Анжис дээр гараа тавиад урагш харъя

Гадаа цонхон дээр бороо дусалж, газарт шиврэн бууна.

Дуслах бороон чимээнээр гэрийнхээ тухай санагалзана.

Энэ олон жил зугтаж явахад минь гэрийнхэн маань сайн байгаа болов уу?

Аав ээж хоёр минь улам их бууралтаа болов уу?

Үр минь үгэнд орж байгаа болов уу, өндөр болсон болов уу?

Гэрийнхэнтэйгээ утсаар ярихыг үнэхээр их хүсэж байна.

Гэвч ХКН-ын засгийн газар утас чагнан, хэзээ хэзээгүй баривчилж магад.

Гэрийнхнээ би сэтгэлдээ л бодож явахаас өөр аргагүй.

Шаналахдаа би Бурханд залбирч, үнэнийг эрж хайдаг.

Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр, халамжийг хардаг.

Хүн төрөлхтнийг аварч, үгээ айлдахаар Бурхан даруусаж, махбод болсон.

Бурхан асар их доромжлолыг тэвчиж, бидэнтэй хамт гай зовлон туулдаг.

Тэрслүү занг минь үл хайхран биднийг тууштай тэжээж, усалсаар байдаг.

Бидний амийг удахгүй өснө байх гэж Бурхан найддаг.

Итгэлтэй, зөвт байдлаар Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирч, зохицуулдаг.

Бүх зүйл Бурханы гарт байдаг, тавьж явуулж болохгүй зүйл гэж үгүй.

Бурханы үгийг гартаа бариад, Түүний хайрыг би боддог.

Алхам бүрд минь Бурхан гараас атгаж, намайг урагш хөтөлдөг.

Биеийн хэмжээ минь бага байх үед Бурханы үг намайг тайтгаруулж, зоригжуулдаг.

Сул дорой байх үед минь намайг гэгээрүүлж, үнэнээр хангадаг.

Биеэ тоох үед минь Бурхан намайг засаж, харьцан, сахилгажуулж, цээрлүүлдэг.

Шалгалт нүүрлэх үед Бурханы үг надад хүч хайрлаж, бат зогсоход тусалдаг.

Намайг өсөх бүрд юм болгоны цаана

миний төлөө Бурханы төлсөн хайр, төлөөс нуугдаж байдаг.

Бурханы үгийг би эргэцүүлж, хайранд нь сэтгэл хөдөлдөг.

Хүний сэтгэлийг сэрээхийн тулд Бурхан үгээрээ шүүж, гэсгээдэг.

Тэвчээр гарган биднийг зэмлэж, гэмших, өөрчлөгдөхийг маань хүлээдэг.

Хүн төрөлхтнийг аврах Бурханы элэгсэг зүтгэлийг бид хэзээ ойлгох юм бэ?

Анжсан дээр гараа тавьчхаад арагш хардаг ямар ч хүн Бурханы хаанчлалд тэнцэхгүй.

Үнэнийг олж авахын төлөө зовох нь асар их утга учиртай.

Өөрийнхөө төлөө Бурханы санааг зовоохыг би цаашид хүсэхгүй.

Махан биеийн бүх ээдрээг орхиж, Бурханд гэрчлэл хийнэ.

Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээхэд өөрийгөө зориулна.

Бурханы төлсөн үнэт төлөөсийг хөсөрдүүлэлгүй, Түүний хайрыг хариулна.

Өмнөх: Бурханыг ойрхон дага

Дараах: Хагацах цаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы илрэлтийн утга учир

Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр...

Жинхэнэ залбирлын үр нөлөө

Үнэнч байдал дотор алхаж, Зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир. Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир. Ингэснээр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх