Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

2. Яагаад Бурхан хүмүүсийг шүүж, гэсгээх хэрэгтэй байдаг вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт, гэсгээлтээр мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн ялзралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж нэрлэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг хэрхэн бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн агаад өөдгүй, гэсэн ч чи Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байх уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгаар л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, ариусгах ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдах боловч ариун байдалд хүрэх боломжгүй байх болно. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Иймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Бурхан хүнийг төгс болгохдоо юугаар дамжуулан гүйцэтгэдэг вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан. Бурханы зан чанар бол үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд: “Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй юу? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах вэ?” гэцгээдэг. Ийм үг бол Бурханы ажлын мэддэггүй хүмүүсийн үг. Бурханы хараадаг зүйл бол хүний дуулгаваргүй зан, Түүний шүүдэг зүйл бол хүний нүгэл юм. Тэр сэтгэлийг нь шархлуулахаас зайлсхийхгүйгээр, ширүүн ярьдаг хэдий боловч хүний дотор буй бүхнийг уудалдаг бөгөөд эдгээр хатуу үгээрээ хүний доторх уг чанарыг илчилж, ийм шүүлтээр дамжуулан Тэр махан биеийн мөн чанарын талаар хүнд гүнзгий ойлгуулдаг, тиймээс хүн Бурханы өмнө дуулгавартайгаар бууж өгдөг. Хүний махан бие бол нүгэл ба Сатанд харьяалагддаг, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай мөн—тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд, Бурханы шүүлтийн үг түүн дээр буух ёстой ба төрөл бүрийн цэвэршүүлэлтээр дамжих ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр дүнтэй болж чадна.

Бурханы хэлсэн үгээс үзэхэд хүний махан биеийг Тэр аль хэдийн ялласан нь харагдаж байна. Тэгэхээр эдгээр үг нь хараалын үгс үү? Бурханы айлдсан үг хүний үнэн царайг илчилдэг бөгөөд тийм илчлэлээр дамжуулан хүнийг шүүдэг, мөн Бурханы хүслийг хангаж чадахгүй гэдгээ мэдэх үедээ дотроо гашуудан харуусдаг, Бурханд хэчнээн их өртэйгөө, Бурханы хүсэлд хангалтгүй гэдгээ мэдэрдэг. Ариун Сүнс чамайг дотроос чинь сахилгажуулах үе байдаг ба энэ сахилгажуулалт Бурханы шүүлтээс гардаг; Бурхан заримдаа чамайг зэмлэж, чамаас царайгаа нуун, чамайг үл хайхарч, чиний дотор ажиллахгүй байж, чамд чимээгүйхэн гэсгээлт оноож, чамайг цэвэршүүлдэг. Хүний дотор хийдэг Бурханы ажил бол үндсэндээ Өөрийн зөвт зан чанарыг ил болгохын төлөө юм. Эцэстээ хүн Бурханы өмнө ямар гэрчлэл хийх вэ? Бурхан бол зөвт Бурхан, Түүний зан чанар бол зөвт байдал, уур хилэн, гэсгээлт ба шүүлт юм гэдгийг тэр гэрчилдэг; хүн Бурханы зөвт зан чанарыг гэрчилдэг. Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлтээ хэрэглэдэг, Тэр хүнийг хайрласаар, аварсаар байсан—гэхдээ Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ? Тэнд шүүлт, сүр жавхлан, уур хилэн, хараал бий. Урьд өмнө Бурхан хүнийг хараасан хэдий боловч хүнийг ёроолгүй нүхэнд хаячихаагүй, харин тэрхүү аргаа хүний итгэлийг цэвэршүүлэхэд ашигласан юм; хүнийг Тэр үхүүлээгүй, харин хүнийг төгс болгохын төлөө үйлдсэн юм. Махан биеийн мөн чанар Сатаных байдаг—Бурхан үүнийг яг зөв хэлсэн—гэвч Бурханы үйлдсэн зүйлс Түүний айлдсан үгийн дагуу бүтдэггүй. Тэр Өөрийгөө хайрлуулах гээд чамайг хараана, тэгэхээр чи махан биеийн мөн чанарыг ойлгох болно; чамайг сэрээхийн тулд, чамд буй дутагдлыг ухааруулахын тулд, хүн бол туйлын өөдгүй гэдгийг мэдүүлэхийн тулд Тэр чамайг гэсгээдэг. Тиймээс Бурханы хараал, Түүний шүүлт, Түүний сүр жавхлан, уур хилэн—бүгд хүнийг төгс болгохын төлөө байдаг билээ. Өнөөдөр Бурханы хийж буй бүхэн, мөн та нарын дотор Түүний ил болгож буй зөвт зан чанар—энэ бүгд хүнийг төгс болгохын төлөө бөгөөд энэ бол Бурханы хайр юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

Үнэндээ одоо хийгдэж байгаа ажил бол хүмүүсээр Сатаныг орхиулах, хуучин өвөг дээдсийг нь орхиулах ажил юм. Үгээр хийдэг бүх шүүлт нь хүн төрөлхтний ялзармал зан чанарыг ил болгож, хүмүүст амьдралын мөн чанарыг ойлгох боломж олгохыг зорьдог. Энэхүү удаа дараагийн шүүлтүүд нь бүгдээрээ хүмүүсийн зүрх сэтгэлийг зүсдэг. Шүүлт бүр тэдний хувь заяанд шууд нөлөөлдөг бөгөөд зүрх сэтгэлийг нь шархлуулах учиртай, ингэснээр тэд энэ бүх зүйлийг орхиж, улмаар амьдралыг мэдэж авч, энэхүү бузар ертөнцийг мэдэж, мөн Бурханы мэргэн ухаан, төгс хүчит байдлыг болон Сатаны ялзруулсан энэ хүн төрөлхтнийг мэдэж авч чадна. Ийм төрлийн гэсгээлт, шүүлт хэдий чинээ их байна, хүний зүрх сэтгэл төдий чинээ их шархалж, сүнс нь төдий чинээ их сэрж чадна. Туйлын их ялзарсан, хамгийн гүн гүнзгий мэхлэгдсэн энэ хүмүүсийн сүнсийг сэрээх нь ийм төрлийн шүүлтийн зорилго юм. Хүн сүнсгүй, өөрөөр хэлбэл, сүнс нь аль хэдийн үхсэн бөгөөд Тэнгэр байдаг гэдгийг мэддэггүй, Бурхан байдаг гэдгийг мэддэггүй, мөн өөрийгөө үхлийн ёроолгүй ангалд тэмцэлдэж байгааг лав мэддэггүй; тэрээр газар дээрх энэ муу ёрын тамд амьдарч байгаагаа ер нь яаж мэдэж чадах юм бэ? Ялзарсан цогцос нь Сатаны завхралаар дамжин үхэгсдийн оронд унасан гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Газар дээрх бүх зүйлийг хүн төрөлхтөн аль эрт авах юмгүй болтол нь сүйтгэсэн гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Мөн Бүтээгч өнөөдөр газар дэлхий дээр ирээд Өөрийн аварч чадах завхарсан бүлэг хүмүүсийг хайж байгааг тэрээр яахан мэдэж чадах юм бэ? Хүн боломжтой бүх шүүлт, цэвэршүүлэлтийг туулсны дараа ч гэсэн мунхаг ухамсар нь бас л арай ядан хөдөлж, мэдрэлгүй шахуу байдаг. Хүн төрөлхтөн маш их доройтсон! Хэдийгээр ийм төрлийн шүүлт нь тэнгэрээс унадаг ширүүн мөндөртэй адил ч гэсэн хүнд хамгийн их ач тустай. Хүмүүсийг ийнхүү шүүгээгүй бол ямар ч үр дүн гарахгүй байх байсан бөгөөд хүмүүсийг гаслангийн ёроолгүй ангалаас аварна гэдэг огт боломжгүй байх байсан юм. Хэрвээ энэ ажил байгаагүй бол Үхэгсдийн орноос гарч ирнэ гэдэг хүмүүсийн хувьд маш хэцүү байх байсан, учир нь тэдний зүрх сэтгэл аль эрт үхэж, сүнс нь аль хэдийн Сатанаар гишгэлэгдсэн. Доройтлын хамгийн гүнд живсэн та нарыг аврахын тулд та нарыг хүчлэн дуудаж, хүчээр шүүх шаардлагатай, тэгсэн цагт л та нарын мөс шиг цэвдэг зүрх сэтгэл сэрэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна”-аас

Хүнд Өөрийнхөө тухай мэдлэгийг олгохын тулд, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Хүний завхарсан зан чанарыг шүүх Түүний шүүлтгүйгээр хүн, ямар ч зөрчлийг тэвчдэггүй зөвт зан чанарыг нь мэдэх боломжгүй, мөн Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгон өөрчилж ч чадахгүй байх байв. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь олон нийтэд зарладаг, тийнхүү ил тод харагдах байдлаараа дамжуулан Тэр, Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд хангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас

Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрсдийн уг чанарт үндэслэн өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн үр дүнг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөвт бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй болно. Гэсгээлт, шүүлтээр л дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы ноёрхолд харьяалагдаж болох юм. Зөвт гэсгээлт болон шүүлтээр дамжуулан энэ бүх ажил хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрэн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар л мууг ил болгож чадах ба тийнхүү зөвт бус бүхнийг хатуу шийтгэж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх явдал бөгөөд энэ нь эцсийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтнийг зөвт бус байдлаас нь цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс ялгана. Түүний ажил дуусахад үлдэх хүмүүс цэвэрлэгдэж, хүн төрөлхтний дээд ертөнцөд орсноор хүмүүний илүү гайхалтай хоёр дахь амьдралыг газар дэлхий дээр эдлэх болно; өөрөөр хэлбэл, тэд хүн төрөлхтний амралтын өдөрт орж, Бурхантай хамт амьдарна. Үлдэж чадахгүй хүмүүс гэсгээлт, шүүлтийг туулсны дараа анхдагч төрх нь бүрмөсөн илчлэгдэнэ; үүний дараа тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; энэ хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөвт бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, мөн Бурхан, хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тохирохгүй. … Мууг шийтгэж, сайныг шагнах Түүний эцсийн ажил нь тэр аяараа бүх хүн төрөлхтнийг бүрмөсөн ариусгахын төлөө хийгддэг, ингэснээр Тэр бүхэлдээ ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат бол Түүний хамгийн амин чухал ажил юм. Энэ бол Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурхан яагаад завхарсан хүн төрөлхтнийг шүүж, гэсгээх ёстой вэ, Бурхан завхарсан хүн төрөлхтнийг шүүж, гэсгээдгийн утга учир юу вэ? Энэхүү үнэн бол нэн чухал, учир нь энэ нь Бурханы ажлын үзэгдэлтэй холбоотой үнэнийг агуулдаг. Хэрвээ хүмүүсийн итгэлд үзэгдэл дутмаг бол Бурханд хэрхэн итгэхээ мэддэггүй; тэд Бурханд итгэдэг ч гэсэн зөв замыг сонгож чаддаггүй. Тэгвэл Өөрийг нь эсэргүүцэж, Өөрөөс нь урвадаг завхарсан хүн төрөлхтнийг Бурхан шүүж, гэсгээх нь ямар ач холбогдолтой байх юм бэ? Бид эхлээд үүнийг тодорхой мэддэг байх ёстой—Бурхан бол Бүтээгч бөгөөд бүтээгдсэн зүйлийг захирч, шүүж, гэсгээх эрх мэдэл Түүнд бий. Түүнчлэн, Бурханы зан чанар зөвт агаад ариун юм. Өөрийг нь эсэргүүцэж, Өөрөөс нь урвадаг хүмүүст Өөрийнх нь өмнө амьдрахыг Тэр зөвшөөрдөггүй. Бузар, завхарсан зүйл өмнө нь оршихыг Тэр зөвшөөрдөггүй. Тиймээс Бурхан завхарсан хүн төрөлхтнийг шүүж, гэсгээх нь зөв, зохистой бөгөөд энэ нь Бурханы зан чанараар тодорхойлогддог. Бурхан бол зөвт, Бурхан бол үнэн гэдгийг бид бүгд мэднэ. Үүнийг бид Бурханы илчилдэг зан чанараас аль хэдийн харсан. Бурханы бүх үг бол үнэн. Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг үгээрээ бүтээсэн юм. Бурханы үг бүх зүйлийг бүтээж чаддаг бөгөөд Бурханы үг бас бүх зүйлийг шүүж чаддаг үнэн билээ. Бурхан эцсийн өдрүүдэд завхарсан хүн төрөлхтнийг шүүж, гэсгээх ажил явуулж байгаа. “Бурхан өмнө нь шүүлтийн ажил явуулсан уу?” гэж зарим нь асууж болох юм. Үнэндээ, Тэр ихээхэн шүүлт, гэсгээлтийн ажил хийсэн; хүмүүс л үүнийг нүдээр үзээгүй юм. Хүмүүсийг оршин тогтнохоос өмнө Сатан Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвасан, тэгвэл Бурхан Сатаныг хэрхэн шүүсэн бэ? Тэрээр Сатаныг газар дэлхий рүү хөөж, Сатаныг дагаж байсан бүх тэнгэрэлчийг Сатаны хамтаар газар луу цохисон юм. Бурхан тэднийг тэнгэрээс газар луу хөөн зайлуулсан—энэ нь Сатаны эсрэг шүүлт байсан бус уу? Энэ нь ч бас түүнд чиглэсэн шүүлт, гэсгээлт байсан юм. Тиймээс хүмүүсийг бий болохоос ч өмнө Бурхан Сатаныг аль хэдийн шүүж, гэсгээсэн. Бид үүнийг Библиэс харж болно. Энэ хүн төрөлхтнийг бий болохоос өмнө Бурханы шүүлт, гэсгээлтэд өртсөн өөр хүмүүс, өөр бүтээлүүд байсан уу? Бурханы устгасан бүх хүн нь Бурханыг эсэргүүцэж, Түүний эсрэг тэрсэлсэн хүмүүс бөгөөд тэд бүгдээрээ Түүний шүүлт, гэсгээлтэд өртсөн гэдгийг бид лавтай хэлж чадна. Тиймээс Бурхан тэнгэр газар, бүх зүйлийг бүтээснээс хойш Түүний шүүлт, гэсгээлт үргэлжлүүлэн оршсоор байгаа билээ. Энэ нь бүх зүйлийг захирах Бурханы ажлын нэг тал юм, учир нь Бурханы зан чанар хувиршгүй—энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хүмүүс бий болсон үеэсээ эхлээд Бурханаас урваж, Сатаныг дагасан гэдгийг бид харж болно; тэд бүгд Бурханы хараал дор амьдарч ирсэн. Мууг үйлдсэнээсээ болж маш олон хүн Бурханы гэсгээлт дор насан эцэслэсэн, зарим нь устгагдсан. Бурханд итгэдэг атлаа Бурханыг эсэргүүцдэг маш олон хүн байсан бөгөөд эцэст нь тэд бүгд мөхсөн. Зарим нь сүнсний ертөнцөд шийтгүүлж, харин бусад нь амьд байхдаа гэсгээгдсэн. Ийм учраас хүн төрөлхтөн үүнийг: “Сайн санааны үзүүрт тос, муу санааны үзүүрт зүү” гэж нэгтгэн дүгнэсэн юм. Энэ нь бүгд Бурханы шүүлт, гэсгээлт билээ. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил завхарсан хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхдөө бид Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Бурханы ажлыг туулах явцдаа Бурханы эсрэг тэрсэлж, Бурханд дуулгаваргүй байдаг бүх хүн Түүний шүүлт, гэсгээлтийг хүлээн авдаг. Хүмүүс ихэнхдээ Бурханы үгийн шүүлт, гэсгээлтэд өртдөг боловч заримдаа бас өөрсөд дээр нь буун ирэх баримтуудын шүүлт, гэсгээлт, мөн Бурханы шийтгэлийг хүлээн авдаг. Бид бүгд үүнийг харсан. “Үл итгэгчид Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй юм чинь Бурханы шүүлт, гэсгээлтээс мултарч чадах уу?” гэж зарим нь хэлдэг. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг эсэх нь хамаагүй, хүмүүс бүгд Бурханы шүүлт, гэсгээлтэд өртөнө. Хэн ч үүнээс мултарч чадахгүй—энэ бол баримт. Шашин доторх хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөөгүй боловч үүнээс мултарч чадахгүй. Хүнд зориулан Бурханы урьдчилан тодорхойлсон гэсгээлтээс хэн ч мултарч чадахгүй—энэ нь ердөө л цаг хугацааны асуудал, учир нь хүн бүрд өөрийн гэсэн үр дүн байдаг бөгөөд энэхүү үр дүнг ч бас Бурхан тодорхойлдог. Ямар төрлийн шүүлт, гэсгээлт хүлээн авахыг нь хүн бүрийн үр дүнгээс бид харж болно. Зарим нь Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, Бурханаас ариусгалт хүртэж, Түүн рүү бүрмөсөн эргэдэг бөгөөд үр дүн нь сайн хүрэх газар буюу хаанчлалд орж, мөнх амийг олж авах явдал байдаг. Ийм төрлийн хүн аврал хүртдэг. Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрдөггүй буюу Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс эцэстээ мөхөж, устгагдана. Энэ нь Бурханы тэдэнд урьдчилан тодорхойлсон шүүлт, гэсгээлт төдийгүй Бурханы шүүлт, гэсгээлтээр тодорхойлогдсон тэдний эцсийн үр дүн юм. Одоогоор, Бурханыг эсэргүүцэж байгаа олон удирдагч шашны нийгэмлэгт бий—тэдний эцсийн үр дүн ямар байх вэ? Хэрвээ тэд гэмшихгүй бол эцэстээ сүйрэл, мөхөлд живэх тавилантай, учир нь Бурханы шүүлт, гэсгээлтээс хэн ч мултарч чаддаггүй. Энэ бол гарцаагүй. Бид Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрсөн, энэ нь хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын ажлыг бид хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Бид Бурханы шүүлт, гэсгээлтийг эерэг арга замаар хүлээн зөвшөөрч, туулж, жинхэнээсээ гэмшиж, эцэст нь Бурханы тухай мэдлэгтэй болж, амь зан чанарын өөрчлөлтөд хүрч байгаа. Бидний хувьд ийм төрлийн шүүлт, гэсгээлт бол бидний аврал юм. Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүсийн хувьд үр дүн нь шийтгэл байх бөгөөд тэд эцэстээ мөхөл, сүйрэлтэй тулгарна. Энэ бол Бурханы шүүлт, гэсгээлтээс зайлсхийсний үр дагавар билээ.

Аминд оролтын тухай номлол ба нөхөрлөл III дахь “Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд олон өөр арга замаар ажил явуулдаг нь гүн утга учиртай”-аас

Өмнөх:Шүүлт гэж юу вэ?

Дараах:Жинхэнэ залбирал гэж юу вэ?

Холбогдох агуулга