Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

III. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажилтай холбоотой үнэний талыг хүн гэрчлэх ёстой

4. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ач холбогдлыг, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын хүрсэн үр дүнгээс харж болно.

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ач холбогдлыг

(1) Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь хүнийг ариусгаж, аварч төгс болгож, бүлэг ялагчдыг бий болгохын тулд хийгддэг.

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Миний тэвчээрийн үгийг чи сахьсан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр суурьшигчдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх тэр цагаас хамгаалах болно. Харагтун, Би хурдан очно: хэнд ч титмээ алдахгүйн тулд өөртөө байгааг бат сахь. Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ” (Илчлэл 3:10-12).

“Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ” (Илчлэл 14:4-5).

Холбогдолтой Бурханы үгс:

Эцсийн өдрүүдийн ажил нь бүгдийг төрлөөр нь салгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгахын төлөө юм, учир нь хугацаа ойртож, Бурханы өдрүүд ирсэн. Бурхан Өөртөө эцсийг хүртэл үнэнч байсан бүх хүмүүсийг буюу Түүний хаанчлалд орсон хүмүүсийг Бурханы Өөрийн эрин үе рүү авч орно. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил бол хүний хийсэн үйлийг ажиглах биш, хүний амьдралын талаар асуух биш харин түүний тэрслүү байдлыг шүүх явдал юм, учир нь Бурхан Түүний сэнтийн өмнө ирэх хүн бүрийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы алхмыг дагасан хүмүүс нь Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс бөгөөд иймээс эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээн авдаг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай юм. Өөрөөр хэлбэл эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээж авдаг хүн бүхэн нь Бурханы шүүлтийн бай билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялласнаар чи өөрийгөө мэдэж болох юм гэдгийг мэдэж ав. Ял буруутгал, хараал, шүүлт, гэсгээлт-энэ бүгд байдаг болохоор чи өөрийгөө мэдэж авч, чиний зан чанар өөрчлөгдөж, цаашлаад чи өөрийнхөө үнэ цэнийг мэдэж авч болох бөгөөд Бурханы бүх үйлдлүүд зөвт агаад Түүний зан чанар болон Түүний ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүний авралын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрладаг, хүнийг авардаг мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг хардаг. Хэрвээ чи зөвхөн өөрийнхөө дорд байр суурьтайг болон чи бол завхарсан, дуулгаваргүй гэдгээ л мэддэг боловч Бурхан өнөөдөр чам дээр хийж байгаа шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Өөрийн авралыг тодорхой болгохыг хүсэж байгаа гэдгийг мэддэггүй бол чи цааш үргэлжлүүлж чадах нь байтугай туршлагажих ямар ч аргагүй байх болно. Бурхан хөнөөхийн тулд эсвэл устгахын тулд ирээгүй харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний төгсгөлөөс өмнө-Тэр хүний ангилал бүрийн төгсгөлийг тодорхой болгохоос өмнө-газар дээрх Бурханы ажил нь авралын төлөө бөгөөд энэ нь бүгд Түүнийг хайрладаг хүмүүсийг бүрэн дүүрэн болгож, тэднийг Өөрийн ноёрхолдоо буцаан авчрахын төлөө юм. … Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь хайр, энэрэл болон цаашлаад тайтгарлын үгсийг агуулах ёстой мөн Бурханы хайрладаг хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл болон нигүүлслээр дамжуулан тэдний сэтгэлийг хөдөлггөж, тэдний зүрх сэтгэлийг Өөртөө өгүүлснээр үүнийг хийдэг гэж хүмүүс итгэдэг. Өөрөөр хэлбэл хүний сэтгэлийг хөдөлгөх үедээ Тэр тэднийг авардаг. Ийм аврал нь наймаа хийгдэж байгаа аврал юм. Бурхан тэдэнд зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн дор очиж, Бурханы төлөө сайн ажиллахаар, Түүнд алдрыг авчрахаар хичээдэг. Энэ бол хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн-үүнд ямар ч худал хуурмаг зүйл байхгүй; эс бөгөөс ажлаа хийхийн тулд Тэр Өөрийн биеэр ирэхгүй байх байсан нь мэдээж. Өмнө нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан бөгөөд Тэр бүх хүн төрөлхтний оронд Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялласнаар чи өөрийгөө мэдэж болох юм гэдгийг мэдэж ав. Ял буруутгал, хараал, шүүлт, гэсгээлт—энэ бүгд байдаг болохоор чи өөрийгөө мэдэж авч, чиний зан чанар өөрчлөгдөж, цаашлаад чи өөрийнхөө үнэ цэнийг мэдэж авч болох бөгөөд Бурханы бүх үйлдлүүд зөвт агаад Түүний зан чанар болон Түүний ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүний авралын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрладаг, хүнийг авардаг мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг хардаг. Хэрвээ чи зөвхөн өөрийнхөө дорд байр суурьтайг болон чи бол завхарсан, дуулгаваргүй гэдгээ л мэддэг боловч Бурхан өнөөдөр чам дээр хийж байгаа шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Өөрийн авралыг тодорхой болгохыг хүсэж байгаа гэдгийг мэддэггүй бол чи цааш үргэлжлүүлж чадах нь байтугай туршлагажих ямар ч аргагүй байх болно. Бурхан хөнөөхийн тулд эсвэл устгахын тулд ирээгүй харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний төгсгөлөөс өмнө—Тэр хүний ангилал бүрийн төгсгөлийг тодорхой болгохоос өмнө—газар дээрх Бурханы ажил нь авралын төлөө бөгөөд энэ нь бүгд Түүнийг хайрладаг хүмүүсийг бүрэн дүүрэн болгож, тэднийг Өөрийн ноёрхолдоо буцаан авчрахын төлөө юм. Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг нь хамаагүй энэ нь бүхэлдээ, тэднийг сатаны хуучин зангаас нь салгаснаар хийгддэг; өөрөөр хэлбэл тэднээр амийг эрэн хайлгуулснаар Тэр тэднийг авардаг. Хэрвээ тэд амийг эрж хайхгүй бол тэд Бурханы авралыг хүлээн авах ямар ч аргагүй болно. Аврал бол Бурханы Өөрийн ажил бөгөөд авралыг хүлээн авахын тулд хүний эзэмших ёстой зүйл нь амийг эрж хайх юм. Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь хайр, энэрэл болон цаашлаад тайтгарлын үгсийг агуулах ёстой мөн Бурханы хайрладаг хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл болон нигүүлслээр дамжуулан тэдний сэтгэлийг хөдөлггөж, тэдний зүрх сэтгэлийг Өөртөө өгүүлснээр үүнийг хийдэг гэж хүмүүс итгэдэг. Өөрөөр хэлбэл хүний сэтгэлийг хөдөлгөх үедээ Тэр тэднийг авардаг. Ийм аврал нь наймаа хийгдэж байгаа аврал юм. Бурхан тэдэнд зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн дор очиж, Бурханы төлөө сайн ажиллахаар, Түүнд алдрыг авчрахаар хичээдэг. Энэ бол хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн—үүнд ямар ч худал хуурмаг зүйл байхгүй; эс бөгөөс ажлаа хийхийн тулд Тэр Өөрийн биеэр ирэхгүй байх байсан нь мэдээж. Өмнө нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан бөгөөд Тэр бүх хүн төрөлхтний оронд Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарын аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл өөрсдийн төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил нь хайр эсвэл энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн нь гэсгээлт, шүүлт болон өршөөлгүй цохилт байх боловч энэ хэрцгий цохилтонд өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав, Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл нь ердөө та нарт тун хэрцгий санагддаг цөөхөн хэдэн үг байдаг гэдгийг мэдэж ав, мөн Миний уур хэчнээн их байхаас үл хамааран та нарт ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарыг хорлох гээгүй эсвэл үхэлд аваачих гээгүй гэдгийг мэдэж ав. Энэ нь бүгд баримт биш гэж үү? Өнөөдөр зөвт шүүлт эсвэл хэрцгий цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрөл төрлөөр нь ангилж эсвэл хүний ангиллуудыг ил гаргаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы бүх айлдварууд болон ажил нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврахын төлөө байдаг. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын тулд, хэрцгий цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн тулд, хатуу үг эсвэл цээрлүүлэлт нь бүгд ариусгахын тулд болон авралын төлөө байдаг. Тиймээс өнөөдрийн авралын арга барил нь өнгөрсөн үеийнхтэй адилгүй. Өнөөдөр зөвт шүүлт нь та нарыг авардаг ба энэ нь та нарыг төрөл төрлөөр нь ангилах сайн хэрэгсэл бөгөөд хайр найргүй гэсгээлт нь та нарт дээд зэргийн авралыг авчирдаг—энэхүү гэсгээлт, шүүлтийн нүүрэн дээр та нар юу хэлэх юм бэ? Та нар эхнээсээ дуустлаа авралыг эдлээгүй гэж үү? Та нар бие махбодтой болсон Бурханыг харсан ба Түүний бүхнийг чадагч чадварыг болон мэргэн ухааныг ухаарсан; цаашлаад та нар олон удаагийн цохилт болон сахилгажуулалтыг туулсан. Гэхдээ та нар бас дээд зэргийн нигүүлслийг хүлээн аваагүй гэж үү? Та нарын ерөөл өөр хэнийхээс ч илүү их биш гэж үү? Та нарын нигүүлсэл нь Соломоны эдэлсэн алдар болон эд баялгаас илүү элбэг дэлбэг билээ! Энэ талаар бодоод үз: Хэрвээ Миний ирсэн зорилго та нарыг аврахын тулд биш харин яллаж, шийтгэхийн тулд байсан бол та нарын амьдрал ийм удаан үргэлжлэх байсан гэж үү? Мах цустай нүгэлт оршихуй болох та нар өнөөдрийг хүртэл амьд үлдэж чадах байсан уу? Хэрвээ энэ нь зөвхөн та нарыг шийтгэхийн төлөө байсан бол Би яагаад бие махбодтой болж, ийм том ажил үйлс эхлүүлэх юм бэ? Та нар шиг чадваргүй амьтдыг шийтгэхэд ганцхан үг хэрэгтэй биш гэж үү? Та нарыг ялласныхаа дараа Би та нарыг устгах сэтгэлтэй байсаар байх уу? Та нар Миний энэ үгсэд одоо ч итгэхгүй л байна уу? Би ердөө хайр, энэрлээр л дамжуулан хүнийг аварч чадах уу? Эсвэл Би хүнийг аврахын тулд зөвхөн цовдлол ашиглах уу? Миний зөвт зан чанар нь хүнийг бүрэн дуулгавартай болгоход илүү тохиромжтой биш гэж үү? Энэ нь хүнийг бүрэн дүүрэн аварч чадахгүй гэж үү?

Би зөвхөн үг хэлж, хүний махан биеийг шийтгэхгүй байгаа болохоор хэдий Миний үгс хатуу байж болох ч тэдгээр нь бүгд хүний авралын төлөө хэлэгддэг. Эдгээр үгс нь хүнийг гэрэлд амьдруулж, гэрэл оршин байдгийг мэдүүлж, гэрэл бол эрхэм нандин гэдгийг мэдүүлж, үүнээс ч илүүтэйгээр эдгээр үгс нь хүнд хэр ач тустайг мэдүүлж мөн Бурхан бол аврал гэдгийг мэдүүлдэг. Хэдийгээр Би гэсгээлт, шүүлтийн олон үгийг хэлсэн боловч тэдгээр нь та нар дээр үнэндээ хийгдээгүй. Би Өөрийн ажлыг хийхээр, Өөрийн үгийг хэлэхээр ирсэн бөгөөд хэдийгээр Миний үг хатуу байж болох ч тэдгээр нь та нарын завхрал болон тэрслүү байдлыг шүүн хэлэгддэг. Үүнийг хийх Миний зорилго нь хүнийг Сатаны эзэмшлээс аварч, хүнийг аврахад Өөрийн үгийг ашиглах явдал хэвээр үлддэг; Миний зорилго бол Өөрийн үгээр хүнийг хорлох явдал биш. Миний үг хатуу болохоор Миний ажил үр дүнд хүрч болох юм. Зөвхөн ийм байдлаар ажилласнаар л хүн өөрсдийгөө мэдэж авч, өөрсдийн тэрслүү зан чанараасаа салж чадна. Үгний ажлын хамгийн их ач холбогдол нь, үнэнийг ойлгосныхоо дараа үнэнийг хэрэгжүүлж, өөрсдийн зан чанартаа өөрчлөлт гаргаж, өөрсдийнхөө тухай болон Бурханы ажлын тухай мэдлэгтэй болох боломжийг хүмүүст олгодог. Зөвхөн үг хэлснээр дамжуулан ажиллах арга барил нь Бурхан болон хүний хоорондын харилцааг холбодог бөгөөд зөвхөн үг л үнэнийг тайлбарлаж чадна. Ийм байдлаар ажиллах нь хүнийг байлдан дагуулах хамгийн сайн арга барил; үгний айлдваруудаас гадна өөр ямар ч арга нь хүнд үнэн болон Бурханы ажлын талаар илүү тодорхой ойлголт өгөх чадваргүй, иймээс Өөрийн ажлын сүүлчийн үе шатанд хүний ойлгодоггүй бүх үнэн болон нууцуудыг хүнд ил болгохын тулд Бурхан хүнтэй ярьдаг бөгөөд жинхэнэ зам болон Бурханы амийг олж авч тэгснээрээ Бурханы хүслийг хангалуун болгох боломжийг тэдэнд олгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас

Үнэндээ одоо хийгдэж байгаа ажил бол хүмүүсээр Сатаныг орхиулах мөн хуучин өвөг дээдсүүдийг нь орхиулах ажил юм. Бүхий л үгэн шүүлт нь хүн төрөлхтний ялзармал зан чанарыг илчилж, хүмүүст амьдралын мөн чанарыг ойлгох боломж олгохыг зорьдог. Эдгээр дахин давтагдсан шүүлт бүгдээрээ хүмүүсийн зүрх сэтгэлийг хатгаж өвтгөж байдаг. Шүүлт бүхэн тэдний хувь заяанд шууд нөлөөлдөг бөгөөд тэдгээр хүмүүсийн зүрх сэтгэлийг шархлуулах учиртай, ингэснээр тэд тэр бүх зүйлийг орхиж, тэгснээрээ амьдралыг мэдэж авч, энэхүү бузар ертөнцийг мэдэж, мөн Бурханы мэргэн ухаан, төгс хүчит байдлыг, мөн Сатаны ялзруулсан хүн төрөлхтнийг мэддэг болно. Энэхүү гэсгээлт болон шүүлт хэдий чинээ их байна, хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ их шархалж, тэдний сүнсийг төдий чинээ их сэрээх болно. Маш ихээр ялзарсан болон хамгийн гүн гүнзгий хууран мэхлэгдсэн эдгээр хүмүүсийн сүнсийг сэрээх нь ийм төрлийн шүүлтийн зорилго юм. Хүн сүнсгүй, өөрөөр хэлбэл түүний сүнс аль хэдийн үхсэн бөгөөд хүн диваажин байдаг гэдгийг мэддэггүй, Бурхан байдаг гэдгийг мэддэггүй, мөн өөрийгөө үхлийн ёроолгүй ангалд тэмцэлдэж байгаагаа ч мэддэггүй нь лавтай; тэрээр газар дээрх энэхүү муу ёрын тамд амьдарч байгаагаа яахин мэдэж чадах юм бэ? Түүний ялзарсан цогцос нь Сатаны ялзралаар дамжуулан үхэгсдийн оронд унасан гэдгийг тэр яахин мэдэж чадах юм бэ? Газар дээрх бүх зүйлс аль хэдийнээ хүн төрөлхтөнөөр засагдахын аргагүй сүйрсэн гэдгийг тэр яахин ойлгож чадах юм бэ? Мөн Бүтээгч өнөөдөр дэлхий дээр ирээд Өөрийн аварч чадах ялзруулагдсан бүлэг хүмүүсийг хайж байгааг тэрээр яахин ойлгож чадах юм бэ? Хүн боломжтой бүх шүүлт болон цэвэршүүлэлтийг амссан ч гэсэн түүний мунхаг ухамсар арай ядан хөдөлж байгаа бөгөөд үндсэндээ мэдрэмжгүй байгаа. Хүн төрөлхтөн маш их доройтсон! Хэдийгээр ийм төрлийн шүүлт нь тэнгэрээс унаж буй ширүүн мөндөртэй адил ч гэсэн энэ нь хүнд асар их ач тустай. Хэрвээ хүмүүсийг ийнхүү шүүгээгүй бол ямар ч үр дүн байхгүй байх байсан бөгөөд хүмүүсийг гаслан зовлонгийн ёроолгүй ангалаас аврах нь үнэхээр боломжгүй байх байсан юм. Хэрвээ энэ ажил байгаагүй бол хүмүүсийн хувьд үхэгсдийн орноос гарч ирэхэд маш хэцүү байх байсан яагаад гэвэл тэдний зүрх сэтгэл хэдийнээ үгүй болж сүнс нь аль хэдийн Сатанаар гишгэлэгдсэн. Доройтлын хамгийн гүнд живсэн та нарыг аврахын тулд та нарыг хүчлэн дуудаж, хүчээр шүүх шаардлагатай, зөвхөн тэгсэн цагт л та нарын мөс шиг хүйтэн зүрх сэтгэл сэргээгдэх болно. Та нарын бие махбод, хэмжээ хязгааргүй их хүсэл, та нарын шунал, хүсэл тачаал зэрэг нь та нарын дотор хэтэрхий гүн суусан. Эдгээр зүйлс нь та нарын зүрх сэтгэлийг байнга хянаснаар энэхүү феодалын болон доройтолд орсон бодлуудынхаа дөнгийг хаяхад хүчин мөхөсддөг. Та нар өөрсдийнхөө одоогийн нөхцөл байдлыг өөрчилж, харанхуйн нөлөөнөөс зугтахыг эрмэлздэггүй. Та нар зүгээр л эдгээр зүйлд хүлэгдсэн байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн төгс болгуулсан хүмүүс утга учиртай амьдралаар амьдарч чадна”-аас

Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн ажлаараа Бурханы хийсэн бүхэн бол хүнийг огтхон ч үзэн ядаагүй хайр билээ. Чиний үзсэн гэсгээлт, шүүлт ч гэсэн бас хайр, илүү жинхэнэ, илүү бодитой хайр, хүний амьдралын зөв зам руу хүнийг хөтөлдөг хайр юм. … Та нар бүгдээрээ нүгэлт, завхай газарт амьдардаг; та нар бүгд завхай, нүгэлтэй хүмүүс юм. Өнөөдөр та нар зөвхөн Бурханыг хараад зогсохгүй илүү чухал нь та нар гэсгээлт ба шүүлтийг хүлээн авсан, тийм гүн гүнзгий авралыг буюу Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Түүний хийдэг бүхэн нь та нарын төлөө жинхэнэ хайр; Түүнд ямар ч муу санаа байхгүй. Та нарын нүглийн улмаас л Тэр та нарыг шүүдэг, иймээс та нар өөрсдийгөө эргэцүүлэн шалгаж энэхүү үлэмж их авралыг хүлээн авах болно. Энэ бүхэн нь хүнийг хүн болгохын тулд хийгддэг. Эхнээсээ эцэс хүртэл Бурхан хүнийг аврахын тулд Өөрийн чадах бүхнийг хийсээр ирсэн ба Тэр Өөрийн бүтээсэн хүмүүсийг Өөрийн гараар бүрэн устгахыг хүсээгүй нь ойлгомжтой юм. Одоо Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн; энэ нь бүр ч илүү их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол, та нарыг биечлэн удирдахын тулд тийм их ажлыг хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр нь хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүсийн дуулгаваргүй байдлын улмаас Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол тэд аврагдахгүй байх байсан юм. Та нар амьдралаа хэрхэн жолоодохоо мэдэхгүй буюу хэрхэн амьдрахаа мэдэхгүй учраас та нар энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба та нар бол завхай, бузар чөтгөр юм, та нарыг бүр илүү дордуулж Тэр тэвчдэггүй; мөн та нарыг ийм бохир заваан газарт амьдарч, хүссэн үед нь Сатанаар дэвслүүлэхийг харж эсвэл та нарыг Үхэгсдийн орон руу унагаж ч Тэр тэвчихгүй. Тэр зөвхөн та нарын энэ бүлэг хүмүүсийг олж авахыг мөн та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. … Хэдийгээр одоо чи шүүлтийн улмаас зарим нэг зовлон шаналал, цэвэршүүлэлтийг туулж байгаа ч гэсэн энэ зовлон шаналал нь үнэ цэнэтэй бөгөөд утга учиртай. Хэдийгээр гэсгээлт болон шүүлт нь хүний хувьд өршөөлгүй илчлэлт, цэвэршүүлэлт боловч энэ нь түүний нүглийг шийтгэж, түүний махан биеийг шийтгэх учиртай, энэ ажлын юу ч түүний махан биеийг яллаж, сөнөөх санаагүй. Үгийн хатуу чанд илчлэлт нь бүгд чамайг зөв замд хөтлөх зорилгын төлөө юм. Та нар энэ ажлын маш ихийг биечлэн туулсан ба энэ нь та нарыг муу замд хөтлөөгүй нь ойлгомжтой! Энэ бүхэн нь чамайг хэвийн хүн чанарыг амьдран харуулах боломжтой болгохын төлөө юм; энэ бүхэн нь чиний хэвийн хүн чанарын хүрч чадах зүйл юм. Ажлын бүх алхам нь чиний хэрэгцээн дээр үндэслэж, чиний сул талын дагуу, чиний бодит биеийн хэмжээний дагуу хийгддэг бөгөөд ямар ч тэвчишгүй ачаа дарамтыг та нарт өгөхгүй. Хэдий чи үүнийг одоо тодорхой харж чадахгүй, харин Би чамд хатуу хандаж байгаа мэт санагдаж байгаа ч гэсэн, хэдий Би чамайг өдөр бүр гэсгээж, шүүж өдөр бүр зэмлэн буруушаадгийн шалтгаан нь Би чамайг үзэн яддаг учраас гэж чи бодсоор байсан ч гэсэн, хэдийгээр чиний хүлээн авч буй зүйл чинь гэсгээлт шүүлт байсан ч гэсэн бодит байдал дээр энэ нь бүгд чиний төлөөх хайр, мөн чиний төлөөх агуу хамгаалалт юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-ээс

