Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Шүүлтийг нь туулсны дараа би Бурханыг улам их хайрладаг

1

Эзэнд итгэсэн он жилүүддээ би Библийг байнга уншсан ч үнэнийг огт ойлгоогүй.

Бүхнээ орхиж, шаргуу ажилладаг хүн Бурханд хайртай гэж боддог байсан.

Хоёр нүүрт байдлаа би Бурханы үгийн шүүлтээр эцэст нь олж харсан.

Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх ерөөл хүртэхийн төлөө л би ажиллаж, номлосон.

Өнгөцхөн зовж, өөрийгөө зарлагаддаг байсан ч

нууцаар би шагналаа тооцоолж байсан.

Шалгалтын үед гомдоллосноор би аминчхан, жигшүүртэйгээ илчилсэн.

Ийм их завхарсан би Бурханд хайртай гэдэгтээ ичгүүргүйгээр итгэсэн.

Асар олон сэдэл, хүсэлтэй би Бурханы сайшаалыг яаж хүртэх билээ?

Эзэнд итгэсэн он жилүүддээ Бурханыг өчүүхэн ч мэддэггүй байснаа би эцэст нь олж харсан.

Нүүрээрээ газар унан мөргөж, үнэхээр гэмшээд, шүүлт, цэвэрлэлтийг би хүлээн зөвшөөрмөөр байна.

2

Бурханы зөвт зан чанар ямар ч халдлагыг хүлцдэггүй гэдгийг би Бурханы шүүлтээр олж харсан.

Үргэлж нүгэл үйлдэн, нүглээ улайж, нүгэлд амьдарсаар байгаа би яаж Бурханы царайг харах билээ?

Өчүүхэн бага хүн чанартай, гүн гүнзгий завхралтайг минь шалгалт, цэвэршүүлэлт илчилдэг.

Сатанлаг зан чанараар дүүрэн, жинхэнэ гэмшилгүй би тэнгэрийн хаанчлалд орохыг мөрөөдсөөр байдаг.

Засалт, харьцалт амсаад би шаналал, ичгүүр, гэмшилд автдаг.

Цадиггүй бүх хүслээ орхиод, үнэнийг эрэлхийлж, шинэ хүн болмоор байна.

Бурханыг хайрлаж, хангалуун байлгахын тулд ямар ч зовлонг туулахаар шийдлээ.

Байр суурь, шагнал хүсэхгүй, харин сэтгэлээ амраахын тулд үүргээ биелүүлэхийг л хүснэ.

Хүндрэл бэрхшээл хэчнээн хэцүү ч бай, амиа өгөх ёстой боллоо ч

эцсээ хүртэл би үнэнч байна.

Шүүлтээр дамжуулан би ариусаж, Бурханыг улам их хайрладаг.

Өмнөх:Үнэн хэчнээн эрхэм болохыг би харсан

Дараах:Би одоо сэрлээ

Холбогдох агуулга