Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Харагдах байдалд үндэслэн шүүх нь хийсвэр зүйл

Ифан   Шангчү Хот, Хенань Муж

Өнгөрсөн хугацаанд, би хүмүүсийг байнга харагдах байдлаар нь шүүж, гоё сайхан, боловсролтой, уран цэцэн ярьдаг хүмүүст ялангуяа хүндэтгэлтэй ханддаг байсан. Тийм хүмүүсийг мэдрэмжтэй, бусдыг ойлгохдоо сайн, ерөнхийдөө сайн, сайхан сэтгэлтэй хүмүүс гэж би итгэдэг байв. Саяхан, бодит байдал өөрийгөө илчилж би энэхүү хийсвэрээр боддог арга замаа өөрчлөх хэрэгтэй болсон.

Нэг орой үдшийн бүрэнхий болж байх үед би эзэн гэр бүлийндээ ирэхэд костюм, арьсан шаахай өмссөн, гоё ярьдаг, хээнцэр хэв маягтай нэгэн залуу эр байж байлаа. Тэр бас, соёлтой, эрдэм номтойг нь тодотгох нарийн чимэглэсэн хийцтэй нүдний шил зүүсэн байлаа. Манай эзэгтэй бид хоёрыг танилцуулж тэр залуу өөрийнх нь хүү бөгөөд нэгэн том хотын захиргаанд ажилладаг болохыг хэлэв. Ядуу гэр бүлээс гаралтай, багадаа сургуулиас гарсан би түүний нэрд гарсан сургуулиас хүртсэн зэрэг, боломжийн ажил эрхлэлт зэргийг үл тооцон яв цав тохирсон хээнцэр хэв маяг, соёлжсон байдалд нь маш ихээр атаархав. Тийм дур булаам, эрдэмтэн төрхтэй хүнийг би анх удаа харж байгаа нь энэ байв. Ийм соёлтой, өндөр байр суурь, боловсролтой хүн найрсаг, хүмүүнлэг, ухаалаг байх нь лавтай гэж би өөртөө бодсон. Ингэж бодоод би тэр залуу хүнтэй итгэлийн тухай хэлэлцэх гэж хичээж эхэлсэнд түүний үзүүлсэн хариу үйлдэл миний төсөөлж байснаас эсрэг байлаа. Тэр босож зогсоод нударга зангидан ширээ цохиж хашгиран “Яг одоо эндээс гар! Хэрвээ чи хурдан явахгүй бол би цагдаа дуудна шүү!” гэв. Ингэж хэлээд тэр нэн даруй гар утсаа гаргаж 110 руу залгав. Би яаравчлан, байдлыг сайжруулахын тулд “Найз минь, чи цагдаа дуудахгүй гэдэгт гэдэгт би итгэлтэй байна, тоглож байгаа байлгүй дээ” гэж хэлэв. Гэсэн ч тэр зөрүүдэлсэн хэвээр үлдэж намайг хурдхан явахыг шаардав. Би үнэхээр их мэгдэн сандарч дараа нь юу хийхээ мэдэхгүй байлаа. Цагаа хартал бараг оройн 10 цаг болж байв. Хэрвээ би одоо явбал хаана унтах вэ? Тэгтэл, эзэгтэй маань “Одоо орой болчихсон байна, маргааш явж болно” гэж хэллээ. Намайг тэр шөнөдөө хонох гэж байгааг эзэгтэйн хүү хармагцаа оролдлогоо улам эрчимжүүлж, чухамдаа, намайг түлхэн хаалгаар гаргаж тэгэх зуураа “Төрийн байгууллагын боловсон хүчин, нийтийн сангаас хүртэгч байж би илгээлийн эзнийг гэртээ байхыг яаж зөвшөөрөх юм? Эндээс одоо гар!” гэж хашгирч байлаа. Ингээд тэр ууртайгаар миний дугуйг шүүрэн авч над руу шидээд намайг дугуйтай минь хамт хаалгаар түлхэн гаргасан. Эзэгтэй маань намайг байлгах өөр эзэн гэр бүл рүү аваачих санаатай миний араас явсанд хүү нь зөвшөөрөхгүй түүнийг татан дотогш оруулаад хаалгаа түгжсэн. Би явж байхдаа, “Чи эмэгтэй хүүхдийг харанхуй шөнөөр ганцаараа хаашаа яв гээв?” гэж эзэгтэйн хашгирахыг сонсов. “Түүнийг явах газар руу нь явуул-Бурханы хамгаалалттайгаар айх зүйл юу ч байхгүй, тийм үү?” гэж тэр хашгиран хариулаад эзэгтэйг дотогш буцаав.

