Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Шалгалтад хандах Иовын хандлага

I

Библид дараах явдлыг дурджээ: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв.” Энэ бол үр хүүхдүүдээ болон бүх эд хөрөнгөө алдсан гэдгээ сонсоод Иовын үзүүлсэн эхний хариу үйлдэл байсан. Юуны өмнө тэр гайхсан, мэгдэж сандарсан шинжгүй байсан ба уурласан, үзэн ядсан байдлыг бүр ч илэрхийлээгүй. Тэгэхээр эдгээр гай гамшиг нь санаандгүй явдал, эсвэл хүний гараар хийгдсэн зүйл биш төдийгүй залхаан цээрлүүлэлт, шийтгэл ирж байгаа явдал бүр ч биш гэдгийг тэр зүрх сэтгэлдээ аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байгаа биз дээ. Харин Еховагийн шалгалтууд түүн дээр ирсэн; түүний эд хөрөнгө, үр хүүхдийг авахыг хүссэн нэгэн бол Ехова байсан.

II

Тэр үед Иов маш тайван, сэргэг ухаантай байсан юм. Түүний төгс, шударга хүн чанар нь түүнд тохиолдсон гай гамшгуудын талаар ухаалаг, зүй зохистойгоор нарийн чамбай шүүж, шийдвэр гаргах боломжийг түүнд олгосон ба үүний үр дүнд тэр ер бусын тайван загнасан: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв.” “Нөмрөгөө урах” гэдэг нь тэр хувцасгүй, юу ч үгүй байсан гэсэн үг; “толгойн үсээ хуссан” гэдэг нь тэр дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг болоод Бурханы өмнө эргэж очсон гэсэн утгатай; “газар унан мөргөсөн” гэдэг нь тэр энэ дэлхийд нүцгэн ирсэн, өнөөдөр ч юу ч үгүй байгаа бөгөөд дөнгөж төрсөн нярай хүүхэд болж Бурханд буцаж очсон гэсэн үг юм.

III

Өөрт нь тохиолдсон бүхэнд Иовын хандсан хандлагыг Бурханы ямар ч бүтээл гаргаж чадахгүй байх байсан билээ. Еховад итгэх түүний итгэл нь итгэлийн хүрээнээс даван гарсан; энэ нь түүний Бурханаас эмээдэг, Бурханы өмнө дуулгавартай байдаг чанар нь байсан бөгөөд тэрээр Бурхан түүнийг шагнах төдийгүй, мөн түүнээс буцааж авахад нь ч талархаж чадаж байсан. Үүнээс ч илүүтэйгээр, тэр өөрийн амийг оролцуулаад өөртөө байсан бүхнийг буцаан өгөх чадвартай байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө ii”-оос шинэчлэн найруулав

Өмнөх:Бие махбодтой болсон Бурханыг хэн ч мэддэггүй

Дараах:Бурхан хүнийг шалгаж, цэвэршүүлдгийн утга учир

Холбогдох агуулга

  • Жинхэнэ залбирлын үр нөлөө

    Үнэнч байдал дотор алхаж, Зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир. Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир. Ингэснээр чиний зан чана…

  • Бурханы өмнө байнга ир

    Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч, Бурханы хүсл…

  • Бурхантай хамт зүрхнээс зүрхэнд

    Өө Бурхан минь! Миний зүрх сэтгэлд Танд хэлмээр маш их зүйл байдаг. Би утга учиртай амьдралаар хэрхэн амьдрахаа мэдэхгүй нүгэл дотор амьдарч байсан…

  • Бурханыг гэсэн хайр 

    Бурхан намайг далай шиг олон түмнээс сонгож хажуудаа авчирсан. Түүний үнэн, энэрэнгүй үгс зүрхийг минь дулаацуулсан. Түүний тууштай дуудлага намайг зү…