Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бурхан манай гэр бүлийг гамшгаас хамгаалсан

Ван Лань, Бээжин хот

2012 оны08 сарын.06

2012 оны 7-р сарын 21-нд жаран жилд тохиосон хамгийн том үер манай тосгоныг агшин зуур сүйрүүлэв. Тэнгэрээс буух гамшиг бууж,үерийн ус шавар, чулуутай холилдож, бүх тосгоныг сүйтгэсэн. Ихэнх байшин ус болон шаврын гулгалтад сүйрэв.

Тэр өдрийн үдээс хойш таван цаг өнгөрч байхад бороо хувингаар цутгах мэт асгав. Манай гэрийн хойноос том чулуунууд, үерийн ус урсан ирж, гэрийн ард, урд талд маш их устай болов. Тэр үерийн ус охины минь тахианы байрыг олон мянган тахиатай нь, гахайн хашааг гахайнуудтай нь хамт урсган одов. Ус манай гэрийг бараг урсгах гэж байлаа. Манайд 94 настай хөгшин, 10 сартай хүүхэд байсан. Бид маш их сандарсан. Би 94 настай хөгшин, нялх хүүхэд хоёрыг өргөн байшингийн дээд хэсэг рүү гарахад ус доод хэсэг рүү орж ирж ж байлаа. Бороо үргэлжлэн орсоор л. Биднийг харсаар байтал ус байшингийн дээд хэсэг рүү өгсөж байлаа. Би маш их сандарч тэвдсэн байлаа. Тэгээд түргэхэн шиг тосгоны аврагчийг дуудахад тэр намайг уул өөд зугтах хэрэгтэй, тэд өөрсдөө ч арай гэж уснаас гарч байна, амь амиа бодохоос өөр аргагүй гэж хэлэв. Сандарч байхдаа би Бурханы үгийг бодов: “Гай гамшиг Надаас үүсдэг ба мэдээж Надаар зохицуулагддаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”). Бурханд итгэх гэдэг нь Бурханд найдна гэсэн үг бөгөөд хүмүүст найдаж болохгүй, тийм болохоор би хаалган дээр зогсоод чанга дууга хашгиран Бурханаас ийнхүү гуйв: “Бурхан минь биднийг авраач! Бурхан минь биднийг авраач!” гэж залбирав. Манай гэрнхэн бүгд өвдөг дээрээ сөхрөн: “Бурхан минь хэрвээ бид энэ гамшигт үхвэл энэ нь Таны зөвт байдал юм, учир нь бид хэтэрхий тэрслүү билээ. Хэрвээ бид энэ гамшгаас зайлвал энэ нь Таны нигүүсэл. Бид дахин эхлэх бөгөөд Таны хүслийг анхаарч, үүргээ биөлүүлж, сайн мэдээг түгээх болно” гэж залбирав. Гадаа харанхуй болж бид гадаа гарч зүрхлэхгүй байв. Манай гэрийнхэн хүн төрөлхтний хувь тавилан Бурханы тааллаар болдгийг, хэрвээ Бурхан хүнийг үхүүлэхээр болбол хэн ч Бурханы гараас мултран зайлж, нуугдаж чадахгүй бөгөөд бид үхлээс айхгүй гэж хоорондоо ярилцаж суулаа.

Бороо нэг ширүүсэж, нэг намжсаар бүхий л шөнийн туршид оров.

Үүр цайхад бид босож манай байшингийн дээд талд маш их чулуу болон элс овоорсон байхыг харав, ус бидний шөнөжингөө байсан байшинг тойрон явсан байлаа; үнэхээр гайхмаар. Байшингийн урд болон ард талд шавар, хог хаягдлыг би харлаа. Бидний хоргодсон байшин дээрээс ус, хад нурж ирэхээр хамгийн аюултай байшин байсан ч, дотогшоо дусал ус, шаврын аль нь ч ороогүй бөгөөд бидний байгаагүй байшин тэр чигтээ усанд автаж, олон зүйл нь усанд урссан байлаа.. Бид бурхны хайр ба авралыг үнэхээр харсан. Хэрвээ Бурхан биднийг анхаарч, хамгаалаагүй, байсан бол бидний хэн нь ч амьд үлдэхгүй байсан. Бид гэр бүлээрээ сэтгэл зүрхний гүнээс Бурханд талархаж байлаа. Бурхан бидэнд амьдралын энэ боломжийг өгсөн, үүнийг бид эрхэмлэн дээдэлж, одооноос эхлэн үүргээ биелүүлж, Бурхныг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй.

Өмнөх:Гамшгийн үед би Бурханы зөвт зан чанарыг олж харсан юм

Дараах:Гамшгийн Үед Би Бурханы Хамгаалалтыг Харсан

Танд таалагдаж магадгүй