин таны нөхөр, (эхнэр) хүү, охин, эсвэл юу идэх болон өмсөх, юуг илүү таалж илүү жаргалтай байх талаар боддог. Таны гэдэс дүүрэх үед, та цогцсоос жоохон л илүү биш гэж үү? Та өөрийн хэлбэрийг маш ихээр гоёсон ч, та амьгүй цогцостой адил биш гэж үү? Та өөрийн гэдсийг л бодож буурал үс гартал хүнд ажил хийдэг ч та Миний ажлын төлөө нэг ширхэг үсээ ч зольдоггүй. Та өөрийн махан биеийн төлөө, өөрийн хүү болон охидуудын төлөө аялж, ажиллаж, тархиа гашилгадаг ч хэзээ ч Миний зүрх болон бодлын талаар бодож, хэн ч санаа зовдоггүй. Та Надаас юу авахыг хүсэж байна?

Би хэзээ ч Өөрийн ажилдаа яардаггүй. Хүн Намайг яаж ч дагасан, Би Өөрийн ажлыг Өөрийн төлөвлөгөөний дагуу алхам алхмаар хийдэг. Тиймээс, та Миний эсрэг хичнээн эсэргүүцсэн ч Миний ажил зогсохгүй ба Би Өөрийн хүссэн үгсийг ярьсаар байх болно. Би Өөрийн гэртээ Миний үгсийг сонсохыг урьдаас төлөвлөсөн хүмүүсийг дуудаж, Миний үгсийг дагах болон хүсдэг тэднийг өөрийн сэнтийн өмнө авчирдаг. Миний үгээс урвадаг, Намайг дагахгүй болон удирдуулахгүй болон Намайг ил тодоор эсэргүүцдэг хүмүүсийг цөллөгт явуулж эцсийн шийтгэлийг амсуулахаар хүлээлгэдэг. Бүхий л хүмүүс муу нэгний дор ялзран амьдардаг, Намайг дагадаг хүмүүсийн ихэнх нь үнэнийг хүлээдэггүй. Өөрөөр хэлбэл, ихэнх хүмүүс жинхэнэ зүрхээр эсвэл үнэнээр шүтдэггүй, гэвч тэд ялзрал, тэрслүүгээр, бослого болон хуурамч аргаар Миний итгэлийг олж авахыг оролддог. Ийм учраас "Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн" гэж хэлэхийг хүссэн. Дуудагдсан бүхий л хүмүүс маш ихээр ялзарч нэг насандаа л амьдардаг, гэвч сонгогдсон хүмүүс нь үнэнд итгэж үнэнийг хүлээн зөвшөөрч үнэнийг хэрэгжүүлдэг. Эдгээр хүмүүс нэг бүхэл хэсгийн жижигхэн хэсэг нь ба эдгээр хүмүүсээс Би илүү их алдар хүндийг хүлээн авдаг. Эдгээр үгсээр хэмжигдэж, та сонгогдсон хүмүүсийн дунд байгаа эсэхээ мэдэх үү? Таны төгсгөл ямар байх вэ?

Би аль хэдийн Намайг дагадаг маш олон хүн байдаг гэж хэлсэн, гэвч Намайг жинхэнэ зүрхээрээ хайрладаг хүмүүс цөөхөн. Магадгүй зарим нь "Хэрэв би Таныг хайрлаагүй байсан бол ийм их зүйлийг золих байсан гэж үү?" гэж хэлнэ. Би танд хайргүй байсан бол Таныг дагах уу? Танд үнэндээ маш олон шалтгаан байгаа. Таны хайр, үнэндээ, маш сайхан, гэвч таны Намайг хайрлах мөн чанар нь юу вэ? "Хайр" гэдэг зүйл, ямар нэг дутагдалгүйгээр цэвэр сэтгэл хөдлөлийг хэлэх ба энд та өөрийн зүрхээрээ хайрлаж, мэдэрч, боддог. Хайранд нөхцөл, завсардал, орон зай байхгүй. Хайранд сэжиглэлт, луйвар, заль мэх байхгүй. Хайранд ямар ч орон зай болон ариун бус зүйл байхгүй. Хэрэв та хайрладаг л бол та мэхлэх, гомдлох, урвах, эсэргүүцэх эсвэл ямар нэг хэмжээгээр ямар нэг зүйл авах боломжгүй. Хэрэв та хайрладаг бол та Надтай нийцэхийн тулд баяртайгаар золиос гаргаж, хатууждаг. Та Надад бүхнийг өгөх болно: таны гэр бүл, таны ирээдүй, таны залуу нас, гэрлэлт. Эс бөгөөс, таны хайр нь хайр биш, харин заль мэх болон урвалтаас өөр юу ч биш байх болно! Таны хайр ямар төрлийнх вэ? Жинхэнэ хайр мөн үү? Худал уу? Хэр их зүйлсээс та татгалзсан бэ? Хэр их зүйлсийг та золиослосон бэ? Би танаас хэр хэмжээний хайр авсан бэ? Та мэдэх үү? Таны зүрх муу зүйл, урвалт, заль мэхээр дүүрэн. Таны хэр их хайр ариун бус хайр вэ? Та Миний төлөө хангалттай зүйлсээ орхисон хэмээн итгэж байгаа; таны Миний төлөө өгсөн хайр хангалттай хэмээн итгэж байгаа, гэвч таны үгс болон үйлдлүүд яагаад үргэлж эсэргүүцэл болон мэхлэлт тээнэ вэ? Та Намайг дагадаг ч Миний үгийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та Намайг дагадаг гэхдээ Намайг хойш тавьдаг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та Намайг дагадаг, гэтэл Надад итгэдэггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та Намайг дагадаг, гэтэл Миний оршин тогтнож байгааг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та Намайг дагадаг, гэтэл та Надтай байгаагаар минь харьцдаггүй, алхам тутамдаа Надад хүндрэл учруулдаг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та Намайг дагадаг, гэтэл та Намайг тэнэг гэж бодон бүхий л аргаар хуурахыг оролддог. Үүнийг хайр гэж үзэх үү? Та Надад зүтгэдэг, гэтэл та Надаас айдаггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та бүхий л зүйлд Намайг эсэргүүцдэг. Энэ бүгдийг хайр гэж үзэх үү? Та их зүйлийг золиослодог, энэ бол үнэн, гэтэл та Миний асуусан зүйлсийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Болгоомжтой тооцоолох нь таны дотор Намайг хайрлах хайрыг багаар ч гэсэн үзүүлж чадахгүй. Энэ олон жилийн турш ажлын дараа ийм их үгсээр таныг тэтгэсний дараа, та хэр ихийг хүлээн авсан бэ? Үүнийг нарийн эргэцүүлэх чухалгүй гэж үү? Би танд сэрэмжлүүлж байна: Миний дуудсан нь бузартаагүй нэгэн биш, гэвч сонгосон нь Намайг жинхнээсээ хайрладаг нэгэн. Тиймээс, та өөрийн үгс болон үйлдлээр хорон зүйл хийлгүйгээр өөрийн бодол хүслийг сайн шалгаж хязгаарын шугамыг давахгүй байх хэрэгтэй. Төгсгөлийн үед, та өөрийн хайраа Надад өгөх ёстой ба эс бөгөөс Миний хилэн хэзээ ч танаас зайлахгүй!