Удахгүй уулзахыг тэсэн ядан хүлээнэ

Захиа авч, өнгөрснөө санаад нулимс цийлгэнэлээ.

Тэр үед бид үүргээ хамт биелүүлж, өдөр шөнөгүй цуг байсан сан.

Бусдаас давах гэсэндээ би ярихдаа үргэлж онгирдог байсан.

Мэдрэмжийг чинь хайхралгүй, зөвлөгөөг чинь сонсохоос татгалздаг байсан.

Удаа дараа би үндэслэлгүй, дур зоргоороо аашилдаг байсан,

Маш олон удаа гэм буруу үйлдэж,

ах эгч нартаа хор хөнөөл учруулж, үүрэгтээ саад хийсэн.

Ойрд ямаршуу байсныг минь асуусан захидлыг чинь аваад

Бурханд улам ч их өртэй санагдаж, хүн шиг амьдарч чадаагүйгээ үзэн ядлаа.

Бурханы гэрт Бурханы үг болон үнэн биднийг усалж, хангадаг.

Бидэнд байсан атгаг сэжиг, буруу ойлголт

Бурханы үгээр одоо бүгд үгүй болсон.

Ойрын туршлагаа эргээд бодоход үр ашгийг нь би хүртсэн.

Бурханы шүүлтийг туулснаар завхарсан зан чанар минь цэвэрлэгдэж байна.

Биеэ тоосон, ихэрхүү зан маань Бурханыг эсэргүүцэх хөнөөлт шалтгаан гэдгийг ухаарлаа.

Бурхан даруу, нууцлаг, тун хайр татам гэдгийг Түүний үгээс би олж харлаа.

Бурханы зан чанар сайн, сайхан гэдгийг мэдсэнээр л би үнэнийг хэрэгжүүлж эхэлдэг,

хүн чанар, эрүүл ухаан минь эргээд хэвийн болдог,

тэгээд би Бурханы хайранд улам их талархдаг.

ХКН харгисаар дарлаж, хяхалт хавчлага явуулж,

Бурханы сонгосон хүмүүсийг улайран баривчилдаг.

Чи ойрд ямаршуухан байв даа, одоо аюулгүй байгаа биз дээ?

Үүргээ биелүүлэхдээ үргэлж болгоомжтой байж, Бурханыг хүндлэн, Бурханд илүү их залбираарай,

учир нь ингэнэ гэдэг Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах бас нэгэн боломж юм шүү.

Бурханы зохицуулдаг бүх зүйл сайн, Бурханд талархаж, Түүнийг магтъя.

Бурхан бүлэг ялагчдыг бүтээж, агуу ажлаа дуусгавар болгосон.

Энэхүү чухал үед бид хаанчлалын сайн мэдээнд өөрсдийгөө зориулж,

Бурхан суу алдрыг олж, бид хамтдаа цуглах өдөр, туршлага гэрчлэлээ хуваалцаж болох өдрийг хүсэн хүлээх ёстой.

Өмнөх: Ээж ээ, би одоо өсөж том болсон

Дараах: Гэрлийн зам руу гүйж байна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы сайн мэдээг хүлээнэ

Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна. Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална. Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ. Найдвараа,...

Жинхэнэ залбирлын үр нөлөө

Үнэнч байдал дотор алхаж, Зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир. Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир. Ингэснээр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх