Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

ХУРГАНЫ НЭЭСЭН ХУЙЛМАЛ НОМ

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ЧИ БУРХАНД ИТГЭДЭГ ТУЛ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ АМЬДРАХ ЁСТОЙ

Хурд

ЧИ БУРХАНД ИТГЭДЭГ ТУЛ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ АМЬДРАХ ЁСТОЙ

Бүх хүнд байдаг нийтлэг асуудал бол үнэнийг ойлгодог хэрнээ хэрэгжүүлж чаддаггүйд оршино. Нэг хүчин зүйл нь хүн төлөөс төлөхийг хүсдэггүй ба өөр нэг хүчин зүйл нь хүний ялган таних чадвар хэтэрхий хангалтгүй; тэрээр бодит амьдрал дээр байдаг олон бэрхшээлийг тодорхой харж чаддаггүй ба хэрхэн зүй зохистойгоор хэрэгжүүлэхээ мэддэггүй. Хүн маш бага туршлагатай, ядмаг хэв чанартай, үнэний талаар хязгаарлагдмал ойлголттой байдаг болохоор амьдралд учрах бэрхшээлийг шийдвэрлэх чадваргүй байдаг. Бурханд итгэхдээ дүр үзүүлж л чаддаг болохоос Бурханыг өдөр тутмын амьдралдаа авчрах чадваргүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Бурхан, амьдрал бол амьдрал бөгөөд Бурхан хүний амьдралд ямар ч хамаагүй мэт байдаг. Бүх хүний итгэдэг зүйл бол энэ. Хүн Бурханд ингэж итгэснээр бодит байдал дээр Бурханаар авхуулж, төгс болгуулах боломжгүй болдог. Үнэндээ, Бурханы үг дутуу байдаг юм биш, харин үгийг нь хүлээн авах хүний чадвар л хангалтгүй юм. Бараг ямар ч хүн Бурханы анхны санаа зорилгын дагуу үйлддэггүй гэж хэлж болно. Харин ч тэд өөрсдийнхөө санаа зорилго, хуучны шашны үзэл, ёс заншлын дагуу Бурханд итгэдэг. Тун цөөн хүн л Бурханы үгийг хүлээн зөвшөөрснийхөө дараа өөрчлөгдөж, Бурханы хүслийн дагуу үйлдэж эхэлдэг. Чухамдаа тэд буруу итгэлээ хадгалсаар л байдаг. Хүн Бурханд итгэж эхлэх үедээ шашны уламжлалт дүрэмд тулгуурлан итгэдэг ба зөвхөн амьдралын талаарх гүн ухааныхаа үндсэн дээр л аж төрж, бусадтай харилцдаг. Арван хүн тутмын ес нь иймэрхүү байдаг. Тун цөөхөн хүн л Бурханд итгэж эхэлснийхээ дараа өөр төлөвлөгөө боловсруулж, шинэ амьдралыг эхэлдэг. Хэн ч Бурханы үгийг үнэн хэмээн үзэж, хэрэгжүүлдэггүй.

Есүст итгэх итгэлийг жишээ болгон авч үзье. Хүн дөнгөж итгэж эхэлсэн ч бай, эсвэл удаан хугацаанд итгэсэн ч бай, бүгд өөрт нь ямар л “авьяас” байна, түүнийгээ ашиглаж, ямар ч “ур чадвар” эзэмшсэн, түүнийгээ харуулсан. Хүмүүс ердөө л “Бурханд итгэх итгэл” гэсэн гурван үгийг ердийн амьдралдаа нэмсэн болохоос зан чанартаа ямар ч өөрчлөлт гаргаагүй бөгөөд Бурханд итгэх итгэл нь өчүүхэн төдий ч өсөөгүй. Хүний эрэл хайгуул халуун ч биш, хүйтэн ч биш байсан. Тэр итгэдэггүй гэж хэлээгүй, гэхдээ бас Бурханд бүрэн ч өгөөгүй. Хэзээ ч Бурханыг үнэн голоосоо хайрлаж, дуулгавартай дагаж байгаагүй. Хүний Бурханд итгэх итгэл нь жинхэнэ атлаа хуурамч бөгөөд итгэлийнхээ хэрэгжүүлэлтийг үл тоож, үнэн сэтгэлээсээ хандаагүй. Тэр үхэн үхтлээ ийм тэнэг мангуу хэвээр явсан. Үүний утга учир юу вэ? Өнөөдөр чи бодитой Бурханд итгэдэг болохоор зөв замд орох ёстой. Бурханд итгэснээрээ чи гагцхүү ерөөл эрж хайх биш, харин Бурханыг хайрлаж, Бурханыг мэдэхээр эрж хайх ёстой. Чи Түүний гэгээрэл болоод өөрийнхөө эрлээр дамжуулан Түүний үгийг идэж, ууж, Бурханы талаар жинхэнэ ойлголттой болж, зүрх сэтгэлээс чинь гардаг Бурханыг гэсэн жинхэнэ хайртай болж чадна. Өөрөөр хэлбэл, Бурханыг гэсэн хайр чинь хэн ч сүйтгэж, саад учруулж чадахааргүй хэмжээнд хамгийн жинхэнэ байдаг. Тэгвэл чи Бурханд итгэх зөв замдаа явж байна. Энэ нь Бурханд харьяалагддагийг чинь батална, учир нь чиний зүрх сэтгэл Бурханы эзэмшилд орсон ба чамайг өөр юу ч эрхшээлдээ оруулж чадахгүй. Өөрийн туршлага, төлсөн төлөөс болон Бурханы ажлын дүнд чи Бурханыг өөрийн эрхгүй хайрлаж чаддаг. Тэр үед чи Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханы үгийн гэрэлд амьдардаг. Чи харанхуйн нөлөөнөөс зугтсан үедээ л Бурханыг олж авсан гэж тооцогдоно. Бурханд итгэхдээ чи энэ зорилгыг эрж хайх ёстой. Энэ бол та бүхний үүрэг. Хэн ч аливаа зүйлд байгаа чигээр нь сэтгэл хангалуун байх ёсгүй. Та нар Бурханы ажилд хоёрдмол сэтгэлээр хандаж, үүнийг хөнгөн хуумгай авч үзэж болохгүй. Та нар Бурханыг цаг үргэлжид хүндлэн бодож, бүх зүйлийг Түүний төлөө хийх ёстой. Та нар аливааг ярих юм уу хийх үедээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Зөвхөн энэ л Бурханы хүсэлд нийцнэ.

Хүний Бурханд итгэхдээ гаргадаг хамгийн том алдаа гэвэл хүн аман дээрээ л итгэдэг бөгөөд хүний бодитой амьдралд Бурхан ерөөсөө байдаггүй. Бүх хүн Бурханы оршин тогтнолд үнэхээр итгэдэг ч, Бурхан өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг биш байдаг. Бурханд хандсан олон залбирал хүний амнаас гардаг боловч түүний зүрх сэтгэлд Бурхан маш бага зай эзэлдэг, иймээс Бурхан хүнийг ахин дахин шалгадаг. Хүн ариун биш болохоор хүнийг шалгахаас өөр сонголт Бурханд байдаггүй, ингэснээр шалгалтын дунд тэр ичгүүрийг мэдэрч, өөрийгөө мэдэж авч болох юм. Эс бөгөөс хүмүүс бүгд тэргүүн тэнгэрэлчийн үр удам болж, улам бүр ялзарна. Хүн бүхэн Бурханд итгэх үйл явцдаа Бурханаар тасралтгүй цэвэрлэгддэг учраас хувийн олон сэдэл, зорилго нь хөсөр хаягддаг. Эс бөгөөс Бурханы ашиглаж чадах хүн нэг ч үгүй бөгөөд Бурхан хүнд хийх учиртай ажлаа хийх ямар ч аргагүй байдаг. Бурхан эхлээд хүнийг цэвэрлэдэг. Энэ явцад, хүн өөрийгөө мэдэж авч, Бурхан хүнийг өөрчилж болдог. Үүний дараа л Бурхан Өөрийн амийг хүн рүү оруулдаг бөгөөд ийм маягаар л хүмүүсийн зүрх сэтгэл Бурхан руу бүрэн эргэж чаддаг. Тиймээс, Бурханд итгэх нь хүний хэлдэг шиг энгийн биш. Бурханы бодлоор бол, чи зөвхөн мэдлэгтэй атлаа Түүний үгийг амиа болгоогүй бол; чи зөвхөн мэдлэгтээ баригдаад, үнэнийг хэрэгжүүлж, эсвэл Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй бол, энэ нь чамд одоог хүртэл Бурханыг хайрлах зүрх сэтгэл байхгүй гэдгийн баталгаа бөгөөд чиний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаггүй гэдгийг харуулдаг. Бурханд итгэснээрээ Түүнийг мэдэж авах нь хүний эрж хайх учиртай эцсийн зорилго юм. Өөрийнхөө хэрэгжүүлэлтэд Бурханы үгийг хэрэгжүүлэхийн тулд тэдгээрийг амьдран харуулахад хүчин чармайлтаа зориулах ёстой. Чамд хоосон сургаалын мэдлэг л байдаг бол Бурханд итгээд юунд ч хүрэхгүй. Түүний үгийг амьдран харуулж, хэрэгжүүлж байгаа цагт л чиний итгэлийг бүрэн дүүрэн агаад Бурханы хүслийн дагуу гэж үзэх боломжтой. Энэ замд, их мэдлэгийн талаар олон хүн ярьж чадна, гэхдээ үхэх цаг нь ирэхээр тэдний нүдэнд нулимс цийлгэнэн, нэг насны амьдралаа дэмий үрж, хөгшрөх хүртлээ хий дэмий амьдарсандаа өөрсдийгөө үзэн яддаг. Тэд сургаалыг л ойлгодог болохоос үнэнийг хэрэгжүүлж, Бурханд гэрчлэл хийж чаддаггүй бөгөөд оронд нь бүхий л амьдралдаа нааш цааш гүйж, зөгий шиг завгүй өнгөрүүлдэг; үхлийн ирмэгт ирээд л тэд жинхэнэ гэрчлэлээр дутмаг, Бурханыг огт мэддэггүй гэдгээ олж хардаг. Тэр үед хэтэрхий хожимдсон байх биш үү? Яагаад чи өнөөдрийг ашиглан, өөрийн хайрладаг үнэнийг эрж хайж болохгүй гэж? Яагаад маргааш хүртэл хүлээх гэж? Амьдралдаа чи үнэний төлөө зовдоггүй, эсвэл үүнийг олж авахаар эрж хайдаггүй бол үхэх мөчдөө харууслыг мэдэрмээр байгаа хэрэг үү? Тийм бол яагаад Бурханд итгэдэг юм бэ? Үнэндээ, хүн өчүүхэн төдий л чармайлт гаргавал, үнэнийг хэрэгжүүлж, үүгээрээ Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах олон хэрэг явдал бий. Хүний зүрх сэтгэлийг чөтгөрүүд байнга эзэмддэг, иймд хүн Бурханы төлөө үйлдэж чаддаггүй. Харин ч тэрээр махан биеийн төлөө байнга нааш цааш гүйсээр, эцэстээ ямар ч ашиг олдоггүй. Иймээс хүн байнгын гаслан шаналал, хүндрэл бэрхшээлтэй байдаг. Эдгээр нь Сатаны тарчлаан биш гэж үү? Энэ нь махан биеийн ялзрал биш гэж үү? Чи зөвхөн уруулаараа Бурханыг хуурах ёсгүй. Үүний оронд бодитой үйлдэл хийх хэрэгтэй. Өөрийгөө бүү хуур; тэгэх нь ямар утга учиртай юм бэ? Махан биеийнхээ төлөө амьдарч, нэр хүнд, эд хөрөнгийн төлөө уйгагүй хөдөлмөрлөснөөр чи юу олж авч чадах юм бэ?

Өмнөх:БУРХАНЫ АЖИЛ ХҮНИЙ ТӨСӨӨЛДӨГ ШИГ МАШ ЭНГИЙН ҮҮ?

Дараах:ДОЛООН АЯНГЫН НИЖИГНЭЭН—ХААНЧЛАЛЫН САЙН МЭДЭЭ ОРЧЛОН ЕРТӨНЦ ДАЯАР ТҮГЭХ БОЛНО ГЭЖ ЗӨГНӨЖ БАЙНА

Холбогдох агуулга