Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бурханы үгээр бүх зүйл шинэчлэгддэг

I

Миний үгийн дунд уулс нуран унаж, ус сөрөн урсаж, хүн дуулгавартай болж, нуур зогсолтгүй урсаж эхэлдэг. Хэдийгээр давлагаалах далайн давлагаа тэнгэр өөд ууртай тэмүүлдэг ч Миний үгийн дунд тийм далай нуурын гадаргуу мэт тогтуун болдог. Миний гар өчүүхэн дохих төдийд догшин шуурга төдхөн замхарч, Надаас холдох ба хүний ертөнц нам гүм байдалдаа төдхөн эргэж ордог. Гэвч Миний уур хилэн бадрахад уулс тэр даруй хагаран хуваагдаж, газар тэр даруй доргин чичирч, ус нэн даруй ширгэж, хүнийг гай гамшиг даруй хүрээлдэг. Өөрийн уур хилэнгээс болж Би хүний хашхирааныг ойшоодоггүй, Миний уур ихсэж байгаа учир хүнийг уйлж хашгирахад нь тусламж үзүүлдэггүй.

II

Хавар газар нутаг даяар ирэхэд Би дэлхий рүү нууцаар, чимээгүйхнээр гэрэл илгээдэг, ингэснээр газар дэлхий дээр хүн цэнгэг агаарыг гэнэт мэдэрдэг. Би тэдэн дээр аадар бороо оруулдаг бөгөөд тэднийг мөрөөдөлдөө умбаж байхад аянгын дуу чихнийх нь хэнгэргийг хагалдаг. Айж мэгдсэндээ болоод тэд хоргодох газар олж амжилгүй, аадар бороонд шалба нордог. Агшин зуур тэнгэрийн доорх бүх зүйл Миний уур хилэн дунд угаагдан цэвэрлэгддэг. Хүмүүс ширүүн борооны талаар гомдоллохоо болиод тэдний дотор хүндэтгэл төрдөг. Энэхүү гэнэтийн ширүүн борооноос болж хүмүүсийн дийлэнх нь тэнгэрээс буусан усанд живж, усан дотор цогцос болдог.

III

Би дэлхийг бүхэлд нь ажигладаг ба олон хүн сэрж байгааг, олон хүн гэмшиж, олон хүн жижиг завиндаа суугаад усны эх сурвалж хайж байгааг, олон хүн Надаас уучлал гуйн Надад мэхийж байгааг, олон хүн гэрэл харсныг, олон хүн Миний царайг харсныг, олон хүн амьдрах зоригтой болж, дэлхий тэр аяараа өөрчлөгдсөнийг хардаг. Энэхүү аадар борооны дараа бүх зүйл Миний оюун санаанд байсан байдалдаа эргэн ирээд, дуулгаваргүй байхаа больсон. Удалгүй бүхий л газар нутаг инээд хөөрөөр дүүрч, газар сайгүй магтаалын уур амьсгал өрнөж, Миний алдар үгүй газар хаана ч байхгүй байна.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Арван зургаадугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:Бурхан Өөрөө дэлхийд ирэх үе

Дараах:Бурхан Сион руу буцах үе

Холбогдох агуулга

  • Бурхан илүү олон хүн Түүний авралыг аваасай гэж хүсдэг

    Хүмүүс Бурханы үг болон ажилтай нүүр тулахаараа Тэр чухал үгсийг гэгээн зүрхээр Илүү анхааралтай судлана гэж Бурхан найддаг. Шийтгэгдсэн нэгний мөрийг…

  • Бурханы ялалтын бэлэг тэмдэгүүд

    Хүн урьд ямар байсанаа сэргээвэл Тэд өөрсдийн зорилгоо гүйцээж чадна Өөрсдийн байраа сахиж Бурханы бүх зохицуулалтыг дагана Бурхан дэлхий дээр Түүнийг…

  • Залбирлын утга учир

    Залбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳн Бурхантай хамтрах нэг арга билээ. Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их хөдөлж, гэгээрч, хүчи…

  • Чуулганы амьдрал үнэхээр сайхан

    Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан минь ээ, бид дуу хоолойгоо өргөн Таныг магтана. Бурханы сонгосон хүмүүс тансаг найранд орохоор дээш өргөгдөнө.…