Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

“Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр

Хурд

“Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр

1. Хүн төрөлхтөн Сатанаар хэт гүнзгий ялзруулагдсаны улмаас Бурхан байдгийг мэддэггүй ба Бурханыг шүтэхээ больсон. Анх Адам Ева бүтээгдэх үед Еховагийн алдар, Еховагийн гэрчлэл үргэлжид байсан. Гэхдээ ялзруулагдсаныхаа дараа бүгд Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг хүндлэн бишрэхээ бүрмөсөн больсон учраас алдар болоод гэрчлэлийг хүн алдсан юм. Өнөөгийн байлдан дагуулах ажил нь бүх алдар суу, гэрчлэлийг буцаан авчирч, бүх хүнээр Бурханыг шүтүүлэх бөгөөд ингэснээр бүтээгдсэн зүйлсийн дунд гэрчлэл бий болох билээ. Ажлын энэхүү үе шатанд хийгдэх хэрэгтэй зүйл нь энэ юм. Хүн төрөлхтнийг яг хэрхэн байлдан дагуулах вэ? Хүнийг бүрэн дүүрэн итгүүлэхийн тулд үгний энэ ажлыг ашиглан энэ нь хийгдэх болно; түүнийг бүрмөсөн үнэмшүүлэхийн тулд илчлэлт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараалыг ашигласнаар; мөн хүний тэрслүү байдлыг илрүүлж, түүний эсэргүүцлийг шүүснээр хийгддэг, ингэснээр тэр хүн төрөлхтний шударга бус байдал болон бузар булай байдлыг мэдэж чадах ба энэ нь Бурханы зөвт зан чанарыг тодруулахад ашиглагдах болно. Үндсэндээ, хүнийг байлдан дагуулж, түүнийг бүрэн итгүүлэх зүйл нь эдгээр үгийн хэрэглээ байх болно. Үг нь хүн төрөлхтнийг байлдан дагуулах арга зам бөгөөд байлдан дагуулах ажлыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн үгний цохилт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөгийн ярих үйл явц нь байлдан дагуулах үйл явц юм. Хүмүүс яг хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? Эдгээр үгийг үр ашигтайгаар идэж, ууснаар мөн тэдгээрийг ойлгосноор. Хүмүүс өөрсдөө байлдан дагуулагдаж чадахгүй. Эдгээр үгийг идэж ууснаар чи өөрийн ялзрал, бохир заваан, тэрслүү байдал болон зөв шударга бус байдлыг мэдэж авч, Бурханы өмнө сөхрөн унах ёстой. Хэрвээ чи Бурханы хүслийг ойлгож, үүнийг хэрэгжүүлж, цаашлаад үзэгдэлтэй байж, мөн хэрвээ эдгээр үгэнд бүрэн дуулгавартай хандаж, өөрийнхөөрөө ямар ч сонголт хийхгүй бол чи байлдан дагуулагдсан байх болно. Чамайг байлдан дагуулсан зүйл чинь эдгээр үг байх юм. Хүн төрөлхтөн яагаад гэрчлэлээ алдсан бэ? Учир нь хүн Бурханд итгэх итгэлгүй эсвэл Бурханыг зүрх сэтгэлдээ огтхон ч агуулдаггүй. Хүн төрөлхтнийг байлдан дагуулах нь энэхүү итгэлийг хүмүүст сэргээнэ гэсэн үг юм. Хүмүүс үргэлж дэлхий ертөнцөд анхаарлаа хандуулж, хэтэрхий их итгэл найдвар тавьж, ирээдүйнхээ төлөө хэтэрхий ихийг хүсч, хэмжээ хязгааргүй маш олон шаардлага тавьдаг. Тэд үргэлж өөрсдийнхөө махан биеийн талаар бодож, төлөвлөдөг бөгөөд Бурханд итгэх замыг эрж хайхыг хэзээ ч сонирхдоггүй. Тэдний зүрх сэтгэл Сатанд олзлогдож тэд Бурханыг хүндлэх хүндлэлээ алдсан ба өөрсдийн зүрх сэтгэлээ Сатанд зориулж байгаа. Гэхдээ хүн Бурханаар бүтээгдсэн. Тиймээс хүн гэрчлэлээ алдсан гэдэг нь тэр Бурханы алдрыг алдсан гэсэн үг юм. Хүн төрөлхтнийг байлдан дагуулахын зорилго нь Бурханыг хүндлэх хүний хүндлэлийн алдрыг эргүүлэн авах явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

2. Өнөөгийн байлдан дагуулах ажил нь хүний төгсгөлийг илчилхээр зорьсон ажил юм. Өнөөдрийн шүүлт, гэсгээлт нь эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм гэж Би яагаад хэлдэг вэ? Чи үүнийг харахгүй байна уу? Яагаад байлдан дагуулах ажил нь сүүлчийн үе шат вэ? Энэ нь төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг нарийвчлан харуулахын төлөө биш гэж үү? Энэ нь гэсгээлт, шүүлтийн байлдан дагуулах ажлын явцад, өөрсдийн жинхэнэ төрхөө харуулж, тэгээд дараа нь төрөл төрлөөрөө ангилагдах боломжийг хүн бүхэнд олгохын төлөө биш гэж үү? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа гэж хэлэхийн оронд энэ нь төрөл бүрийн хүний төгсгөлийг харуулж байгаа гэж хэлсэн нь дээр байж магад. Өөрөөр хэлбэл, энэ нь тэдний нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг харуулж, тэгснээрээ тэд муу юу эсвэл зөв шударга уу гэдгийг шийдэх явдал юм. Байлдан дагуулах ажлын дараа сайныг шагнах, мууг шийтгэх ажил явагддаг: Бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүс бүхий л орчлон ертөнцөд ажлыг түгээх дараагийн алхамд орох болно; байлдан дагуулагдаагүй хүмүүс нь харанхуйд орж, гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрөл төрлөөрөө ангилагдах ба мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж дахин хэзээ ч нарны гэрлийг харахгүй, сайн бүлэгт ангилагдсан зөв шударга хүмүүс гэрлийг хүлээн авч үүрд мөнхөд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойртож, хүний төгсгөл түүний нүдэнд тодорхой харагдсан бөгөөд бүх зүйлс төрөл төрлөөрөө ангилагдах болно. Хүмүүс энэ ангилалтын зовлонгоос хэрхэн зугтаж чадах вэ? Бүх зүйлийн төгсгөл ойртох үед төрөл бүрийн хүний төгсгөл илчлэгддэг ба энэ нь бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын явцад (өнөөгийн ажлаас эхэлсэн бүх байлдан дагуулах ажлыг оролцуулан) хийгддэг. Бүх хүн төрөлхтний төгсгөлийг илчлэх энэхүү илчлэлт нь гэсгээлтийн явцад мөн эцсийн өдрүүдийн байлдан дагуулах ажлын явцад шүүлтийн ширээний өмнө хийгддэг. Хүмүүсийг төрлийнх нь дагуу ангилах нь хүмүүсийг анхдагч төрөл рүү нь буцаах явдал биш. Учир нь дэлхий ертөнцийн бүтээлийн үед хүнийг бүтээхэд ердөө нэг төрлийн хүн, тухайлбал эрэгтэй, эмэгтэй хүн байсан. Олон өөр төрөл байгаагүй. Зөвхөн хэдэн мянган жилийн ялзралын дараа л өөр өөр төрлийн хүмүүс гарч ирсэн бөгөөд зарим нь бузар чөтгөрийн эзэмшил дор, зарим нь муу ёрын чөтгөрүүдийн эзэмшил дор, мөн амийн замыг эрэлхийлдэг зарим нь Төгс Хүчитийн ноёрхол дор гарч ирсэн. Зөвхөн ийм байдлаар хүмүүсийн дунд аажмаар төрөл бий болж, хүн төрөлхтний өнөр гэр бүл дотор хүмүүс, тус тусдаа төрөл болж хуваагдсан. Хүмүүс бүгд өөр өөр “эцэгтэй” болж эхэлсэн; хүн бүхэн бүхэлдээ Төгс Хүчитийн ноёрхол дор байдаг юм биш, учир нь хүмүүсийн тэрслүү байдал хэтэрхий их. Шударга шүүлт нь төрөл бүрийн хүний жинхэнэ төрхийг ил болгож, нууцлаг зүйл юу ч үлдээдэггүй. Хүн бүхэн, гэрэлд жинхэнэ нүүр царайгаа харуулдаг. Адам Евагийн тоо томшгүй олон үр удам хэдийнээ Сатанд олзлогдож, тэнгэрнарыг дахин хэзээ ч мэдэхээргүй болсон учраас мөн хүмүүс Сатаны бүх төрлийн хороор дүүрсэн учраас энэ мөчид хүн анх байсан шигээ байхаа больсон бөгөөд өвөг дээдсийнх нь анхдагч төрх байдал аль хэдийн алга болсон. Тиймээс хүмүүст зүй зохистой хүрэх газар байдаг. Түүнээс гадна өөрсдийн ялгаатай хорын үндсэн дээр тэд төрлийнхөө дагуу ангилагддаг буюу өнөөдөр байлдан дагуулагдаж байгаа хэмжээгээрээ ялгагддаг гэсэн үг юм. Хүний төгсгөл нь дэлхий бүтээгдсэнээс хойш урьдчилан тогтоогдсон зүйл биш юм. Яагаад гэвэл, эхэндээ ердөө нэг л төрөл байсан ба үүнийг нийтэд нь “хүн төрөлхтөн” гэж нэрлэдэг байсан, мөн хүн анх Сатанаар ялзруулагдаагүй байсан, ямар ч харанхуй тэдэнд тохиолдолгүй бүгд Бурханы гэрэлд амьдарч байсан. Гэхдээ хүн Сатанаар ялзруулагдсаны дараа бүх төрөл зүйлийн хүмүүс буюу нийтээрээ “хүн төрөлхтөн” гэж нэрлэгддэг эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдсэн гэр бүлээс гарсан бүхий л төрөл зүйлийн хүмүүс газар дэлхий даяар тархсан. Тэд бүгдээрээ, өөрсдийн хамгийн дээд өвөг дээдэс буюу эрэгтэй, эмэгтэй хүнээс бүрдсэн хүн төрөлхтнөөс (өөрөөр хэлбэл, тэдний хамгийн эхний өвөг дээдэс болох анхдагч Адам, Ева хоёроос) холдон явахдаа өвөг дээдсээрээ удирдуулсан. Тэр үед газар дээр амьдрахдаа Еховагаар удирдуулж байсан цорын ганц хүмүүс нь израильчууд байсан билээ. Бүхий л Израилиас (анхдагч гэр бүлийн овгоос гэсэн үг) янз бүрийн төрлийн хүмүүс үүсч, дараа нь Еховагийн удирдлагыг алдсан. Энэ эртний хүмүүс хүний ертөнцийн хэрэг явдлуудыг огт мэдэхгүй ба өнөөдрийг хүртэл, өөрсдийн эзэмшсэн газар нутагтаа амьдрахаар өвөг дээдсээ даган явсан. Тиймээс тэд хэрхэн Еховагаас хөндийрсөн ба өнөөдрийг хүртэл бүх төрлийн бузар чөтгөр болон муу сүнсээр хэрхэн ялзруулагдсан тухайгаа одоо ч мэддэггүй. Өнөөг хүртэл хамгийн гүн гүнзгий ялзруулагдаж, хордуулагдсан хүмүүс, тухайлбал эцэстээ аврагдаж чадахгүй хүмүүс өөрсдийн өвөг дээдэс–өөрсдийг нь ялзруулсан бузар чөтгөрүүдтэй хамт явахаас өөр сонголтгүй байх болно. Эцэстээ аврагдаж чадах хүмүүс нь хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар буюу аврагдаж, байлдан дагуулагдсан хүмүүст зориулсан төгсгөл рүү явах болно. Аврагдаж болох бүх хүнийг аврахын төлөө бүхнийг хийх болно, харин мэдрэмжгүй, засаршгүй хүмүүсийн хувьд тэдний цорын ганц сонголт нь өвөг дээдсээ даган гэсгээлтийн ёроолгүй хар нүх рүү унах юм. Чиний төгсгөл анхнаасаа урьдчилан тогтоогдсон ба одоо л илчлэгдэж байгаа гэж бүү бод. Хэрвээ чи тэгж бодож байгаа бол, хүн төрөлхтнийг анх бүтээх үед Сатаны төрөл тусдаа бүтээгдээгүй гэдгийг чи мартав уу? Адам, Ева хоёроос бүрдсэн (зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүн бүтээгдсэн гэсэн үг) дан ганц хүн төрөлхтөн бүтээгдсэн гэдгийг чи мартчихав уу? Хэрвээ чи анхнаасаа Сатаны үр удам байсан бол энэ нь Ехова хүнийг бүтээхдээ Сатаны бүлгийг багтаасан гэсэн үг биш гэж үү? Тэр үнэхээр тийм зүйл хийх байсан гэж үү? Тэрээр Өөрийн гэрчлэлийн төлөө хүнийг бүтээсэн; Тэр Өөрийн алдрын төлөө хүнийг бүтээсэн юм. Тэр, албаар Өөрийг нь эсэргүүцэх Сатаны хойч үеийн төрлийг яагаад зориудаар бүтээнэ гэж? Ехова үүнийг хийсэн байх уу? Хэрвээ тийм бол, хэн Түүнийг зөвт Бурхан гэж хэлж чадах юм бэ? Та нарын зарим нь эцэстээ Сатантай хамт явах болно гэж Би одоо хэлж байгаа нь чи анхнаасаа Сатантай хамт байсан гэсэн үг биш; харин энэ нь Бурхан чамайг аврах гэж оролдсон ч чи тэрхүү авралыг олж авч чадахааргүй болтлоо доройтсон гэсэн үг юм. Чамайг Сатантай хамт ангилахаас өөр сонголт үгүй юм. Чи аврагдахын аргагүй учраас ийм байгаа бөгөөд Бурхан чамд шударга бус хандсанаас болж байгаа юм биш, өөрөөр хэлбэл Бурхан чиний хувь заяаг санаатайгаар Сатаны биелэл болгон тогтоож, тэгснээрээ чамайг Сатантай хамт ангилж зориудаар чамайг зовоохыг хүссэн учраас биш юм. Энэ нь байлдан дагуулах ажлын дотоод үнэн биш. Хэрвээ чи тэгж итгэж байгаа бол, чиний ойлголт маш өрөөсгөл байна! Байлдан дагуулах эцсийн үе шат нь хүмүүсийг аварч, мөн хүмүүсийн төгсгөлийг илчлэх учиртай. Энэ нь, шүүлтээр дамжуулан хүмүүсийн доройтлыг илчилж, тэгснээр гэмшиж, өндийн босч, амь болоод хүний амьдралын зөв замыг эрж хайхад нь тэднийг хүргэх юм. Энэ нь хөшүүн маанаг хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээж, шүүлтээр дамжуулан тэдний доторх тэрслүү чанарыг ил болгохын төлөө юм. Гэсэн хэдий ч хэрвээ хүмүүс гэмшиж чадахгүй, хүний амьдралын зөв замыг эрж хайж чадахгүй, эдгээр ялзралыг орхин хаях чадваргүй хэвээр байвал тэд Сатаны залгих аврахын аргагүй зүйлс болох болно. Хүмүүсийг аварч мөн тэдний төгсгөлийг харуулах нь байлдан дагуулахын ач холбогдол юм. Сайн, муу төгсгөл нь бүгд байлдан дагуулах ажлаар илчлэгддэг. Хүмүүс аврагдах эсвэл хараагдах эсэх нь бүгд байлдан дагуулах ажлын явцад илчлэгддэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

