Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

III. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажилтай холбоотой үнэн

2. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь Илчлэлийн номонд зөгнөсөн агуу цагаан сэнтийн шүүлт юм

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17).

“Агуу цагаан сэнтий болон дээр нь заларсан Нэгнийг би харлаа, Түүний дүр төрхөөс тэнгэр, газар зугтсан ба тэдний хувьд байх газар олдсонгүй. Их, бага үхсэн хүмүүс Бурханы өмнө зогсож байгааг би харлаа; номнууд дэлгээстэй байв: өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном байлаа: үхэгсэд өөрсдийнхөө үйлсийн дагуу уг номонд бичигдсэн зүйлсээр шүүгдэв. Дотроо байсан үхэгсдийг тэнгис гаргаж хаяв; Үхэл болоод там өөрсдийнх нь дотор байсан үхэгсдийг гаргаж өглөө: хүн бүр үйлдлийнхээ дагуу шүүгдэв. Үхэл болон там галт нууранд хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл. Амийн номонд бичигдээгүй хэн боловч галт нууранд хаягдсан байна” (Илчлэл 20:11-15).

Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь

Холбогдолтой Бурханы үг:

Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ хэмээн урьд нь хэлсэн, энэ үгэн дэх “шүүлт” гэдэг нь эцсийн өдрүүдэд сэнтийнх нь өмнө очдог хүмүүс дээр Бурханы өнөөдөр хийдэг шүүлтийг хэлдэг. Эцсийн өдөр ирсэн үед Бурхан тэнгэрт том ширээ засаж, дээр нь цагаан бүтээлэг дэвсээд, дараа нь бүх хүнийг газарт өвдөг сөгдүүлж, Өөрөө агуу сэнтийд суунгаа хүн бүрийн нүглийг илчилж, үүгээрээ тэднийг тэнгэрт гаргах уу, гал болон хүхэрт нуурт унагах уу гэдгийг тогтоодог гэсэн ер бусын төсөөлөлд итгэдэг хүмүүс байж магад. Хүний төсөөлөл ямар ч байлаа гэсэн, Бурханы ажлын мөн чанарыг өөрчилж чадахгүй. Хүний төсөөлөл гэдэг хүний харсан, сонссон зүйлийг нийлүүлж, нэгтгэсэн, хүний тархинаас гардаг, санаа бодлынх нь бүтээл төдий юм. Иймд Би, хүний төсөөлөл хэчнээн гайхамшигтай байлаа ч, зураг төдийгөөс хэтрэхгүй ба Бурханы ажлын төлөвлөгөөг орлож чадахгүй гэж хэлдэг. Эцсийн эцэст, хүн Сатанаар завхруулсан, иймээс хүн яаж Бурханы бодлыг ойлгож чадах юм бэ? Хүн Бурханы шүүлтийн ажлыг маш гайхамшигтай байна гэж боддог. Бурхан Өөрөө шүүлтийн ажлыг хийж байгаа учраас хамгаас өргөн цар хүрээтэй, эгэл хүмүүст ойлгомжгүй байх ёстой, энэ нь тэнгэрт цуурайтаж, газрыг доргиох ёстой гэдэгт итгэдэг; эс бөгөөс энэ яаж Бурханы хийсэн шүүлтийн ажил байж чадах юм бэ? Энэ нь шүүлтийн ажил болохоор Бурхан ажиллахдаа маш сүрлэг, сүр жавхлантай байх ёстой ба шүүгдэж байгаа хүмүүс нь цурхиран уйлж, өвдөг дээрээ сөхрөн өршөөл хүсэж байх ёстой гэдэгт тэр итгэдэг. Ийм дүр зураг асар гайхамшигтай, гүнээ сэтгэл хөдлөм байх биз… Хүн бүр Бурханы шүүлтийн ажлыг ер бусын гайхалтай гэж төсөөлдөг. Гэвч Бурхан хүмүүсийн дунд шүүлтийн ажлаа аль хэдийн эхэлсэн бөгөөд энэ бүх хугацаанд чи амар амгалан унтсаар ирсэн гэдгээ мэддэг үү? Чамайг Бурханы шүүлтийн ажил албан ёсоор эхэлж байна гэж бодох үед Бурхан газар тэнгэрийг шинээр бүтээх цаг аль хэдийн болсон байдгийг мэддэг үү? Магадгүй тэр үед чи амьдралын утга учрыг дөнгөж ойлгосон байх боловч Бурханы өршөөлгүй шийтгэлийн ажил бөх унтсаар л буй чамайг там руу аваачих болно. Тэр үед л чи Бурханы шүүлтийн ажил аль хэдийн дууссаныг гэнэт ухаарах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйл хэрэгт нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Бурхан нам гүм байж, бидэнд хэзээ ч үзэгдээгүй атлаа Түүний ажил хэзээ ч зогсоогүй юм. Тэрээр бүхий л газар дэлхийг шинжин, бүх зүйлийг захирч, хүний бүх үг, үйл хэргийг хардаг. Төлөвлөгөөнийхөө дагуу, алхамтайгаар, нам гүм, эрс нөлөөгүйгээр удирдлагаа явуулдаг атлаа хөлийн мөр нь нэг нэгээр хүн төрөлхтөнд улам бүр ойртон урагшилж, орчлон дахь шүүлтийн суудал нь аянгын хурдаар байршиж, дараа нь Түүний сэнтий бидний дунд даруй бууж ирдэг. Энэ нь ямар гээч сүр жавхлант үзэгдэл билээ, ямар сүрлэг, гэгээн дүр зураг билээ! Сүнс бидний дунд тагтаа шиг, бас архирч буй арслан шиг ирдэг. Тэр бол мэргэн ухаан, зөвт байдал, сүр жавхлан бөгөөд эрх мэдлээ эзэмшин, хайр, өршөөлөөр дүүрч, бидний дунд сэмхэн ирдэг. Түүний ирснийг хэн ч мэддэггүй, Түүнийг ирэхэд хэн ч угтдаггүй, мөн Түүний хийх гэж буй бүхнийг хэн ч мэддэггүй. Хүний амьдрал урьдынхаараа үргэлжилж, зүрх сэтгэл нь ч мөн ялгаагүй бөгөөд өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрнө. Бурхан бусад хүний л адил хүн, дагагчдын хамгийн шалихгүй нэгэн, эгэл итгэгч байдлаар бидний дунд амьдардаг. Тэрээр өөрийн гэсэн эрэл хайгуул, зорилготой төдийгүй эгэл хүнд байдаггүй бурханлаг чанартай. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд Түүний мөн чанар, хүний мөн чанар хоёрын ялгааг хэн ч ухаараагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас

Бурхан хэзээ нэг цагт газар дэлхий дээр ирж, хүмүүст үзэгдэж магад бөгөөд дараа нь бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж, нэгийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь туршина гэж зарим хүн итгэдэг. Ингэж боддог хүмүүс бие махбодтой болох ажлын энэ үе шатыг мэддэггүй. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй ба нэг нэгээр нь туршдаггүй; ийнхүү хийхийг шүүлтийн ажил гэж нэрлэгддэггүй. Бүх хүн төрөлхтний ялзрал адил биш гэж үү? Хүний мөн чанар бүхэлдээ ижил биш гэж үү? Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний ялзарсан мөн чанар, Сатаны ялзруулсан хүний мөн чанар, хүний бүх нүгэл билээ. Хүний ялихгүй агаад аар саар алдааг Бурхан шүүдэггүй. Шүүлтийн ажил нь бэлгэдлийн чанартай бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүлэг хүмүүсийг шүүхээр дамжуулан бүх хүн төрөлхтний шүүлтийг төлөөлөдөг ажил юм. Mахбод хийх ажил нь бүлэг хүмүүс дээр биечлэн гүйцэтгэх ажлаар дамжуулан Бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлдөг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн, эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний шударга бус байдал буюу Тухайлбал, Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцлийг, Бурханыг хүндэлдэггүй байдлыг, эсвэл Бурханы ажилд саад болох явдал зэргийг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болоод үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн төсөөлж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж байгаа ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан бол эцсийн өдрүүдэд бүх хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан мөн. Энэ махбод болон Түүний ажил, үг, бүхий л зан чанар нь Тэр бүхэлдээ билээ. Хэдийгээр Түүний ажлын цар хүрээ хязгаарлагдмал, бүх орчлон ертөнцийг шууд хамардаггүй ч гэсэн шүүлтийн ажлын мөн чанар нь бүх хүн төрөлхтнийг шууд шүүх шүүлт байдаг; энэ нь зөвхөн Хятадад, эсвэл цөөн тооны хүмүүст зориулагдсан шүүлтийн ажил биш. Махбод дахь Бурханы ажлын үеэр, энэ ажлын цар хүрээ хэдий бүх орчлон ертөнцийг хамардаггүй ч гэсэн бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг бөгөөд Өөрийн махбодын ажлын цар хүрээнд ажлаа дуусгасныхаа дараа Тэр, Есүсийг амилж, дээш өргөгдсөний дараагаар сайн мэдээ нь бүх орчлон ертөнц даяар тархсантай адилаар энэ ажлыг бүх орчлон ертөнцөд нэн даруй түгээх болно. Сүнсний ажил, эсвэл махбодын ажлын аль нь ч бай энэ ажил хязгаарлагдмал цар хүрээнд хийгддэг боловч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд Бурхан, Өөрийн бие махбодын ялгамж чанарыг ашиглан ажлаа хийхээр илрэн гардаг ба махбод дахь Бурхан бол агуу цагаан сэнтийн өмнө хүнийг шүүдэг Бурхан юм. Сүнс юм уу махбод байх нь хамаагүй шүүлтийн ажлыг хийгч нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан билээ. Энэ нь Түүний ажилд үндэслэн тодорхойлогддог ба Түүний гадаад төрх байдал болоод өөр хэд хэдэн хүчин зүйлийн дагуу тодорхойлогддоггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Өнөөгийн байлдан дагуулах ажил нь хүний төгсгөл ямар байхыг ил тод болгохоор зорьсон ажил юм. Өнөөдрийн шүүлт, гэсгээлт нь эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм гэж Би яагаад хэлдэг вэ? Чи үүнийг харахгүй байна уу? Яагаад байлдан дагуулах ажил нь сүүлчийн үе шат вэ? Энэ нь төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг нарийвчлан харуулахын төлөө биш гэж үү? Энэ нь гэсгээлт, шүүлтийн байлдан дагуулах ажлын явцад, өөрсдийн жинхэнэ төрхөө харуулж, тэгээд дараа нь төрөл төрлөөрөө ангилагдах боломжийг хүн бүхэнд олгохын төлөө биш гэж үү? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа гэж хэлэхийн оронд энэ нь төрөл бүрийн хүний төгсгөлийг харуулж байгаа гэж хэлсэн нь дээр байж магад. Өөрөөр хэлбэл, энэ нь тэдний нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг харуулж, тэгснээрээ тэд муу юу эсвэл зөв шударга уу гэдгийг шийдэх явдал юм. Байлдан дагуулах ажлын дараа сайныг шагнах, мууг шийтгэх ажил явагддаг: Бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүс бүхий л орчлон ертөнцөд ажлыг түгээх дараагийн алхамд орох болно; байлдан дагуулагдаагүй хүмүүс нь харанхуйд орж, гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрөл төрлөөрөө ангилагдах ба мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж дахин хэзээ ч нарны гэрлийг харахгүй, сайн бүлэгт ангилагдсан зөв шударга хүмүүс гэрлийг хүлээн авч үүрд мөнхөд гэрэлд амьдарна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс нь хоёр дахь бие махбод болсон Бурхан буюу Төгс Хүчитийн нэрэн дор орох болно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах ба илүү их, өндөр үнэнийг олж авч, жинхэнэ хүний амьдралыг хүлээн авах болно. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч хараагүй үзэгдлийг харах болно: “Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж харахд долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн Хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатсан юм шиг өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12-16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын тийм илэрхийлэл нь мөн энэ удаад махбод болох үеийн Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт ба шүүлтийн ширүүн урсгалд хүний Хүү үг хэлснээрээ дамжуулан Өөрийн төрөлх зан чанарыг илэрхийлж, Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрдөг бүх хүнд хүний Хүүгийн жинхэнэ царайг харах боломж олгож байна. Энэ царай нь Иоханы харсан хүний Хүүгийн царайн үнэн зөв дүрслэл байх болно. (Мэдээж Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүст энэ бүхэн үзэгдэхгүй.) Хүний үгийг ашиглан Бурханы жинхэнэ царайг бүрэн илэрхийлж чадахгүй тул Бурхан Өөрийн жинхэнэ царайг хүнд харуулахын тулд Өөрийн төрөлх зан чанарын илэрхийллийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүний Хүүгийн төрөлх зан чанарыг мэдэрсэн бүх хүн нь хүний Хүүгийн жинхэнэ царайг харсан, учир нь Бурхан хэтэрхий агуу бөгөөд хүний үг бүрэн илэрхийлж чадахгүй. Нэгэнт хүн Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын алхам бүрийг туулчихвал, дэнгүүдийн дунд байсан хүний Хүүгийн талаар хэлсэн Иоханы үгийн жинхэнэ утгыг мэдэх болно: Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатсан юм шиг өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв”.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Өмнөх:Нигүүлслийн эрин үед Бурхан хүн төрөлхтнийг золин аварсан, тэгвэл Тэр яагаад эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг мөн л хийх хэрэгтэй байдаг вэ?

Дараах:Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил хүнийг хэрхэн ариусгаж, авардаг вэ?

Холбогдох агуулга