Эцэст нь би хүний төрхийг жаахан амьдран гаргаж байна

Шианван Сычуань муж

Бурханы эдгээр үгсийг харах бүрдээ би зүрх сэтгэлдээ гүнзгий гэсгээлтийг мэдэрдэг: “Харгис хүн төрөлхтөн! Хуйвалдаан, далд явуулга, нэг нэгнээсээ булааж, шүүрч, алдар хүнд, эд баялаг булаацалдах, харилцан бие биеэ хөнөөх явдал—энэ ер нь хэзээ төгсөх юм бэ? Бурхан олон зуун мянган үг хэлсэн боловч хэн ч ухаарсангүй. Хүмүүс гэр бүл, хөвгүүд, охид, ажил мэргэжил, хэтийн ирээдүй, байр суурь, хоосон нэр алдар, мөнгөний төлөө, бас хоол хүнс, хувцас хунар, махан биеийн төлөө үйлддэг, харин үйлдэл нь үнэхээр Бурханы төлөө байдаг хүн бий гэж үү? Бурханы төлөө үйлддэг хүмүүсийн дунд ч гэсэн Бурханыг мэддэг хүн цөөхөн. Өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө үйлддэггүй хүн хэд вэ? Өөрсдийн байр суурийг хамгаалахын тулд бусдыг дарлаж, гадуурхдаггүй хүн хэчнээн бэ? Иймээс Бурханд тоймгүй олон удаа үхэх ял хүчээр тулгасан, мөн тоо томшгүй олон хэрцгий шүүгч Бурханыг яллаж, дахин нэг удаа загалмайд цовдолсон” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ”-ээс). Би үнэнийг огт эрэхгүй, үүргээ биелүүлэхдээ өөрийн ажлын хамтрагчидтайгаа үргэлж өрсөлдөж, нэр хүнд болон ашгийн төлөө бусдыг дарангуйлж, үл тоож, өөрийн амьдралаас гадна Бурханы гэр бүлийн ажилд их гарз учруулж байснаа эргэн боддог. Хэдийгээр Бурхан намайг аврахын тулд олон зүйлсийг зохион байгуулж байсан ч би мэдрэлгүй хүн шиг л Бурханы зорилгыг ердөө ч ойлгодоггүй байлаа. Гэсэн ч Бурхан намайг энэрч, аврах ажлаа үргэлжлүүлсээр байсан бөгөөд олон давтагдсан гэсгээлт ба шүүлтийн дараа л би сая нэг сэрж, биднийг аврах гэсэн Бурханы хүслийг ойлгож, нэр хүнд, байр суурийн төлөөх эрэлхийллийг хойш тавьж, хүн шиг авирлаж эхэлсэн.

1999 онд би Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан юм. Манай гэр бүл найрсаг зангийн үүргийг биелүүлж байх үед би ах эгч нар хэчнээн сайн харилцаж, аливаа асуултад Бурханы үгийг ашиглан хэрхэн хариулж байгааг нь би олж харав. Бид бүгд тэдэнтэй холбоотой байхыг хүсэж, ямар ч асуудлаар нээлттэй харилцахад бэлэн байлаа. Би тэдэнд атаархан, бодолхийлэв: Хэзээ нэг өдөр би тэдэн шиг болж, ах эгч нараар хүрээлүүлэн тэдний асуудлыг шийдвэрлэж байвал сайхан биш гэж үү? Би чуулган дахь үүргээ ийм зорилготойгоор биелүүлж эхлэв. 2007 онд би Бурханы өргөмж, талархлыг хүлээн авч, дүүргийн удирдагчийн үүрэг надад оногдов. Ах эгч нар хэрэв ажиллах бай хүмүүс буруу төлөвт байвал эсвэл өөрсдийнхөө хүндрэл бэрхшээл, дүүргийн янз бүрийн асуудлыг надад мэдээлдэг байлаа. Би бүх зүйлийн төв мэт санагдаж, ажлын он жилүүд маань үнэ цэнэтэй байсан: Би одоо л нэг зарим үнэнийг харилцаж, асуудалтай байгаа ах эгч нарт тусалдаг боллоо. Ажлын ачаалал бага зэрэг хүнд байсан ч би шаргуу ажиллахыг хүссэн. Энэ байр сууриа хадгалж, биеэ тоосон зангаа хадгалж үлдэхийн тулд үүргээ биелүүлж байхдаа үлгэр жишээч, эерэг төрхийг гаргаж байв. Удирдагчид бидэнд ямар ч ажил хуваарилсан, хамтран ажиллагсдад маань бэрх санагдаж, хийхээс төвөгшөөж байсан ч би үргэлж сайн хариу өгч, асуудал тулгарсан ч чимээгүй байж, тэднийг идэвхтэйгээр хүлээн зөвшөөрдөг байв. Миний ойлгохгүй зүйл байсан ч гэсэн би удирдагчдын сайшаалыг хүртэхийн тулд хамт зүтгэж байлаа.

Ингэснээр удирдагчид маань намайг эерэгээр бодож, хамтран ажиллагсад дундаасаа ялгарах байсан бөгөөд зорилгодоо хэрхэн хүрэх тухай боловсруулж эхэлсэн: Сайн мэдээний ажлыг хийж байхдаа тэдэнд танигдаж, өөрийн ур чадварыг харуулж, удирдагчдынхаа сайшаалыг олж авах нь хамгийн хялбар хэсэг байсан. Энэ ажил маань л үр дүнтэй байвал бусад нь тийм ч том асуудал биш бөгөөд удирдагчид намайг засаж, өөлж харьцахгүй. Тиймээс би дараах ажлыг хийхээр төлөвлөв: Би сайн мэдээнд хандах аргаа өөрчилж, ах эгч нарт тэвчээртэйгээр зааварчилгаа өгөхөө болив. Хэрэв тэд сайн мэдээний ажилд ямар нэгэн хүндрэл бэрхшээл байгааг мэдэгдвэл би тэднийг засаж, харьцдаг байлаа. Би чуулганы удирдагчдыг үр дүнгийнх нь төлөө хавчиж, залхааж, хэрэв үр дүн нь санаанд нийцэхгүй бол уурладаг болсон: “Та яагаад ийм цөөхөн хүн авчирсан юм? Та энэ ажлыг үргэлжлүүлэн хийхийг хүсэж байна уу? Хэрэв дараа сард илүү дээр үр дүн гаргахгүй бол бид таныг солино шүү!” Би ах эгч нарын биеийн хэмжээг ч бодолцолгүй, тэдэнд тулгарсан асуудал, бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд үнэнийг ч ашиглаагүй. Би зүгээр л өөрийн байр суурийг хадгалах зорилготойгоор тэднийг шахаж, залхаадаг байлаа. Үр дүн нь ч хурдан дээшилж намайг баярлуулсан. Сайн үр дүн гэдэг намайг хамгийн сайн ажилчдын нэг болохыг илтгэсэн тул өөртөө сэтгэл хангалуун байлаа. Удалгүй нэг ах маань бидэн дээр томилогдон ирэв. Тэр их царайлаг, яриа сайтай бас сайн харилцагч байсан. Тэр чуулгануудын дунд гүйж, ах эгч нар түүний нөхөрлөлийг магтаж байв. Энэ нь миний уурыг хүргэлээ: Тэд бүгд түүний нөхөрлөлийг магтаж байгаа нь минийхийг сайн биш гэж буй хэрэг шүү дээ! Тэр энд ирээгүй байсан бол дээр байсан юм. Өөрийгөө түүнтэй харьцуулж үзэхэд тэр яалт ч үгүй надаас дээр байлаа. Гэхдээ би бууж өгөхийг хүсээгүй. Тэр үед би алдар нэр, ашигт санаа зовж, чуулганы олон асуудалд анхаарал хандуулдаггүй байж. Би юу өмсөх, юу ярих, ямар үйлдэл гаргахдаа санаа тавьж эхэлсэн. Уулзалтын үеэр би санаатайгаар өөрийн мэргэн ухааныг харуулахын оролдож, ах эгч нарт сайшаагдахыг хүсэж байсан. Заримдаа би хамт ажиллах үүрэг авсан ахыгаа дорд үзэж, манай ажиллах бай хүмүүс намайг хэр их хүндэтгэж байгааг л хардаг байв. Би буруу төлөвт амьдарч, өөрийгөө аврах боломжгүй болсон байлаа. Бүх зүйлд өөрийгөө түүнтэй харьцуулж, Ариун Сүнсний ажлыг бүр мөсөн алдав. Төд удалгүй намайг өөр хүнээр сольсон. Энэ мэдээг сонсоход миний зүрхэнд хутга эргүүлэх шиг болов - миний нүүр царай, байр суурь, ирээдүй яах болж байна аа? Бурхан намайг шүүж, гэсгээж байсан ч би өөрийн уг чанарыг ойлгоогүй хэвээр байв. Харин эсрэгээрээ би бусад газрын удирдагчид намайг хэрхэн дүгнэх талаар эргэцүүлж байлаа: Яаж хүмүүстэй тааралдана аа, намайг мэддэг хүмүүс юу гэж бодох бол? Сатаны торонд гацсанаар би ахлагчийн үүрэг гүйцэтгэж байсандаа, энэ үүргийг аваагүй байсан бол ийм зүйл хэзээ ч болохгүй байсан гэж харамсаж, гомдолж эхэлсэн. ... Бодох тусам өөрийгөө улам илүү зовоож байлаа. Бурханы гэсгээлтийн дор би унтаж ч чадахгүй олон зүйл бодож байлаа. Эцэстээ миний сүнс нурж унахын даваан дээр ирсэн ба би хэд хэдэн удаа машин зам дээр хэвтээд дайруулчихъя гэж хүртэл бодож байв. Энэ үед би тун эрсдэлтэй нөхцөлд байгаагаа мэдэж байсан ч өөрийгөө чөлөөлж чадаагүй. Надад Бурханы өмнө зогсож түүнд залбирахаас өөр гарц байгаагүй: “Бурхан минь, би одоо Сатанд мэхлэгдэн, түнэр харанхуйд тарчлан амьдарч байна. Өнөөдөр надад тохиолдсон зүйлсийг би хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна, би зүгээр л Таны гэсгээлт, шүүлтээс мултрахыг хүсэж байна. Би Танаас урваж, гомдоллосон. Өө Бурхан минь! Би Танаас миний зүрх сэтгэлийг хамгаалж, өөрийгөө ойлгож, эргэцүүлдэг болгож өгөхийг гуйя, намайг энэрээч.” Үүний дараа би хүний нөхөрлөлийг олж харав: “Бурхан зарим хүмүүстэй онцгой нинжин сэтгэл, өргөлтөөр харьцдаг. Тэд удирдагч эсвэл ажилчин байхаар томилогдож, чухал ажил үүргийг хүлээн авдаг. Гэхдээ эдгээр хүмүүс Бурханы хайрыг хариулдаггүй, тэд өөрсдийн махан бие, байр суурь, нэр хүндийн төлөө амьдарч, хүндлэл олж, өөрсдийгөө батлан харуулахыг эрэлхийдэг. Эдгээр үйлдэл нь сайн үйл гэж үү? Үгүй. Эдгээр хүмүүс Бурханыг хэрхэн тайтгаруулахыг ойлгодоггүй, тэд Бурханы хүслийг ойшоодоггүй. Тэд өөрсдийгөө л сэтгэл хангалуун байлгахыг хүсдэг. Тэд бол Бурханы сэтгэлийг өвтгөдөг хүмүүс, тэд нүглийг л үйлдэж, Бурханы сэтгэлийг дэндүү их шархлуулдаг хүмүүс. Бурхан тэднийг дэмжихийн тулд удирдагч, ажилтан болгодог ба ингэснээр тэд төгс болох юм. Гэвч тэд Бурханы хүслийг үл хайхран өөрсдийнхөө төлөө л ажилладаг. Тэд Бурханыг гэрчлэхийн төлөө ажилладаггүй, эсвэл Бурханы сонгосон хүмүүсийг амь уруу оруулах ажлыг хийдэггүй. Тэд өөрсдийгөө батлахаар, өөрсдийн зорилгод хүрч, Бурханы сонгосон хүмүүсийн дунд байр суурьтай байхын төлөө ажилладаг. Тэд бол Бурханыг хамгийн ихээр эсэргүүцэж, Түүний сэтгэлийг хамгийн ихээр шархлуулдаг хүмүүс. Энэ бол Бурханаас урваж байгаа явдал. Хүний хэлээр бол өөрсдийнх нь төлөө хийсэн зүйлд талархаж мэддэггүй гэж, харин сүнслэг хэллэгээр бол тэднийг Бурханыг эсэргүүцэж буй нүгэлт хүмүүс гэнэ” (“Сайн үйлийг бэлдэхийн чухал утга санаа” Амийн оролтын (II) Нөхөрлөл ба Сургаал). Энэ яриа яг л зүрх рүү минь хатгах хоёр иртэй сэлэм мэт намайг гүн гэсгээлтэд оруулав. Намайг удирдагч болгосон нь Бурханы нинжин сэтгэл, өргөлт байсан, Тэр намайг төгс болгохын тулд үүнийг хийсэн. Гэвч би Бурханы санааг үл хайхран Түүний хайрыг хариулах ухаангүй байсан. Би байр суурь, нэр хүндийн төлөө, өөрийгөө батлан харуулахын төлөө амьдарсан ба үүний уг чанар нь Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвах юм. Бурхан миний хийсэн бүхнийг жигшсэн тул миний үйлчилгээг зогсоож, Бурханы гэр бүлд Бурхан болон үнэн ноёрхдог гэдгийг харуулсан. Би юу эрж байснаа эргэн бодов: Удирдагчидтайгаа сайн харилцаатай үлдэх нь өөрийн байр сууриа бататгах боломж гэж би бодсон тул тэдэнд бөхөлзөж, тэдний бүх үгийг хүлээн зөвшөөрдөг байж. Гэхдээ би ах эгч нартай хатуу, шүүмжлэлтэй хандсан. Ямар өөдгүй юм бэ! Би байр суурийн төлөө юу ч хийхэд бэлэн байсан. Би бусдаас онцгойрох гэсэн өөрийн зорилгодоо хүрэхийн тулд ах эгч нарыг ашигласан. Би ах эгч нарынхаа амийн төлөөх өөрийн үүргийг биелүүлж чадаагүй. Ажиллах бай хүмүүс надаас айж, зугтаж, надтай илэн далангуй байж зүрхлэхгүй болтол нь би тэднийг шахаж, залхаадаг байв. Тэгсэн атлаа би эргэн харж, өөрийгөө эргэцүүлээгүй. Бурхан надад тэр ахыг илгээхэд би тэр сургамжийг ойлгож чадаагүйгээс гадна, өөрийн биеэ гайхуулан, Бурхан намайг зогсоож, Ариун Сүнсний үйл хэргээ алдах хүртлээ эрх мэдэл ба ашгийн төлөө улам их шунасан юм. Намайг сольсон нь над дээр ирэх Бурханы зөвт байдал байсан юм: надад ирж болох хамгийн сайн шүүлт, хамгийн сайн аврал, Бурханы агуу хайр. Ингээгүй бол би Антихристийн замыг өөрийн эрхгүй үргэлжлүүлэх байсан. Бурхан миний нүгэлт алхмыг зогсоосон. Миний анхны зорилго буруу байж, тэр асуудлаа шийдэж чадалгүйгээр өнөөдрийн энэ бүтэлгүйтэлд хүрсэндээ би гүнээ их харамссан. Энэ үеэр би сүмийн дууллаа дуулах бүртээ мэгшин уйлж, нүүрээр минь нулимс урсаж байв: “Үүргийг минь гүйцэтгүүлэхээр Бурхан намайг өргөмжилсөн хэдий ч би үнэнийг эрэлхийлээгүй, үргэлж байр суурийн ерөөлд шунадаг байсан. Хэрээс хэтэрсэн шаардлагаар дүүрээд Бурханы хүслийг би огт анхаараагүй, Бурханыг эсэргүүцэж байснаа би мэдээгүй. Бурхан намайг үргэлж хангаж, хариулж байсан ч үүнийг нь би эрхэмлэсэнгүй. Шүүлт, гэсгээлтээс зайлсхийж, Бурханы эсрэг зөрүүдлэн тэрсэлжээ. Бурханы сэтгэлийг би шархлуулжээ. Төгс болгуулах маш олон боломжийг би алдсан. Бурханы сайн санаа зорилгод нийцэж үнэндээ чадаагүй. Бурханд амиа өгсөн ч гэсэн Түүний сэтгэлийг шархлуулснаа хэрхэн цайруулах билээ? Өө Бурхан, Төгс Хүчит Бурхан минь! Шинэ хүн болж, бүгдийг дахин эхлэхийг би хүсэж байна. 3 Бурханы амийн үг зүрх сэтгэлд минь нөлөөлдөг. Бурханы захиас надад хязгааргүй хүч чадал өгч, уналт, бүтэлгүйтлээс намайг дахин нэг удаа босгодог. Амийн үнэ цэнийг, мөн яагаад бүтээгдсэнээ би одоо мэднэ. Бурханы шаардлагатай нүүр тулаад би яаж дахин зугтаж, нуугдаж чадах билээ? Үнэнч, дуулгавартай байдлаараа Бурханы хайрыг хариулахыг би хүсдэг. Би үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгээр амьдарч, дахин хэзээ ч Бурханы санааг зовоохгүй. Ерөөгдсөн ч, гамшигтай тулгарсан ч зөвхөн Бурханыг сэтгэл хангалуун болгохоор би эрж хайдаг. Үнэн зүрх сэтгэлээ Бурханд өгөхийг би хүсдэг. Хүрэх газар байхгүй байсан ч би насан туршдаа Бурханд үйлчлэхийг хүсдэг. Урьдын бүх өрөө би цайруулж, Бурханы сэтгэлд тайтгарал авчирна” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханы өршөөл намайг буцаан амьдруулсан”-аас). Энэхүү цэвэршүүлэлт нь жил гаруй үргэлжилж, яг л амьдаараа арьсаа хуулуулж буй мэт амьдрал, үхэлийн зовлон байсан хэдий ч байр суурь, нэр нүүрийн төлөөх шунал маань буурч, энэхүү цэвэршүүлэлт хэчнээн үнэ цэнэтэй болохыг мэдэрсэн юм.

2012 онд үйл хэргийг үргэлжлүүлж байсан эгч маань тодорхой газруудад устгал, цөллөгийн үйл хэрэг хийлгэхийг нэгэн ах бид хоёрт хуваарилав. Би чуулганы ажлыг хийлгүй удсан болохоор зарим зарчмуудыг муухан ойлгож байлаа. Чуулганы зарим асуудал болон бидний устгал, хөөн зайлуулах ажлын хэргүүдийн уг чанарыг тодотгох асуудал яагаад ч юм их бэрх санагдсан. Гэхдээ чуулганы ажлыг тасралтгүй хийсэн ах маань миний дутагдлыг нөхөж, юу сурах ёстойг минь харуулж байв. Энэ бол Бурханы хайр байсан-Тэр надад хүнд дарамт өгөөгүй. Тэр ах маань бидний ажлыг тайлагнаж, аливаа зүйлсийн уг чанарыг тодорхойлох ихэнх харилцааг хийж байсан. Бид ажлын харьяалагч нартай уулзах үед тэр эхэлж ярьдаг нь байсан ба цаг хугацаа өнгөрөх тусам би огт байхгүй мэт болов, тэгээд миний дотор байсан зүйл гарч ирлээ: Бид хамтдаа ажиллахад та нөхөрлөлдөө илүү сайн. Гэхдээ сайн мэдээний ажилд би илүү сайн. Та нөхөрлөлд хэчнээн сайн байсан ч бодитой байх хэрэгтэй. Дээрээс танд таягдалт, хөөн зайлуулалтын ажил нь сайн мэдээний ажилд хохирол учруулах ёсгүй гэдгийг хэлээгүй гэж үү? Та яриад л яриад л, өөрийгөө гайхуулж байна. Бид тусдаа байсан бол дээр байх байж, тэгвэл би бас өөрийнхөө хүч чадлыг харуулж чадах байсан. Би чадваргүй биш шүү. Та намайг нөхөрлөлд сайн биш гэж бодож байж магад, гэхдээ би бодит ажилдаа танаас дээр, ямартай ч сайн мэдэний ажил бол миний давуу тал. Тэр үед бид ажлыг ахалдаг эгчээс захиа хүлээж авлаа-үйл ажиллагааны шалтгаанаар бид тусдаа байж, тус бүр нэг бүсийг хариуцах болсон юм. Хэдийгээр миний хариуцдаг байсан бүсийн бүх төрлийн ажлын үр дүн ахын маань бүсийнх шиг тийм сайн биш байсан ч би баяртай байлаа: Би өөрийн авьяас чадварыг ашиглах газартай боллоо. Үр дүн нь тийм сайн байгаагүй нь хамаагүй-би үүн дээр ажиллаж, өөрийгөө ямар чадвартайг харуулах хүртэл хүлээж бай. Тусдаа болсны дараа би өөрийгөө ажилдаа зориулж, аливаа зүйлсийг зохион байгуулж, ах эгч нартай ажлын зохион байгуулалтын талаар ярилцаж, тэдэнтэй ярилцахын тулд Бурханы үгийг олж эхэлсэн. Улмаар юмс сайжирч эхэллээ. Бас ингэж бодохгүй байж чадсангүй: Ах маань ямархуу байгаа бол? Тэр надаас дээр байгаа болов уу? Түүнтэй уулзахдаа би миний сайн мэдээний ажил түүнийхээс дээр байгаа, би илүү олон хүнтэй байгаа гэдгээ мэдсэн, би нууцхан баяртай байв: Эцэст нь би танаас дээр байна, тиймээс надад бахархалтай байна. Яг ингэж баярлаж байх үед Ариун Сүнс намайг зэмлэв: “Чи Бурханы сүр жавхланг хулгайлахгүй байна гэж үү?” Миний зүрх сэтгэл харанхуйлав. Тийм ээ, сайн мэдээг түгээх нь Бурханы сонгосон хүн нэг бүрийн үүрэг болон хариуцлага, гэхдээ би үүнийг нэр хүнд, ашиг тусад хүрэх зам гэж харсан. Ах эгч нарын маань хамтын ажиллагаа болон Бурханы ивээлийн ачаар бид тэдгээр хүмүүсийг олж авсан. Би юунд бардамнах гэж? Би ингэж бодоод ичсэндээ нүүр улайв. Би үнэхээр жигшмээр байсан. Бурханы ариун байдал намайг ийм ялзарсан байхыг зөвшөөрөөгүй ба нөхцөл байдлыг ойлгох үедээ би намайг эрүүл ухаанд минь буцаан авчирсан Бурханд талархсан. Би ахиж нэр хүнд, байр суурийг эрэлхийлэхгүй. Дараа өдрүүдэд нь би Бурханы үгийг уншихад төвлөрч, аливаа нөхцөл байдалтай тулгарахад үүнийг Бурханы илгээмж хэмээн хүлээн авч, аажмаар нэр хүнд, байр суурийн хүсэл алга болов. Би Бурханыг хайрлах хайраа бусад хамтран ажиллагсдынхтайгаа харьцуулж, нэг нэгнийхээ хүч чадлыг татан гаргаж, сул дорой байдлыг нөхөж байсан. Нэг их удалгүй би өөр нэг үүрэг гүйцэтгэхээр тушаал дэвшив. Би үнэхээр гайхширсан ба энэ бол Бурхан намайг өргөж буй хэрэг гэдгийг мэдэж байлаа. Би авсан үүргээ нандигнаж, Түүний сэтгэлийг хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийхийг хүссэн.

2012 оны наймдугаар сард манай ажлыг ахалдаг эгч надтай ярилцаж, надад өөр газар үүрэг биелүүлэх даалгавар өгөв. Тэр үед би дуртайяа хүлээн зөвшөөрсөн ч намайг явахаас өмнө тэр ингэж хэлсэн: “Нөгөө ахыг чинь илгээж чамтай хамт ажиллуулсан нь дээр, ингэвэл Бурханы гэр бүлийн ажилд илүү сайн….” Тэр миний бодлыг асуухад нь би: “Зүгээр ээ, би түүнтэй хамт ажиллахыг хүсэж байна” гэлээ. Бид цуглаан дээр нэг нэгнээ харах үед тэр надтай нээлттэй байж: “Тэд чамайг сонгоход нь би зөвшөөрөөгүй, чиний нөхөрлөл минийх шиг сайн биш!” гэв. Тэр хэрээс хэтэрсэн үг нь намайг аймшигтайгаар үймрүүлж орхив. Би ахын эсрэг хандлагаа ардаа орхисон гэж бодож байсан ч үүнийг сонсоод дотроос минь ямар нэгэн зүйл гарч ирэх нь тэр: Энэ бол жинхэнэ гутамшиг, би түүнтэй хамт явахыг зөвшөөрдөггүй байж. Тэр миний бүх алдааг мэддэг. Би шинэ ажиллах байран дээрээ очоод шинэхэн хүн мэт илүү сайшаагдана гэж бодсон! Гэвч одоо хийгээд байх зүйл алга. Би хүчээр инээмсэглэж, юу ч болоогүй мэт аашлан, ийнхүү бодов: Би нөхөрлөлд сайн биш, гэхдээ би чамаас илүү учраас эхлээд сонгогдсон. Хэрэв чи надад итгэхгүй байгаа бол хүлээгээд хар! Бид шинээр ажиллах газартаа очиж, өөрсдийн үүрэгт шамдан оров. Эхлээд өөрсдийн ажиллах бай хүмүүстэй танилцаад би махан биеэс урваж, эв нэгдэлтэй хамтын ажиллагааны төлөө өөрийгөө хязгаарлах чадамжтай болгож өгөөч хэмээн залбирсан. Ажиллах бай хүмүүстэй тэдний төлөв байдлын