Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Сатаныг ялахын тулд Бурханд цаг үргэлж түшиглэ

I

Чуулган байгуулагдаж байгаа ба Сатан өөрийн бүх хүч чадлаар үүнийг нураахыг оролдож байна. Тэрээр Миний барилгыг байж болох бүх л аргаар нураахыг хүсдэг, иймд чуулганыг хурдан ариусгах ёстой. Ямар ч хог хаягдал эсвэл ёрын муугийн үлдэгдэл байх ёсгүй; үүнийг ариусгаснаар энэ нь өөгүй болж, урьдын адил ариун хэвээр үлддэг. Та нар хором бүрд сэргэг, хүлээсэн байдалтай байх ёстой ба Миний өмнө улам их залбирах ёстой. Сатаны янз бүрийн сүлбэлдээн, зальхай хуйвалдаануудыг танин мэдэж, сүнсийг, хүмүүсийг мэдэж, бүх төрлийн хүмүүс, юмс, зүйлсийг ялган таних чадвартай байх ёстой; Миний үгийг илүү их идэж, уух ёстой ба үүнээс ч чухал нь өөрсдөө идэж, ууж чаддаг байх ёстой юм. Бүх үнэнээр өөрсдийгөө зэвсэглэж, Миний өмнө ир, тэгснээр Би та нарын сүнслэг нүдийг нээж, сүнсэн дотор орших бүхий л нууцыг харах боломжийг та нарт олгож болох юм…

II

Чуулган байгуулагдах шатандаа орох үед Сатаны эсрэг ариун хүмүүсийн тулаан өрнөдөг. Сатаны янз бүрийн үзэшгүй шинж тэмдгүүд та нарын өмнө гарч ирнэ; та нар зогсонги болж, ухрах уу, эсвэл босож зогсоод Надад найдаж урагшлах уу? Сатаны ялзарсан, муухай шинж чанаруудыг гүйцэд илчилж, өрөвч зан үл гаргаж, өршөөл бүү үзүүл! Сатантай эцсээ хүртэл тулалд! Би бол чиний дэмжлэг, чи эрэгтэй хүүхдийн сүнстэй байх ёстой! Сатан үхлийн өмнө эцсийн удаа амь тэмцэн довтолж байгаа ч Миний шүүлтээс зайлсхийж бас л чадахгүй. Сатан Миний хөл дор байгаа ба та нарын хөл дор ч бас гишгэгдсэн–энэ нь үнэн!Шашны саад хийгчид болон чуулганы барилгыг нураадаг хүмүүсийг өчүүхэн ч тэвчих ёсгүй, Би тэднийг даруй шүүх болно. Сатаныг илчил, хөл доороо гишгэл, үүнийг бүхэлд нь сөнөөж, нуугдах газар бүү үлдээ. Бүх төрлийн чөтгөр, сүнснүүд Миний өмнө өөрсдийн үнэн төрхийг гарцаагүй илчлэх бөгөөд Би тэднийг хэзээ ч чөлөөлөгдөхөөргүй ёроолгүй нүхэнд хаяна; тэд бүгдээрээ бидний хөл дор байна.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Арван долоодугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:Бурханы үгэнд үндэслэн биеэ авч яв

Дараах:Үнэний төлөө сайн тэмцлээр тэмц

Холбогдох агуулга

  • Залбирлын утга учир

    Залбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳн Бурхантай хамтрах нэг арга билээ. Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их хөдөлж, гэгээрч, хүчи…

  • Бурхантай хамт зүрхнээс зүрхэнд

    Өө Бурхан минь! Миний зүрх сэтгэлд Танд хэлмээр маш их зүйл байдаг. Би утга учиртай амьдралаар хэрхэн амьдрахаа мэдэхгүй нүгэл дотор амьдарч байсан…

  • Жинхэнэ залбирал руу хэрхэн орох вэ

    Ⅰ Залбирахдаа зүрх сэтгэл чинь Бурханы өмнө амар тайван, чин үнэнч байх ёстой. Бурханд залбирахдаа үнэхээр ярилц. Чихэнд таатай үгээр Бурханыг битгий …

  • Бурханы хайрыг ямар ч бүтээгдсэн зүйл эзэмшдэггүй

    Бурханы үг амиар дүүрэн бөгөөд бидний алхах ёстой замыг, үнэний тухай ойлголтыг өгдөг. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний дууны өнгө, хэлбэрт анхаарч …