Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

III. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажилтай холбоотой үнэн

5. Шашны ертөнц, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг голсны үр дагавар, төгсгөл

Холбогдолтой Бурханы үг:

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөн мөнх амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тэдний зууралдсан бохир ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, аливаа зүйлийг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарлыг өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг судар зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос, төгс байдалд хүргэх зам байх нь байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрүү чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүйгээр чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Шашны ертөнц

Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүн эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө байдаг бөгөөд шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлдэг. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, үгүйсгэвэл үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагаврыг мэдэж байна уу? Чиний хийсэн зүйл чинь жижиг алдаа биш, харин асар том нүгэл үйлдсэн. Иймээс үнэн л чамд амь авчирч чадах ба үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, чамд Бурханы царайг харуулж чадахгүй учраас үнэний өмнө шүдээ ярзайлгаж, болгоомжгүй шүүмжлэл хийхгүй байхыг Би хүн бүрд ятгаж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухайд олон хүн таагүй сэтгэгдэлтэй байдаг, учир нь Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд махбод болно гэдэгт хүн итгэхэд хэцүү байдаг. Гэсэн хэдий ч, Бурханы ажил нь хүний таамаглалаас ихэнхдээ хол давдаг ба хүний оюун ухаан хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг гэдгийг чамд Би хэлэх ёстой. Учир нь хүн бол газар дээрх өт хорхой л төдий байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан бол өт хорхой үрждэг бохир устай нүх адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүн үргэлж Бурхантай барьцахыг хүсдэг ба эцэстээ үүнээс хэн хохирол амсах нь илэрхий юм гэж Би хэлдэг. Би та бүхэнд өөрсдийгөө алтнаас үнэтэй гэж үзэхгүй байхыг уриалж байна. Бусад нь Бурханы шүүлтийг хүлээж авч чаддаг юм бол чи яагаад чадахгүй гэж? Чи бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Бусад нь үнэний өмнө толгой бөхийж чаддаг бол чи яагаад тэгж чаддаггүй юм бэ? Бурханы ажилд зогсоохын аргагүй хөдөлгөх хүч байдаг. Тэрээр гагцхүү чиний оруулсан “хувь нэмрээс” болж шүүлтийн ажлыг дахин давтахгүй ба ийм сайхан боломжийг алдвал чи харуусалд автах болно. Хэрвээ чи Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэр дэх тэр агуу цагаан сэнтий чамд шүүлт оноохыг хүлээ! Бүх Израильчууд Есүсийг басамжлан үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг Есүс золин аварсан баримт орчлон ертөнцийн өнцөг булан бүрд түгсэн гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы аль эрт бүтээсэн бодит байдал энэ биш гэж үү? Есүс чамайг тэнгэрт аваачна гэж чи хүлээсээр л байгаа бол Би чамайг зөрүүд гэгчийн хувхай мөчир[a] юм гэж хэлнэ. Үнэнд үнэнч биш, зөвхөн ерөөл эрж хайдаг чам шиг хуурамч итгэгчийг Есүс хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч тэр чамд өршөөл үзүүлэлгүй, хэдэн арван мянган жил галт нууранд шатаахаар хаях болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Бурхан илүү олон хүн шийтгүүлээсэй гэж хүсдэггүй, харин ч илүү олон хүн аврагдаж, Түүний мөртэй хөл нийлүүлж, хаанчлалд нь орно гэж найддаг. Гэвч хэрвээ хүмүүс өөрсдийнхөө алдааг зөвшөөрөхөөс татгалзаж, үнэнийг даруухан зүрх сэтгэлээр хүлээн авч чадалгүй харин ч өө эрж, алдаа олохоор хичээж, ойлгоогүй мөртөө ойлгосон дүр үзүүлж байдаг бол эцэстээ хохирол амсаж алдагдал хүлээх хүмүүс нь тэд байх болно. Бурханы ажил хэнийг ч хүлээдэггүй. Түүний аврал бол хэн дээр ч хамаагүй санаандгүй хаяж болох хэсэг бусаг хог хаягдалтай адилгүй. Харин ч энэ нь товлогдсон, зорилготой, сонголттой байдаг. Хэрвээ чи үүнийг нандигнаж мэдэхгүй бол Бурханы зөвт шүүлт, шийтгэл л чамайг хүлээж байх болно. Бурхан бүх хүнд зөвт байдлаар ханддаг; чиний нас хэд байх, чи хэр ахмад байх, эсвэл бүр ямар их зовлон туулсан чинь хамаагүй, эдгээр зүйлийг үл хайхран Бурханы зөвт зан чанар мөнхөд өөрчлөгдөшгүй байдаг. Бурхан хэнийг ч өндрөөр авч үздэггүй, хэнийг ч илүүд үздэггүй. Хүмүүс бүх зүйлийг орхин үнэнийг хүлээн зөвшөөрч, Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхэд Түүний хандлага үндэслэдэг. Хэрвээ чи Түүний шинэ ажлыг хүлээн авч, Түүний илэрхийлдэг үнэнийг хүлээн авч чадвал Бурханы авралыг хүртэж чадна. Хэрвээ чи ахмад байр сууриараа бардамнаж, ахмад гэдгээрээ сайрхаж, Бурханд болзол нөхцөл тавьдаг бол Бурханы аврал чамайг орхино. Есүс Христийг хүлээн зөвшөөрч чадаагүй, харин зөвхөн Мессиаг хүлээж байсан иудейчүүдийн хувьд эцэстээ тэдэнд тохиолдсон зүйл нь Бурханы хараал, уур хилэн байсантай яг адилхан; энэ бол бүх хүний хувьд ил байдаг баримт юм. …

… Фарисайчуудын мэдлэг болон гаднах үйлдэл нь Есүс Христтэй харилцах тэдний харилцааг авраагүй юм. Эсрэгээрээ энэ нь тэднийг хорлосон бөгөөд тэдний мэдлэг болон үзэл, зүрх сэтгэлд нь байсан Бурханы дүр төрхийн хамтаар Эзэн Есүсийг яллахад тэднийг хүргэсэн билээ. Төсөөлөл болон оюун санаа нь тэднийг төөрөгдүүлж, сүнслэг нүдийг нь халхалсан ба аль хэдийн ирсэн Мессиаг танихгүй байж, Эзэн Есүсийг яллахын тулд нотолгоо олж, баттай үндэслэл олж авахын төлөө чадах бүхнээ хийхэд тэднийг хүргэсэн юм. Бурханы одоогийн бодитой ажлыг яллахын тулд Бурханы анхдагч ажлыг баримтлах явдлыг шалтаг болгосон нь тэдний муухай нүүр царай мөн. Мэдээж, өөрсдийн хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг хэмжиж, яллахын тулд хуучин хоосон сургаал, дүрэм журм ашиглахыг үнэн замыг баримталж, Бурханы өмнө ариун байдлаа хадгалж, Бурханд үнэнч байгаа гэж бодох нь аль ч эрин үед амьдарч байгаа хүмүүсийн гаргаж болзошгүй алдаа юм. Гэхдээ бодит баримт ямар байдаг вэ? Бурхан шинэ ажлаа тасралтгүй хийж, үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй Өөрийнхөө удирдлагыг үргэлжлүүлж байгаа. Харин хүмүүс яадаг вэ? Тэд Бурханы бүх илэрхийлэл гэж боддог хоцрогдсон зарим зүйлтэй үргэлж зууралдан, ихэмсгээр пээдийн өөрсдийгөө магтаж, Бурхан хэзээ ч өөрсдийг нь хаяхгүй, хэзээ ч өөрсдөд нь зохисгүй хандахгүй гэж итгэдэг хандлагатайгаар Бурхан өөрсдөд нь шагнал хайрлахыг хүлээж байдаг. Тэгвэл үр дүн нь юу вэ? Бурханы ажил саадгүй үргэлжилж, шинэ эрин үеийн илүү олон хүн Түүнийг дагаж, Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг, харин Бурхан өөрсдөд нь шагнал хайрлахыг хүлээдэг хүмүүс Бурханы шинэ ажлаар таягдан хаягдаж, бүр ч олон хүн Бурханы шийтгэлд унадаг. Тэдний шийтгэл эхлэх мөчид Бурханд итгэх амьдрал нь дуусаж, тэдний төгсгөл болон хүрэх газар төгсгөлдөө очдог. Энэ бол хэний ч харахыг хүсдэггүй зүйл боловч өөрийн мэдэлгүй нүдний маань өмнө тохиолддог. Иймээс Бурханы зан чанар маш өршөөлгүй байгаа нь энэ үү, эсвэл хүмүүсийн эрэл хайгуул буруутай байгаа нь энэ үү? Хүн төрөлхтөн өөрсдийгөө үнэхээр нэгд нэггүй шалгавал зохистой бус уу?

Төгс Хүчит Бурханыг эсэргүүцсэний төлөөх шийтгэлийн сонгодог жишээнүүд номын “Төгсгөлийн үг”-ээс

Тайлбар:

a. Хувхай мөчир: “найдваргүй тохиолдол” гэсэн утгатай Хятадын хэлц үг.

Өмнөх:Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ач холбогдлыг хүрсэн үр дүнгээс нь харж болно

Дараах:Бурхан яагаад өөр өөр эрин үед өөр өөр нэртэй байдаг вэ? Бурханы нэрсийн ач холбогдол юу вэ?

Холбогдох агуулга