Шүүлт намайг ариусгадаг

1

Урьд нь би Эзэнд итгэгчийн хувиар нигүүлсэл, ерөөл ямагт гуйдаг байсан ч

Эзэний үгийг хэрэгжүүлж, хүслийг нь хайхрахад хэзээ ч анхаарал хандуулаагүй.

Христийн суудлын өмнө шүүлт туулаад би эрүүл ухаанаа олж авсан.

Нигүүлсэл, ерөөл хүртэх гэсэндээ л Эзэнд итгэдэг миний санаа зорилго тун жигшүүртэй байсан.

Гаднаа би ажиллаж, аливааг орхиж, Эзэний төлөө зовж, өөрийгөө зарлагадсан ч

Эзэнийг ирэх үед тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж, шагнал хүртэхийн төлөө л ингэсэн.

Эзэнд хайртай гэж хэлж, Түүнд үнэнчээр үйлчилсэн ч үүнийхээ хариуг дандаа нэхдэг байсан.

Зан авир минь сайн байсан ч сатанлаг зан чанар минь өөрчлөгдөлгүй үлдсэн.

Бурханы үгийн бүхий л шүүлт, илчлэл зүрх сэтгэлийг минь нэвт сүлбэсэн.

Үнэхээр гүн завхарснаа би тэр үед л тодорхой харж чадсан.

Ингэтлээ завхарсан, дуулгаваргүй би тэнгэрийн хаанчлалд орж, шагнал хүртэхэд яахан тэнцэх билээ?

Би гэмшин, Бурханы өмнө унаж, шүүлтийг нь хүртэхэд бэлэн байна.

2

Бурханы үгийн шүүлтийг туулаад би Бурханы хүслийг ойлгож авлаа.

Бурханы шүүлт, гэсгээлт, харьцалт, засалт бүгд Бурханы хайраас л үүдсэн байдаг.

Шалгалт, цэвэршүүлэлт туулахад сул дорой болж, зовдог ч гэлээ

намайг ариусгаж, аврахын төлөө л Бурхан бүхнийг хийдгийг би хардаг.

Шүүлт, шалгалт туулснаар завхарсан зан чанар минь ариусаж байна.

Ов мэхнээс аажмаар ангижран, үнэнч хүний төрхийг би амьдран харуулдаг.

Бурханы халдашгүй зөвт, ариун байдлыг би туулсан.

Одоо би Бурханыг хүндлэн, муугаас зайлж, тайван амгалан байдаг.

Бурханы шүүлт, гэсгээлт л намайг цэвэрлэж, өөрчилдөг.

Бурханд талархал, магтаалаа өргөхгүй байж би яахан чадах билээ?

Өнөөдөр Бурханыг хайрлаж, гэрчилж чаддаг минь Бурханы өргөмжлөл.

Бурханыг би мөнхөд хайрлаж, шүтэн мөргөмөөр байна.

Өмнөх: Бурханы хайр намайг амьдралд буцаан авчирсан

Дараах: Бурханы гэсгээлт, шүүлтээс би маш ихийг олж авдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Миний зүрх сэтгэлийн эрмэлзэл

1 Хүний амьдралын урт замнал салхи, бороо, олон өөрчлөлтөөр дүүрэн. Хүнд хэцүү, эл хуль жилүүд сунжирдаг. Бараан үүлс харанхуй ангал...

Бурханы өмнө байнга ир

Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч,...

Бурханы сайн мэдээг хүлээнэ

Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна. Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална. Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ. Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх