Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хаанчлалын сайн мэдээний тухай Төгс Хүчит Бурханы сонгодог үгс (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

БУРХАНЫ ӨНӨӨДРИЙН АЖЛЫГ МЭДЭХ НЬ

Хурд

БУРХАНЫ ӨНӨӨДРИЙН АЖЛЫГ МЭДЭХ НЬ

Одоо Бурханы ажлыг мэдэх нь голчлон эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханыг мэдэх, Түүний үндсэн үйлчлэл юу болохыг болон Тэр юу хийхээр газар дээр ирснийг мэдэх явдал юм. Бурхан явахаасаа өмнө үлгэр дуурайл үзүүлэхийн тулд (эцсийн өдрүүдэд) газар дээр ирсэн гэдгийг Би Өөрийнхөө үгэнд өмнө нь дурдсан. Бурхан энэ үлгэр дуурайлыг хэрхэн үзүүлдэг вэ? Үг хэлснээр, бүх газар нутаг даяар ажиллаж ярьснаар. Энэ бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажил; Тэр зөвхөн үг хэлдэг, ингэснээр газар дэлхий нь үгийн ертөнц болно, ингэснээр бүх хүн Түүний үгээр хангагдаж, гэгээрүүлэгдэж, хүний сүнс сэргэж, үзэгдлүүдийн талаар тодорхой мэдэх болно. Эцсийн өдрүүдэд, Бурхан бие махбодтой болж, голчлон үг хэлэхийн тулд газар дээр ирсэн. Есүс ирэхдээ тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн ба цовдлолын золин авралын ажлыг гүйцэлдүүлсэн. Тэр Хуулийн эрин үеийг төгсгөж, бүх хуучин зүйлийг халсан. Есүсийн ирэлт нь Хуулийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үеийг авчирсан юм. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ирэлт нь Нигүүлслийн эрин үед төгсгөл авчирсан. Тэр үндсэндээ Өөрийн үгийг хэлэхээр, үгээр хүнийг төгс болгохоор, үгээр хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлэхээр дамжуулан хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй Бурханы орон зайг арилгахаар ирсэн юм. Есүс ирэх үедээ энэ үе шатны ажлыг хийгээгүй. Есүс ирэхдээ олон ид шид үзүүлсэн, Тэр өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулсан ба загалмайн золин аврах ажлыг хийсэн юм. Иймээс өөрийн үзэлдээ хүн, Бурхан ийм л байх ёстой гэж итгэсэн юм. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүр төрхийг арилгах ажлыг хийгээгүй; Тэр цовдлогдохоор, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулахаар, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээхээр ирсэн. Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, Нэг талаар хүний үзэл дэх тодорхойгүй Бурханы эзэлж байгаа орон зайг арилгадаг, ингэснээр тодорхойгүй Бурханы дүр төрх хүний зүрх сэтгэлд байхаа больдог. Өөрийн бодит үг болон бодит ажил, бүх газар нутаг даяарх Өөрийн шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн дунд хийдэг хосгүй бодитой, энгийн ажлаар дамжуулан Тэр, хүнд Бурханы бодит байдлыг мэдүүлж, хүний зүрх сэтгэл дэх тодорхойгүй Бурханы байр суурийг арилгадаг. Нөгөө талаар, Бурхан хүнийг бүрэн төгс болгохын тулд Өөрийн махбодын хэлсэн үгийг ашиглаж, бүх зүйлийг биелүүлдэг. Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.

Та нарын мэдэх ёстой зүйл:

1. Бурханы ажил бол ер бусын биш бөгөөд та нар энэ талаар үзэл өвөрлөх ёсгүй.

2. Бие махбодтой болсон Бурхан энэ удаа үндсэндээ ямар ажил хийхээр илэрснийг та нар ойлгох ёстой.

Тэр энэ удаа өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, эсвэл ид шид үзүүлэхээр, мөн гэмшлийн сайн мэдээг түгээхээр, эсвэл хүнд аврал хайрлахаар ирээгүй. Яагаад гэвэл Есүс энэ ажлыг аль хэдийн хийчихсэн бөгөөд Бурхан адилхан ажлыг дахин давтдаггүй. Өнөөдөр Бурхан Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийн бүх зан үйлийг хаяхаар ирсэн. Өөрийгөө бодитой гэдгийг голчлон харуулахын тулд бодитой Бурхан ирсэн. Есүс ирэхдээ цөөхөн үг хэлсэн; Тэрээр голдуу ид шид үзүүлж, тэмдэг гайхамшгуудыг үйлдэж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулсан, эсвэл хүмүүсийг итгүүлж, Тэр бол үнэхээр Бурхан гэдгээ хүнд харуулахын тулд зөгнөл хэлсэн бөгөөд сэтгэл хөдлөлд автдаггүй Бурхан байлаа. Эцэст нь Тэр цовдлолын ажлыг гүйцээсэн. Өнөөдрийн Бурхан тэмдэг, гайхамшгуудыг харуулдаггүй, мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулдаггүй. Есүсийг ирэх үед Түүний хийсэн ажил нь Бурханы нэг хэсгийг төлөөлсөн, харин энэ удаа Бурхан хийвэл зохих ажлын үе шатыг хийхийн тулд ирсэн, учир нь Бурхан нэг ажлыг дахин давтдаггүй; Тэр бол үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан юм, иймээс өнөөдөр чиний хардаг бүхэн бол бодитой Бурханы үг болон ажил билээ.

Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж голчлон үг хэлж, хүний аминд шаардлагатай бүхнийг тодорхой тайлбарлаж, хүний орох ёстой зүйлийг зааж, Бурханы үйл хэргийг хүнд харуулж, Бурханы мэргэн ухаан болон бүхнийг чадагч, гайхалтай байдлыг хүнд харуулахын тулд ирсэн. Бурханы ярьдаг олон арга замаар дамжуулан, Бурханы эрхэм дээд, агуу байдал, цаашлаад Бурханы даруу, нууцлаг байдлыг хүн хардаг. Бурхан эрхэм дээд боловч бүхнээс өчүүхэн болж чадна гэдгийг хүн хардаг. Түүний үгний зарим нь Сүнсний өнцгөөс шууд хэлэгддэг, зарим нь хүний өнцгөөс шууд хэлэгддэг ба зарим нь гуравдагч хүний өнцгөөс хэлэгддэг. Үүнээс Бурханы ажлын арга зам нь ихээхэн өөр өөр байдаг гэдгийг харж болох ба Тэр үгээр дамжуулан үүнийг харах боломжийг хүнд олгодог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил энгийн бөгөөд бодитой, тиймээс эцсийн өдрүүдийн бүлэг хүмүүст бүх шалгалтаас хамгийн их нь тулгарна. Бурханы энгийн болон бодитой байдлаас болж бүх хүн тийм шалгалтад орсон; хүн Бурханы шалгалт руу унасан нь Бурханы энгийн болоод бодитой байдлаас болдог. Есүсийн эрин үед хүмүүст үзэл юм уу шалгалт байгаагүй. Есүсийн хийсэн ихэнх ажил хүний үзэлтэй нийцэж байсан учраас хүмүүс Түүнийг дагаж, Түүний талаар ямар ч үзэлгүй байсан. Өнөөдрийн шалгалт нь хүнд тулгарч байсан шалгалтуудаас хамгийн том нь бөгөөд энэ хүмүүс асар их гай зовлонгоос гарч ирсэн гэж хэлэх үед хэлээд буй зовлон бэрхшээл нь энэ юм. Өнөөдөр, энэ хүмүүст итгэл, хайр, хатуужил, дуулгавартай байдлыг бий болгохын тулд Бурхан үгээ хэлдэг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы хэлсэн үг нь хүний уг чанарын дагуу, хүний зан авирын дагуу, өнөөдөр хүн юунд орох ёстойн дагуу байдаг. Түүний ярих[a] арга барил нь бодитой, бас энгийн байдаг: Тэр маргаашийн тухай ярьдаггүй, өчигдрийг ч эргэж хардаггүй; Тэр өнөөдрийн орох, хэрэгжүүлэх, ойлгох ёстой зүйлийн талаар л ярьдаг. Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт, Есүсийг дуурайсан хэрэг байх юм. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй байдаг; жишээлбэл Хуучин Гэрээнд Мессиа ирнэ гэж зөгнөсөн боловч Есүс ирж таарсан, хэрвээ өөр Мессиа дахин ирвэл буруу юм. Есүс аль хэдийн нэг удаа ирсэн ба энэ удаад дахин ирсэн бол буруу байх байв. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр болгон нь эрин үеийн шинж чанартай байдаг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг, гайхамшиг үзүүлэн, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулан, үргэлж яг л Есүс шиг байх ёстой, гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм байдаггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан мөн л яг Есүс шиг тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээсээр байсан бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц нь муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг; Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой. Яагаад өнөөдрийн Бурханы ажил Есүсийн ажлаас өөр байгаа юм бэ? Яагаад өнөөдөр Бурхан тэмдэг, гайхамшгуудыг харуулж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээхгүй байгаа юм бэ? Хэрвээ Есүсийн ажил нь Хуулийн эрин үед явагдсан ажилтай адилхан байсан бол Тэр Нигүүлслийн эрин үеийн Бурханыг төлөөлж чадах байсан уу? Есүс цовдлолын ажлыг гүйцэлдүүлж чадах байсан уу? Хэрвээ Хуулийн эрин үед байсантай адилаар Есүс сүмд орж, амралтын өдрийг сахисан бол хэн ч Түүнийг хавчихгүй байх байсан бөгөөд бүгд тойрон хүрээлэх байсан. Тийм байсан бол Тэр цовдлогдох байсан уу? Тэр золин авралын ажлыг гүйцээж чадах байсан уу? Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, Есүстэй адилаар тэмдэг, гайхамшгуудыг үзүүлбэл ямар ач холбогдолтой юм бэ? Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн ажлын өөр нэг хэсгийг буюу Өөрийн удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг төлөөлөх зүйлийг хийсэн цагт л хүн Бурханы талаар илүү гүнзгий мэдлэгийг олж авах ба тэр үед л Бурханы удирдлагын төлөвлөгөө биелэх болно.

Эцсийн өдрүүдэд Бурхан голчлон Өөрийн үгийг хэлэхийн тулд ирсэн. Тэр Сүнсний өнцгөөс, хүний өнцгөөс болон гуравдагч хүний өнцгөөс ярьдаг; Тэр хэсэг хугацаанд нэг арга зам ашиглаж өөр өөр байдлаар ярьдаг ба хүний үзлийг өөрчилж, тодорхойгүй Бурханы дүрийг хүний зүрх сэтгэлээс арилгахын тулд ярих аргыг ашигладаг, Бурхан үндсэндээ энэ ажлыг хийдэг. Бурхан өвчтэйг эдгээхээр, чөтгөрийг зайлуулахаар, ид шидийг бүтээхээр, эд материалын ерөөлийг хүнд хайрлахаар ирсэн гэж хүн итгэдэг учраас тийм зүйлсийг хүний үзлээс арилгахын тулд Бурхан ажлын энэ үе шатыг—гэсгээлт, шүүлтийн ажлыг хэрэгжүүлдэг, ингэснээр хүн Бурханы бодитой болоод энгийн байдлыг мэдэж, түүний зүрх сэтгэл дэх Есүсийн дүрийг арилгаж, Бурханы шинэ дүрээр солих юм. Хүний доторх Бурханы дүр хуучин болмогцоо шүтээн нь болдог. Есүс ирээд ажлын тухайн үе шатыг биелүүлэхдээ Бурханы бүрэн дүүрэн байдлыг төлөөлөөгүй. Тэр зарим тэмдэг, гайхамшгийг үйлдэж, зарим үгийг хэлж, эцэст нь цовдлогдсон ба Бурханы нэг хэсгийг төлөөлж байв. Тэр Бурханы бүх зүйлийг төлөөлж чадахгүй, гэхдээ Тэр Бурханыг төлөөлж ажлын нэг хэсгийг хийсэн юм. Энэ нь, Бурхан маш агуу, маш гайхамшигтай, ойлгошгүй учраас, мөн Бурхан эрин үе болгонд Өөрийн ажлын нэг хэсгийг л хийдгээс болж байгаа юм. Энэ эрин үед Бурханы хийдэг ажил нь голдуу амийн үгээр хүнийг хангах, хүний уг мөн чанар болон хүний ялзарсан зан чанарыг илчилж, шашны үзэл, бурангуй нийгмийн үзэл бодол, хуучирсан үзэл бодол, түүнчлэн хүний мэдлэг болоод соёлыг таягдан хаях явдал юм. Энэ бүхэн нь Бурханы үгээр дамжуулан илчлэгдэж, цэвэрлэгдэх ёстой юм. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг, гайхамшгийг биш, харин үгийг ашигладаг. Тэр хүнийг ил болгохын тулд, хүнийг шүүхийн тулд, хүнийг гэсгээхийн тулд, мөн хүнийг төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгнээс хүн Бурханы мэргэн ухаан болоод хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож авдаг, Бурханы үгээр дамжуулан хүн Бурханы үйл хэргийг хардаг. Хуулийн эрин үед Ехова, Өөрийн үгээр Мосег Египетээс удирдан гаргасан ба Израильчуудад зарим үгийг хэлсэн; тэр үед Бурханы үйл хэргийн нэг хэсэг нь ил тод болсон боловч хүний хэв чанар хязгаарлагдмал бөгөөд түүний мэдлэгийг юу ч бүрэн дүүрэн болгож чадахгүй байсан учраас Бурхан үргэлжлүүлэн ярьж, ажилласан юм. Нигүүлслийн эрин үед хүн Бурханы үйл хэргийн нэг хэсгийг дахин нэг удаа харлаа. Есүс тэмдэг, гайхамшгуудыг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах чадвартай байсан ба цовдлогдсон, гурван өдрийн дараа Тэр амилж, хүний өмнө махбодтойгоор гарч ирсэн. Бурханы талаар хүн үүнээс илүү юуг ч мэдээгүй. Бурханаас түүнд үзүүлсэн зүйлийг л хүн мэддэг ба хэрвээ Бурхан хүнд өөр юу ч үзүүлэхгүй бол хүн тийм хэмжээнд л Бурханыг хязгаарлах болно. Тиймээс Бурхан үргэлжлүүлэн ажилладаг, ингэснээр Түүний талаарх хүний мэдлэг илүү гүнзгий болж, мөн ингэснээр хүн Бурханы мөн чанарыг аажмаар мэдэж авах юм. Хүнийг төгс болгохын тулд Бурхан Өөрийн үгийг ашигладаг. Чиний ялзарсан зан чанар Бурханы үгээр илчлэгддэг бөгөөд шашны үзэл чинь Бурханы бодит байдлаар солигддог. Бурхан эцсийн өдрүүдэд бие махбодтой болж үндсэндээ “Үг махбод болж, Үг махбодод ирж, Үг нь махбодоор илэрдэг” гэсэн үгийг биелүүлэхээр ирсэн ба хэрвээ чамд үүний талаарх бүрэн гүйцэд мэдлэг байхгүй бол чи тууштай зогсож чадахгүй; эцсийн өдрүүдэд Бурхан, Үг нь махбодоор илэрдэг ажлын үе шатыг гүйцэтгэхийг үндсэндээ зорьдог бөгөөд энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Тиймээс та нарын мэдлэг тодорхой байх ёстой; Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран Өөрийг нь хязгаарлахыг Бурхан хүнд зөвшөөрдөггүй. Хэрвээ Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийгээгүй бол Түүний талаарх хүний мэдлэг цааш ахиж чадахгүй. Бурхан цовдлогдож, Содомыг сөнөөж чадна, мөн Есүс үхлээс амилж, Петрт харагдаж чадна гэдгийг л чи мэддэг.... Гэхдээ чи, Бурханы үг бүхнийг биелүүлж, хүнийг байлдан дагуулж чадна гэж хэзээ ч хэлж чадахгүй юм. Бурханы үгийг мэдэрч туулснаар л чи тийм мэдлэгийн талаар ярьж чадна, Бурханы ажлыг мэдэрч туулах тусмаа Түүний талаарх мэдлэг чинь төдий чинээ бүрэн гүйцэд болох болно. Тэр үед л чи Бурханыг өөрийн үзэл дотор хязгаарлахаа болино. Хүн Бурханы ажлыг мэдэрч туулснаар Түүнийг мэдэж авдаг. Энэ бол Бурханыг мэдэх цор ганц зөв зам юм. Өнөөдөр олон хүн юу ч хийлгүй зүгээр л тэмдэг, гайхамшгууд болон гай гамшгийн цаг үеийг харахыг хүлээдэг. Тэгвэл чи Бурханд итгэдэг үү, эсвэл гай гамшигт итгэдэг үү? Хэрвээ чи гай гамшиг иртэл хүлээвэл энэ нь хэтэрхий оройтсон байх болно. Хэрвээ Бурхан гай гамшиг илгээхгүй бол Тэр тэгээд Бурхан биш гэж үү? Чи тэмдэг, гайхамшгуудад итгэдэг үү, эсвэл Бурханд Өөрт нь итгэдэг үү? Есүс бусдаар шоолуулж байх үедээ тэмдэг, гайхамшиг үзүүлээгүй; Тэр Бурхан биш байсан уу? Чи тэмдэг, гайхамшгуудад итгэдэг үү, эсвэл Бурханы мөн чанарт итгэдэг үү? Бурханд итгэх итгэлийн талаарх хүний үзэл бодол буруу! Хуулийн эрин үед Ехова олон үг хэлсэн ба одоо ч гэсэн тэдгээрийн зарим нь хараахан биелээгүй. Ехова бол Бурхан биш байсан гэж чи хэлж чадах уу?

Эцсийн өдрүүдэд Бурхан үндсэндээ “Үг махбод болдог” гэсэн баримтыг биелүүлэх болно гэдэгт өнөөдөр та бүхэн тодорхой байх ёстой. Газар дээрх бодит ажлаараа дамжуулан, Түүнийг мэдэж, Түүнтэй харилцаж, Түүний бодит үйл хэргийг харахад Тэр хүнийг хүргэдэг. Тэр тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх чадвартай бөгөөд ингэж хийж чадахгүй үе ч Түүнд байдаг, энэ нь эрин үеэс хамаардаг гэдгийг Тэр хүнд тодорхой ойлгуулдаг. Үүнээс, Бурхан бол тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх чадваргүй биш, харин Өөрийн ажлын дагуу, мөн эрин үеийн дагуу ажиллах байдлаа өөрчилдөг гэдгийг чи харж болно. Ажлын одоогийн үе шатанд Тэр тэмдэг, гайхамшгуудыг үзүүлдэггүй; Тэр Есүсийн эрин үед зарим тэмдэг, гайхамшгийг үзүүлж байсан нь тэрхүү эрин үе дэх Түүний ажил өөр байснаас болсон. Бурхан өнөөдөр тэр ажлыг хийдэггүй ба зарим хүн Түүнийг тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадваргүй гэж итгэдэг, эсвэл тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй л бол Тэр Бурхан биш гэж боддог. Энэ нь ташаарал биш гэж үү? Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх чадвартай боловч өөр эрин үед ажиллаж байгаа учраас Тэр тийм ажил хийхгүй. Энэ нь өөр эрин үе учраас, мөн энэ нь Бурханы ажлын өөр үе шат учраас Бурханы ил тод болгох үйл хэрэг нь бас өөр юм. Бурханд итгэх хүний итгэл бол тэмдэг, гайхамшиг, ид шидэд итгэх итгэл биш, харин шинэ эрин үе дэх Түүний бодит ажилд итгэх итгэл билээ. Бурханы ажиллаж байгаа байдлаар дамжуулан хүн Бурханыг мэдэж авдаг ба энэ мэдлэг нь Бурханд итгэх итгэлийг, өөрөөр хэлбэл Бурханы ажил болон үйл хэрэгт итгэх итгэлийг хүнд бий болгодог. Ажлын энэ үе шатанд Бурхан ихэвчлэн үг хэлдэг. Тэмдэг, гайхамшгуудыг харахаар бүү хүлээ; чи тэдгээрийг харахгүй! Учир нь чи Нигүүлслийн эрин үед төрөөгүй. Хэрвээ төрсөн байсан бол чи тэмдэг, гайхамшгийг харах байсан, гэхдээ чи эцсийн өдрүүдэд төрсөн, иймээс чи зөвхѳн Бурханы бодит байдал болон энгийн байдлыг л харах болно. Эцсийн өдрүүдэд чи ер бусын Есүсийг харахаар бүү хүлээ. Чи, жирийн хүнээс ямар ч ялгаагүй бие махбодтой болсон бодитой Бурханыг л харж чадна. Эрин үе болгонд Бурхан өөр өөр үйл хэргийг ил болгодог. Эрин үе бүрд Тэр Бурханы үйл хэргийн нэг хэсгийг ил болгодог ба эрин үе бүрийн ажил нь Бурханы зан чанарын нэг хэсгийг төлөөлж, Бурханы үйл хэргийн нэг хэсгийг төлөөлдөг. Түүний ил тод болгодог үйл хэрэг нь Түүний ажиллаж буй эрин үеэс хамаарч ялгаатай байдаг боловч тэдгээр нь бүгд Бурханы талаарх илүү гүнзгий мэдлэгийг, илүү ул суурьтай, илүү жинхэнэ Бурханд итгэх итгэлийг хүнд өгдөг. Бурханы бүх үйл хэргээс болж, мөн Бурхан маш гайхалтай, маш агуу учраас, Тэр төгс хүчит бөгөөд ойлгошгүй учраас хүн Бурханд итгэдэг. Хэрвээ чи, Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үйлдэж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж чаддаг учраас л Түүнд итгэдэг бол үзэл бодол чинь буруу юм, тэгээд зарим хүн чамд, “Муу ёрын сүнснүүд ч бас тийм зүйлсийг хийж чаддаггүй гэж үү?” хэмээн хэлэх болно. Энэ нь Бурханы дүрийг Сатаны дүртэй андуурчихсан биш үү? Өнөөдөр Түүний олон үйл хэрэг болон Түүний ажиллаж, үгээ хэлдэг олон арга замаас болж хүн Бурханд итгэдэг. Хүнийг байлдан дагуулж, төгс болгохын тулд Бурхан Өөрийн айлдварыг ашигладаг. Тэр тэмдэг, гайхамшгуудыг үзүүлж чаддагаас болж биш, харин Түүний олон үйл хэргээс болж хүн Бурханд итгэдэг ба үйл хэргийг нь хардаг учраас л хүн Түүнийг ойлгодог. Бурханы бодитой үйл хэргийг, Тэр хэрхэн ажилладгийг, Тэр ямар ухаалаг арга хэрэглэдэгийг, Тэр хэрхэн үгээ хэлдгийг, хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдсэнээр—зөвхөн эдгээр талыг мэдсэнээр л чи Бурханы бодит байдлыг ухаарч, Түүний зан чанарыг ойлгож чадна. Тэр юунд дуртай, Тэр юуг жигшдэг, Тэр хүн дээр хэрхэн ажилладаг гэх мэт Бурханы дуртай, дургүй зүйлүүдийг ойлгосноор чи эерэг сөрөг зүйлсийг ялгаж чадах ба Бурханы талаарх мэдлэгээр чинь дамжуулан чиний аминд ахиц дэвшил гардаг. Товчоор хэлбэл, чи Бурханы ажлын талаарх мэдлэгийг олж авах ёстой бөгөөд Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлоо цэгцлэх ёстой.

Тайлбар:

a. Эх бичвэрт “энэ” гэдэг.

Өмнөх:Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай

Дараах:БУРХАНЫ АЖИЛ ХҮНИЙ ТӨСӨӨЛДӨГ ШИГ МАШ ЭНГИЙН ҮҮ?