Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

III. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажилтай холбоотой үнэн

3. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил хүнийг хэрхэн ариусгаж, авардаг вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47-48).

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13).

Холбогдолтой Бурханы үг:

Бурхан энэ удаа махбод болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь аврах Өөрийн зорилгод хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын дотоод түүх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйл хэрэгт нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Энэ эрин үед Бурханы хийдэг ажил нь голдуу амийн үгээр хүнийг хангах, хүний уг мөн чанар болон хүний ялзарсан зан чанарыг илчилж, шашны үзэл, бурангуй нийгмийн үзэл бодол, хуучирсан үзэл бодол, түүнчлэн хүний мэдлэг болоод соёлыг таягдан хаях явдал юм. Энэ бүхэн нь Бурханы үгээр дамжуулан илчлэгдэж, цэвэрлэгдэх ёстой юм. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг, гайхамшгийг биш, харин үгийг ашигладаг. Тэр хүнийг ил болгохын тулд, хүнийг шүүхийн тулд, хүнийг гэсгээхийн тулд, мөн хүнийг төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгээс хүн Бурханы мэргэн ухаан болоод хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож авдаг, Бурханы үгээр дамжуулан хүн Бурханы үйл хэргийг хардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс

Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт, гэсгээлтээр мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн ялзралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж нэрлэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар дамжуулан хүний зүрх сэтгэлийн доторх ариун бус зүйл, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Бурхан хүнийг төгс болгохдоо юугаар дамжуулан гүйцэтгэдэг вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан. Бурханы зан чанар бол үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд: “Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй юу? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах вэ?” гэцгээдэг. Ийм үг бол Бурханы ажлын мэддэггүй хүмүүсийн үг. Бурханы хараадаг зүйл бол хүний дуулгаваргүй зан, Түүний шүүдэг зүйл бол хүний нүгэл юм. Тэр сэтгэлийг нь шархлуулахаас зайлсхийхгүйгээр, ширүүн ярьдаг хэдий боловч хүний дотор буй бүхнийг уудалдаг бөгөөд эдгээр хатуу үгээрээ хүний доторх уг чанарыг илчилж, ийм шүүлтээр дамжуулан Тэр махан биеийн мөн чанарын талаар хүнд гүнзгий ойлгуулдаг, тиймээс хүн Бурханы өмнө дуулгавартайгаар бууж өгдөг. Хүний махан бие бол нүгэл ба Сатанд харьяалагддаг, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай мөн—тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд, Бурханы шүүлтийн үг түүн дээр буух ёстой ба төрөл бүрийн цэвэршүүлэлтээр дамжих ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр дүнтэй болж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

Хүмүүсийн ямар дотоод байдал руу эдгээр шалгалт чиглэдэг вэ? Тэдгээр нь Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй, тэрслүү зан чанар луу нь чиглэсэн байдаг. Хүмүүсийн дотор ихээхэн бохирдсон зүйл, ихээхэн хуурамч зүйл байдаг, иймээс Бурхан тэднийг ариусгахын тулд шалгалтад өртүүлдэг. …

Хэрвээ чи Бурханы зан чанарыг мэддэггүй бол шалгалтын үеэр гарцаагүй унана, яагаад гэвэл чи Бурхан яаж хүмүүсийг төгс болгодгийг, ямар арга замаар тэднийг төгс болгодгийг мэддэггүй бөгөөд Бурханы шалгалтууд чам дээр ирж, үзэлтэй чинь нийцэхгүй байх үед чи бат зогсож чадахгүй. Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы зан чанар бүхэлдээ чамд харагдах үед энэ нь чиний махан биед юу авчирдаг вэ? Бурханы зөвт зан чанар чамд харагдах үед махан бие чинь ихээхэн өвдөлт шаналал амсах нь гарцаагүй. Хэрвээ чи энэ шаналлыг амсахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй, Бурханд жинхэнэ хайрыг зориулж ч чадахгүй. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Өөрийн бүх зан чанарыг чамд гарцаагүй харуулна. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн бүхий л зан чанарыг хэзээ ч харуулж байгаагүй—гэвч эцсийн өдрүүдэд Өөрийн урьдчилан тогтоож, сонгосон энэ бүлэг хүмүүст үүнийг илчилдэг бөгөөд хүмүүсийг төгс болгосноор Өөрийн зан чанарыг ил болгож, үүгээр дамжуулан бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгодог. Энэ бол хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр юм. Өөрсдийг нь гэсэн Бурханы жинхэнэ хайрыг мэдрэх нь хүмүүсээс туйлын их зовлон зүдгүүр амсаж, өндөр төлөөс төлөхийг шаарддаг. Зөвхөн үүний дараа л Бурхан тэднийг авч чадна, мөн тэд Бурханд жинхэнэ хайраа буцаан өгч чадах ба тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг хүсдэг бол, Түүний хүслийг биелүүлж, өөрсдийн жинхэнэ хайрыг Бурханд бүрэн өгөхийг хүсдэг бол нөхцөл байдлуудаас ихээхэн зовлон шаналал, тарчлалыг туулж, үхэхээс дор өвдөлтийг амсах ёстой ба эцэстээ тэднээс жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд буцааж өгөхийг шаардах болно. Хүн Бурханд үнэхээр хайртай юу, үгүй юу гэдэг нь зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг бөгөөд энэ нь ч бас зовлон бэрхшээл, цэвэршүүлэлтийн дунд л хийгддэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэх явдал юм”-аас

Бурханд хүнийг төгс болгох олон арга барил бий. Тэр хүний завхарсан зан чанартай харьцахын тулд бүх төрлийн орчныг хэрэглэдэг бөгөөд хүнийг ил гаргахын тулд янз бүрийн зүйл ашигладаг; нэг талаараа Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар Тэр хүнийг ил гаргадаг бөгөөд өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцуудыг” ухан гаргаж, илчилж, түүний олон байдлуудыг илчилснээр өөрийнх нь угийн чанарыг хүнд харуулдаг. Бурхан, илчлэл, харьцалт, цэвэршүүлэлт, гэсгээлт гэсэн олон аргаар дамжуулан хүнийг төгс болгодог—ингэснээр хүн Бурхан бол бодитой гэдгийг мэдэж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт дээр төвлөрдөг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас

Бурханаар байлдан дагуулагдана гэдэг тулааны урлагийн тэмцээнтэй адил.

Бурханы үг бүр бидний эмзэг цэгийг онож, тэсэхийн аргагүй өвтгөн, айдсаар дүүргэдэг. Тэрээр үзэл, төсөөлөл, завхарсан зан чанарыг маань илчилдэг. Бидний хэлж, хийдэг бүхнээс эхлээд бодол, санаа болгоныг маань, уг чанар болон мөн чанарыг маань Түүний үг илчилж, биднийг айдаст автуулан, нүүрээ хийх газаргүй болгож, дагжин чичрүүлж орхидог. Тэрээр бидний бүх үйлдэл, зорилго, санаа төдийгүй өөрсдөө хэзээ ч олж мэдээгүй завхарсан зан чанарыг маань хүртэл нэг нэгээр нь бидэнд хэлээд, бүх олхиогүй өө сэв маань илчлэгдэж, бүр бүрэн үнэмшсэн мэт бидэнд санагдуулдаг. Тэрээр Өөрийг нь эсэргүүцсэний төлөө биднийг шүүж, Өөрийг нь доромжилж, ялласны төлөө биднийг гэсгээн, Түүний нүдээр бидэнд сайн зүйл нэг ч байхгүй мэт, бид бол амьд Сатан мэт бидэнд санагдуулдаг. Бидний итгэл найдвар унтарч, Түүнд хэрээс хэтэрсэн аливаа шаардлага, горьдлого тавьж зүрхлэхээ больж, мөрөөдөл маань ч нэг шөнийн дотор үгүй болдог. Энэ бол бидний хэн нь ч төсөөлөх аргагүй, мөн хэн нь ч хүлээн зөвшөөрч чадахгүй баримт юм. Хоромхон зуурын төдийд л бид дотоод тэнцвэрээ алдаж, урд байгаа замаар хэрхэн үргэлжлүүлэх, итгэлээ хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэхээ больдог. Итгэл маань эхэлсэн цэгтээ буцаад очсон мэт болж, бас бид Эзэн Есүстэй хэзээ ч уулзаж, Түүнийг мэддэг болоогүй мэт санагддаг. Нүдний маань өмнөх бүх зүйл биднийг төөрөлдүүлж, шийдвэр алдан тээнэгэлзэхэд хүргэдэг. Бид зүрх алдаж, урам хугардаг, зүрх сэтгэлийн маань гүнд номхоршгүй уур хилэн, шившиг байдаг. Бид уураа гарган, гарах гарц олох гэж хичээдэг төдийгүй зүрх сэтгэлээ уудлахын тулд Аврагч Есүсийг үргэлжлүүлэн хүлээхээр хичээдэг. Бид гаднаа сагсуу ч биш, даруу ч биш, дөрөө олсон мэт харагддаг боловч зүрх сэтгэлдээ урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй гарз хохирлын мэдрэмжид автдаг. Заримдаа бид гаднаа ер бусын тайван юм шиг харагдаж болох ч сэтгэл санаа маань догшин тэнгис мэт тарчлан булгилж байдаг. Түүний шүүлт, гэсгээлт бидний бүх итгэл найдвар, мөрөөдлийг үгүй хийж, хэрээс хэтэрсэн хүслийг минь эцэслэн, Тэр бол бидний аврагч бөгөөд биднийг аврах чадвартай гэдэгт итгэх хүсэлгүй болгодог. Түүний шүүлт, гэсгээлт нь хэний ч давах гэж оролдож зүрхлэхээргүй асар гүн ан цавыг Тэр бидний хооронд үүсгэсэн. Түүний шүүлт, гэсгээлтээр бид амьдралдаа анх удаа ийм агуу бэрхшээл, их доог тохууг туулсан юм. Бидний асар олиггүй, ариун бус байдагтай харьцуулаад Бурханы эрхэм дээд, хүний зөрчлийг үл хүлцдэг байдлыг Түүний шүүлт гэсгээлт бидэнд үнэхээр мэдрүүлсэн. Бид хэчнээн биеэ тоосон, сагсуу болохыг, мөн хүн хэзээ ч Бурхантай эн зэрэгцэхгүй, нэг түвшинд байхгүй гэдгийг Түүний шүүлт, гэсгээлт бидэнд анх удаа ухааруулсан юм. Түүний шүүлт, гэсгээлтээс үүдэн бид ийм завхарсан зан чанартайгаар цаашид амьдралгүй, энэ уг чанар, мөн чанараас аль болох түргэн ангижирч, Түүнд бузар булай, жигшүүртэй хандахаа болихыг хүсэж эрмэлздэг болсон билээ. Түүний шүүлт гэсгээлтээс үүдэн бид Түүний үгийг баяртайгаар дуулгавартай дагаж, Түүний зохион байгуулалт, зохицуулалтын эсрэг тэрслэхээ больсон. Түүний шүүлт, гэсгээлт нь бидэнд амийг эрж хайх хүслийг дахин нэг удаа өгч, Түүнийг Аврагчаа хэмээн баяртайгаар хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн… Бид байлдан дагуулалтын ажлаас, тамаас, үхлийн сүүдрийн хөндийгөөс гарсан юм. … Төгс Хүчит Бурхан энэхүү бүлэг хүмүүс биднийг олж авсан билээ! Тэрээр Сатаныг ялж, үй олон дайснаа дарлаа!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас

Өмнөх:Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь Илчлэлийн номонд зөгнөсөн агуу цагаан сэнтийн шүүлт юм

Дараах:Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ач холбогдлыг хүрсэн үр дүнгээс нь харж болно

Холбогдох агуулга