Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Зөвхөн Бурханы ажлыг мэдэх нь хүнд эцсийг нь хүртэл дагах боломж олгодог

Хүндэт Удирдагчид аа,

Би та бүхэнтэй хэдэн зүйл хуваалцахыг хүсэж байна.

Би та бүхний ажлын тайланг уншлаа. Та нар эдгээр тодорхой асуудлуудыг тайлагнасан нь гайхалтай хэрэг юм. Бид та нарын сэтгэлийн зовнил, дарамтыг бүрэн ойлгож байна, учир нь би үүнтэй адил туршлагыг олон удаа туулж байсан юм. Сэтгэлийн зовнил, дарамт нь заавал сөрөг байх албагүй, учир нь эдгээр нь Бурханд илүү ихээр залбирч, Түүнтэй ярилцахыг бидэнд сануулдаг. Тэдгээр нь бидний ажилд түлхэц үзүүлж чадна. Хэрэв хэн нэгэн чуулганд бий болсон асуудлын талаар санаа зовж, ач холбогдол өгөхгүй байвал тэд Бурханы даалгасан ачааг үүрдэггүй бөгөөд Ариун Сүнс тэдний дотор ажилладаггүй гэсэн үг юм. Хэрэв хэн нэгэн Бурханы хүслийг анхаарч үздэг бол үүргээ сайн биелүүлэхийн тулд тулгарсан бүх асуудалдаа шийдэл хайх болно. Хүмүүс үүргээ биелүүлж байхдаа илүү их асуудалтай тулгарвал тэдний сэтгэлийн зовнил, дарамт ч мөн нэмэгдэх болно. Тэд ямар их дутагдалтай байгаагаа илүү их мэдэж, цөхрөлд ордог. Тэр үед тэд үнэнээр цангаж, үнэнийг эрэлхийлж эхлэх болно. Тиймээс өөрийн арга мухардсан байдлыг ухаарч, өөрийгөө ямар их дутагдалтай болохыг ухаарах нь тухайн хүний амийн оролтод сайн байдаг. Хүмүүс сагсуурч, хэтрүүлэх хандлагатай байдаг бөгөөд тэд өөрсдөө зохицуулж чадахааргүй нөхцөл байдалд орох хүртлээ өөрсдийн хязгаарлагдмал байдлыг ихэнхдээ ухамсарладаггүй. Одоогоор та нар ажлаа гүйцэтгэхдээ ойлгомжтой өнгөц асуудлуудыг илрүүлж чадаж байгаа ч, асуудлын мөн чанарыг анзаарахгүй байгаа нь хараахан сайн мэдэхгүй байгааг чинь харуулж байна. Хэрэв та нар олж илрүүлснийхээ дараа асуудлын мөн чанарыг олж мэдээд, асуудалд хандахдаа үнэнийг хэрэглэвэл тэр үед та нар бодит ажил гүйцэтгэх чадвартай болох болно. Мэдээж хэрэг, асуудлыг тодорхойлж, тэдгээрт хандахдаа үнэнийг хэрэглэхэд цаг хугацаа хэрэгтэй болдог. Энэ нь, хүмүүс үнэнийг хэрхэн эрж хайдаг, Бурханы хүслийг анхаардаг уу, үгүй юү гэдгээс хамаардаг. Ердийн үед, хүмүүс Бурханы үгийн талаар зөвхөн анхан шатны мэдлэг, ойлголттой байдаг. Асуудлыг шийдэхийн тулд үнэнийг хэрэглэхээр чармайх үедээ тэд үнэний мөн чанарыг жинхэнэ утгаар нь ойлгох талтай байдаг. Хэрэв удирдагч нь асуудлын мөн чанарыг ойлгож чадахгүй, ямар үнэн асуудлыг сайн шийдэхийг мэдэхгүй байгаа бол тэрээр асуудлын үндэс суурийг авч үзэж чадахгүй. Энэ нь, тухайн хүн ажиллах чадваргүйг, тэд үнэнээр зэвсэглэсэн хүмүүс биш гэдгийг харуулж байна. Хэрэв удирдагч асуудалтай тулгарах бүрдээ залбирч, эрж хайж, эргэцүүлж, Бурханы санаа зорилгыг мэдэхийн тулд үргэлж Бурханы өмнө ирдэг, мөн үнэнийг ухаарахын хэрээр асуудлын мөн чанарыг ойлгож чаддаг бол тэрээр асуудлыг шийдэхийн тулд үнэнийг хэрэглэх чадвартай нэгэн юм. Хүн аливаа асуудлын үндсийг авч үзэхээсээ өмнө үнэнийг ойлгосон байх ёстой. Аливаа удирдагч бүх төрлийн асуудалтай нүүр тулгарах үедээ, ийм аргаар үнэнийг эрж хайх ёстой. Асуудлыг шийдвэрлэхэд илүү их туршлагатай болмогцоо тэд үнэний талаар илүү их ойлголтонд хүрэх бөгөөд үүний хажуугаар амьдралд төлөвших болно. Энэ бол бусдыг үнэнд хөтлөх зам юм. Үүний зэрэгцээ тэд өөрсдөө төгс болгуулах болно. Үнэн хэрэгтээ, удирдагчид ийм аргаар өсөж, төлөвшиж байдаг. Хэн ч үүнээс ангид байдаггүй. Эдгээр асуудлууд байхгүй бол хүн үнэн рүү орох ямар ч замыг олохгүй бөгөөд үр дүнд нь тэд амьдралдаа төлөвшихгүй.