талаар тэр хэрхэн харилцан ярилцаж байгааг би анхааралтай сонсож, түүний төлөө залбирч байсан, харин сайн мэдээний ажлын хувьд би тэдэнтэй хэлэлцдэг байсан. Хэсэг хугацааны дараа түүний харилцан яриа минийхээс илүү ойлгомжтой байгааг би олж харав. Ажиллах бай хүмүүстэй цуглаан хийх үеэр би нөхөрлөлд нэг ч үг хэлэхийг хүсдэггүй байлаа. Би тэр цуглаануудыг эртхэн дуусаасай хэмээн бодож, хурдхан холдохыг хүсдэг байв. Бид нэлээн том бүсийг хариуцаж байсан болохоор надад нэг санаа төрөв: Хэрэв бид тусдаа ажиллавал би ингэж их зовохгүй. Би ахдаа энэ талаар тайлбарлахад тэр ч зөвшөөрөв: “Бүсийн хэмжээ ажлыг хүндрүүлж байна, хуваавал зүгээр байна.” Ажиллах бай хүмүүстэй ганцаараа уулзах үедээ би өргөн хүрээгээр ярьж, харилцаж, зохион байгуулж, тэдний төлөө том “ачаа”-г үүрч чадаж байсан. Би удалгүй ажлынхаа бүх зүйл дээр үр дүнг харж байсан бол миний ах тийм ч сайн байгаагүй. Энэ миний асуудал биш мэт үзэж би үүнд юу ч хийсэнгүй. Нэг цуглааны үеэр манай удирдагч биднийг тусдаа ажиллаж байгааг мэдээд, бидний ажлын хариуцлага болон эв зүйтэй хамтын ажиллагааны тухай үнэнг бидэнтэй харилцан ярилцав. Би үүнийг хүлээн зөвшөөрч, түүнтэй ахин ажиллахад бэлэн байсан. Гэхдээ бид өөр өөрсдийн ажлыг сайн мэддэг гэх шалтгаар тусдаа ажилласан хэвээр байлаа. Манай удирдагч үүнийг мэдээд намайг шүүмжлэхвий гэж айсандаа би түүний ажиллах бай хүмүүстэйй харилцан ярилцахаар ахынхаа бүс рүү очсон ч надад өөрийн бүсээс гарсан мэт санагдав. Хэрэв би сайн харилцан ярилцвал миний ах үнэлгээ авах мэт сэтгэгдэл төрсөн юм. Тэгээд сэтгэл тавгүйтэж, нэг зохион байгуулалтын ажил хийх ёстой байгаа гэж хэлж шалтаглаад хурдхан шиг яаран гарав. Манай ах үр дүн харахгүй хэвээр байсан ч би өөрийгөө зэмлэсэнгүй, бас айдас төрөөгүй - би Бурханаас эмээгээгүй, бүр удирдагчийн хэд хэдэн харилцааг ч үл тоомсорлосон. Бид ажлаа тайлагнаж, би үүнд мэл гайхах хүртэл энэ байдал үргэлжлэв: Хэдийгээр миний бүс олон хүнтэй байсан ч бид хоёрын бүсийг нийтэд нь нэмэхэд гарсан тоо нь бага байлаа. Тэгэхэд л би айж эхэлсэн. Би өөрийгөө баталж, хэрхэн сайн ажиллаж чадсанаа, сайн мэдээний ажилд түүнээс дээр байснаа харуулах санаагаа биелүүлэх гэж оролдсон. Гэхдээ түүний бүсэд сайн мэдээний ажил бараг зогссон байв - ямар ч нөхцөл байдалд тийм зүйл болох ёсгүй гэж дээрээс хэлсэн байсан. Би Бурханы хүсэл хэрэгжихэд саад бологч болон хувирчээ. Би эдгээр нөхцөл байдлын уг үндсийг харахын тулд Бурханы үгийг харахаас өөр аргагүй байлаа. Би дараах үгийг олж харсан: “Үйлчилдэг хүмүүс болохын хувьд та нар бүгд хийж байгаа бүх зүйлдээ өөрсдийнхөө хувийн ашиг сонирхлыг анхаарахын оронд чуулганы ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх ёстой. Чи түүнийг муутгаж, тэр чамайг муутгаж, ганцаараа үүнийг хийх нь зөвшөөрөхийн аргагүй зүйл юм. Ийм байдлаар үйлдэж буй хүмүүс Бурханд үйлчлэхэд тохирохгүй! Ийм төрлийн хүний зан чанар маш муу байдаг; тэдэнд дуслын төдий ч хүн чанар үлдээгүй байдаг. Тэд бол нэг зуун хувь Сатан мөн! Тэд бол араатнууд! Одоо ч гэсэн нөхөрлөлийн үеэр нэг нь нөгөө рүүгээ дайрах, санаатайгаар шалтаг хайх, жаахан зүйл дээр нүүрээ улайтал маргалдах, хэн нь ч өөрийгөө хойш тавихад бэлэн биш байх, хүн нэг бүр дотроо байгаа зүйлийг нөгөөгөөсөө нуух, нөгөө талаа санаатайгаар ажиглаж, сэрэмжлэх хүртэл хэмжээнд иймэрхүү зүйлс та нарын дунд тохиолдсоор байгаа. Ийм төрлийн зан чанар Бурханд үйлчлэхэд тохирох уу? Та нарынх шиг ийм ажил ах эгч нарт дэмжлэг өгч чадах уу? Чи хүмүүсийг амийн зөв замнал руу залж чиглүүлж чадахгүйгээр үл барам үнэндээ өөрийнхөө завхарсан зан чанарыг ах эгч нарт шингээж байдаг. Чи бусдад хор учруулж байгаа биш гэж үү? Чиний мөс чанар маш муу, голдоо хүртэл илжирсэн байдаг! Чи бодит байдалд ордоггүй ба үнэнийг хэрэгжүүлдэггүй. Түүнчлэн, өөрийнхөө чөтгөр шиг уг чанарыг бусад хүмүүст ичгүүргүйгээр харуулдаг, чи ичгүүрийг огт мэддэггүй! Ах эгч нарыг чамд даалгасан боловч чи тэднийг там руу аваачдаг. Чи мөс чанар нь илжирсэн хүн биш гэж үү? Чи туйлын ичгүүргүй юм!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Израильчууд шиг үйлчил”-ээс). Бурханы хатуу үгс миний жинхэнэ уг чанарыг илчилж, би ичгэвтэр байдалд оров. Бурханы өргөмж, нинжин сэтгэлээр би тэр үүргийг биелүүлж чадсан, Бурхан ах эгч нарыг Түүн рүү аваачих хэрэгт надад итгэсэн. Гэтэл би бодит байдал руу ороогүй, би үнэнийг хэрэгжүүлээгүй, нэр хүнд, байр суурийн төлөө Бурханы гэр бүлийн сонирхлыг үл тоосон. Би ахтайгаа ил, далд байдлаар тэмцэж, ганцаараа ажиллаж байсан юм. Энэ бол сайн мэдээг түгээх цаг, үүнийг үнэхээр эрж хайдаг хүмүүс удахгүй Бурханы гэр бүлд эргэн ирнэ гэж Бурхан итгэдэг. Гэхдээ би өөрийн үүрэг амлалтаасаа буцаж, Бурханыг хайрлаагүй, Түүний хамгийн бадрангуй хүслийг үл тоомсорлож, Бурханд очих жинхэнэ замыг хайсан хүмүүсийг Түүнд аваачаагүй. Би нэр хүнд, байр суурь гээд тэдгээр үнэ цэнэгүй зүйлсийг хөөж, бусдад туслахаас илүү өөрийгөө батлан харуулахыг хүссэн. Би ажилд байгаа асуудлуудыг харилцан ярилцахгүй, ахыгаа миний ард хоцроосой гэж горьдож байсан. Ах маань илүү хүчтэй байсан ажлын хэсгүүдэд би атаархаж, эсвэл бүр тэдгээрийг үл тоомсорлосон бөгөөд ажлаа яг л өөрийгөө гайхуулж, харуулах, ахыг дорд үзэх тоглоом мэтээр хандаж байсан. Би ямар ч хүн чанаргүй хэтэрхий хорон муу байж. Бурхан ийм хүмүүсийг жигшдэг, хэрэв би өөрчлөгдөхгүй бол яаж Түүнд үйлчлэх билээ? Хэрэв би бодит байдал руу ороогүй бол яаж ах эгч нараа Бурханд аваачих билээ? Би нүдэндээ нулимстай Бурханд хандаж, залбирав: “Өө Бурхан минь! Миний буруу байж, энэ бүгд миний тэрслүү зангийнх. Би Таны хүслийг анхаарч үзэж чадаагүй, өөрийгөө батлан харуулахын тулд ахынхаа эсрэг тэмцсэн, түүнийг давахын тулд би мөс чанараа гээж, өөрийн үүргийг биелүүлээгүй. Харин одоо сайн мэдээний ажил хохирлоо, Таны өмнө би гэм буруугаа хүлээж байна. Гэхдээ би нүглээ наманчилж, өөрчлөгдөхийг, мөн ахтайгаа зохицон хамтран ажиллаж, сайн мэдээний ажлыг илүү идэвхтэй болгохыг хүсэж байна. Хэрэв би байр суурийн төлөө дахин зүтгэвэл намайг шийтгээрэй, Бурхан минь. Би Таны хяналтад байхыг хүсэж байна, Амен!” Залбирсныхаа дараа би автобусанд суун явж, ахтайгаа уулзав, Бурханы өмнө хэчнээн тэрслүү аашилснаа хүлээн зөвшөөрч, сайжрахаар хэрхэн төлөвлөснөө түүнтэй нээлттэй ярилцав. Бид өөрсдийн талаарх ойлголтоо харилцан ярилцав. Дараа нь бид нэг хүн шиг Бурхантай хамтран ажиллаж, өөрсдийн ажлын дутагдлаа сайжруулж, алдаа дутагдлаа хайж, надад тохиолдсон амжилттай туршлагаа дүгнэж, ажлын зохион байгуулалтын дагуу хатуу ажиллаж эхэлсэн. Бидний номлолын ажил удалгүй сайжирсан. Үүнээс би Бурханы зөвт зан чанарыг олж харсан юм. Бурханы ариун байдал миний дотор ямар ч бузар, ялзрал байхыг зөвшөөрөөгүй. Би Сатанд мэхлэгдэж, өөрийгөө аварч чадахгүй болсон байхад Бурхан авралын гараа сунгаж, үхлийн ирмэгээс намайг татаж гаргаад Сатаны нөлөөнөөс чөлөөлж, өөрчлөгдөх боломж өгсөн. Би үнэнийг эрж, ахин тэрслүү баймааргүй байна. Бурханы надад итгэл хүлээлгэсэн бүх зүйлд үнэнч байхыг хүсэж байна.

