Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хаанчлалын сайн мэдээний тухай Төгс Хүчит Бурханы сонгодог үгс (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

БУРХАНЫ ШИНЭХЭН АЖЛЫГ МЭДЭЖ БУРХАНЫ МӨРИЙГ ДАГА

Одоо та нар Бурханы ардууд болохоор эрэлхийлэх учиртай ба бүх зүйл зөв зам руу орж эхэлсэн. Та нарыг Бурханы ардууд байлгана гэдэг нь Хаанчлалын эрин үед орсон гэсэн үг юм. Өнөөдөр та нар албан ёсоор хаанчлалын сургуулилтад орж эхэлсэн бөгөөд ирээдүйн амьдрал чинь өмнө байсан шигээ назгай, хайнга байж болохгүй; тийм амьдрал нь Бурханы шаардсан стандартад хүрч чадахгүй. Хэрвээ чи жаахан ч гэсэн яарсан байдлыг мэдрэхгүй байгаа бол чамд өөрийгөө сайжруулах хүсэл байхгүй, чиний эрэл хайгуул хайнга байгааг энэ нь харуулах бөгөөд чи Бурханы хүслийг биелүүлэх чадваргүй юм. Хаанчлалын сургалтад ормогцоо Бурханы ардын амьдарлаар амьдарч эхэлдэг—чи тийм сургалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна уу? Чи яарсан мэдрэмжийг мэдрэхэд бэлэн үү? Чи Бурханы сахилгажуулалт дор амьдрахад бэлэн үү? Чи Бурханы гэсгээлтэн дор амьдрахад бэлэн үү? Бурханы үг чам дээр бууж, чамайг турших үед чи хэрхэн хэрэгжүүлэх вэ? Бүх төрлийн баримтуудтай нүүр тулах үедээ чи хэрхэн хийх вэ? Өнгөрсөнд чиний анхаарал амь дээр төвлөрөөгүй; өнөөдөр чи амийн бодит байдалд орж, өөрийн амь зан чанарын өөрчлөлтийг эрж хайх ёстой. Энэ нь хаанчлалын хүмүүсийн биелүүлэх ёстой зүйл юм. Бурханы ард болох бүх хүн амийг эзэмших ёстой бөгөөд хаанчлалын сургалтыг хүлээн зөвшөөрч, өөрсдийн амь зан чанар дахь өөрчлөлтийг эрж хайх ёстой. Энэ нь хаанчлалын хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл юм.

Хаанчлалын хүмүүст тавих Бурханы шаардлага доор байна:

1. Тэд Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой, өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдийн Бурханы ажилд хэлэгдсэн бүх үгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

2. Тэд хаанчлалын сургалтад орох ёстой.

3. Тэд зүрх сэтгэлээ Бурханаар хөдөлгүүлэхээр эрж хайх ёстой. Зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрмөсөн эргэх үед чи хэвийн сүнслэг амьдарлаар амьдарч, эрх чөлөөний хүрээнд амьдрах болно, энэ нь Бурханы хайрын халамж, хамгаалалт дор амьдарна гэсэн үг юм. Бурханы халамж, хамгаалалт дор амьдрах үедээ л чи Бурханд харьяалагдах хүн болдог.

4. Тэд Бурханаар авахуулах ёстой.

5. Тэд газар дээрх Бурханы алдрын илрэл болох ёстой.

Энэ таван зүйл бол та нарт зориулсан Миний даалгавар юм. Миний үг Бурханы ардуудад хэлэгдсэн бөгөөд хэрвээ чи эдгээр даалгаврыг хүлээн зөвшөөрөх дургүй байгаа бол Би чамайг хүчлэхгүй—гэхдээ хэрвээ чи үнэхээр тэдгээрийг хүлээн зөвшөөрвөл Бурханы хүслийг биелүүлж чадна. Өнөөдөр та нар Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрч эхэлдэг ба хаанчлалын хүмүүс болж, хаанчлалын хүмүүс байхад шаардагдах стандартуудад хүрэхээр эрж хайдаг. Энэ нь оролтын эхний алхам юм. Хэрвээ чи Бурханы хүслийг бүрэн биелүүлэхийг хүсвэл энэ таван даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой ба хэрвээ тэдгээрийг биелүүлж чадвал Бурханы хүсэлд нийцэж, Бурханаар ихэд ашиглагдах нь гарцаагүй. Өнөөдрийн хамгийн чухал зүйл бол хаанчлалын сургалтад орох оролт юм. Хаанчлалын сургалтад орох оролт нь сүнслэг амьдралыг агуулдаг. Өмнө нь сүнслэг амьдралын талаар яриагүй, харин өнөөдөр хаанчлалын сургалтад орж эхлэхдээ чи албан ёсоор сүнслэг амьдралд ордог.

Сүнслэг амьдрал гэж ямар амьдрал вэ? Сүнслэг амьдрал бол зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрмөсөн эргэсэн бөгөөд Бурханы хайрыг санаж, Бурханы үгэн дотор амьдарч, зүрх сэтгэл чинь өөр юунд ч эзэмддэггүй бөгөөд Бурханы өнөөгийн хүслийг ухаарах чадвартай байж, цаашлаад Ариун Сүнсний өнөөгийн гэрлээр замчлуулан өөрийн үүргээ биелүүлэх амьдрал юм. Хүн болон Бурханы хоорондох тийм амьдрал нь сүнслэг амьдрал мөн. Хэрвээ чи өнөөгийн гэрлийг дагаж чадахгүй бол чиний Бурхантай харилцах харилцаанд зай гардаг, тэр ч байтугай таслагдсан байдаг—чамд ч бас хэвийн сүнслэг амьдрал байхгүй байх болно. Бурхантай харилцах хэвийн харилцаа нь Бурханы өнөөгийн үгийг хүлээн зөвшөөрсөн суурин дээр бий болдог. Чи хэвийн сүнслэг амьдралтай юу? Бурхантай хэвийн харилцаатай юу? Чи Ариун Сүнсний ажлыг дагадаг нэгэн мөн үү? Хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагах чадвартай бөгөөд Бурханы үгэн доторх Түүний хүслийг ухаарч, эдгээр үгэнд орж чадвал Ариун Сүнсний урсгалыг дагадаг нэгэн мөн. Хэрвээ Ариун Сүнсний урсгалыг дагаж чадахгүй бол чи үнэнийг эрж хайдаггүй хүн гэдэг нь эргэлзээгүй. Өөрсдийгөө сайжруулах хүсэлгүй хүмүүсийн дотор Ариун Сүнс ажиллах ямар ч боломжгүй бөгөөд үүний үр дүнд тийм хүмүүс хэзээ ч хүч чадлаа дайчилж чаддаггүй, үргэлж идэвхгүй байдаг. Өнөөдөр чи Ариун Сүнсний урсгалыг дагадаг уу? Ариун Сүнсний урсгалд байдаг уу? Чи идэвхгүй байдлаас гарч ирсэн үү? Бурханы үгэнд итгэдэг, Бурханы ажлыг сууриа болгож, Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагадаг бүхэн—тэд бүгд Ариун Сүнсний урсгалд байгаа. Хэрвээ чи, Бурханы үг маргаангүй үнэн, зөв гэж итгэдэг бол; Бурхан яаж ч хэлсэн хамаагүй, Бурханы үгэнд итгэдэг бол Бурханы ажилд орох оролтыг эрж хайдаг нэгэн бөгөөд ийм байдлаар чи Бурханы хүслийг биелүүлдэг.

Ариун Сүнсний урсгалд орохын тулд чи Бурхантай хэвийн харилцаатай байх ёстой бөгөөд эхлээд өөрийгөө идэвхгүй байдлаасаа ангижруулах ёстой. Зарим хүн үргэлж олонхыг дагадаг ба тэдний зүрх сэтгэл Бурханаас хэтэрхий хол хадуурсан байдаг; тийм хүмүүст өөрсдийгөө сайжруулах хүсэл байдаггүй бөгөөд эр эл хайгуулын стандарт нь хэтэрхий доогуур. Зөвхөн Бурханыг хайрлах болон Бурханаар авахуулах эрэл хайгуул л Бурханы хүсэл юм. Бурханы хайрыг хариулахын тулд зөвхөн өөрсдийн мөс чанарыг л ашигладаг хүмүүс байдаг боловч энэ нь Бурханы хүсэлд нийцэж чадахгүй; чи хэдий чинээ өндөр стандартыг эрэлхийлнэ, энэ нь Бурханы хүсэлтэй төдий чинээ зохицолтой байх болно. Хэвийн хүн болохын хувьд, Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүн болохын хувьд хаанчлалд орож Бурханы ардуудын нэг болох нь та нарын жинхэнэ ирээдүй бөгөөд дээд зэргийн үнэ цэн, ач холбогдолтой амьдрал юм; та нараас илүү ерөөгдсөн хэн ч байхгүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь Бурханд итгэдэггүй хүмүүс бүгд махан биеийн төлөө амьдардаг ба Сатаны төлөө амьдардаг, гэхдээ өнөөдөр та нар Бурханы төлөө амьдарч, Бурханы хүслийг биелүүлэхээр амьдардаг. Тийм учраас, та нарын амьдрал дээд зэргийн ач холбогдолтой гэж Би хэлдэг. Бурханаар сонгогдсон энэ бүлэг хүмүүс л дээд зэргийн ач холбогдолтой амьдралыг амьдран харуулж чадна: Дэлхий дээр өөр хэн ч та нарынх шиг тийм үнэ цэн, утга учиртай амьдралыг амьдран харуулж чадахгүй. Та нар Бурханаар сонгогдож, Бурханаар өргөгдсөн учраас, түүнчлэн та нарыг гэсэн Бурханы хайраас болж та нар жинхэнэ амьдралыг ухаарч, дээд зэргийн үнэ цэнэтэй амьдралаар хэрхэн амьдрах тухай мэдсэн. Энэ нь та нарын эрэл хайгуул сайн учраас биш, харин Бурханы нигүүлслээс болсон; та нарын сүнслэг нүдийг Бурхан нээж, та нарын зүрх сэтгэлийг Бурханы Сүнс хөдөлгөж, Түүний өмнө очих сайн зол завшааныг та нарт өгсөн билээ. Хэрвээ Бурханы Сүнс та нарыг гэгээрүүлээгүй бол та нар Бурханы хайр татам байдлыг харах чадваргүй байх байсан ба Бурханыг хайрлах нь боломжгүй байх байсан юм. Үндсэндээ Бурханы Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөсөн учраас л тэдний зүрх сэтгэл Бурхан руу эргэсэн. Заримдаа Бурханы үгийг эдэлж байх үед сүнс чинь хөдөлгөгддөг ба чи Бурханыг хайрлахгүй байж чадахгүй байгаагаа, дотор чинь асар их хүч чадал байгааг, хойш тавьж чадахгүй юу ч чамд байхгүй гэдгийг мэдэрдэг. Хэрвээ ингэж санагдаж байгаа бол чи Бурханы Сүнсээр хөдөлгөгдөж, чиний зүрх сэтгэл бүхэлдээ Бурхан руу эргэсэн бөгөөд чи Бурханд залбирч, ийнхүү хэлэх болно: “Өө Бурхан минь! Бид үнэхээр Танаар урьдчилан тогтоогдож, сонгогдсон. Таны алдар надад бахархал хайрладаг ба Таны ардуудын нэг байх нь миний хувьд алдар цуутай санагддаг. Таны хүслийг биелүүлэхийн тулд би юуг ч зарлагадаж, юуг ч өгч, өөрийн бүх амьдрал болон насан туршийн бүхий л эрч хүчээ Танд зориулна.” Чамайг ингэж залбирах үед чиний зүрх сэтгэлд Бурханд хандах эцэс төгсгөлгүй хайр болон жинхэнэ дуулгавартай байдал байх болно. Чамд ер нь иймэрхүү туршлага байсан уу? Хэрвээ хүн үргэлж Бурханы Сүнсээр хөдөлгөгддөг бол ялангуяа залбиралдаа тэд өөрсдийгөө Бурханд зориулахад бэлэн байдаг: “Өө Бурхан минь! Би Таны алдрын өдрийг харахыг хүсэж байна, Би Таны төлөө амьдрахыг хүсэж байна—Таны төлөө амьдрахаас илүү үнэ цэнтэй, илүү утга учиртай юу ч үгүй бөгөөд надад Сатан болон махан биеийн төлөө амьдрах өчүүхэн төдий ч хүсэл алга. Өнөөдөр намайг Таны төлөө амьдрах боломжтой болгосон нь Таны өргөмжлөл юм.” Ийм маягаар залбирах үедээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгөхгүй байж чадахгүй байгаагаа, Бурханыг олж авах ёстойгоо, амьд байх зуураа Бурханыг олж авч чадахгүйгээр үхэж тэвчихгүй гэдгээ мэдэрнэ. Ийм залбирал хэлсний дараа чиний дотор барагдашгүй их хүч чадал байх бөгөөд энэ нь хаанаас ирдгийг чи мэдэхгүй; зүрх сэтгэлд чинь хязгааргүй их хүч чадал байх ба Бурхан бол маш хайр татам агаад Түүнийг хайрлууштай гэсэн мэдрэмж чамд байна. Энэ үед чи Бурханаар хөдөлгөгдсөн байх болно. Ийм туршлагатай хүмүүс бүгд Бурханаар хөдөлгөгдсөн. Бурханаар дандаа хөдөлгөгддөг хүмүүсийн хувьд амь нь өөрчлөлт гардаг, тэд өөрсдийн шийдвэрээ гаргаж чаддаг бөгөөд Бурханыг бүрэн олж авахад бэлэн байдаг, тэдний зүрх сэтгэл дэх Бурханыг гэсэн хайр илүү хүчтэй, зүрх сэтгэл нь Бурхан руу бүрмөсөн эргэсэн байдаг, тэд гэр бүл, дэлхий ертөнц, ээдрээтэй асуудлууд, эсвэл өөрсдийн ирээдүйг тоодоггүй бөгөөд насан туршийн эрч хүчээ Бурханд зориулахад бэлэн байдаг. Бурханы Сүнсээр хөдөлгөгдсөн бүх хүн бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүс бөгөөд Бурханаар төгс болгуулах итгэл найдвартай хүмүүс юм.