Бурханд итгэгчид бид бартаат замаар аялдаг. Биднийг тэтгэж, төгс болгохын тулд Бурханы төлөвлөсөн бэрхшээл, саадтай тулгарах нь бидний хувьд тун хэвийн зүйл юм. Тэдгээрийг Бурхан удирдаж, төлөвлөж, урьдаас тогтоодог бөгөөд тэдгээр нь бас Бурханы ерөөл билээ. Хүн асуудлыг шийдэхийн тулд үнэнийг эрж хайх замаар л зөвхөн гүйцэд боловсорч чадна. Хүн асуудлуудыг шийдэхийн тулд үнэнийг эрж хайж, үнэнийг байнга хэрэгжүүлэх замаар л зөвхөн Бурханы хүслийг биелүүлж, Түүнээс төгс төгөлдрийг олж авах болно. Хэрэв хүн ирж буй асуудлыг шийдэхдээ түүнээс зайлсхийж эсвэл бага зэргийн хүчин чармайлт гаргаваас, тэрээр зөвхөн ажлыг хойшлуулж, эсвэл өөрийгөө хуурах болно. Тэр хэзээ ч үнэнийг олж авахгүй бөгөөд түүний амь зан чанарт ямар нэгэн өөрчлөлт гарахгүй нь тодорхой. Бурханд итгэхийн хувьд, асуудлыг шийдэхийн тулд үнэнийг эрж хайх нь амьдралын хамгийн бодит туршлага билээ. Яагаад бид энэ замыг нарийн гэж хэлдэг вэ? Учир нь энэ замаар алхаж байгаа хүн зөвхөн Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, Бурханы үгэнд түшиглэн, үнэнийг эрэлхийлснээр, Бурханаар аврагдаж, төгс болгуулах болно гэж найддаг. Үүнээс өөр зам байхгүй билээ. Хэрэв хэн нэгэн Бурханы үгнээс зайлсхийж, бүх асуудалтай нүүр тулгарвал, тэд Бурханы үгийг мэдрэхгүй байна. Харин оронд нь тэд итгэдэггүй хүмүүсийн хийдэг шиг үнэн замаасаа хазайж байна. Бүхэл амьдралынхаа туршид Бурханд итгэснээс үл хамааран, олон хүний амь зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдэж байгааг бид хардаг. Үүний учир нь тэд үнэнийг эрж хайж чадаагүй, асуудлыг шийдэхийн тулд Бурханы үгэнд найдаж чадаагүйд байгаа юм. Тэд асуудлыг шийдэхийн тулд Сатаны философи эсвэл хүний арга барилд түшиглэдэг. Үүний үр дүнд тэд юуг ч олж авдаггүй. Хэдийгээр тэд асар их зовдог ч Бурханы таалалд нийцэж чаддаггүй. Үүний оронд тэд Бурханаас улам бүр холддог. Зарим удирдагчид үнэнд орох энэ замыг ч олж хараагүй, тэгвэл тэд хэрхэн төгс төгөлдөрт хүрч чадах вэ? Төгс төгөлдөрт хүрэх цорын ганц арга зам байдаг бөгөөд энэ нь Бурханы үгийн дагуу хэрэг явдлыг авч үзэж, үнэний дагуу асуудлыг шийдэх явдал юм. Ийм маягаар хэрэгжүүлж, орж байгаа хэн боловч Бурханы таалалд нийцэх бөгөөд гарцаагүй төгс болгуулах болно. Хүмүүс зөвхөн үнэнийг жинхэнээсээ ойлгосны дараа, асуудлын мөн чанарыг ухамсарлаж, тэдгээрийг шийдэж чадна. Хэрвээ үнэнээр зэвсэглээгүй бол Бурханд үйлчилдэг хүн яаж бусдын асуудлыг шийдэж чадах юм бэ? Юмыг Бурханы үгийн дагуу харж, асуудлыг шийдэхийн тулд үнэнийг хэрэглэдэг хүн л бусдыг Бурханы үг рүү хөтөлж чадна. Зөвхөн үүнийг л Бурханы үг рүү орох бодит туршлага гэж үздэг бөгөөд зөвхөн энэ л жинхэнэ утгаараа Бурханд үйлчилж, Бурханыг гэрчлэх явдал юм.

Бурханы ажлыг одоог хүртэл туулчихаад ихэнх удирдагчид, үнэнгүйгээр хүн чуулганы ямар ч ажлыг хийж чадахгүй, эсвэл бүх төрлийн бэрхшээлтэй тулгарах үедээ Бурханы үгийг туулахад нь бусдад тусалж чадахгүй гэдгийг ухаарсан байх. Үүний зэрэгцээ тэд чуулганы хүмүүсийн ялзралыг илчилж, асуудлуудыг нь авч үзэж чаддаггүй. Иймэрхүү нөхцөлд тэд, өөрсдөд нь маш олон зүйл дутагдаж байгааг, мөн өөрсдийнх нь биеийн хэмжээ маш бага байгааг анзаардаг. Нөхцөл байдалтай тулгарах үедээ тэд хаанаас эхлэхээ мэддэггүй. Тэд цөхөрч байгаагаа олж мэддэг бөгөөд бүр амьсгал авахад хүртэл хүнд байдаг. Энэ хэвийн зүйл учир гутранги байх хэрэггүй. Та нар Бурханы үгийг уншиж, Бурханд залбирах замаар үнэнийг эрж хайж, сайжрахын тулд хичээх хэрэгтэй. Үнэнд орохын хэрээр та нарын амийн хэмжээ өсөх болно. Ариун Сүнс ийм маягаар, хүнийг алхам алхмаар урагш чиглүүлдэг билээ. Бидний алхам бүр хүнд хэцүү байгаа ч гэсэн шагнал үргэлж байх болно. Бурханы үгийн дагуу алхаж байгаа цагт бидний хүчин чармайлт дэмий хоосон байхгүй гэдэгт бид бат итгэдэг. Тэгээд нэгэн өдөр бидний биеийн хэмжээ өсөж, Бурханы хүслийн дагуу үүргээ биелүүлсэн үед бид өөрчлөгдсөн байгаагаа мэдрэх болно. Мөн бид Бурханыг улам бүр бага эсэргүүцэх болно. Бурхан юу ч хийсэн эсвэл бид ямар ч шалгалттай тулгарсан бай, бид Бурханы санаа бодлыг мэдэж, үнэнийг эрж хайж чадна. Үүний үр дүнд бид үзэл, шүүмжлэл эсвэл эсэргүүцлийг боловсруулахгүй, харин оронд нь Бурханы төлөвлөж, зохицуулсан бүхэнд захирагдах нь харин ч амархан болохыг мэдэж авна. Ингэж бидний амь зан чанар өөрчлөгддөг билээ.

Одоогийн байдлаар та нар ажлыг гүйцэтгэж байхдаа зөвхөн өнгөцхөн асуудлуудыг олж илрүүлж чадна. Энэ нь хангалттай сайн биш юм. Та нар хүмүүсийн тэр бүр хардаггүй далд асуудлуудыг илрүүлэх ёстой. Та нар эдгээр асуудлуудын мөн чанарыг олж харахын тулд тэдний гадаад байдлын цаад талыг нэвт харж чаддаг байх ёстой. Энэ бол биеийн хэмжээтэй хүмүүсийн шинж тэмдэг юм. Асуудлыг бүрэн гүйцэд ойлгох нь амаргүй ажил. Энэ нь, үнэний талаарх хүмүүсийн ойлголтын түвшин, мөн түүнчлэн Бурханы үгийг туулж, Бурханыг мэдэхээс хамаардаг биеийн хэмжээтэй нь хамааралтай зүйл юм. Асуудалд хандахдаа эхлээд тэдгээрийн мөн чанар, үндсийг хайж олоод, дараа нь шийдэл олохын тулд үнэнийг эрж хайх хэрэгтэй. Бодит асуудлын мөн чанарыг хэрхэн бүрэн дүүрэн танин мэдэж болох талаар зарим жишээг би та нарт хэлье. Шашны олон удирдагч Бурханы гэрт орсныхоо дараа үнэнийг эрэлхийлж, өөрсдийн амь зан чанарыг өөрчлөхөд анхаарлаа хандуулж чаддаггүй. Оронд нь тэд нэр хүнд, байр суурь, хүч чадал, ашиг орлого олох зорилгод хамаг анхаарлаа хандуулдаг. Тэд хүмүүсийг ятгаж зөвшөөрүүлэхийн тулд өөрсдийгөө гайхуулахаар хичээдэг. Зарим авьяас билэг, ур чадварааар ерөөгдсөн ийм хүмүүс үргэлж өөрсдийгөө ариусгагдсан хүн адилаар бусдаас дээгүүр үздэг. Паул "амьдрах нь Христ" гэсэн шиг тэд өөрсдийгөө бүр Бурхантай адил гэж итгэдэг. Тэдний хувьд яриангүй Бурханы гэрийн удирдагч байх гавъяатай юм шиг л байдаг. Тэдний байр суурь бусдаас хэзээ ч доогуур байж болохгүй. Тэд бусдыг удирдах гавьяатай бөгөөд бусдын удирдлага дор байж хэзээ ч чадахгүй. Мөн чанартаа эдгээр хүмүүс нь бардам, өөрийгөө зөвтгөдөг, амиа хичээсэн, эрх мэдэл, байр суурийг шүтэн биширдэг, урван тэрслэгч, эсэргүү юм. Тийм учраас тэд Бурханд жинхэнээсээ захирагддаггүй. Эцсийн өдрүүдэд хүнийг аварч, төгс болгох Бурханы ажлыг туулах гэдэг нь хүн төрөлхтний ялзармал зан чанарын жинхэнэ асуудлыг авч үзэж, Сатаны нөлөөллөөс бүрэн зайлсхийх гэсэн утгатай гэдгийг тэд ойлгож чаддаггүй. Тэд үүнийг огтхон ч ухамсарлахгүй байна. Тэд тодорхойгүй Бурханд итгэж байгаа мэт авирласаар байна. Тэд байр суурийг бүх зүйлийн дээр тавьж, өөрсдийн ерөөлийг хайдаг. Тэд ямар ч аргаар хамаагүй нэр хүнд, байр суурийг хайдаг ба өөрийн мэдэлгүйгээр буруу замд ордог. Үнэн хэрэгтээ, Бурхан хүмүүсийг төгс болгож байхдаа хэн нэгний байр суурь, боловсрол эсвэл Бурханд итгэх итгэлийн төлөөх зовлонг хайхардаггүй. Тэд үнэнийг эрэлхийлж, Түүний шүүлт, шийтгэл, засалт болоод харьцалтад буулт хийж, мөн шалгалт, цэвэршүүлэлтийг туулсныхаа дараа амь зан чанараа өөрчилсөн үү гэдгийг л Бурхан анхаардаг. Энэ нь Бурханаар төгс болгуулах зам юм. Хэрэв хүмүүс Бурханаар төгс болгуулсны дараа ирдэг агуу ерөөл болон хүний амьдралын жинхэнэ утга учрыг ухамсарлаж чадсан бол, тэд хэзээ ч тийм үнэ цэнэгүй нэр хүнд, байр суурийн төлөө хэзээ ч зүтгэхгүй байх байсан. Хүмүүс "харалган" бөгөөд Бурханаар төгс болгуулахын утга учрыг ойлгож чаддаггүй. Тэд Бурханы ажлын бодит нөхцөл, бодит байдлыг харж чадахгүй байгаа нь нэр хүнд, байр суурийг байнга эрэлхийлэхэд тэднийг хүргэдэг. Тиймээс тэд Бурханы ажлаар таягдан хаягддаг. Энэ нь бүхэлдээ, өөрсдийгөө үхэл рүү хөтөлж буй тэдний өчүүхэн мэх юм. Тэд өөрсдийгөө ухаантай гэж боддог ч өөрсдийн заль мэхэндээ төөрдөг. Бурханы ажил дуусах өдөр ирэх үед тэд харанхуйд унан уйлж, шүдээ хавирах болно. Тэр үед байр суурь эрэлхийлсэндээ харамсах харуусал нь ямар ч үр нөлөө үзүүлэхгүй. Мөн чанартаа, эдгээр хүмүүс байр суурийг туйлын ихээр сонирхдог нь үнэний талаар огтоос сонирхдоггүй бөгөөд байр суурийг ихээр үнэлдэгтэй нь холбоотой. Тиймээс тэдэнд Бурханы ажлыг мэдэж авах талаар санаа зовох хэрэг байхгүй. Тэд байр суурийг цөхрөлтгүй эрэлхийлж, дараа нь түүний шагналыг хураах ба үүнийг тэдний бардам зан бүрэн өдөөж байдаг. Тэд өөрсдийн бардам зан, биеэ тоосон байдлыг хянаж чаддаггүй бөгөөд байр суурийн төлөөх ханаж цадашгүй шуналаар дүүрсэн байдаг. Хэрвээ тэд Бурханы үгийг мэдрэхийн тулд тайвширч, өөрсдийн бардам уг чанарын талаар жинхэнэ ойлголтыг авч чадвал зөв зам руу хялбархан орж чадах болно. Байр суурь олж авахын төлөө өөрийгөө бүрэн зориулсан эдгээр хүмүүс, Бурханы ажил болоод Бурханаар төгс болгуулхын утга учрыг мэдэж авах хэрэгтэй. Тэд Бурхан зөвт бөгөөд бодит байдлыг ихэд анхаарч үздэг гэдгийг тодорхой ойлгох хэрэгтэй. Бурхан хүмүүст хамгийн шударгаар, ул суурьтай ханддаг. Тэрээр хүн бүрд адил ханддаг бөгөөд хэнийг ч алагчилдаггүй. Үүнийг ухаарсны дараа хүмүүс илүү тэнцвэртэй хандлагатай болох боломжтой. Тиймээс бид, хэт их бардам байж, байр суурийг тахин шүтсэнээр эрүүл ухаанаа алдсан тэдгээр хүмүүс өндөр эрсдэлтэйг харж байна. Тэд гэмшихгүй л бол эцэстээ өөрсдийгөө сүйрүүлэх болно.

Өөр нэг асуулт бол бид үхлийг хэрхэн харж байгаа нь. Манай зарим итгэгчид гэнэт үхэх үед зарим хүмүүс сөрөг байдлаар хариулдаг. Зарим нь бүр янз бүрийн үзэлтэй болж, Бурханы ажилд эргэлзэж эхэлдэг. Асуудлын мөн чанар нь хүмүүст Бурханы ажлын талаар жинхэнэ ойлголт байдаггүй явдал юм. Тэд өөрсдийнх нь үзэлтэй нийцэхгүй байгаа хэрэг явдалтай тулгарах үедээ үзэшгүй муухай төрхөө илчилдэг. Бүтээгдсэн зүйлс болохын хувьд, хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдсан бөгөөд нүгэл дунд амьдарсан учир Бурхан үзэн ядаж, хараадаг. Бүх хүн төрөлхтний амьдрал, үхлийг Бурхан урьдаас тогтоосон байдаг. Бурханд итгэдэг урсгалуудын дундаас аль нь хэзээ ч хүнийг үхлээр алдаж байгаагүй вэ? Бурхан Өөрийн ажлыг хийж байх үед хүмүүс үхэж байгаагүй үе хэзээ нэгэн цагт байсан гэж үү? Хүн төрөлхтний дундаас хэн үхлээс зугтаж чадах вэ? Мөнхийн амийн талаарх Бурханы амлалт нь эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг үнэхээр туулж, авралыг хүлээн авах энэ бүлэг хүмүүс дээр биелэгддэг. Одоо Бурханы ажил дуусаагүй байна. Бурхан, хүмүүсийн төрөл болгонд юу болох талаар аажмаар илчлэх болно. Хорон мууг үйлдэж, үнэнийг эрж хайдаггүй хүмүүс тоо томшгүй олон, тиймээс тэдний зарим нь гарцаагүй таягдан хаягдах тавилантай. Эцэст нь, зөвхөн хэсэг хүмүүс, өөрөөр хэлбэл Бурханы төгс болгосон хэсэг хүмүүс л мөнхийн амийг олох болно. Зөвхөн тэр хүмүүс үхлийг амсахгүй. Энэ хугацаанд хүмүүс үхэх нь хэвийн үзэгдэл юм. Үүнд та нар яагаад гайхаж байна вэ? Төгс хүчит Бурханы нэрийг хүлээн авснаар тэд хаанчлалд орж, мөнх амийг хүртэж, үхлээс чөлөөлөгдөх юм биш гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Зарим нь таягдан хаягдах болно гэж Бурхан олон удаа хэлсэн. Далдуур мууг үйлдэгч хүмүүс устгагдах болно. Бүх төрлийн бузар мууг үйлдэгчид шийтгэгдэх болно. Тэдний хувьд юу болох талаар ярих ч хэрэггүй. Хүмүүсийн төрөл болгонд зориулсан Бурханы сэрэмжлүүлгийг та нар сонсоогүй гэж үү? Түүнд итгэдэг хүмүүсийн дундаас зарим нь төгс болгуулж, зарим нь үйлчлэл үзүүлэгчид болж, бусад нь таягдагдах болно гэж Бурхан олон удаа хэлсэн. Таягдан хаягдсан эдгээр хүмүүс эцэст нь үхэх болно. Тиймээс чуулганы хүмүүс үхэх нь тун хэвийн зүйл юм. Бид үхлийг харахдаа, амьдрал ба үхэл нь бүхэлдээ Бурханы гарт буйг эхлээд ухаарах ёстой. Хэн үхэж, хэн амьдрахыг Бурхан шийддэг. Бурхан төлөвлөж, урьдчилан тодорхойлдог ба Түүний үйлдэл зөвт юм. Хүмүүс Бурханаас энийг эсвэл тэрийг гуйх ямар эрхтэй юм бэ? Энэ нь Бурханы бүтээлд байх ёстой мэдрэмж мөн үү? Хүн төрөлхтөн үүнийг ойлгож байгаа эсэхээс үл хамааран Бурханы ажилд захирагдах хэрэгтэй. Бүтээгдсэн зүйл үүргээ биелүүлэх ёстой бөгөөд Бурханы хянадаг ажилд оролцоход огтхон ч тохирохгүй. Бурханы өмнө бол хүмүүс ердөө л тоос шороо. Хүмүүс үүргээ биелүүлэхээс өөр юу хийж чадах билээ? Бардам уг чанартай хүн төрөлхтөн бүхий л талаараа үнэхээр Бурханы дайсан болж байна. Тэд өөрсдийн хэрээс хэтэрсэн хүсэл, зорилгоо хангахын тулд ойлгож, оролцож, шаардаж, бүх зүйл дээр Бурханыг мэхлэхийг хүсдэг. Ийм ялзарсан хүмүүст Бурханы ажлын нууцыг мэдэх ямар эрх байх билээ? Бурхан өнөөдөр хүн төрөлхтнийг аварч, төгс болгохын тулд ирсэн бөгөөд тэд Түүний ажил, зохицуулалт, төлөвлөгөөнд ямар ч болзолгүйгээр захирагдах ёстой. Энэ бол хүн төрөлхтөнд байх ёстой мэдрэмж юм. Ялзармал хүн төрөлхтөн хэтэрхий бардам, бодлогогүй байдаг. Тэд ямар нэгэн зүйлийг ойлгохгүй үедээ шууд шүүж эхэлдэг. Аливаа зүйлс өөрсдийнх нь үзэлтэй нийцэхгүйг мэдмэгцээ тэд сөрөг болж, гомдоллодог. Тэд Бурханы үйлдлийн цаад шалтгааныг мэдэхийг хүсэж, Бурхан бүх зүйл дээр тайлбар өгөхийг хүлээж байдаг. Тэр ч байтугай Бурханаас энэ, тэрийг хийхийг шаарддаг. Ийм ааш авир нь ялзармал хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцэх хатуу ширүүн эсэргүүцэл, тэрслүү байдлыг харуулдаг. Тэдний ялзармал нөхцөл байдалд ямар ч шийдэл олдохгүй бол тэд хэрхэн Бурханы зарц нар болж чадах билээ? Амьдрал ба үхлийг Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурханы ажилд, зарим хүн Бурханы ажлын төлөө зовдог бол зарим нь шоронд хоригдож, эсвэл золгүй байдлаар нас бардаг. Үнэндээ энэ бүгд Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг юм. Үүний цаана тодорхой ач холбогдол оршдог бөгөөд тэд Сатаныг ялсан Бурханы ялалтын гэрч юм. Бурханд өөр өөр төрлийн хүмүүст зориулсан тодорхой төлөвлөгөө байдаг бөгөөд хүн бүр өөрийн гэсэн үүргийг биелүүлэх ёстой. Зарим нь эрт насан эцэслэж эсвэл шийтгэл хүлээж авах ёстой байдаг ба энэ нь хүн төрөлхтний олж мэдэхийн аргагүй чухал ач холбогдлыг илэрхийлж байдаг. Зарим нь Сатаны хохирогчид бөгөөд таягдан хаягдх хүмүүс юм. Зарим нь Иудас болон тэдгээр антихристүүд шиг муу залуусын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэд шийтгэгддэг хүмүүс мөн. Гэсэн ч зарим нь амжилтанд хүрдэг ба тэд бол төгс болгуулдаг сайн хүмүүс юм. Хэдийгээр энэ хүмүүс шүүлт, шийтгэл, засалт, харьцалтаас болж ихээхэн зовж, бүх төрлийн шалгалт, цэвэршүүлэлтийг туулсан боловч тэд төгс болгуулсан. Ийм үүргийг хүн бүрийн уг чанараас хамаарч Бурханаас тогтоодог билээ. Жишээ нь, Бурхан Есүсээс урвагчийн үүрэг гүйцэтгүүлэхийн тулд Искариотын Иудасыг сонгосон. Бурхан бол зөвт. Бурхан хүмүүсийн оюун санааг харж, зүрх сэтгэлийг шинжилдэг. Бүх хүнд зориулсан Түүний төлөвлөгөө нь шударга бөгөөд боломжийн билээ. Эдгээр нь бүхэлдээ хувь хүний угийн мөн чанараар тодорхойлогддог. "Бурхан хүн бүрийн үйл хэргийнх төлөө эргүүлж төлнө" гэж хэлдгийн утга энэ юм. Зарим хүмүүсийн хувьд үхэх нь заавал муу зүйл биш байдаг байхад бусдынх нь хувьд амьдрах нь заавал сайн зүйл биш. Хэн үүнийг ойлгож чадах вэ? Бурхан болон Сатаны хоорондох тулаан нь хүн төрөлхтний төсөөлсөн шиг энгийн биш юм. Бурхан шалгалт, уруу таталтууд, муу ёрын сүнснүүдийн үйлдлүүд, антихристүүдийн үймээн, золгүй үхлийн тохиолдлууд, эсвэл хүний үзэлтэй нийцдэггүй өөр бусад хэрэг явдлаас нүүр буруулдаггүй. Мөн Бурхан ийм зүйлс чуулганд ч тохиолдохыг зөвшөөрдөг. Тэрээр итгэгч бүрд өөрийн нүдээр харж, өөрсдөө мэдрэх боломжийг олгодог ба ингэснээр тэд өөрсдийн замыг сонгож чадна. Бурхан хүн бүрийг нууцаар харж, үйлдэл, үг бүрийг нь бүртгэж байдаг. Энэ бол Бурханы төлөвлөж, хянаж байдаг хаанчлал дахь дасгал сургуулилт бөгөөд энэ нь бас амьдрал ба үхлийн хоорондох тэмцлийн бодитой бэлтгэл юм. Энэ нь зууханд шалгагдаж буйтай адил бөгөөд хэн ч бүх зүйл дээр илчлэгдэхээс зайлсхийж чадахгүй. Эдгээр шалгалтаас бид юу сурах хэрэгтэй вэ? Энэ бол ихэнх хүмүүсийн ойлгодоггүй, эргэлзээтэй асуулт юм. Тийм ч учраас олон хүмүүс амар хялбар амьдралын тав тухыг хайдаг бөгөөд Бурханы ажлаас үргэлж нүүр буруулахыг хүсдэг ба энэ нь мөн Бурханаас урвадаг тэдний уг чанараас үүдэлтэй байдаг. Энэ бүлэг хүмүүсийг аварч, төгс болгохын тулд Бурхан ийм том хэмжээний, амар биш ажлыг хийж байгаа юм. Бид Түүний ажилд Бурхантай хамтран ажиллахыг хичээх ёстой ба ингэснээр бид Түүгээр авруулж болох юм.

Хичээлийг судлах зорилго нь биднийг үнэн рүү бүхэлд нь ороход бэлтгэх явдал юм. Бурханы дээд эрх, бүхнийг чадагч хүч, мэргэн ухааныг мэдэж авах нь хялбар ажил биш. Зөвхөн ийм бодит сургалт нь хаанчлалын дасгал хэмээн тооцогддог. Та нар эндээс төгсөж гарсны дараа, Бурхан болоод Түүний ажил, Түүний бүхнийг чадагч хүч, Түүний мэргэн ухааныг илүү өндөр түвшинд ойлгох болно. Энэ зүйлийг та нар өөр ямар ч газраас сурч чадахгүй. Бурханд итгэдэг хүмүүс бид Бурханы ажлын талаар жинхэнэ мэдлэгтэй байх ёстой. Мэдээж хэрэг Бурхан, Өөрийн ажлын энэ үе шатанд үйлчлүүлэхийн тулд бүх зүйлийг удирддаг. Бурхан Өөрийн ажлыг гүйцэлдүүлдэг энэ газарт Тэрээр бүх зүйлийг Өөрийн үгээр дамжуулан хянаж байдаг. Хүмүүст Өөрийн үг, үйлдлийг ойлгуулахын төлөө Бурхан, Өөрт нь итгэж, дагадаг бүх хүмүүсийг хавчиж, мөрдөж, хязгаарлахын тулд агуу улаан луугийн дэглэмийг хүртэл залуурдаж байдаг. Ийм аймшигтай орчинд, Бурханы сонгосон хүмүүсийг төгс болгоход туслуулахын тулд Сатан болон бүх төрлийн муу ёрын сүнсний үйл хэрэг хүмүүсийг хуурч мэхлэхийг Бурхан бас зөвшөөрдөг. Үүний зэрэгцээ, Бурхан бузар мууг үйлдэгчид, антихристүүдэд бүх л төрлийн саад тотгор, хорлох, сүйтгэх ажлыг хийх боломжийг олгодог. Мөн Тэрээр Өөрт нь итгэдэг бүх хүмүүст гай гамшиг, өвчин эмгэг, зовлон зүдгүүр тохиолдохыг зөвшөөрдөг. Бурхан элбэг дэлбэг найр хийдэг. Хүн төрөлхтний үзэлд нийцдэггүй бүхий л зүйлс, өөрөөр хэлбэл хүмүүсийн боломжгүй, тохиолдох ёсгүй гэж боддог, эсвэл хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлс, нүүр тулж, сонгож, хариу үйлдэл хийлгэхийн тулд бүх хүмүүст тулгарсан. Үнэндээ, Бурхан хүмүүсийг цаг үргэлж өөрсдийгөө илчлэхэд хүргэдэг бөгөөд энэ нь биднийг сурах хангалттай хичээлээр хангаж байдаг. Энэ бол хаанчлалын дасгалд сургалтанд хамгийн тохиромжтой газар юм! Хэрэв бид Бурханы үгэнд найдахгүй, үнэнийг эрж хайхгүй бол тогтвортой хэвээр үлдэж чадахгүй. Хэрэв бид Бурханы үгэнд найдахгүй, үнэнийг хайхгүй бол үүнийг эцэст нь хүртэл хийх боломжгүй болно. Үүний оронд бид бүтэлгүйтэж, таягдан хаягдах болно. Адаг сүүлд нь бид үхэх ба үлдэж хоцрохгүй. Өдийг хүртэл зөвхөн цөөн тооны Бурханд итгэгчид л нас барсан. Ирээдүйд үнэнийг хайдаггүй хэн бүхэн үхэх бөгөөд би үзэлтэй байсаар байна уу гэдгийг чинь харах болно! Зөвхөн үнэнийг эрж хайдаг хүмүүс Ариун Сүнсний ажил болон Бурханы хамгаалалтыг олж авах ба төгс болгуулж, амьд үлдэх болно. Тиймээс, хаанчлалын дасгал сургуулилт явагддаг чуулган дахь хүмүүсийн үзэлд нийцдэггүй аливаа зүйлс нь, Өөрийг нь мэдэх боломж олгохын тулд Бурханаар төлөвлөгддөг. Энэ бол гарцаагүй үнэн юм. Энэ бол үнэхээр бодитой зүйл. Одоо үе бол Бурханыг мэдэж, Түүгээр төгс болгуулах хамгийн зөв цаг, боломж билээ. Аварч, төгс болгох ийм ажилгүйгээр хүн төрөлхтөн хэзээ ч Бурханыг мэдэж чадахгүй. Зөвхөн сүнслэг хэрэг явдалтай холбогдож чаддаггүй хүмүүс л буруу ойлголтыг бий болгох бөгөөд Бурханы ажлыг мэдэж чаддаггүй хүмүүс л сохор юм. Бурханыг мэдэх нь үнэхээр амаргүй ажил юм. Бидэнд ямар ч зүйл тохиолдсон бай, тэр ч байтугай хүмүүний үзэлтэй өчүүхэн ч нийцдэггүй зүйлс байсан ч тэдгээр нь бүгд Бурханаар төлөвлөгддөг. Тэдгээр нь Бурханыг мэдэж, Түүнд захирагдахад бидэнд зориулсан сургамжууд юм. Үүний зэрэгцээ тэдгээр нь хүмүүсийг илчлэн, таягддаг, энэ нь нэлээд ач холбогдолтой. Энэ бол бидэнд хамгийн их хэрэгтэй сургалт бөгөөд биднийг үнэнд ороход болон бидний амийн өсөлтөнд маш тустай юм. Бурхан бидэнд маш их хайртай учраас биднийг хаанчлалын сургалтанд явуулдаг нь ер бусын өргөмжлөл билээ. Эцэст нь, Бурхан үүрд мөнхөд Бурхан байж, Сатан үүрд Сатан хэвээр үлдэх болно гэдгийг бид мэдэх болно. Бүтээгдсэн зүйлс болохын хувьд бид Бурханы үйлийг магтаж, Түүний бүхнийг чадагч хүч ба мэргэн ухааныг магтах ёстой. Бурханы ажил туйлын төгс билээ. Төгс болгуулах боломжтой байх нь үнэндээ туйлын ховор байдаг. Хүмүүс Бурханы ажлын талаар мөн түүнчлэн Түүний бүхнийг чадагч хүч, мэргэн ухааны талаар тодорхой мэдлэгтэй байсан бол буруу ойлголтгүй байх байсан. Тэдэнд үнэ цэнэгүй нэр хүнд, байр суурийг хайх цаг байхгүй, тэр ч бүү хэл дэлхий ертөнцийн эсвэл махан биеийн зугаа цэнгэлийн хойноос хөөцөлдөх сонирхол байхгүй байх байлаа, учир нь тэд ирээдүйд тохиолдох гамшиг илүү их байх ба үнэнийг эрж хайдаггүй эсвэл ямар ч амьгүй хэн ч гэсэн аюултай байдалд орно гэдгийг мэдэх байсан. Хэн амьдрах болон үхэхийг шийдэх сүүлчийн мөч ирээд байна. Гэмшихээс татгалздаг тэдгээр хүмүүс, хэдийд ч тохиолдож болох бүх төрлийн гамшигт нэрвэгдэн арилах болно. Хэн нэгний байр суурь хэчнээн агуу байх, эсвэл түүний үзэл хэр боломжийн байгаагаас үл хамааран, энэ нь түүнийг аврахгүй. Үнэнийг хайгаагүй, Бурханд үнэхээр захирагдаж чадаагүй хүмүүс эцсийн эцэст сүйрч, мөхөх тавилантай.

2005 оны 7 дугаар сарын 14

Өмнөх:Үнэнийг эрэлхийлдэг, ажиллах хүчирхэг чадвартай хүмүүсийг дэмжиж, тэднийг ашиглах замаар л бид Бурханы хүсэлд нийцэж чадна.

Танд таалагдаж магадгүй