Шөнийн тэнгэрт анивчих одод, хурдны замаар нижигнэн давхих машинуудын гэрэл гялсхийхийг дэмий л гөлрөн байхдаа гэнэт гуниглан миний сэтгэл хүндрээд ирэв. Зүрх сэтгэлээс маань гомдол хальж асгаран: Хэрвээ чи намайг гэрт чинь амьдрахыг хүсэхгүй байгаа бол зүгээр ээ, гэхдээ эзэгтэйг намайг өөр эзэн айл руу аваачихыг зогсоох шалтгаан байхгүй. Чи яаж ийм хүмүүнлэг бус байж чаддаг байна аа, үнэхээр аймшигтай! Гуйлгачинд хүртэл ингэж хандаж болохгүй! Өөр эзэн гэр бүл хаана байдаг талаар надад мэдэх юм байсангүй, гүн шөнөөр очих газар байхгүй хэцүү байдалд байлаа. Би юу хийх вэ? … Толгойд ийм бодлууд эргэлдэж нүдэнд нулимс хураад ирэв. Тэр мөчид, эзэгтэйн хүүгийн сэтгэл татам байдал, мэдлэг, байр суурь, боловсролын тухай сайхан сэтгэгдэл маань тэр аяараа арчигдан алга болов. Би Бурханы үгийн дараахь хэсэг ишлэлийг бодлоо: “Одоо сайн хүмүүс хаана байна вэ? Хүний шинжгүй бол бид түүнийг тэгж нэрлэх нь байтугай түүнийг сайн хүн гэж нэрлэх ёсгүй. Түүнд зөвхөн гадаад бүрхүүл байгаа боловч хүний мөн чанар байхгүй. Тийм хүмүүсийг хувцасласан адгуус гэж нэрлэх нь хэтрүүлэг биш юм” (Чуулганы удирдагчид болон ажилчидтай хийсэн Христийн ярианы тэмдэглэл дэх “Хүмүүсийн уг чанарт төстэй болон ялгаатай байдал байдгийг чи мэдэх ёстой”-оос). Би дараахь зүйлийг агуулсан хүний нөхөрлөлийн талаар бодсон: “Бурханыг эсэргүүцдэг эсвэл шахаж хавчдаг хүмүүсийг бид яагаад үнэхээр сайн хүмүүс гэж хэлнэ гэж? Хүмүүс Сатанаар ялзруулагдсан өдрөөсөө эхлэн экспертийн хэмжээнд зүсээ хувиргаж, өөрсдийгөө амьдралын философиор халхалдаг болсон. Гадна талдаа тэр, хүнтэй адил харагдана. Гэвч хэн нэгэн Бурханыг гэрчилж эхлэхэд түүний чөтгөрийн чанар илэрдэг. Үүнийг төдийлөн олон хүн ойлгодоггүй учраас тэд тансаг, улиг болсон байдалд хууртаж харалган, тэнэг болсон. Үнэн байхгүй хүмүүс бараг л хоёр нүүртэн гэсэн үг. Үнэнийг ойлгодог хүмүүс энэ асуудлыг тодорхой харна. Үнэнийг ойлгодоггүй хүмүүсийн хийсвэр үзэл бодол нь бүх хүмүүст илчлэгдсэний улмаас асуудлыг тодорхой харж чадахгүй” (“Үзэл бодлын үндсэн өөрчлөлт нь үнэнийг үнэхээр ойлгож байгаагийн шинж тэмдэг” 1 Дүгээр Чуулганы Нөхөрлөлийн ба Ажлын Зохион Байгуулалтын Хураангуй). Эдгээр үгсийг эргэцүүлээд би нэн даруй ойлгож ухаарсан. Үнэн хэрэгтээ Бурхан шашнаас ангид ертөнцөд үнэхээр сайн хүн гэж байхгүй гэж хэлсэн: Үүнээс илүү үнэн гэж байхгүй. Учир нь, зөвхөн Бурхан л хүний үнэн уг чанарыг нэвт шувт харж чадна. Хүн чанарын үнэн зөв шинж чанарыг Бурхан илчилдэг. Харин би, Бурханы үгэнд итгээгүй, бусдыг Бурханы үгийн дагуу хараагүй, бусдыг шүүхийн тулд өөрийн төсөөллөө, шашнаас ангид ертөнцийн үзэл бодлоо ашигласан. Мэдлэгтэй, байр суурьтай, боловсролтой хүмүүсийг би хувирч өөрчлөгдөшгүй хүмүүнлэг, ухаалаг, бусдын тухай ойлгодог гэж дандаа боддог байсан. Миний үзэл бодол үүнээс илүү хийсвэр байх боломжгүй. Бурханд итгэдэггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг чөтгөрүүд гэдгийг би бараг мэддэггүй байж. Гадна талдаа тэд соёлтой, сэтгэл татам харагдаж болно, харин дотроо, тэд гол цөмдөө хүртэл хүний үнэргүй, хүнлэг бус. Энэхүү төрийн албан хаагчийн итгэлийн талаарх хандлага нь үүний төгс жишээ байсан. Гадаад өнгөн дээрээ тэр сэтгэл татам, уран цэцэн үгтэй, соёлтой боловч намайг итгэлийн тухай асуудлыг сөхмөгц тэр тэвчээрээ бүрэн алдсан. Намайг буруутгаж, хөөж, заналхийлэхдээ тэр, сатанлаг уг чанараа бүрэн харуулсан. Эдгээр баримтын нөлөөгөөр би завхарсан хүмүүсийн дунд сайн хүмүүс байхгүй юм байна гэдгийг ухаарсан. Зөвхөн Бурханы ажлыг биеэрээ мэдрэн туулснаар, Бурханы цээрлүүлэлт, шүүлтийг хүлээн авснаар, улмаар зан чанарын өөрчлөлтөд хүрч, энгийн хүн чанартай, ухаалаг болж, Бурханыг үнэхээр хүндэтгэн бишрэхийг сурч Бурханд дуулгавартай байснаар хүн үнэхээр хүн болж чадна. Хэрвээ хүнд үнэн байхгүй бол хэчнээн их мэдлэгтэй, байр суурьтай, боловсролтой, сэтгэл татам байсан ч тэрээр зүрх сэтгэлдээ чөтгөр хэвээр байна.

Би хүмүүсийг хэн бэ гэдгээр нь хардаггүй, харин тэдний харагдах байдлын талаарх өөрийн шүүлтэндээ үндэслэн хардаг гэдгээ энэхүү туршлагаараа дамжуулан ойлгож ухаарсан. Би ямар харамсалтай, ямар тоомсоргүй байсан юм бэ. Бурханыг дагаад олон жил болсон ч гэсэн би үнэнийг ойлгоогүй л байсан бөгөөд одоо үнэнийг эзэмших цаг лавтайяа болсон нь илчлэгдсэн. Үнэн бүхий хүмүүс л бусад хүмүүсийг ялгааг ойлгож нөхцөл байдлын үнэн зөв уг чанарыг харж чаддаг; үнэнийг ойлгодоггүй хүмүүс аливаа зүйлийн үнэн зөв уг чанарыг харж чаддаггүй. Ирээдүйд би, үнэнийг ойлгохоор эрэлхийлэхэд, үнэнийг эзэмших, хүмүүсийг болон нөхцөл байдлыг Бурханыг үгийн дагуу ялгаж ойлгож сурах, өөрийн бүх хийсвэр үзэл бодлоо залруулах, Бурханд нийцтэй нэгэн болох зам мөрийг мөшгихөд өөрийгөө зориулах тангараг өгч байна.

Өмнөх:Сайн гэгддэг хүний үнэн нүүр царай

Дараах:Би Бурханы авралыг мэдэрсэн

Танд таалагдаж магадгүй