Чи зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлсэн үү? Чиний зүрх сэтгэлийг Бурханы Сүнс хөдөлгөсөн үү? Хэрвээ чамд хэзээ ч тийм туршлага байгаагүй бол, хэрвээ чи хэзээ ч ийм маягаар залбирч байгаагүй бол чиний зүрх сэтгэлд Бурхан ямар ч зай эзэлдэггүй гэдгийг энэ нь харуулдаг. Бурханы Сүнсээр замчлуулдаг, Бурханы Сүнсээр хөдөлгөгдсөн бүх хүн дээр Бурхан ажилладаг ба Бурханы үг болон Бурханы хайр тэдний дотор үндэслэсэн гэдгийг энэ нь харуулдаг. Зарим хүн ингэж хэлдэг: “Би залбиралдаа чам шиг үнэн сэтгэлээсээ байдаггүй, бас би Бурханаар тийм ч их хөдөлгөгддөггүй; заримдаа—бясалгаж, залбирах үедээ би Бурхан бол хайр татам гэдгийг мэдэрдэг ба миний зүрх сэтгэлийг Бурхан хөдөлгөдөг.” Хүний зүрх сэтгэлээс илүү чухал юу ч байдаггүй. Чиний зүрх сэтгэл Бурхан руу эргэх үед бүхий л оршихуй чинь Бурхан руу эргэсэн байх ба тэр үед чиний зүрх сэтгэл Бурханы Сүнсээр хөдөлгөгдсөн байх болно. Та нарын дундаас ихэнхэд нь тийм туршлага байгаа—зүгээр л туршлагын чинь гүн гүнзгий байдал нь адилхан биш. Зарим хүн: “Би залбирлын олон үг хэлээүй, зүгээр л бусдын харилцан яриаг сонсоод миний дотор хүч чадал нэмэгддэг” гэж хэлдэг. Энэ нь дотроо Бурханаар хөдөлгөгдсөн гэдгийг чинь харуулж байна. Дотроо Бурханаар хөдөлгөгдсөн хүмүүс бусдын харилцан яриаг сонсох үедээ зоригждог; хэрвээ зоригжуулсан үгийг сонсох үедээ хүний зүрх сэтгэл огт хөдлөхгүй хэвээр байвал Ариун Сүнсний ажил тэдний дотор байхгүй гэдгийг энэ нь баталдаг. Тэдний дотор хүсэл эрмэлзэл байдаггүй ба энэ нь тэдэнд ямар ч шийдвэр байхгүй гэдгийг баталдаг, тиймээс тэдэнд Ариун Сүнсний ажил үгүй юм. Хэрвээ хүн Бурханаар хөдөлгөгдсөн бол Бурханы үгийг сонсох үедээ хариу үйлдэлтэй байх болно; хэрвээ Бурханаар хөдөлгөгдөөгүй бол тэрээр Бурханы үгтэй холбогдоогүй, тэдгээр нь түүнтэй ямар ч хамаагүй бөгөөд тэр гэгээрүүлэгдэж чадахгүй. Бурханы үгийг сонссон агаад ямар ч хариу үйлдэлгүй хүмүүс нь Бурханаар хөдөлгөгдөөгүй хүмүүс юм—тэд бол Ариун Сүнсний ажилгүй хүмүүс мөн. Шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүн хөдөлгөгдсөн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажилтай байдаг.

Өөрийгөө үнэлээрэй:

1. Чи Ариун Сүнсний өнөөгийн ажлын дунд байна уу?

2. Чиний зүрх сэтгэл Бурхан руу эргэсэн үү? Чи Бурханаар хөдөлгөгдсөн үү?

3. Бурханы үг чиний дотор үндэслэсэн үү?

4. Чиний хэрэгжүүлэлт Бурханы шаардлагуудын суурин дээр бий болсон уу?

5. Чи Ариун Сүнсний өнөөгийн гэрлийн удирдамж дор амьдардаг уу?

6. Чиний зүрх сэтгэл хуучин үзэлд захирагддаг уу, эсвэл Бурханы өнөөгийн үгэнд захирагддаг уу?

Эдгээр үгийг сонсоод та нарын доторх хариу үйлдэл юу вэ? Энэ бүх жилүүдэд итгэчихээд чи Бурханы үгийг өөрийн амь болгосон уу? Урьдын завхарсан зан чанарт чинь өөрчлөлт гарсан уу? Чи Бурханы өнөөгийн үгийн дагуу амьтай байх нь юу гэсэн үг болохыг болон амьгүй байх нь юу гэсэн үг болохыг мэдэх үү? Энэ нь та нарт тодорхой байна уу? Бурханыг дагах хамгийн чухал зүйл бол бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахыг эрэлхийлж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй байна. Бурханы хүсдэг зүйл нь Түүний алхааг дагадаг хүмүүс билээ. Чиний өмнө ойлгосон зүйл хэчнээн гайхалтай, зөв байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүхэн нь ерөөгдсөн. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан боловч өнөөдрийг хүртэл дагаж чадахгүй; энэ нь эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, Бурханы хөлийн мөрийг дагах чадвартай, Бурхан тэднийг хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгдсөн хүмүүс юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаагүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд тэд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй ба Бурхан тэднийг сайшаахгүй. Өнөөдөр, Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй. Ариун Сүнсний өнөөгийн үгээс салсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл бөгөөд Бурханы хүсэлд нийцэлтэй байж чаддаггүй. Хэрвээ хүмүүс шашны үзэл дунд амьдардаг бол Бурханы хүсэлд нийцэх юу ч хийж чаддаггүй бөгөөд Бурханд хэдий үйлчиллээ ч гэсэн төсөөлөл, үзлийнхээ дунд үйлчлэн, Бурханы хүслийн дагуу үйлчлэх ямар ч чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй ба Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж болохгүй. Бурхан Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух үйлчлэлийг хүсдэг; харин үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол үзлийн дунд амьдардаг. Ийм хүмүүсийн үйлчлэл саад болж, төвөг уддаг бөгөөд ийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг. Тиймээс Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй; Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханыг гарцаагүй эсэргүүцдэг ба Бурхантай таарамжтай байж чаддаггүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы хамгийн шинэ айлдварын дагуу орох гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагаж, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханд сайшаагдаж, Бурханыг харж чаддаг төдийгүй Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, мөн хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс нь бүгд Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй, харин үүнээс урвадаг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцдэг нь Бурхан шинэ ажил хийснээс болдог, мөн Бурханы дүр, өөрсдийнх нь үзэлд байдаг Бурханы дүрээс өөр байгаагаас болдог—иймээс тэд Бурханыг илт эсэргүүцэж, шүүн, улмаар Бурхан тэднийг жигшин голоход хүрдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаарх мэдлэгийг эзэмших нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажилд санаатайгаар дуулгавартай байж, Бурханы ажлыг эрж хайвал тэд Бурханыг харах боломжтой байх ба Ариун Сүнсний хамгийн шинэ удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг зориуд эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрлийг эсвэл Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй; тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу эсвэл үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, энэ нь мөн тэдний эрэл хайгуулаас хамаардаг ба тэдний санаа зорилгоос хамаардаг.

Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгдсөн юм. Тэд өмнө нь ямар байсан нь, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгдсөн бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй хүмүүс таягдан хаягддаг. Бурхан шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чадах хүмүүсийг хүсдэг бөгөөд Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн зөвшөөрч, мэдэж чадах хүмүүсийг Тэр хүсдэг. Та нар ариун онгон байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ариун онгон хүн нь Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, Бурханы өнөөдрийн ажлыг дуулгавартай дагаж чаддаг. Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн зөвшөөрсөн энэ бүлэг хүмүүс аль эртнээс Бурханаар урьдчилан тогтоогдсон бөгөөд хүмүүсээс хамгийн ерөөлтэй нь билээ. Та нар Бурханы дуу хоолойг шууд сонсож, Бурханы илрэлтийг хардаг, иймээс тэнгэр газар даяар, эрин үеүдийн туршид хэн ч энэ бүлэг хүмүүс та нараас илүү ерөөгдөөгүй юм. Энэ бүхэн нь Бурханы ажлын улмаас, Бурханы урьдчилан тогтоолт, сонголтын улмаас, мөн Бурханы нигүүлслээс болж байгаа; хэрвээ Бурхан ярьж, Өөрийн үгийг айлдаагүй бол та нарын нөхцөл байдал өнөөдрийнх шиг байж чадах уу? Тиймээс Бурханд бүх алдар, магтаал нь байх болтугай, учир нь энэ бүхэн Бурхан та нарыг өргөсөн учраас болсон билээ. Чи эдгээр зүйлийг бодох үед идэвхгүй хэвээр байж чадах уу? Чиний хүч чадал өсөх чадваргүй хэвээр байх уу?

Өнөөдөр Чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, цохилт болон цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх чадвартай, цаашлаад Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөх чадвартай чинь цаг хугацааны эхэнд Бурханаар урьдчилан тогтоогдсон, тиймээс чи гэсгээгдэх үедээ хэтэрхий их гутрах ёсгүй. Та нарт хийгдсэн ажлыг болон та нарын дотор хайрлагдсан ерөөлийг хэн ч булаан авч чадахгүй бөгөөд та нарт өгөгдсөн бүхнийг хэн ч булаан авч чадахгүй. Шашны хүмүүсийг та нартай харьцуулахын аргагүй. Та нар Библийн мэдлэгийг тийм ч их эзэмшээгүй, шашны онолуудаар зэвсэглээгүй боловч Бурхан та нарын дотор ажилласан учраас та нар эрин үеүдийн туршид байсан хэнээс ч илүү ихийг олж авсан—иймээс энэ нь та нарын хамгийн агуу ерөөл билээ. Үүний улмаас та нар Бурханд өөрийгөө бүр ч илүү их зориулж, бүр ч илүү их үнэнч байх ёстой. Бурхан чамайг өргөсөн учраас чи өөрийн хичээл чармайлтаа нэмэх ёстой бөгөөд Бурханы даалгаврыг хүлээн авахад биеийн хэмжээгээ бэлдэх ёстой. Чи Бурханы өгсөн байр сууринд бат зогсож, Бурханы ардуудын нэг болохыг зорьж, хаанчлалын сургалтыг хүлээн зөвшөөрч, Бурханаар авахуулж, эцэстээ Бурханы алдар суут гэрчлэл болох ёстой. Эдгээр шийдвэрийн хэчнээн нь чамд байдаг вэ? Хэрвээ чамд тийм шийдвэр байгаа бол эцсийн эцэст чи гарцаагүй Бурханаар авахуулж, Бурханы алдар суут гэрчлэл болох болно. Хамгийн чухал даалгавар бол Бурханаар авахуулж, Бурханы алдар суут гэрчлэл болох явдал гэдгийг чи ойлгох ёстой. Энэ бол Бурханы хүсэл юм.

Ариун Сүнсний өнөөгийн үг нь Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн бөгөөд энэ хугацаан дахь хүнийг гэгээрүүлэх Ариун Сүнсний байнгын гэгээрэл нь Ариун Сүнсний ажлын чиг хандлага юм. Тэгвэл өнөөдөр Ариун Сүнсний ажлын чиг хандлага юу вэ? Энэ нь Бурханы ардуудыг Түүний өнөөгийн ажил руу, хэвийн сүнслэг амьдрал руу удирдах явдал юм. Хэвийн сүнслэг амьдралд орох оролтод хэд хэдэн алхам байдаг:

1. Эхлээд чи өөрийн зүрх сэтгэлийг Бурханы үгэнд төвлөрөх ёстой. Чи өнгөрсөн үеийн Бурханы үгийг эрж хайх ёсгүй бөгөөд тэднийг судалж, эсвэл өнөөдрийн үгтэй харьцуулах ёсгүй. Үүний оронд өөрийнхөө зүрх сэтгэлийг Бурханы өнөөгийн үгэнд бүрмөсөн төвлөрөх ёстой. Хэрвээ өнгөрсөн үеийн Бурханы үгийг, сүнслэг номуудыг, эсвэл бусад номлолын тэмдэглэлүүдийг уншихыг хүсдэг бөгөөд Ариун Сүнсний өнөөгийн үгийг дагадаггүй хүмүүс байвал тэд хамгийн тэнэг хүмүүс юм; Бурхан тийм хүмүүсийг жигшдэг. Хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа бол зүрх сэтгэлээ Бурханы өнөөгийн айлдваруудад бүрмөсөн төвлөрүүл. Энэ бол чиний биелүүлэх ёстой эхний зүйл юм.

2. Чи Бурханы өнөөгийн хэлсэн үгийн суурин дээр залбирч, Бурханы үгэнд орж, Бурхантай ярилцах ёстой ба ямар стандартыг биелүүлэхээр зорих гэж байгаагаа тодорхойлон Бурханы өмнө шийдвэрээ гаргах ёстой.

3. Чи Ариун Сүнсний өнөөгийн ажлын суурин дээр үнэнд гүн гүнзгий орохыг зорих ёстой. Өнгөрсөн үеийн хуучирсан хэллэг болон онолуудтай бүү зууралд.

4. Чи Ариун Сүнсээр хөдөлгөгдөхийг эрж хайж, Бурханы үгэнд орох ёстой.

5. Чи Ариун Сүнсний өнөөгийн алхдаг замд орохыг зорих ёстой.

Чи Ариун Сүнсний хөдөлгөхийг хэрхэн эрж хайх вэ? Шийдвэрлэх чухал зүйл юу вэ гэвэл Бурханы өнөөгийн үгэн дотор амьдарч, Бурханы шаардлагын суурин дээр залбирах явдал юм. Ийм байдлаар залбирснаар Ариун Сүнс гарцаагүй чиний сэтгэлийг хөдөлгөх болно. Хэрвээ чи Бурханы өнөөгийн хэлсэн үгийн суурин дээр үндэслэн эрж хайдаггүй бол энэ нь үр дүнгүй. Чи залбирч, ийнхүү хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Би Таныг эсэргүүцдэг ба Танд маш их өртэй; би дуулгаваргүй агаад хэзээ ч Таныг хангалуун байлгах чадваргүй. Өө Бурхан минь, Та намайг авраасай гэж би хүсэж байна, би эцсээ хүртэл Танд үйлчлэлээ өгөхийг хүсэж байна, би Таны төлөө үхэхийг хүсэж байна. Та намайг шүүж, намайг гэсгээсэн ч надад ямар ч гомдол байхгүй; би Таныг эсэргүүцдэг ба би үхэх ёстой, ингэснээр бүх хүн миний үхлээс Таны зөвт зан чанарыг харж болох юм.” Чи ийм байдлаар зүрх сэтгэлийнхээ гүнээс залбирах үед Бурхан чамайг сонсож, чамайг замчлах болно; хэрвээ чи Ариун Сүнсний өнөөгийн үгийн суурин дээр залбирдаггүй бол Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх боломжгүй. Хэрвээ чи Бурханы хүслийн дагуу, Бурханы өнөөдөр хийхийг хүсэж байгаа зүйлийн дагуу залбирвал ингэж хэлнэ[a]: “Өө Бурхан минь! Би Таны даалгаврыг хүлээн зөвшөөрч, Таны даалгаварт үнэнч байхыг хүсэж байгаа ба бүхий л амьдралаа Таны алдрын төлөө зориулахад бэлэн байна, ингэснээр миний хийсэн бүхэн Бурханы ардуудын стандартад хүрч чадах юм. Миний зүрх сэтгэлийг Та хөдөлгөх болтугай. Таны Сүнс үргэлжид намайг гэгээрүүлж, миний хийдэг бүхнээр Сатанд ичгүүр авчирч, эцэст нь би Танаар авахуулахыг хүсэж байна.” Хэрвээ чи Бурханы хүсэл дээр төвлөрөн ийм байдлаар залбирах юм бол Ариун Сүнс гарцаагүй чиний дотор ажиллах болно. Чиний залбирлын үг хэчнээн олон байх нь хамаагүй—гол чухал зүйл бол чи Бурханы хүслийг ухаарсан уу, үгүй юу гэдэг явдал юм. Та нарт бүгдэд нь магадгүй дараах туршлага байгаа: Заримдаа цуглаанд залбирч байх зуур Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн оргилдоо хүрч, хүн бүхний хүч чадлыг дайчилдаг. Зарим хүн залбирах зуураа гашуунаар уйлан, нулимс асгаруулж, Бурханы өмнө гэмших сэтгэлд эзэмдүүлдэг ба зарим хүн шийдвэрээ харуулж, тангараг өргөдөг. Тэр нь Ариун Сүнсний ажлын хүрэх үр дүн юм. Өнөөдөр бүх хүн өөрсдийн зүрх сэтгэлийг Бурханы үгэнд төвлөрүүлэх нь хамгийн чухал юм. Өмнө нь хэлэгдсэн үгэн дээр бүү төвлөр; хэрвээ чи өмнө нь болоод өнгөрсөн зүйлтэй зууралдсаар байвал Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Энэ нь хэчнээн чухал болохыг чи харав уу?

Та нар Ариун Сүнсний өнөөгийн алхаж байгаа замыг мэдэх үү? Дээр дурдсан хэдэн зүйл бол өнөөдөр мөн ирээдүйд Ариун Сүнсний гүйцэтгэх зүйл юм; тэдгээр нь Ариун Сүнсний сонгосон зам бөгөөд хүний зорих учиртай оролт юм. Өөрийн амийн оролтдоо хамгийн наад зах нь чи зүрх сэтгэлээ Бурханы үгэнд төвлөрүүлж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх чадвартай байх ёстой; чиний зүрх сэтгэл Бурханыг хүсэн эрмэлзэх ёстой ба чи үнэний гүн гүнзгий оролтыг болон Бурханы шаардсан зорилтуудыг эрэлхийлэх ёстой. Чамд энэ хүч чадал байх үед, Бурханаар хөдөлгөгдсөн ба зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэж эхэлсэн гэдгийг энэ нь харуулдаг.

Амийн оролтын эхний алхам нь өөрийн зүрх сэтгэлийг Бурханы үгэнд бүрэн төвлөрүүлэх бөгөөд хоёр дахь алхам нь Ариун Сүнсээр хөдөлгөгдөхөө хүлээн зөвшөөрөх юм. Ариун Сүнсээр хөдөлгөгдөхөө хүлээн зөвшөөрснөөр хүрэх үр дүн юу вэ? Илүү гүн гүнзгий үнэнийг хүсэн эрмэлзэж, эрж хайж, судалж шинжлэх чадвартай байх болон эерэг байдлаар Бурхантай хамтран ажиллах чадвартай байх явдал юм. Өнөөдөр чи Бурхантай хамтран ажилладаг, өөрөөр хэлбэл, чи эрж хайхдаа, залбирахдаа, Бурханы үгийг нөхөрлөхдөө зорилготой байдаг ба чи Бурханы шаардлагын дагуу өөрийн үүргийг биелүүлдэг—зөвхөн энэ нь л Бурхантай хамтран ажиллах явдал юм. Хэрвээ чи зөвхөн Бурханаар үйлдүүлэх тухай л ярьдаг боловч өөрөө юу ч хийдэггүй, залбирдаггүй, бас эрж хайдаггүй бол үүнийг яаж хамтын ажиллагаа гэж нэрлэж болох юм бэ? Хэрвээ хүний хамтын ажиллагаа байхгүй бол, зорилготой оролтын сургалт байхгүй бол үүнийг хамтын ажиллагаа гэж хэлэхгүй. Зарим хүн: “Бүх зүйл Бурханы урьдчилан тогтоолтоос хамаардаг, энэ бүгдийг Бурхан Өөрөө хийдэг; хэрвээ Бурхан үүнийг хийгээгүй бол хүн яаж чадах юм бэ?” гэдэг. Бурханы ажил бол хэвийн, өчүүхэн төдий ч ер бусын зүйл байхгүй бөгөөд зөвхөн идэвхтэй эрж хайснаар чинь л дамжуулан Ариун Сүнс ажилладаг, учир нь Бурхан хүнийг хүчилдэггүй—чи Бурханд ажиллах боломж өгөх ёстой ба хэрвээ чи эрж хайдаггүй эсвэл ордоггүй бол, хэрвээ чамд өчүүхэн төдий ч хүсэн тэмүүлэх зүрх сэтгэл байхгүй бол Бурханд ямар ч ажиллах боломж байхгүй. Бурханаар хөдөлгөгдөхийг ямар замаар эрж хайх вэ? Залбирлаар дамжуулан Бурханд ойртон очсоноор. Гэхдээ хамгийн чухал нь, энэ нь Бурханы хэлсэн үгийн суурин дээр байх ёстой гэдгийг сана. Бурханаар байнга хөдөлгөгдөх үедээ чи махан биед боолчлогддоггүй: Нөхөр, эхнэр, хүүхдүүд, мөнгө—тэдгээр нь бүгд чамайг туших чадваргүй бөгөөд чи зөвхөн үнэнийг эрэлхийлж Бурханы өмнө амьдрахыг л хүснэ. Энэ үед чи эрх чөлөөний хүрээнд амьдардаг хүн байх болно.

Тайлбар:

а. Эх бичвэрт “ингэж хэлнэ” гэсэн үг байдаггүй.

Өмнөх:БУРХАНЫ ӨНӨӨДРИЙН АЖЛЫГ МЭДЭЖ БАЙГАА ХҮМҮҮС Л БУРХАНД ҮЙЛЧИЛЖ ЧАДНА

Дараах:ХУУЛИЙН ЭРИН ҮЕ ДЭХ АЖИЛ

Танд таалагдаж магадгүй

  • ГУРВАЛ ОРШИН БАЙДАГ УУ?

    Есүс махбод болсон тухай үнэн ил болсны дараа хүн үүнд итгэсэн: Тэнгэрт Эцэг байгаад зогсохгүй, мөн түүнчлэн Хүү, тэр ч бүү хэл Сүнс байдаг. Өөрөөр хэ…

  • ХУУЛИЙН ЭРИН ҮЕ ДЭХ АЖИЛ

    Еховагийн израильчууд дээр хийсэн ажил нь Бурханы газар дээрх эх газрыг буюу Түүний байсан ариун газрыг хүмүүсийн дунд байгуулсан. Тэр Өөрийн ажлыг Из…

  • ЧИ ХҮРЭХ ГАЗРЫНХАА ТӨЛӨӨ ХАНГАЛТТАЙ САЙН ҮЙЛ БЭЛДЭХ УЧИРТАЙ

    Би та нарын дунд ихээхэн ажил хийсэн ба мэдээж бас өдий төдий айлдвар айлдсан. Гэсэн ч Миний үг болон Миний ажил эцсийн өдрүүд дэх ажлын маань зорилг…

  • ДУУДАГДСАН НЬ ОЛОН Ч СОНГОГДСОН НЬ ЦӨӨХӨН

    Би Өөрийн дагалдагч болгохоор олон хүнийг газар дээр хайсан. Тэрхүү дагалдагчдын дунд тахилчид, удирдагчид, хөвгүүд, ардууд болон үйлчлэл үзүүлэгчид …