Хүний байдал болон Бурханд хандах түүний хандлагатай нүүр тулаад Бурхан шинэ ажил хийж, Түүний талаарх мэдлэг болон Түүнд хандах дуулгавартай байдлыг хоёуланг нь, мөн хайр болон гэрчлэлийг хоёуланг нь эзэмших боломжийг хүнд олгосон. Тиймээс хүн Бурханы цэвэршүүлэлтийг, түүнчлэн Түүний шүүлт, харьцалт, засалтыг туулах ёстой, үүнгүйгээр хүн Бурханыг хэзээ ч мэдэхгүй бөгөөд хэзээ ч Түүнийг хайрлаж, Түүнд гэрчлэл хийх чадваргүй байх юм. Хүнийг цэвэршүүлэх Бурханы цэвэршүүлэлт нь зүгээр л өрөөсгөл үр нөлөөний төлөө байдаггүй, харин олон талын үр нөлөөний төлөө байдаг. Хүний шийдвэр болон хайрыг төгс болгохын тулд, зөвхөн ийм байдлаар л Бурхан, үнэнийг эрж хайхад бэлэн байгаа хүмүүст цэвэршүүлэлтийн ажил хийдэг. Үнэнийг эрж хайхад бэлэн байгаа, Бурханыг хүсэн эрмэлздэг хүмүүсийн хувьд иймэрхүү цэвэршүүлэлтээс илүү утга учиртай эсвэл илүү ач тустай өөр юу ч байхгүй. Бурханы зан чанарыг хүн амархан мэдэж, ойлгож чадахгүй, учир нь эцэстээ Бурхан бол Бурхан билээ. Эцэст нь Бурхан хүнтэй адилхан зан чанартай байх боломжгүй, тиймээс хүний хувьд Түүний зан чанарыг мэдэх нь амархан зүйл биш. Үнэнийг угаасаа хүн эзэмшдэггүй бөгөөд Сатанаар завхруулагдсан хүмүүс амархан ойлгодоггүй; хүн үнэнгүй байдаг, үнэнийг хэрэгжүүлэх шийдвэргүй байдаг бөгөөд хэрвээ зовохгүй юм бол, цэвэршүүлэгдэж эсвэл шүүгдэхгүй юм бол түүний шийдвэр нь хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Цэвэршүүлэлт нь бүх хүмүүсийн хувьд шаналгаатай агаад хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг—гэсэн ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан Өөрийн зөвт зан чанарыг хүнд ил болгож, хүнд тавих Өөрийн шаардлагыг тунхаглаж, илүү их гэгээрэл болон илүү их бодит засалт, харьцалтаар хангадаг; баримт болон үнэний хоорондох харьцуулалтаар дамжуулан Тэрээр хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаарх илүү их ойлголтыг өгч, тэгснээрээ Бурханыг гэсэн илүү жинхэнэ, илүү цэвэр ариун хайртай байх боломжийг хүнд олгодог. Энэ нь цэвэршүүлэлт хийх Бурханы зорилго юм. Бурханы хүнд хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй мөн Тэр хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы өмнөөс холдуулна гэсэн үг биш, мөн энэ нь тэднийг тамд устгана гэсэн үг ч биш. Энэ нь, цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанарыг өөрчилж, түүний сэдлийг, түүний хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханы төлөө гэсэн түүний хайрыг өөрчилж, түүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, жинхэнэ сургалтын нэг хэлбэр бөгөөд зөвхөн цэвэршүүлэлтийн үеэр л түүний хайр төрөлхийн чиг үүргээ биелүүлж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цэвэршүүлэлтийг туулснаар л хүн Бурханыг үнэхээр хайрлаж чадна”-аас

Бурхан хүнийг цэвэршүүлэхээр ажиллах үед хүн зовж, түүний Бурханыг хайрлах хайр нь илүү агуу болдог ба Бурханы хүч чадал хүнд илүү үзэгддэг. Цэвэршүүлэлт бага байвал Бурханыг хайрлах түүний хайр нь бага, Бурханы хүч чадал түүнд үзэгдэх нь бага байдаг. Цэвэршүүлэлт, зовлон, тарчлал нь хэдийчинээ их байна Бурханыг хайрлах түүний жинхэнэ хайр төдийчинээ гүнзгий, Бурханд итгэх итгэл нь төдийчинээ үнэнч, Бурханы тухай мэдлэг нь төдийчинээ гүн байх болно. Өөрийн дадлага туршлагаас та, асар их цэвэршүүлэлт, зовлон ихээхэн харьцаа, сахилгажуулалтыг туулж байгаа хүмүүсийн Бурханыг хайрлах хайр нь илүү гүн, Бурханы тухай мэдлэг нь илүү гүнзгий, гярхай байдаг гэдгийг харах болно. Харьцааг мэдрээгүй хүмүүс өнгөц мэдлэгтэй байх бөгөөд зөвхөн ийнхүү хэлж чадна: “Бурхан бол маш сайн, Тэр хүмүүст нигүүлсэл үзүүлснээр хүмүүс Түүнийг таашааж чаддаг.” Хэрэв хүмүүс харьцаа, сахилгажуулалтыг мэдэрвэл тэд Бурханы талаар жинхэнэ мэдлэгийг ярьж чадна. Хүн дэх Бурханы ажил хэдийчинээ их гайхалтай байх тусам энэ нь төдийчинээ их үнэ цэнэтэй, ач холбогдолтой байдаг; энэ нь чиний хувьд хэдийчинээ ойлгошгүй, үзхүйтэй чинь нийцэшгүй байх тусам Бурханы ажил чамайг төдийчинээ эрхшээж, олж авч, төгс болгож чаддаг. Бурханы ажлын утга учир үнэхээр агуу юм! Хэрэв Тэр хүнийг ийм байдлаар цэвэршүүлдэггүй бол хэрэв Тэр ийм аргаар ажилладаггүй байсан бол Бурханы ажил үр нөлөөгүй, ач холбогдолгүй байх байсан. Энэ бол эцсийн өдрүүдэд Тэр бүлэг хүмүүсийг сонгосны ер бусын утга учрын цаад шалтгаан юм. Өмнө нь Бурхан энэ бүлгийг сонгож, олж авна гэж хэлж байсан. Та нарын дотор хийж байгаа Түүний ажил хэдийчинээ их агуу байх тусам та нарын хайр төдийчинээ илүү гүн, илүү цэвэр байх ба Бурханы ажил хэдийчинээ агуу байх тусам Түүний мэргэн ухааныг хүн төдийчинээ их үнэлж чадах бөгөөд Түүний талаарх хүний мэдлэг нь төдийчинээ илүү гүн байдаг. Эцсийн өдрүүдэд Бурханы эзэгнэлтийн төлөвлөгөөний 6000 жил төгсөх болно. Ингээд л, ийм амархан төгсөж болно гэж үү? Тэр хүн төрөлхтнийг эрхшээнгүүт л Түүний ажил дуусчих уу? Ийм энгийн байж болох уу? Хүмүүс үүнийг маш энгийн гэж боддог, харин Бурханы хийж байгаа зүйл тийм ч энгийн биш юм. Бурханы ажлын ямар хэсэг байх нь хамаагүй бүгд л хүний хувьд ойлгошгүй байна. Чи ойлгож чаддаг байсан бол Бурханы ажил ач холбогдол, үнэ цэнэгүй болох байсан. Бурханы хийдэг ажил ойлгошгүй, чиний үзхүйгээс хэтэрхий зөрөөтэй байдаг бөгөөд энэ нь чиний үзхүйтэй хэдийчинээ нийцэшгүй байна, Бурханы ажил утга учиртай гэдгийг энэ нь төдийчинээ их батална; энэ нь чиний үзхүйтэй таарч байсан бол энэ нь утга учиргүй байх байсан юм. Өнөөдөр танд Бурханы ажил туйлын гайхалтай санагдаж байгаа ба энэ нь хэдийчинээ их гайхалтай байх тусам Бурхан танд төдийчинээ ойлгошгүй санагдаж, Бурханы үйл хэрэг хичнээн агуу болохыг чи харна. Хэрэв Тэр зөвхөн хүнийг эрхшээх гэж өнгөц ажил хийдэг бол энэ ажил дууссаны дараа хүн Бурханы ажлын ач холбогдлыг харах чадваргүй байх болно. Хэдий та нар өнөөдөр бага зэрэг цэвэршүүлэлт хүлээн авч, энэ нь амийн өсөлтөнд чинь их үр өгөөжтэй байгаа ч—тийм хэмжээний бэрхшээл нь та нарт хамгийн их шаардлагатай. Өнөөдөр чи бага зэргийн цэвэршүүлэлт хүлээн авсан ч дараа нь Бурханы үйл хэргийг үнэхээр харах чадвартай болох бөгөөд эцсийн эцэст чи ингэж хэлэх болно: “Бурханы үйл хэрэг үнэхээр гайхалтай!” Энэ бол чиний зүрх сэтгэлийн үг байх болно. Бурханы цэвэршүүлэлтийг хэсэг хугацаанд (үйлчлэгчийн шалгалт[a] ба гэсгээлтийн үе) мэдэрсний дараа зарим хүмүүс эцэстээ ийнхүү хэлдэг: “Бурханд итгэх үнэхээр хэцүү!” Энэ “хэцүү” гэдэг нь Бурханы үйл хэрэг ойлгошгүй, Бурханы ажил агуу утга учир, үнэ цэнийг агуулдаг бөгөөд хүнээр эрхэмлэгдэх учиртай гэдгийг харуулж байна. Би маш их ажил хийсний дараа ч гэсэн танд өчүүхэн төдий мэдлэг байхгүй бол Миний ажилд үнэ цэнэ байна гэж үү? Энэ нь чамайг ийнхүү хэлэхэд хүргэх болно: Бурханд үйлчлэх нь үнэхээр хэцүү, Бурханы үйл хэрэг маш гайхалтай, Бурхан үнэхээр ухаалаг! Тэр үнэхээр хайр татам! Хэрвээ хэсэг хугацаанд мэдэрсний дараа чи ийм үгсийг хэлж чадвал чи өөртөө Бурханы ажлыг олж авсан гэдгийг энэ нь батална.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”-оос

Өнөөдөр Миний хэлж байгаа зүйл бол хүмүүсийн нүглийг болон тэдний шударга бус байдлыг шүүхийн төлөө; энэ нь хүмүүсийн тэрслүү байдлыг хараахын тулд юм. Тэдний заль мэх болон шударга бус байдал, тэдний үг болон үйлдэл, Миний хүсэлтэй нийцдэггүй бүх зүйл шүүлтийг туулах бөгөөд хүмүүсийн тэрслүү байдал нь нүгэлт гэж тодорхойлогдсон. Тэр шүүлтийн зарчмын дагуу ярьдаг бөгөөд Тэр тэдний шударга бус байдлыг шүүснээр, тэдний тэрслүү байдлыг харааснаар, тэдний бүх муу муухай нүүр царайг ил болгосноор дамжуулан Өөрийн зөвт зан чанарыг илчилдэг. Ариун байдал нь Түүний зөвт зан чанарыг төлөөлдөг; Түүний ариун байдал нь үнэндээ Түүний зөвт зан чанар юм. Өнөөдрийн Миний үгийн цаад шалтгаан нь та нарын завхарсан зан чанараас үүдэн ярих, шүүх болон байлдан дагуулах ажлыг хийх юм. Зөвхөн энэ нь л бодитой ажил бөгөөд зөвхөн энэ л Бурханы ариун байдлыг бүхэлд нь тод томруун болгож чадна. Хэрвээ чамд завхарсан зан чанар огт байгаагүй бол Бурхан чамайг шүүхгүй, түүнчлэн чи Түүний зөвт зан чаннарыг харж чадахгүй байх байсан. Чи завхарсан зан чанартай болохоор Бурхан чамайг тавьж явуулахгүй. Үүгээр дамжуулан Түүний ариун байдал илчлэгддэг. … Эдгээр шүүлтүүдийн улмаас та нар Бурхан бол зөвт Бурхан, Бурхан бол ариун Бурхан гэдгийг харах чадвартай болсон. Өөрийн ариун байдал болон зөвт байдлын улмаас Тэр та нарыг шүүж, Өөрийн уур хилэнг та нар дээр буулгасан. Хүн төрөлхтний тэрслүү байдлыг харах үедээ Тэр Өөрийн зөвт зан чанарыг илчилдэг бөгөөд хүн төрөлхтний бузрыг харах үедээ Тэр Өөрийн ариун байдлыг илчилдэг учраас Тэр бол ариун агаад сэвгүй Бурхан Өөрөө боловч мөн бузар газарт амьдардаг гэдгийг харуулахад энэ нь хангалттай юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгөх вэ”-ээс

Өөрийн гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг хийдэг, ингэснээр хүн Түүнийг мэдэж болох юм. Тэр хүний ялзармал зан чанарыг шүүхгүйгээр хүн, ямар ч зөрчлийг хүлээн зөвшөөрдөггүй Түүний зөвт зан чанарыг мэдэхгүй ба Бурханы талаарх өөрийн хуучин мэдлэгээ шинэ болгон өөрчилж чадахгүй. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийн бүрэн дүүрэн байдлыг ил болгосон, ингэснээр Бурханы талаарх мэдлэгт хүрч, өөрийн зан чанараа өөрчилж, Бурханы ил тод харагдах байдлаар дамжуулан Бурханд хангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгосон.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас

Хүн бие махбод дотор амьдардаг буюу тэрээр хүний тамд амьдардаг гэсэн үг ба Бурханы шүүлт, гэсгээлт үгүйгээр хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах юм бэ? Бурханы гэсгээлт болон шүүлт нь хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу энэрэл нигүүлсэл гэж Петр итгэсэн. Зөвхөн Бурханы гэсгээлт болон шүүлтээр дамжуулан, хүн сэрж чадах ба бие махбодыг үзэн ядаж, Сатаныг үзэн ядах болно. Бурханы хатуу чанд сахилга бат нь хүнийг Сатаны нөлөөллөөс чөлөөлдөг, энэ нь түүнийг өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэл дор амьдрах боломжийг түүнд олгодог. Гэсгээлт ба шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй!…Өөрийн амьдралдаа, хэрвээ хүн цэвэрлэгдэж өөрийн байр байдалдаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, хэрвээ тэр утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээгдсэн хүний үүргээ биелүүлэхийг хүсвэл, тэрээр Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой ба Бурханы сахилга бат, Бурханы цохилт түүнээс холдон одохыг зөвшөөрөх ёсгүй, ингэснээр тэр Сатаны арга заль, нөлөөллөөс өөрийгөө чөлөөлж, Бурханы гэрэл дор амьдарч чадна. Бурханы гэсгээлт, шүүлт нь гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд үүнээс илүү дээр адислал, нигүүлсэл эсвэл хамгаалалт үгүй юм гэдгийг мэдэж ав.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс

Хэрвээ чи төгс болгуулахыг хүсэж байвал, Бурханы ажлын ач холбогдлыг ойлгох ёстой. Ялангуяа чи Түүний гэсгээлт, шүүлтийн ач холбогдлыг, мөн тэдгээр нь яагаад хүн дээр хэрэгждэгийг ойлгох ёстой. Чи хүлээн зөвшөөрч чадах уу? Ийм төрлийн гэсгээлтийн үеэр, чи Петртэй адилхан туршлага, мэдлэгийг олж авч чадах уу? Хэрвээ чи Бурханы тухай мэдлэг болоод Ариун Сүнсний ажлыг эрж хайвал, өөрийн зан чанартаа өөрчлөлт хийхийг зорьвол, чи төгс болгуулах боломжтой болно. … чиний эрэл хайгуул нь Петрийн төгс болгуулсан замын дагуу биш бол, аяндаа чи өөрийн зан чанарт өөрчлөлт гарахыг үзэхгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг зорьдог хүн бол, чи гэрчлэл хийж ингэж хэлэх болно: “Бурханы энэхүү алхам алхмаар хийгдэх ажилд би Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрсөн ба хэдий би асар их зовлон шаналлыг туулсан ч Бурхан хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдэж авсан, би Бурханаар хийгдэж байгаа ажлыг олж авсан, би Бурханы шударга зөвт байдлын тухай мэдлэгтэй болсон ба Түүний гэсгээлт намайг аварсан. Түүний зөвт зан чанар над дээр ирсэн ба надад ерөөл, нигүүлслийг авчирсан, Түүний гэсгээлт, шүүлт намайг хамгаалж ариусгасан. Хэрвээ би Бурханаар гэсгээгдэж, шүүгдээгүй бол мөн хэрвээ Бурханы хатуу ширүүн үг над дээр ирээгүй бол би Бурханыг мэдэхгүй байх байсан ба би аврагдахгүй байх байсан. Бүтээгдсэн зүйл болохын хувьд, хүн Бүтээгчийн бүтээсэн бүхнийг эдлээд зогсохгүй хамгийн чухал нь бүх бүтээгдсэн хүмүүс Бурханы зөвт зан чанарыг таашааж, Түүний шударга зөвт шүүлтийг эдлэх ёстой, учир нь Бурханы зан чанар бол хүний таашаалыг хүртэх эрхтэй гэдгийг өнөөдөр би харж байна. Сатаны завхруулсан бүтээл болохын хувьд, хүн Бурханы зөвт зан чанарыг эдлэх ёстой. Түүний зөвт зан чанарт гэсгээлт, шүүлт байдаг ба цаашлаад агуу хайр байдаг. Хэдийгээр би өнөөдөр Бурханы хайрыг бүрэн дүүрэн олж авах чадваргүй ч, үүнийг харах сайн хувь тавилан надад байгаа ба үүгээрээ би ерөөгдсөн билээ.” Энэ нь, төгс болгуулсан хүмүүсийн алхсан зам ба тэдний хэлсэн мэдлэг юм. Ийм хүмүүс нь Петртэй адил; тэд Петртэй адил дадлага туршлагатай. Ийм хүмүүс нь мөн амийг олж авсан бөгөөд үнэнийг эзэмшсэн хүмүүс юм. Хэрвээ хүн эцэст нь хүртэл мэдрэх юм бол, Бурханы шүүлтийн үеэр тэр гарцаагүй өөрийгөө Сатаны нөлөөллөөс ангижруулж, Бурханаар авахуулах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс

Асар их гай гамшиг дундаас гарч ирсэн ялагчид буюу бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авсан гэдгийг Би өмнө нь хэлсэн. Иймэрхүү үгний утга учир нь юу вэ? Бурханы хүлээн авсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л жинхэнээсээ дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой. Тэд ямар нэг тэмдэг, гайхамшиг эсвэл ямар нэгэн хүчит үйлсийг хараагүй; тэд учир нь олдохгүй захиа, хоосон номлол эсвэл гүн гүнзгий мэдлэг ухааныг ярьдаггүй; харин үүний оронд тэдэнд бодит байдал, Бурханы үгс болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг. Ийм бүлэг хүмүүс Бурханы хүчийг илэрхий болгох чадвартай байхгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

(2) Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь бүгдийг төрлөөр нь ялган салгаж, бүхий л эрин үеийг төгсгөж, эцэстээ Христийн хаанчлалыг хэрэгжүүлэхийн төлөө байдаг.

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Агуу цагаан сэнтий болон дээр нь заларсан Нэгнийг би харлаа, Түүний дүр төрхөөс тэнгэр, газар зугтсан ба тэдний хувьд байх газар олдсонгүй. Их, бага үхсэн хүмүүс Бурханы өмнө зогсож байгааг би харлаа; номнууд дэлгээстэй байв: өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном байлаа: үхэгсэд өөрсдийнхөө ажлын дагуу уг номонд бичигдсэн зүйлсээр шүүгдэв. Дотроо байсан үхэгсдийг тэнгис гаргаж хаяв; Үхэл болоод там өөрсдийнх нь дотор байсан үхэгсдийг гаргаж өглөө: хүн бүр ажлынхаа дагуу шүүгдэв. Үхэл болон там галт нууранд хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл. Амийн номонд бичигдээгүй хэн боловч галт нууранд хаягдсан байна” (Илчлэл 20:11-15).

“Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ардууд болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно. Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдны юмс өнгөрөн оджээ” (Илчлэл 21:3-4).

“Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно” (Илчлэл 11:15).

Холбогдолтой Бурханы үгс:

Би дэлхийг бүтээх үедээ бүх зүйлийг өөрсдийнх нь төрөл зүйлийн дагуу загварчилсан ба харагдах хэлбэр дүрстэй бүх зүйлийг тэдгээрийн төрөл зүйлтэй нь хамт цуглуулсан. Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл ойртох тусам Би бүх зүйлийг гүнээ өөрчлөн бүтээлийн хуучин байдлыг сэргээж, анхнаасаа байсан байдлаар нь бүх зүйлийг сэргээх болно, ингэснээр бүх зүйл Миний төлөвлөгөө рүү эргэн ирэх болно. Цаг нь ирлээ!

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Хорин зургаа дахь айлдвар”-аас

Эцсийн өдрүүдийн ажил нь бүгдийг төрлөөр нь салгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгахын төлөө юм, учир нь хугацаа ойртож, Бурханы өдрүүд ирсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Эцсийн өдрүүд нь байлдан дагуулах ажлаар дамжуулан бүх зүйлс төрөл төрлөөрөө ангилагдах үе юм. Байлдан дагуулах нь эцсийн өдрүүдийн ажил; өөрөөр хэлбэл хүн бүхний нүглийг шүүх нь эцсийн өдрүүдийн ажил билээ. Эс бөгөөс хүмүүсийг яаж ангилах юм бэ? Та нарын дунд хийгдэж байгаа төрөл төрлөөр нь ангилах ажил нь бүхий л орчлон ертөнцөд хийгдэх тийм ажлын эхлэл юм. Үүний дараа, хаа сайгүй орших бүх үндэстнүүдийн хүмүүс мөн байлдан дагуулах ажилд захирагдах болно. Энэ нь, бүтээл дэх хүн бүхэн шүүгдэхийн тулд шүүлтийн ширээний өмнө очиж өөрсдийн төрлийн дагуу ангилагдах болно гэсэн үг юм. Хэн ч, ямар ч зүйл энэхүү гэсгээл шүүлтийг туулахаас зугтаж чадахгүй ба хэн ч, юу ч өөрийн төрлөөр ангилагдахаас тойрч чадахгүй; бүгд төрөл зүйл болон ялгагдах болно. Яагаад гэвэл бүх зүйлийн төгсгөл ойртож, бүх тэнгэр газар төгсгөлдөө ирсэн. Өөрийн оршин тогтнолын төгсгөлөөс хүн хэрхэн зугтаж чадах билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

Өнөөгийн байлдан дагуулах ажил нь хүний төгсгөл ямар байхыг ил тод болгохоор зорьсон ажил юм. Өнөөдрийн шүүлт, гэсгээлт нь эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм гэж Би яагаад хэлдэг вэ? Чи үүнийг харахгүй байна уу? Яагаад байлдан дагуулах ажил нь сүүлчийн үе шат вэ? Энэ нь төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг нарийвчлан харуулахын төлөө биш гэж үү? Энэ нь гэсгээлт, шүүлтийн байлдан дагуулах ажлын явцад, өөрсдийн жинхэнэ төрхөө харуулж, тэгээд дараа нь төрөл төрлөөрөө ангилагдах боломжийг хүн бүхэнд олгохын төлөө биш гэж үү? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа гэж хэлэхийн оронд энэ нь төрөл бүрийн хүний төгсгөлийг харуулж байгаа гэж хэлсэн нь дээр байж магад. Өөрөөр хэлбэл, энэ нь тэдний нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг харуулж, тэгснээрээ тэд муу юу эсвэл зөв шударга уу гэдгийг шийдэх явдал юм. Байлдан дагуулах ажлын дараа сайныг шагнах, мууг шийтгэх ажил явагддаг: Бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүс бүхий л орчлон ертөнцөд ажлыг түгээх дараагийн алхамд орох болно; байлдан дагуулагдаагүй хүмүүс нь харанхуйд орж, гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрөл төрлөөрөө ангилагдах ба мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж дахин хэзээ ч нарны гэрлийг харахгүй, сайн бүлэгт ангилагдсан зөв шударга хүмүүс гэрлийг хүлээн авч үүрд мөнхөд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойртож, хүний төгсгөл түүний нүдэнд тодорхой харагдсан бөгөөд бүх зүйлс төрөл төрлөөрөө ангилагдах болно. Хүмүүс энэ ангилалтын зовлонгоос хэрхэн зугтаж чадах вэ? Бүх зүйлийн төгсгөл ойртох үед төрөл бүрийн хүний төгсгөл илчлэгддэг ба энэ нь бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын явцад (өнөөгийн ажлаас эхэлсэн бүх байлдан дагуулах ажлыг оролцуулан) хийгддэг. Бүх хүн төрөлхтний төгсгөлийг илчлэх энэхүү илчлэлт нь гэсгээлтийн явцад мөн эцсийн өдрүүдийн байлдан дагуулах ажлын явцад шүүлтийн ширээний өмнө хийгддэг.……Байлдан дагуулах эцсийн үе шат нь хүмүүсийг аварч, мөн хүмүүсийн төгсгөлийг илчлэх учиртай. Энэ нь, шүүлтээр дамжуулан хүмүүсийн доройтлыг илрүүлж, тэгснээр гэмшиж, өндийн босч, амь болоод хүний амийн зөв замыг эрж хайхад нь тэднийг хүргэх юм. Энэ нь хөшүүн маанаг хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээж, шүүлтээр дамжуулан тэдний дотоод тэрслүү чанарыг харуулахын төлөө юм. Гэсэн хэдий ч хэрвээ хүмүүс гэмшиж чадахгүй, хүний амьдралын зөв замыг эрж хайж чадахгүй, эдгээр ялзралыг орхин хаях чадваргүй хэвээр байвал тэд Сатаны залгих аврахын аргагүй зүйлс болох болно. Хүмүүсийг аварч мөн тэдний төгсгөлийг харуулах нь байлдан дагуулахын ач холбогдол юм. Сайн, муу төгсгөл нь бүгд байлдан дагуулах ажлаар илчлэгддэг. Хүмүүс аврагдах эсвэл хараагдах эсэх нь бүгд байлдан дагуулах ажлын явцад илчлэгддэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйлс төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн шинж чанар дээр суурилан өөр өөр ангилалд хуваагдах болно. Энэ нь Бурхан, хүний төгсгөл болон хүрэх газрыг илчлэх цаг үе юм. Хэрвээ хүн гэсгээлт болон шүүлтийг туулахгүй бол хүний дуулгаваргүй байдал болон шударга бус байдлыг илчлэх ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Мууг муутай нь, сайныг сайнтай нь тавьж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. Зөвт гэсгээл, шүүлт хийгдэхийг бүх ажил шаарддаг. Хүний ялзрал оргилдоо хүрч, түүний дуулгаваргүй байдал хэтэрхий ноцтой байсан учраас үндсэндээ гэсгээлт, шүүлт болох Бурханы зөвт зан чанар эцсийн өдрүүдэд илчлэгдэх ба хүнийг бүрэн өөрчилж, бүрэн дүүрэн болгож чадна. Зөвхөн энэ зан чанар нь мууг ил гаргаж, тэгснээрээ зөв бус бүхнийг хатуу шийтгэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Хэрвээ чи одоо ойлгосон бол Би чамайг шүүгдэхдээ дуулгавартайгаар захирагдахыг ятгаж байна, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдаж эсвэл Тэр чамайг Өөрийн хаанчлалд аваачих боломжийг хэзээ ч олж авч чадахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаагүй, өөрөөр хэлбэл шүүлтийн ажлын дундуур зугтан одсон хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэдний нүгэл нь фарисайчуудынхаас ч илүү олон, илүү хүнд ба учир нь тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн. Ийм хүмүүс үйлчлэл үзүүлэх ч үнэ цэнэгүй ба тэд илүү хатуу шийтгэл буюу үүрдийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээрээ харуулаад дараа нь Түүнээс урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, оюун ухаан, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Энэ нь хүнийг шүүж, түүнийг илчлэх Бурханы зорилго биш гэж үү? Шүүлтийн явцад Бурхан төрөл бүрийн хорон муу хэрэг хийсэн хүмүүсийг муу ёрын сүнсээр дүүрсэн газар луу явуулж, эдгээр муу ёрын сүнснүүдээр тэдний махан биеийг устгуулдаг. Тэдний биеэс хүүрийн үнэр ханхлах ба энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан эдгээр үнэнч бус, хуурамч итгэгчид, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг тэдний бүртгэлийн номонд бичиж авдаг; цаг нь ирэхэд Тэр тэднийг бохир сүнснүүдийн дунд хаяж, эдгээр бохир сүнсээр тэдний бүхий л биеийг бузартуулдаг, ингэснээр тэд хэзээ ч дахин төрөхгүй, хэзээ ч дахин гэрэл харахгүй болох юм. Нэгэн цагт үйлчлэл хийж байгаад эцэст нь хүртэл үнэнч байж чадаагүй эдгээр хоёр нүүртнүүдийг Бурхан ёрын муу гэж тооцох ба ингэснээр тэд ёрын муугийн зөвлөлд алхаж, тэдгээр эмх замбараагүй хүмүүсийн нэг болно; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгах болно. Бурхан, Христэд хэзээ ч үнэнч байгаагүй эсвэл ямар ч хүчин чармайлтыг зориулж байгаагүй хүмүүсийг цааш нь тавьж, анзаарахгүй ба эрин солигдох үед тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалын хаалгаар орж чадах нь байтугай, газар дээр оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин сэтгэлээсээ хандаагүй бөгөөд нөхцөл байдлын улмаас Түүний харьцалтанд хүчээр орсон хүмүүсийг Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд оруулна. Тийм хүмүүсийн ердөө цөөхөн хэд нь л амьд үлдэх ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурхан, Бурхантай ижил санаатай бүх хүмүүсийг, Бурханы ард болон хөвгүүдийг мөн Бурханы тахилч болгохоор урьдчилан тогтоосон хүмүүсийг Өөрийн хаанчлалдаа аваачина. Энэ бол Өөрийнхөө ажлаар дамжуулан Бурханы олж авсан охь юм. Бурханы тогтоосон ангиллуудын алинд нь ч багтаагүй хүмүүсийн тухайд гэвэл тэд үл итгэгчдийн дунд тоологдох болно. Та нар тэдний үр дүн ямар байхыг итгэлтэйгээр төсөөлж чадна. Та бүхэнд хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; та нарын сонгох зам бол та нарын гаргах шийдвэр байх болно. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Түүнтэй эн зэрэгцэн явж чадахгүй хэнийг ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар нь ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Ертөнцийн үндэстнүүд болон хүмүүс бүгд Миний сэнтийн өмнө буцан ирэх үед Би тэнгэрийн бүх өгөөмөр бэлгийг авч үүнийг хүний ертөнцөд хүртээх болно, ингээд Миний ачаар энэ нь зүйрлэшгүй их бэлгээр бялхах болно. Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлэх болно:

Намайг үгээ хэлэхээр Өөрийн царайг орчлон ертөнц рүү эргүүлэхэд бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх ажлыг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэх болно—хурмаст тэнгэр өмнө нь байсан шигээ биш болох болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэх болно. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болох болно. Орчлон ертөнц дээрх олон үндэстнүүд цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болно, ингэснээр газар дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг үндэстэн болох болно; газар дээрх бүх үндэстнүүд устгагдаж, оршин тогтнохоо болих болно. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүмүүс хөнөөгдөх болно; Сатаныг шүтдэг бүх хүмүүс Миний дүрэлзсэн галаас нуугдах болно—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болох болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс, Миний ажлаар байлдан дагуулагдаж ялгаатай түвшинд Миний хаанчлалд эргэн ирэх болно, учир нь тэд Ариун Нэгэн цагаан үүлэн дээр сууж ирэхийг харсан байх юм. Бүх хүн төрөлхтөн өөрсдийн адил төрлийн хүмүүсээ дагах ба өөрсдийн хийсэн зүйлээс хамааран янз бүрийн гэсгээлтийг хүлээн авах болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхөх болно; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд биеэ хэрхэн авч явснаас хамааран тэд, Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор газар дээр үргэлжлүүлэн орших болно. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулж Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглахын тулд Би газар дээр Өөрийн дуу хоолойгоороо дуугарч, тоо томшгүй олон хүмүүс болон тоо томшгүй олон үндэстнүүдэд Өөрийгөө илчлэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Хорин зургаа дахь айлдвар”-аас

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр буюу цэвэрлэх эцсийн ажлын явцад бат зогсож чадсан хүмүүс Бурхантай хамт сүүлчийн амралтанд орох хүмүүс байх болно; тиймээс амралтанд орох хүмүүс бүгд Сатаны нөлөөнөөс ангижирч, эцсийн цэвэрлэх ажлыг туулсны дараа Бурханаар авахуулсан байх болно. Эцэстээ Бурханаар авахуулсан энэ хүмүүс сүүлчийн амралтанд орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх бөгөөд энэ нь сүүлчийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж эсвэл амралтанд орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтанд орох цорын ганц зам билээ. Зөвхөн Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтний шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс салгана. Түүний ажил дуусахад үлдэх хүмүүс цэвэрлэгдэж, хүний илүү дээд ертөнцөд орсноор газар дэлхий дээрх илүү гайхалтай хоёр дахь хүмүүний амьдралыг эдлэх болно; өөрөөр хэлбэл тэд хүн төрөлхтний амралтын өдөрт орж, Бурхантай хамт амьдарна. Үлдэж чадахгүй хүмүүс гэсгээлт, шүүлтийг туулсны дараа анхдагч төрх нь бүхэлдээ илчлэгдэнэ; үүний дараа тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар тэд газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй байна; энэ хүмүүс эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, мөн Бурхан, хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тохирохгүй, учир нь тэд бол шийтгэлийн бай, хорон муу бөгөөд зөвт шударга хүмүүс биш юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Мууг шийтгэж, сайныг шагнах Түүний эцсийн ажил нь бүхэлдээ бүх хүн төрөлхтнийг бүрэн ариусгахын төлөө хийгддэг, ингэснээр Тэр бүхэлдээ ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтанд аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат бол Түүний хамгийн шийдвэрлэх чухал ажил юм. Энэ бол Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан хорон мууг устгаагүй харин ч тэднийг үлдээсэн бол бүх хүн төрөлхтөн амралтанд орж чадахгүй байсан бөгөөд Бурхан бүх хүн төрөлхтнийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байсан. Ийм төрлийн ажил бүрэн дуусахгүй байх байв. Түүнийг ажлаа дуусгах үед бүх хүн бүхэлдээ ариун болно. Зөвхөн ийм байдлаар л Бурхан амралтанд санаа амар амьдарч чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Түүний байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүмүүс бол Түүнийг шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдрыг агуулдаг хүмүүс юм. Хэрвээ Тэр ялзарсан хүн төрөлхтнийг авардаггүй бол Тэр хүнийг бүтээсний утга учир талаар өнгөрөх болно; Тэр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй болсон байх бөгөөд Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болих байлаа. Хэрвээ Тэр Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгадаггүй бол Өөрийнхөө бүрэн алдрыг олж авч чадахгүй байх болно, мөн Тэр Өөрийнхөө хаанчлалыг газар дээр байгуулж чадахгүй байх болно. Өөрт нь дуулгаваргүй байдаг хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтанд аваачих нь Түүний ажил дууссаны бэлгэ тэмдэг, Тэр агуу амжилтанд хүрсний бэлгэ тэмдэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Байлдан дагуулах ажил нэгэнт биелчихвэл хүнийг үзэсгэлэнтэй сайхан ертөнцөд аваачих болно. Энэ амьдрал нь мэдээж газар дээр байсаар байх боловч энэ нь хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараах хүн төрөлхтний амьдрал ийм байх бөгөөд энэ нь газар дээрх хүний шинэ эхлэл болох болно, хүн төрөлхтөн ийм амьдралтай байх нь тэд шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсны баталгаа болох болно. Энэ нь газар дээрх хүн болоод Бурханы амьдралын эхлэл байх болно. Тийм сайхан амьдралын урьдач нөхцөл нь, хүн ариусгагдаж байлдан дагуулагдсныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал байх ёстой. Иймээс байлдан дагуулах ажил нь, хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Тийм амьдрал нь газар дээрх хүний ирээдүйн амьдрал, энэ нь газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэн эрмэлздэг тийм амьдрал, дэлхийн түүхэнд хүн өмнө нь хэзээ ч олж байгаагүй тийм амьдрал юм. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, энэ нь хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь бас хүнд өгсөн Бурханы амлалт юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Би бүх хүний дээр явж, хаа сайгүй харж байгаа. Ямар ч зүйл хуучин харагдахгүй, ямар ч хүн хуучин шигээ байхгүй. Би сэнтийдээ амарч, бүхий л орчлон ертөнцийг налдаг, бүхий л зүйл ариун байдлаа буцаан авсан учир Би бүрэн сэтгэл хангалуун болж, Би Сиондоо дахин нэгэнтээ амар тайван амьдарч чадах ба газар дээрх хүмүүс Миний удирдамж дор нам гүм, санаа амар амьдралаар амьдарч чадна. Бүхий л хүмүүс Миний гарт байгаа бүх зүйлийг удирдаж байгаа ба бүх хүмүүс өөрсдийн хуучин оюун ухаан болоод анхдагч дүр төрхөө эргүүлэн олж авсан; тэд тоосонд дарагдaхаа болих боловч Миний хаанчлалд тэд хаш чулуу мэт цэвэр агаад дор бүрнээ хүний зүрх сэтгэлд орших ариун нэгнийхтэй адил царайтай байдаг, учир нь Миний хаанчлал хүмүүсийн дунд байгуулагдсан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Арван зургаа дахь айлдвар”-аас

Өмнөх:Эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийн ажил хүн төрөлхтнийг хэрхэн ариусгаж, авардаг вэ?

Дараах:Шашны ертөнц, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг голсны үр дагавар, үр дүн юу вэ?

Танд таалагдаж магадгүй