Бурханы үг ингэж хэлснийг би харлаа: “Та нарыг хамтдаа ажиллаж байх үед цөөн хэд чинь: ‘Үнэний энэ талын тухай надтай нөхөрлөхийг чинь би сонсмоор байна, учир нь би энэ талаар тодорхой мэдэхгүй’ гэх юм уу ‘Энэ хэрэг явдлын талаар чамд надаас их туршлага байгаа; чи надад зарим нэг чиглэл өгөөч’ гэж хэлдэг. Энэ нь үүнийг хийх сайн арга зам биш гэж үү? Дээд түвшинд байгаа та нар ихээхэн үнэнийг сонсож, үйлчлэлийн талаар ихийг ойлгодог. Хэрвээ чуулганд хамтран ажилладаг хүмүүс та нар бие биеэсээ суралцаж, ярилцаж, бие биенийхээ дутагдлыг нөхөхгүй юм бол та нар хаанаас хичээл сурах юм бэ? Та нар ямар нэгэн зүйлтэй тулгарах үедээ бие биетэйгээ нөхөрлөх ёстой, ингэснээр та нарын амь үр ашгийг нь хүртэнэ. Та нар шийдвэр гаргахаасаа өмнө ямар ч зүйлсийн талаар анхааралтай нөхөрлөх ёстой. Зөвхөн ингэснээр л та нар чуулганыг хариуцах ба хайхрамжгүй байхгүй юм. Та нар бүх чуулганаар зочилсныхоо дараа цугларч, өөрсдийн олж илрүүлсэн бүх асуудал болон ажилдаа тулгарсан бэрхшээлийн талаар нөхөрлөл хийж, өөрсдийн хүлээн авсан гэгээрэл, гэрэлтүүлэлтээ харилцан ярилцах ёстой—энэ нь үйлчлэлд зайлшгүй шаардлагатай дадал билээ. Та нар Бурханы ажлын зорилгын төлөө, чуулганы тусын тулд болон ах эгч нарыг урагш түлхэхийн төлөө эв зохицолтой хамтын ажиллагаанд хүрэх ёстой. Бурханы хүслийг анхаарахын тулд чи түүнтэй хамтран ажиллаж, тэр чамтай хамтран ажиллаж, дор бүрнээ нөгөөгийнхөө дутагдлыг засаж, ажлын илүү дээр үр дүнд хүрдэг. Зөвхөн энэ нь л жинхэнэ хамтын ажиллагаа бөгөөд тийм хүмүүс л жинхэнэ оролттой байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Израильчууд шиг үйлчил”-ээс). Бурханы үгнээс би оролтыг хэрэгжүүлэх замыг харж, бусдын хамт хэрхэн үйлчлэхийг мэдсэн. Би Бурханы хүслийг ойлгосон: Бүгд өөрийн гэсэн хүч чадалтай, Бурханы гэр бүлийн ажилд хүн бүр өөрсдийн тэр хүчээ ашиглаасай гэж Тэр хүсдэг, ингэснээр бүх хүний сул тал нөхөгдөнө. Тэр ахтай ажилласан минь надад яг хэрэгтэй зүйл байсан. Би үнэнийг харилцан ярилцахдаа муу байсан бөгөөд Бурханы хайраар би түүнтэй хамтарсан, тэгэхээр түүний хүч чадал миний сул талыг нөхөж чадах байсан. Гэхдээ би үүнийг олж хараагүй, би ахтайгаа байхдаа ойлгохгүй зүйл дээрээ түүний тусламжийг хүсэж байгаагүй. Заримдаа тэр надтай харилцахад нь би сонсохыг хүсдэггүй байсан. Би түүнтэй байр суурь булаацалдсанаар өөрийнхөө амьдралыг ч, сайн мэдээний ажлыг ч хохироосон. Дараагийн өдрүүдэд би үнэний энэ талд нэвтрэх оролтыг хэрэгжүүлж, ойлгохгүй зүйл эсвэл сайн харахгүй зүйлээ ахаасаа лавладаг болсон: Би үнэний энэ талыг сайн ойлгоогүй байгаа тул таньтай харилцан ярилцмаар байна. Бас би ажлынхаа хүндрэл бэрхшээлийг түүнтэй зөвлөлдөнө: Би үүнийг сайн ойлгохгүй байна, та надад зөвлөгөө өгөх үү? Үүнээс хойш, бид чуулган руу очихдоо бие биенээсээ суралцаж, нэг нэгнээ нөхдөг болсон. Бид асуудалтай тулгарахаараа хоорондоо харилцаж, чуулганы асуудлыг шийдэхийн тулд хамтдаа Бурханы үгийг эрэх болсон юм. Бид нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, нэг нэгэндээ анхаарал тавьж, нэг нэгнээ ойлгосноор сүнсний хамтрагчид болов. Заримдаа бидний үзэл бодол өөр өөр байдаг ч тэдгээр нь бидний ах эгч нарын амьдрал, Бурханы гэр бүлийн ажилд тус болж л байвал бид санал нийлдэг байв. Хэдий бид нүүрээ барах байсан ч өөрсдийн хүслийг хойш тавьж чадсан. Бид жаргалтайгаар хамтдаа ажиллаж, бидний ажлын тал бүр сайжирсан.

Өөрийн шүүлт ба гэсгээлтээр намайг өөрчилсөн, Сатаны хор хөнөөлийг харуулсан Төгс Хүчит Бурханд би талархаж байна. Одоо би зөв зүйлийг эрж, хүн шиг амьдрах болсон. Хэдийгээр надад өшөө шүүлт ба гэсгээлтийг туулж, цэвэрлэгдэх ёстой их ялзрал байгаа ч би Бурханы шүүлт, гэсгээлтийг хүний хамгийн сайн аврал ба хүний төлөөх Түүний хамгийн үнэн хайр гэдгийг харсан. Би үүнийг илүү их үзэж туулмаар байна, Бурханы үйлчлэгч болоход бүрэн тохирох хүртэл миний явц бүрт Бурханы шүүлт ба гэсгээлт надтай хамт байгаасай гэж хүсэж байна.

Өмнөх: Их гай зовлонгоос би гайхалтай ашиг тусыг хүртсэн

Дараах: Байр суурийн дөнгийг хаясны дараа сэтгэл хавьгүй хөнгөрлөө

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх