Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бурханы үгийг анхааралтай сонс

Хурд

Бурханы үгийг анхааралтай сонс

Бурханы үгийг анхаарч, дуу хоолойг нь чимээгүй сонс,

Тэгвэл Тэр чамд илчлэх болно.

Түүний дотор тайван бай;

Тэр бол чиний Бурхан, чиний Аврагч.

Зүрх сэтгэлээ ямагт тайван байлгаж,

Түүний дотор амьдар;

Тэр бол чиний хад, чиний ар тал,

чиний хайж буй дэмжлэг.

Өөр санаа өвөрлөлгүй, үнэн сэтгэлээсээ Түүнийг түш,

Тэр чамд харагдах нь гарцаагүй,

учир нь Тэр бол чиний Бурхан.

Хөөрхий эргэлзэгчид, мэдээж бат зогсож чадахгүй,

хомс итгэлээсээ болж тэд юу ч олж авч чадахгүй.

Одоо ямар чухал цаг болохыг, ямар чухал үе болохыг

чи мэдэх ёстой!

Хэрэггүй зүйл хийж, ийш тийш бүү яар;

Бурханд ойрт, Түүнтэй нөхөрлө,

тэгвэл бүх нууц илчлэгдэнэ.

Ариун Сүнсний хэлэхийг сонс,

зааж сургасан үг бүрийг нь дага.

Битгий үл ойшоож, хоосон хоцор.

Та нар Бурханы үгийг сонсовч ардаа орхидог.

Ай, та нар бодлогогүй, харалган юм.

Маш их ерөөлийг алдаж орхижээ.

Та нар Бурханы үгийг анхааралтай сонсож,

Түүнтэй нөхөрлөж, Түүнд илүү ойртох учиртай.

Ойлгодоггүй бүхнийг чинь Тэр та нарт заана,

урдах замд та нарыг хөтөлнө.

Бусадтай нөхөрлөхөд анхаарал бага хандуул.

Одоо хоосон сургаал, үнэний бичиг үсгийг

олон хүн номлодог боловч

бодит байдлыг олж авсан нь цөөхөн.

Тэднийг сонсоод чи төөрөлдөн, мэдрэлээ алдаж,

хэрхэн урагшлахаа мэдэхгүй болно.

Хэдий тэднийг сонслоо ч,

бичиг үсэг, хоосон сургаал л сурч авна.

Хянуур алх, зүрх сэтгэлээ хамгаал,

Бурханаас харин бүү холд.

Түүнтэй дотно ярилц, ойлгодоггүй зүйлийг чинь

Тэр чамд удалгүй тун тодорхой харуулна.

Хэл үгээ мэд, зүрх сэтгэлээ хяна,

Бурханы алхдаг замаар алх.

Бурханы үгийг анхаарч, дуу хоолойг нь чимээгүй сонс,

Тэгвэл Тэр чамд илчлэх болно.

Түүний дотор тайван бай;

Тэр бол чиний Бурхан, чиний Аврагч.

Зүрх сэтгэлээ ямагт тайван байлгаж,

Түүний дотор амьдар;

Тэр бол чиний хад, чиний ар тал,

чиний хайж буй дэмжлэг.

Бурханы үгийг анхаарч, дуу хоолойг нь чимээгүй сонс,

Тэгвэл Тэр чамд илчлэх болно.

Түүний дотор тайван бай;

Тэр бол чиний Бурхан, чиний Аврагч.

Зүрх сэтгэлээ ямагт тайван байлгаж,

Түүний дотор амьдар;

Тэр бол чиний хад, чиний ар тал,

чиний хайж буй дэмжлэг.


“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Өмнөх:Зүй зохистой сүнслэг амьдралыг үргэлж хадгалах ёстой

Дараах:Бурханы үгэнд үндэслэн биеэ авч яв

Холбогдох агуулга