3. Мосе хадыг цохих үед Еховагийн хүртээсэн ус оргилон гарсан, энэ нь түүний итгэлээс болсон юм. Давид, Ехова Намайг магтсан хөгжим тоглож–зүрх сэтгэл нь баяр хөөрөөр дүүрэх үед–энэ нь түүний итгэлээс болсон. Иов уулыг бүрхэж байсан мал сүргээ болон гэр бүлийн үнэлж баршгүй эзэмшлээ алдаж, бие нь хатгиар бүрхэгдэх үед энэ нь түүний итгэлээс болсон юм. Тэр Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний алдрыг харах үед энэ нь түүний итгэлээс болсон билээ. Петр Есүс Христийг дагаж чадсан нь өөрийнх нь итгэлээс болсон. Тэр Миний төлөө загалмайд цовдлогдож, суу алдартай гэрчлэл хийсэн нь ч бас түүний итгэлээс болсон юм. Иохан, хүний Хүүгийн гайхалтай дүрийг харах үед энэ нь түүний итгэлээс болсон. Эцсийн өдрүүдийн үзэгдлийг харах үед ч энэ нь мөн л түүний итгэлээс болсон. Харь үндэстэн гэж нэрлэгддэг хүмүүс Миний илчлэлийг олж авч, хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хийхээр махбодод эргэн ирснийг минь мэдэж авсан нь ч бас тэдний итгэлээс болсон юм. Миний хатуу чанга үгээр цохиулдаг ч тэдгээрээр тайтгаруулагдаж, аврагдсан бүх хүн, өөрсдийн итгэлээс болж ингээгүй гэж үү? Хүмүүс итгэлээр дамжуулан маш их зүйлийг хүлээн авсан. Тэдний хүлээн авдаг бүхэн нь үргэлж Давидын мэдэрсэн аз жаргал, баяр хөөрийг мэдрэх эсвэл Мосе шиг Еховагаар ус хайрлуулах зэрэг ерөөл биш байж магад. Жишээлбэл, Иовын тохиолдолд тэр итгэлээр дамжуулан Еховагийн ерөөлийг мөн түүнчлэн гай зовлонг хүлээн авсан. Чи ерөөл хүртсэн ч эсвэл гай зовлон амссан ч, аль аль нь ерөөлтэй явдал юм. Итгэлгүйгээр чи энэхүү байлдан дагуулах ажлыг хүлээн авч чадахгүй, тэр ч байтугай өнөөдөр чиний нүдний өмнө харагдаж буй Еховгийн үйл хэргийг ч харж чадахгүй. Чи харж чадахгүй, тэр ч бүү хэл хүлээн авч чадахгүй байх болно. Эдгээр гай зовлон, эдгээр гамшиг болон бүх шүүлт—хэрвээ эдгээр нь чамд тохиолдохгүй бол чи өнөөдөр Еховагийн үйл хэргийг харж чадах уу? Өнөөдөр чамд байлдан дагуулагдах боломжийг олгосон зүйл нь итгэл бөгөөд Еховагийн бүх үйл хэрэгт итгэх боломжийг чамд олгосон зүйл нь байлдан дагуулагдах явдал юм. Итгэлийн улмаас л чи ийм гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг. Эдгээр гэсгээлт, шүүлтээр дамжуулан чи байлдан дагуулагдаж, төгс болдог. Өнөөдөр чиний хүлээн авч байгаа ийм гэсгээлт, шүүлтгүйгээр итгэл чинь хий дэмий байх болно, учир нь чи Бурханыг мэддэггүй; Түүнд хэчнээн итгэдэг байх чинь хамаагүй, чиний итгэл мөн л хоосон илэрхийлэл төдий байж, бодит байдлаас хол байна. Чамайг бүрэн дуулгавартай болгодог тийм байлдан дагуулах ажлыг хүлээж авсны дараа л чиний итгэл жинхэнэ, бат бөх болж, зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэнэ. “Итгэл” хэмээх энэхүү үгээс болж чи ихээхэн шүүгдэж эсвэл хараагдаж байсан ч чамд жинхэнэ итгэл байх ба чи хамгийн үнэн, хамгийн бодитой, хамгийн үнэ цэнэтэй зүйлийг хүлээн авдаг. Яагаад гэвэл зөвхөн шүүлтийн явцад л чи Бурханы бүтээлийн хүрэх газрыг хардаг; энэхүү шүүлтийн үед л чи Бүтээгч хайрлагдах ёстой гэдгийг ойлгодог; ийм байлдан дагуулах ажлын явцад л чи Бурханы гарыг хардаг; энэ байлдан дагуулах ажлын явцад чи хүний амьдралыг бүрэн ойлгож эхэлдэг; энэ байлдан дагуулах ажлын явцад чи хүний амьдралын зөв замыг олж авч, “хүн” гэдгийн жинхэнэ утга учрыг ойлгож эхэлдэг; зөвхөн энэ байлдан дагуулах ажлын үеэр л чи Төгс Хүчитийн зөвт зан чанар болоод Түүний сайхан, алдарт төрх байдлыг хардаг; энэхүү байлдан дагуулах ажлын явцад л чи хүний гарал үүслийг олж мэдэж, бүх хүн төрөлхтний “үхэшгүй мөнхийн түүхийг” ойлгодог; энэ байлдан дагуулах ажлын үеэр л чи хүн төрөлхтний өвөг дээдэс болоод хүн төрөлхтний ялзралын уг сурвалжийг танин мэдэж авдаг; энэ байлдан дагуулах ажлаар чи баяр баясгалан, тайтгарал, түүнчлэн эцэс төгсгөлгүй цээрлүүлэлт, сахилгажуулалт болон Бүтээгчээс Өөрийн бүтээсэн хүн төрөлхтөнд өгсөн зэмлэл буруушаалын үгийг хүлээн авдаг; энэ байлдан дагуулах ажлаар чи ерөөлийг хүлээн авдаг мөн хүний хүртэх ёстой гай гамшгийг хүлээн авдаг. … Энэ бүхэн нь чиний өчүүхэн итгэлээс болж байгаа биш гэж үү? Эдгээр зүйлийг олж авсны дараа чиний итгэл өсөөгүй гэж үү? Чи асар их хэмжээний зүйлийг олж аваагүй гэж үү? Чи Бурханы үгийг сонсож, Бурханы мэргэн ухааныг харснаар үл барам чи бас ажлын алхам бүрийг биечлэн туулсан. Хэрвээ итгэлгүй байсан бол чи ийм төрлийн гэсгээлт эсвэл ийм төрлийн шүүлтийг амсахгүй байх байсан гэж чи хэлж болох юм. Гэвч итгэлгүйгээр ийм төрлийн гэсгээлт эсвэл Төгс Хүчитийн ийм халамжийг хүлээн авч чадахгүйгээр зогсохгүй мөн Бүтээгчийг харах боломжоо үүрд алдах болно гэдгээ чи мэдэж байх ёстой. Чи хүн төрөлхтний гарал үүслийг хэзээ ч мэдэхгүй, хүний амьдралын ач холбогдлыг хэзээ ч ойлгохгүй. Бие чинь насан эцэслэж, сүнс чинь одсон ч гэсэн чи Бүтээгчийн бүх үйл хэргийг ойлгож чадахгүй юм. Түүгээр ч үл барам, Бүтээгч хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа газар дэлхий дээр үнэхээр агуу ажил хийсэн гэдгийг чи мэдэхгүй. Түүний бүтээсэн энэхүү хүн төрөлхтний нэгэн гишүүн болохын хувьд чи ийнхүү ойлгож чадалгүйгээр харанхуй руу унаж мөнхийн шийтгэл амсахыг хүсч байна уу? Хэрвээ чи өөрийгөө өнөөдрийн гэсгээлт, шүүлтээс салгавал чамд юу тулгарах вэ? Чи өнөөгийн шүүлтээс салах л юм бол энэхүү хүнд хэцүү амьдралаас зугтаж чадна гэж бодож байна уу? Хэрвээ чи “энэ газрыг” орхиж явбал чиний тулгарах зүйл чинь зовлонт шаналал эсвэл диаволын учруулсан харгис шарх байх болно гэдэг нь худлаа гэж үү? Чамд тэвчихийн аргагүй өдөр, шөнүүд тохиолдох биш үү? Өнөөдрийн энэ шүүлтээс зугтсан учраас чи ирээдүйн тарчлалаас үүрд зайлж чадна гэж бодож байна уу? Чиний замд юу тулгарах вэ? Энэ нь үнэхээр чиний хүсэн хүлээж байгаа Диваажингийн орон байх уу? Чи одоогийнх шигээ бодит байдлаас зугтсанаар хожмын мөнхийн гэсгээлтээс бултаж чадна гэж бодож байна уу? Өнөөдрөөс хойш чи ийм боломж, ийм ерөөлийг хэзээ нэгэн цагт дахин олж чадах уу? Зовлон гамшиг чамд тохиолдох үед чи тэдгээрийг олж чадах уу? Бүх хүн төрөлхтөн амралтанд орох үед чи тэдгээрийг олж чадах уу? Чиний өнөөгийн аз жаргалтай амьдрал болон эв зохицолтой бяцхан гэр бүл чинь ирээдүйд чиний очих мөнхийн хүрэх газрыг орлож чадах уу? Хэрвээ чамд жинхэнэ итгэл байвал, мөн хэрвээ чи итгэлийнхээ улмаас асар ихийг олж авбал тэр бүхэн нь бүтээгдсэн зүйл болох чиний олж авах ёстой, чамд байх ёстой зүйл юм. Ийм төрлийн байлдан дагуулалт нь чиний итгэл болон чиний аминд хамгийн их ач тустай юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

4. Өнөөдөр чи хэрхэн байлдан дагуулагдах болон хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа хэрхэн биеэ авч явах талаар мэдэж байх ёстой. Чи өөрийгөө байлдан дагуулагдсан гэж хэлэх байх, гэвч чи үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу? Тэнд ямар нэгэн хэтийн ирээдүй байгаа эсэхээс үл хамааран чи эцсээ хүртэл дагах чадвартай байх ёстой, мөн орчноос үл хамааран чи Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Эцэстээ чи гэрчлэлийн хоёр талыг биелүүлэх ёстой: Иовын гэрчлэл—үхэлд хүртэл дуулгавартай байх ба Петрийн гэрчлэл—Бурханыг гэсэн дээд зэргийн хайр. Нэг талаар, чи Иовтой адил байх ёстой: Тэр ямар ч эд хөрөнгө эзэмшиж байгаагүй ба махан биеийн өвдөлтөнд нэрвэгдсэн, гэвч тэрээр Еховагийн нэрийг орхиогүй. Энэ нь Иовын гэрчлэл байсан. Петр үхэх хүртлээ Бурханыг хайрлах чадвартай байсан. Тэр нас барах үедээ, загалмай дээр цовдлогдох үедээ ч гэсэн Бурханыг хайрласаар байсан; тэр өөрийн хэтийн ирээдүйн тухай эсвэл гайхамшигт найдвар, хэрээс хэтэрсэн бодлоо дагах тухай бодоогүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахаар зорьсон юм. Гэрчлэл хийх талаар бодож үзэхээсээ өмнө, байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулсан нэгэн болохоосоо өмнө чиний хүрэх ёстой стандарт бол энэ юм. Өнөөдөр хэрвээ хүмүүс өөрсдийн мөн чанар болон байр суурийг үнэхээр мэддэг бол тэд хэтийн ирээдүй эсвэл итгэл найдварыг эрж хайсан хэвээр байх байсан уу? Чиний мэдэх ёстой зүйл энэ юм: Бурхан намайг төгс болгох эсэхээс үл хамааран би Бурханыг дагах ёстой; одоо Түүний хийж байгаа бүхэн бол сайн бөгөөд бидний төлөө байдаг, ингэснээр бидний зан чанар өөрчлөгдөж, бид Сатаны нөлөөнөөс өөрсдийгөө салгаж чадна, бид бузар нутаг дэвсгэрт амьдарч байгаа ч ариун бусаас өөрсдийгөө салгаж, хир буртаг болон Сатаны нөлөөнөөс салах боломж бидэнд олдсон, бид Сатаны нөлөөг орхих боломжтой болсон.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (2)”-оос

5. Үнэндээ төгс төгөлдөржилт нь байлдан дагуулалттай нэгэн зэрэг явагддаг: чамайг байлдан дагуулагдах зуур төгс болгуулах эхний үр нөлөө мөн хийгддэг. Байлдан дагуулагдах болон төгс болгуулах хоёрын хоорондын ялгаа нь хүмүүсийн өөрчлөлтийн зэрэгтэй хамааралтай. Байлдан дагуулагдана гэдэг бол төгс болгуулахын эхний алхам бөгөөд энэ нь тэд бүрэн дүүрэн төгс төгөлдөр болчихлоо гэсэн үг биш, мөн Бурхан тэднийг бүрэн дүүрэн олж авсан гэдгийг нотлохгүй. Хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа зан чанарт нь зарим нэг өөрчлөлт гардаг боловч эдгээр өөрчлөлт нь, Бурханаар бүрэн авахуулсан хүмүүс дэх өөрчлөлтөөс хамаагүй бага байдаг. Өнөөдөр хийгдэж байгаа зүйл бол хүмүүсийг төгс болгох анхан шатны ажил буюу тэднийг байлдан дагуулах ажил бөгөөд чи байлдан дагуулагдаж чадахгүй бол Бурханаар төгс болгуулж, Түүгээр бүрэн авахуулах ямар ч арга зам чамд байхгүй байх болно. Чи ердөө л гэсгээлт, шүүлтийн цөөхөн хэдэн үгсийг олж авах боловч тэдгээр нь чиний зүрх сэтгэлийг бүрмөсөн өөрчлөх чадваргүй байх болно. Тиймээс чи таягдагдах хүмүүсийн нэг нь байх болно; энэ нь ширээн дээрх элбэг дэлбэг тансаг дайллагыг харсан ч үүнийг идэж чадахгүй байгаагаас огт ялгаагүй. Энэ нь хөөрхийлөлтэй биш гэж үү? Иймээс чи өөрчлөлтийг эрж хайх ёстой: Байлдан дагуулагдаж эсвэл төгс болгуулж байх нь хамаагүй энэ хоёр нь чамд өөрчлөлт байгаа эсэхтэй болон чи дуулгавартай юу эсвэл үгүй юу гэдэгтэй холбоотой бөгөөд энэ нь Бурхан чамайг авах уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог. “Байлдан дагуулагдана” мөн “төгс болгуулна” гэдэг бол зүгээр л өөрчлөлт болон дуулгавартай байдлын хэмжээнд, түүнчлэн Бурханыг хайрлах чиний хайр хэр ариун бэ гэдэгт суурилдаг болохыг мэдэж ав. Өнөөдөр шаардагдаж байгаа зүйл бол чи бүрэн төгс болгуулах явдал боловч эхлээд чи байлдан дагуулагдах ёстой, чи Бурханы гэсгээлт, шүүлтийн талаар хангалттай мэдлэгтэй байж, дагах итгэлтэй байх ёстой бөгөөд үр дүнтэй байхын тулд өөрчлөлтийг эрж хайдаг нэгэн байх ёстой. Зөвхөн тэр үед л чи төгс болгуулахаар эрж хайдаг нэгэн байх болно. Төгс болгуулах явцдаа та нар байлдан дагуулагдах болно мөн байлдан дагуулагдах явцдаа та нар төгс болгуулах болно гэдгээ ойлгох ёстой. Өнөөдөр чи төгс болгуулахыг эрж хайж эсвэл гадаад хүн чанар дахь өөрчлөлт болон өөрийн хэв чанарын сайжралтыг эрж хайж болно, гэхдээ гол чухал зүйл бол Бурханы өнөөдөр хийж байгаа бүхэн утга учиртай бөгөөд үр ашигтай гэдгийг чи ойлгох юм: Энэ нь, бохир заваан газарт амьдардаг чамайг бохир заваанаас зугтаж үүнийг сэгсрэн хаях боломжтой болгоно, энэ нь чамайг Сатаны нөлөөг даван гарч, Сатаны харанхуйн нөлөөг орхих боломжтой болгоно, иймд эдгээр зүйл дээр төвлөрснөөр чи энэхүү бохир газарт хамгаалагдах болно. Эцэст нь чамаас ямар гэрчлэл өгөхийг хүсэх вэ? Чи бохир заваан газар амьдардаг ч гэсэн дахин хэзээ ч бохир завааны нөлөөнд автахаа больдог, Сатаны эзэмшил дор амьдардаг ч гэсэн Сатаны нөлөөнөөс салж, Сатанаар эзэмдүүлж, доромжлуулдаггүй бөгөөд Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаях чадвартай, чиний амьдран харуулж байгаа байдал Сатаныг илрүүлдэггүй, харин энэ нь Бурхан хүнийг бүтээхдээ хүнийг хүрэхийг шаардсан зүйлс юм: хэвийн хүн чанар, хэвийн ухаалаг байдал, хэвийн мэдлэг ухаан, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр ба Бурханд үнэнч байдал. Эдгээр нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (2)”-оос

6. Эцсийн өдрүүдийн ажил бүх дүрэм журмыг эвддэг ба хараагдсан эсвэл шийтгүүлсэн эсэхээс үл хамааран чи Миний ажилд туслан, өнөөдрийн байлдан дагуулах ажилд тус болсоор байгаа цагт мөн чи Моабын үр удам эсвэл агуу улаан луугийн үр удам эсэхээс үл хамааран ажлын энэ үе шатанд Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж, чадах бүхнээ хийсээр байгаа цагт зохих үр дүнд хүрэх болно. Чи агуу улаан луугийн үр удам, мөн Моабын үр удам; дүгнэн хэлбэл мах, цустай хүн бүхэн нь Бурханы бүтээлүүд бөгөөд Бүтээгчээр бүтээгдсэн билээ. Чи бол Бурханы бүтээл, чамд ямар ч сонголт байх ёсгүй ба энэ нь чиний үүрэг. Мэдээж өнөөдөр Бүтээгчийн ажил нь бүх ертөнц даяар чиглэсэн. Чи хэний үр удам байхаас үл хамааран юун түрүүнд чи бол Бурханы бүтээлүүдийн нэг, Моабын үр удам болох та нар бол Бурханы бүтээлүүдийн нэг хэсэг, та нар зүгээр л арай дорд үнэ цэнэтэй. Өнөөдөр Бурханы ажил бүх бүтээлүүдийн дунд хийгдэж байгаа ба бүхий л орчлон ертөнц рүү чиглэснээс хойш Өөрийнхөө ажлыг хийхийн тулд Бүтээгч дурын хүмүүсийг, хэрэг явдлыг эсвэл зүйлсийг сонгох юм. Тэрээр чамайг хэний үр удам болохыг анхаарахгүй; чи Түүний бүтээлүүдийн нэг бөгөөд Түүний ажил буюу байлдан дагуулах ажил болон гэрчлэлд тус болсоор байгаа цагт Тэр Өөрийн ажлыг чамд ямар ч эргэлзээгүйгээр биелүүлэх болно. Энэ нь, Бурхан Харь үндэстнүүдийн дунд, ялангуяа хараагдсан дорд хүмүүсийн дунд хэзээ ч ажиллахгүй; хараагдсан хүмүүсийн хувьд тэдний үр удам мөн үүрд хараагдсан хэвээр байх болно, тэдэнд авралын боломж хэзээ ч олдохгүй; Бурхан хэзээ ч Харь үндэстнүүдийн нутагт буун ирж, ажиллахгүй, бохир газарт хэзээ ч хөл тавихгүй, учир нь Тэр бол ариун билээ гэсэн хүмүүсийн уламжлалт үзлийг нураасан. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил энэ бүх үзлийг нураасаан. Бурхан бол бүх бүтээлийн Бурхан, Тэрээр тэнгэр, газар, бүх зүйлийн ноёрхлыг эзэмшдэг бөгөөд энэ нь зөвхөн Израилийн ард түмний Бурхан биш юм. Тиймээс Хятад дахь энэхүү ажил нь дээд зэргийн ач холбогдолтой ба энэ ажил нь бүх үндэстнүүдийн дунд түгэхгүй гэж үү? Ирээдүйн агуу гэрчлэл нь зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй; хэрвээ Бурхан зөвхөн та нарыг байлдан дагуулсан бол чөтгөрүүдийг итгүүлж чадах уу? Тэд байлдан дагуулагдахыг эсвэл Бурханы агуу хүчийг ойлгодогүй ба бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы сонгосон хүмүүс энэ ажлын эцсийн үр нөлөөг харсан үед л бүх бүтээлүүд байлдан дагуулагдах болно. Хэн ч Моабын үр удмаас илүү хоцрогдсон эсвэл ялзарсан биш. Хамгийн ялзармал, Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй эсвэл Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй эдгээр хүмүүс байлдан дагуулагдаж, өөрсдийн амаараа Бурханыг хүлээн зөвшөөрч, Түүнийг магтаж, Түүнийг хайрлаж чадах үед л энэ нь байлдан дагуулалтын гэрчлэл байх болно. Хэдий та нар Петр биш ч гэлээ Петрийн дүр төрхийг амьдран харуулж, Петрийн болон Иовын гэрчлэлийг эзэмших чадвартай ба энэ нь хамгийн агуу гэрчлэл юм. Эцэстээ чи: Бид израильчууд биш, харин Моабын хаягдсан үр удам, бид Петр биш, бид түүнийх шиг хэв чанартай байж чадахгүй, бас Иов ч биш бөгөөд бид Бурханы төлөө зовж, өөрийгөө Бурханд зориулахаар шийдсэн Паултай өөрсдийгөө харьцуулж ч чадахгүй, бид маш их хоцрогдсон тиймээс бид Бурханы ерөөлийг эдлэх эрхгүй. Бурхан өнөөдөр ч гэсэн биднийг дээш өргөсөөр байна; иймээс бид Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой ба хэдийгээр бид хангалтгүй хэв чанартай эсвэл ур чадвартай ч гэсэн бид Бурханыг сэтгэл хангалуун болгохыг хүсэж байна—бидэнд ийм шийдвэр байдаг. Бид бол Моабын үр удам ба бид хараагдсан. Үүнийг Бурхан тогтоосон, бид үүнийг өөрчлөх чадваргүй, гэхдээ бидний амьдран харуулж байгаа зүйл болон бидний мэдлэг өөрчлөгдөж болно, мөн бид Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар шийдсэн. Чамд ийм шийдвэр байх үед, чи байлдан дагуулагдсан гэдгээ гэрчилсэн гэдгийг энэ нь нотлох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (2)”-оос

7. Байлдан дагуулах ажлын хүрэх үр дүн нь үндсэндээ хүний махан бие эсэргүүцэхээ болих явдал бөгөөд өөрөөр хэлбэл хүний үзэл санаа Бурханы талаар шинэ ойлголтыг олж авч, түүний зүрх сэтгэл бүхэлдээ Бурханд дуулгавартай хандаж, хүн Бурханы төлөө байхаар шийдэх явдал юм. Хүний зан араншин юм уу махан биеийн өөрчлөлт байлдан дагуулагдсан эсэхийг нь тодорхойлдоггүй. Харин ч хүний бодол, ухамсар болон эрүүл ухаан өөрчлөгдөх үед—өөрөөр хэлбэл, сэтгэл санааны бүхий л хандлага чинь өөрчлөгдсөн үед—чи Бурханаар байлдан дагуулагдсан байдаг. Чи дуулгавартай байхаар шийдэж, шинээр сэтгэж эхлэх үед, өөрийн ямар ч үзэл, санаа бодлыг Бурханы үг болон ажилтай холихоо больсон үед, чиний уураг тархи хэвийн тунгаан бодох үед өөрөөр хэлбэл, чи бүхий л зүрх сэтгэлээрээ Бурханы төлөө зүтгэх үед ийм төрлийн хүн нь бүрэн байлдан дагуулагдсан байх юм. Шашны ертөнцөд олон хүн насан туршдаа багагүй зовдог бөгөөд биеэ захирч, загалмайгаа үүрэн, бүр эцсийн амьсгал хүртлээ зовж, тэвчдэг! Зарим нь насан эцэслэх өглөөдөө ч гэсэн мацаг барьж байдаг. Бүхий л амьдралдаа тэд сайн хоол хүнс, сайхан хувцас хунараас татгалзаж, зовохыг л чухалчилдаг. Тэд биеэ захирч, махан биеэ хаяж чаддаг. Зовлонг тэвчсэнийх нь төлөө тэдний эр зоригийг магтууштай. Гэвч тэдний бодол, үзэл, сэтгэл санааны байдал болон хуучин уг чанар нь харьцалт огт туулаагүй байдаг. Тэд өөрсдийнхөө талаар жинхэнэ ойлголтгүй байдаг. Тэдний сэтгэл дэх Бурханы дүр нь уламжлалт тодорхойгүй Бурханы дүр байдаг. Бурханы төлөө зовох шийдвэр нь тэдний урам зориг болон хүн чанарынх нь сайн зан аашаас үүдэн гардаг. Тэд Бурханд итгэдэг хэдий ч Бурханыг ойлгодоггүй, Түүний хүслийг ч мэддэггүй. Тэд ердөө л сохроор Бурханы төлөө ажиллаж, зовдог. Тэд ялган таних чадвартай байхад ямар ч ач холбогдол өгдөггүй бөгөөд хэрхэн Бурханы хүслийн дагуу үйлчлэх талаар тун бага анхаардаг. Бурханы талаарх ойлголтод хэрхэн хүрэхээ тэд бүр ч мэддэггүй. Тэдний үйлчилдэг Бурхан нь анхдагч дүрээрээ байгаа Бурхан биш, харин тэдний бодол дахь Бурхан, тэдний сонссон Бурхан, эсвэл ном зохиолд байдаг домгийн Бурхан юм. Тэд өөрсдийн баялаг төсөөлөл, үнэн сүсэгт зүрх сэтгэлээ ашиглан Бурханы төлөө зовж, Бурханы хийхийг хүсдэг ажлыг өмнөөс нь хариуцдаг. Тэдний үйлчлэл хэтэрхий оновчгүй байдаг ба үнэхээр хүслийг нь биелүүлэхүйц байдлаар Бурханд үйлчилж байгаа нэг ч хүн чухамдаа байдаггүй. Тэд Бурханы шүүлт, гэсгээлт, цэвэршүүлэлт, төгс болголтыг туулаагүй, мөн хэн ч тэднийг үнэнээр залж чиглүүлээгүй тул зовоход хэчнээн бэлэн байлаа ч гэсэн үйлчлэлийн талаарх тэдний анхдагч харах өнцөг болон сэтгэлд нь байгаа Бурханы дүр өөрчлөгдөлгүй үлддэг. Тэд Аврагч Есүст итгэдэг байлаа ч гэсэн нэг нь ч Аврагчийг хэзээ ч харж байгаагүй. Тэд үлгэр домог болон дам ярианаас л Түүний талаар мэддэг. Тиймээс тэдний үйлчлэл нь сохор хүн эцэгтээ үйлчлэхтэй адилаар нүдээ анин таамгаар үйлчлэхээс хэтрэхгүй. Ийм төрлийн үйлчлэлээр эцэстээ юунд хүрч чадах юм бэ? Хэн үүнийг сайшаах юм бэ? Эхнээсээ эцсээ хүртэл тэдний үйлчлэл хэзээ ч өөрчлөгддөггүй, тэд зөвхөн хүний хэлсэн сургаалыг хүлээн авдаг бөгөөд байгаа байдал, таалагддаг зүйлдээ л суурилан үйлчилдэг. Ингэснээр ямар шагнал хүртэж чадах юм бэ? Есүсийг харсан Петр хүртэл Бурханы хүслийг биелүүлэхэд хэрхэн үйлчлэх талаар мэдээгүй. Эцэстээ бүр хөгширсөн хойноо л тэр ойлгож эхэлсэн. Тиймээс ямар ч харьцалт, засалтыг мэдрээгүй бөгөөд зааж чиглүүлэх хэн ч байхгүй тэдгээр сохор хүмүүсийн тухайд юу хэлэх вэ? Өнөөдөр та нарын дундах олон хүний үйлчлэл энэ сохор хүмүүсийнхтэй адилхан биш гэж үү? Шүүлт хүртээгүй, засалт харьцалт хүлээн аваагүй, өөрчлөгдөөгүй бүх хүн бол дутуу байлдан дагуулагдсан хүмүүс бус уу? Ийм хүмүүс ямар хэрэгтэй юм бэ? Чиний сэтгэхүй, амьдралын талаарх ойлголт болон Бурханы талаарх ойлголтод ямар ч шинэ өөрчлөлт гараагүй, өчүүхэн төдий ч бодит ололт байхгүй бол үйлчлэл чинь хэзээ ч гайхалтай үр дүнд хүрэхгүй! Бурханы ажлын талаар ямар ч үзэгдэлгүй, шинэ ойлголтгүй бол чи байлдан дагуулагдсан хүн байж чадахгүй. Тэгвэл Бурханы дагах арга зам чинь зовж зүдэрч, мацаг барьдаг хүмүүсийнхтэй адил, өчүүхэн төдий л үнэ цэнтэй байх болно! Хийдэг зүйлд нь өчүүхэн бага гэрчлэл байдаг учраас л тэдний үйлчлэл хий дэмий гэж Би хэлдэг! Тэр хүмүүс насан туршдаа зовж, шоронд хоригдож, хором мөч бүрд тэвчиж, хайр энэрлийг онцлон, загалмайгаа үүрдэг. Тэд дэлхий ертөнцөд гүтгэгдэн гологдож, бүхий л зовлонг туулсан. Тэд эцсээ хүртэл дуулгавартай байдаг ч байлдан дагуулагдаагүй тул байлдан дагуулагдсан тухай ямар ч гэрчлэл хийж чаддаггүй. Тэд багагүй зовсон ч дотроо Бурханыг огт мэддэггүй. Тэдний хуучин сэтгэхүй, хуучин үзэл, шашны зан үйл, хүний бий болгосон ойлголт болон хүний үзэл санаанаас аль нь ч харьцалт амсаагүй. Тэдэнд ямар ч шинэ ойлголт байдаггүй. Бурханы талаарх тэдний ойлголтын өчүүхэн төдий нь ч үнэн зөв, оновчтой байдаггүй. Тэд Бурханы хүслийг буруугаар ойлгосон юм. Энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг үү? Чи өмнө нь Бурханыг яаж ойлгодог байсан, өнөөдөр ч гэсэн үүнийгээ хадгалж, Бурхан юу ч хийлээ гэсэн Бурханы талаарх ойлголт чинь өөрийн үзэл, санаандаа суурилдаг. Өөрөөр хэлбэл, чи Бурханы талаар ямар ч шинэ, үнэн ойлголттой болоогүй ба Бурханы жинхэнэ дүр төрх болон жинхэнэ зан чанарыг мэдэж чадаагүй. Бурханы талаарх чиний ойлголт одоо ч феодалын нийгмийн, мухар сүсгээр удирдуулж, хүний төсөөлөл болон үзлээс төрөн гарсан бол чи байлдан дагуулагдаагүй байх юм. Энэ бүх үгийг одоо чамд хэлж байгаа Миний зорилго бол чамайг нарийн зөв, шинэ ойлголт руу хөтлөхийн тулд энэхүү мэдлэгийг ойлгож, ашиглах боломжийг чамд олгохын төлөө юм. Тэдгээр нь чамд байгаа хуучин үзэл, хуучин мэдлэгээс салахад чиглэдэг бөгөөд ингэснээр чи шинэ ойлголтыг эзэмшиж чадна. Хэрвээ чи Миний үгийг үнэхээр идэж уувал, чиний ойлголт мэдэгдэхүйц өөрчлөгдөх болно. Бурханы үгийг идэж, уухдаа чи дуулгавартай зүрх сэтгэлээ хэвээр хадгалсаар байгаа цагт чиний үзэлт өөрчлөгдөх болно. Чи удаа дараагийн гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх чадвартай байсаар байгаа цагт чиний хуучин сэтгэхүй аажмаар өөрчлөгдөх болно. Чиний хуучин сэтгэхүй бүхэлдээ шинээр солигдсон цагт чиний хэрэгжүүлэлт ч бас үүнийг даган өөрчлөгдөнө. Ийм байдлаар чиний үйлчлэл төдий чинээ илүү оновчтой, төдий чинээ Бурханы хүслийг биелүүлэх чадвартай байх болно. Хэрвээ чи өөрийн амьдрал, амьдралын талаарх өөрийн ойлголт болон Бурханы талаарх олон үзлээ өөрчилж чадваас чиний өөрийн төрөлхийн зүйл аажмаар багасна. Энэ нь, гагцхүү энэ нь Бурхан хүнийг байлдан дагуулсны дараах үр дүн юм; энэ нь хүнд харагдах өөрчлөлт юм. Бурханд итгэхдээ биеэ захирч, зовлонг тэвчихийг л мэддэг, харин хийж байгаа зүйлийнхээ зөв үү, буруу юу гэдгийг мэддэггүй, бүр хэний төлөө ингэдгээ ч мэддэггүй бол ийм хэрэгжүүлэлт яаж өөрчлөлт рүү хөтөлж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (3)”-аас

8. Миний та нараас шаардаж байгаа зүйл бол махан биеийг чинь хязгаарлаж, эсвэл уураг тархийг чинь хянан дураараа бодож сэтгэхээс сэргийлэх явдал биш юм гэдгийг та нар ойлгох ёстой. Энэ нь ажлын зорилго биш, мөн яг одоо хийх хэрэгтэй ажил ч биш юм. Яг одоо та нар эерэг өнцгөөс ойлголттой байх хэрэгтэй, ингэснээр та нар өөрсдийгөө өөрчилж чадна. Та нарын хамгийн их хийх хэрэгтэй зүйл бол өөрсдийгөө Бурханы үгээр зэвсэглэх буюу өөрсдийгөө өмнөө байгаа үзэгдэл болон үнэнээр бүрэн зэвсэглэж, цаашлаад тэдгээрийг хэрэгжүүлэх явдал юм. Энэ бол та нарын хариуцлага. Би та нараас бүр илүү их гэрэлтүүлэлтийг эрж хайж, олж авахыг гуйгаагүй байна. Одоогоор та нарт тийм биеийн хэмжээ ердөө байхгүй. Та нарын хийх хэрэгтэй зүйл бол Бурханы үгийг идэж, уухын тулд чадах бүхнээ хийх явдал юм. Та нар Бурханы ажлыг ойлгож, өөрийн уг чанар, өөрийн мөн чанар болоод өөрийн хуучин амьдралаа танин мэдэх хэрэгтэй. Та нар ялангуяа өөрсдийн өнгөрсөн үеийн андуу ташаа хэрэгжүүлэлт болон хийсэн үйлдлээ танин мэдэх хэрэгтэй. Өөрчлөгдөхийн тулд та нар өөрсдийн үзэл санааг өөрчлөхөөс эхлэх ёстой. Эхлээд хуучин үзэл санаагаа шинээр сольж, шинэ үзэл санаагаараа өөрийн үг, үйлдэл болоод амьдралаа удирдуул. Одоо үүнийг л та бүгдээс хүсэж байгаа билээ. Сохроор бүү хэрэгжүүл эсвэл сохроор бүү дага. Та нар үндэс суурь ба зорилготой байх ёстой. Өөрсдийгөө бүү хуур. Бурханд итгэх та нарын итгэл яг юуны төлөө болох, үүнээс юуг олж авах ёстой болон та нар яг одоо юунд орох ёстой талаар мэдэж байх ёстой. Чи энэ бүхнийг мэдэх шаардлагатай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (3)”-аас

9. Бурхан Өөрийн ажлын хоёр үе шатыг Израильд хийсний дараа Израильчууд болон бүх Харь үндэстнүүд адилхан энэ үзлийг өвөрлөх болсон: Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь үнэн боловч Тэр Харь үндэстнүүдийн Бурхан биш зөвхөн Израильчуудын Бурхан байхыг хүсэж байгаа. Израильчууд дараах зүйлд итгэдэг: Бурхан зөвхөн бидний Бурхан байх болно, харин Харь үндэстнүүд та нарын Бурхан биш, та нар Еховаг хүндэлдэггүй учраас бидний Бурхан—Ехова та нарыг жигшдэг. Цаашлаад тэдгээр Иудейчүүд ингэж итгэдэг: Эзэн Есүс Иудей хүмүүс бидний дүр төрхийг өөртөө авсан бөгөөд энэ нь Иудей хүмүүсийн тэмдгийг өөртөө авсан Бурхан юм. Бидний дунд л Бурхан ажилладаг. Бурханы дүр төрх болон бидний дүр төрх адилхан; бидний дүр төрх Бурханыхтай төстэй. Эзэн Есүс бол Иудейчүүд бидний Хаан; Харь үндэстнүүд нь тийм агуу авралыг хүлээн авах эрхгүй. Эзэн Есүс бол Иудейчүүд бидний төлөөх нүглийн тахил. Зөвхөн ажлын тэр хоёр үе шатны үндсэн дээр л Израильчууд болон Иудей хүмүүс ийм олон үзлийг бий болгосон. Бурхан бол тэднийх гэж тэд түрэмгийгээр зарласан, Бурхан бол мөн Харь үндэстнүүдийн Бурхан гэдгийг зөвшөөрдөггүй. Ийм байдлаар Харь үндэстнүүдийн зүрх сэтгэлд Бурхан хоосон болсон. Учир нь, Бурхан Харь үндэстнүүдийн Бурхан болохыг хүсдэггүй, Тэр зөвхөн Израильчуудад буюу Өөрийн сонгосон хүмүүст дуртай ба Тэр ялангуяа Түүнийг дагаж байсан шавь нар болох Иудейчүүдэд дуртай гэж хүн бүхэн итгэх болсон юм. Ехова болон Есүсийн хийсэн ажил нь хүн төрөлхтнийг амьд үлдээхийн төлөө гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Бурхан бол Израилиас гадна төрсөн та бүхний Бурхан юм гэдгийг чи одоо хүлээн зөвшөөрч байна уу? Бурхан өнөөдөр яг энд та нарын дунд байгаа биш гэж үү? Энэ нь зүүд биш, тийм үү? Та нар энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй юу? Та нар үүнд итгэж эсвэл үүнийг бодож зүрхэлдэггүй. Та нар үүнийг хэрхэн харахаас үл хамааран, Бурхан яг энд та нарын дунд байгаа биш гэж үү? Та нар одоо ч энэ үгэнд итгэхээс айж байна уу? Энэ өдрөөс эхлээд бүх байлдан дагуулагдсан хүмүүс болон Бурханы дагалдагчид болохыг хүсэж буй бүхэн нь Бурханы сонгосон хүмүүс биш гэж үү? Өнөөдрийн дагалдагчид та бүхэн, Израилийн гаднах сонгогдсон хүмүүс биш гэж үү? Та нарын байр суурь Израильчуудынхтай адилгүй гэж үү? Та нарын хүлээн зөвшөөрөх ёстой зүйл чинь энэ бүхэн биш үү? Энэ нь та нарыг байлдан дагуулах ажлын зорилго биш гэж үү? Нэгэнт та нар Бурханыг харж чадах учраас Тэр эхнээсээ аваад ирээдүйд ч үүрд та нарын Бурхан байх болно. Та бүхэн Түүнийг дагаж, Түүний үнэнч дуулгавартай бүтээл байхыг хүссээр байгаа цагт Тэр та нарыг орхихгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (3)”-аас

10. Төгс болгуулна гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдана гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдахын тулд хүн ямар шалгуурыг хангах ёстой вэ? Төгс болгуулахын тулд хүн ямар шалгуурыг хангах ёстой вэ? Байлдан дагуулах болон төгс болгох нь хоёулаа хүнийг хүн болгохын зорилго, ингэснээр тэр өөрийн анхдагч байдлаа сэргээж, сатаны ялзарсан зан чанараасаа болон Сатаны нөлөөнөөс салах болно. Энэхүү байлдан дагуулалт нь хүнийг хүн болгох үйл явцын эхэнд болдог, энэ нь ажлын эхний алхам юм. Төгс болгох нь хоёр дахь алхам буюу төгсгөлийн ажил билээ. Хүн бүр байлдан дагуулагдах явцыг дамжих ёстой; тэгэхгүй бол тэр Бурханыг мэдэж чадахгүй ба Бурхан байгаа гэдгийг мэдэхгүй, өөрөөр хэлбэл тэр Бурханыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Хэрвээ хүн Бурханыг хүлээн зөвшөөрөхгүй бол түүний хувьд Бурханаар бүрэн дүүрэн болгуулах боломжгүй байх ба учир нь тэр бүрэн дүүрэн болгуулах энэхүү шалгуурыг хангаж чадахгүй юм. Хэрвээ чи бүр Бурханыг хүлээн зөвшөөрөхгүй бол Түүнийг хэрхэн мэдэж чадах юм бэ? Тэгвэл чи Түүнийг хэрхэн эрж хайх юм бэ? Мөн түүнчлэн чи Түүнийг гэрчилж чадахгүй, тэр ч бүү хэл Түүнийг сэтгэл хангалуун болгох итгэлтэй байж чадахгүй. Иймээс бүрэн дүүрэн болгуулахыг хүсэж буй хэний ч хувьд эхний алхам нь байлдан дагуулах ажлыг дамжих явдал байх ёстой юм. Энэ бол эхний нөхцөл. Гэвч байлдан дагуулах ч бай эсвэл төгс болгох ч бай, аль аль нь хүнийг хүн болгож түүнийг өөрчлөх зорилгын төлөө бөгөөд аль аль нь хүнийг удирдах ажлын нэг хэсэг юм. Энэ хоёр алхам нь хүнийг бүрэн дүүрэн хүн болгон өөрчлөхөд хэрэгтэй зүйл; аль ч алхмыг нь алгасч болохгүй. “Байлдан дагуулагдах” гэдэг нь тийм ч сайхан сонсогддоггүй нь үнэн боловч үнэндээ хэн нэгнийг байлдан дагуулах үйл явц бол түүнийг өөрчлөх үйл явц юм. Байлдан дагуулагдсаны дараа чи өөрийн ялзарсан зан чанараасаа бүрэн салаагүй байж болох ч чи үүнийгээ мэдэж байх болно. Байлдан дагуулах ажлаар дамжуулан чи өөрийнхөө өчүүхэн хүн чанарыг мэдэж авч, мөн ихээхэн дуулгаваргүй байдлаа мэдэж авах болно. Хэдийгээр чи байлдан дагуулах ажлын богинохон хугацаанд тэдгээрийг хаяж эсвэл өөрчилж чадахгүй байсан ч, тэдгээрийг мэдэж авах болно. Энэ нь чиний төгс төгөлдөржилтийн суурийг тавьдаг. Иймээс байлдан дагуулах болон төгс болгох нь хоёулаа хүнийг өөрчлөхийн тулд хийгддэг, хоёулаа хүнийг сатаны ялзарсан зан чанараас нь салгахын тулд хийгддэг, ингэснээр хүн өөрийгөө Бурханд бүрэн өгч чадах юм. Байлдан дагуулагдана гэдэг нь хүний зан чанарыг өөрчлөх эхний алхам бөгөөд мөн хүн Бурханд өөрийгөө бүрэн өгөх эхний алхам буюу төгс болгуулахаас арай доогуур алхам билээ. Байлдан дагуулагдсан хүний амийн зан чанар нь төгс болсон хүнийхээс хамаагүй бага өөрчлөгддөг. Байлдан дагуулагдах болон төгс болгуулах нь нэг нэгнээсээ үзэл баримтлалын хувьд өөр, учир нь тэдгээр нь ажлын өөр өөр үе шат бөгөөд тэдгээр нь хүмүүсийг өөр өөр стандартад байлгадаг, байлдан дагуулалт нь тэднийг арай доогуур стандартад байлгадаг байхад төгс болгох нь тэднийг илүү өндөр стандартад байлгадаг. Төгс болсон хүмүүс нь зөвт хүмүүс, ариун болгуулсан хүмүүс юм; тэдгээр нь хүн төрөлхтнийг удирдах ажлын биелэлт буюу эцсийн бүтээгдэхүүн билээ. Хэдийгээр тэд төгс хүмүүс биш ч утга учиртай амьдралыг амьдран харуулахаар эрж хайдаг хүмүүс юм. Гэхдээ байлдан дагуулагдсан хүмүүс Бурхан оршдог гэдгийг үгээрээ л хүлээн зөвшөөрдөг; Бурхан Өөрөө бие махбодтой болсон, Үг нь махбодоор илэрсэн болон шүүлт, гэсгээлтийн ажлыг хийхийн тулд Бурхан газар дээр ирсэн гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн тэд, Бурханы шүүлт болон гэсгээлт, Түүний цохилт болон цэвэршүүлэлт нь бүгд хүнд ашигтай гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэд зүгээр л хүний дүртэй болж эхэлж байгаа ба амьдралын талаарх зарим нэг ойлголт тэдэнд байдаг ч тэдгээр нь бүдэг бадаг хэвээр байдаг. Өөрөөр хэлбэл, тэд хүн чанарыг л эзэмшиж эхэлж байгаа. Эдгээр нь байлдан дагуулагдахын үр дүн юм. Хүмүүс төгс болгуулах замд орох үед тэдний хуучин зан чанар өөрчлөгдөж чадна. Цаашлаад тэдний амь өссөөр байдаг ба тэд аажмаар илүү гүнзгий үнэнд ордог. Тэд дэлхий ертөнцийг жигшиж, үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүнийг жигшиж чаддаг. Тэд ялангуяа өөрсдийгөө жигшдэг, гэхдээ үүнээс ч илүүтэйгээр өөрсдийгөө тодорхой мэддэг. Тэд үнэнээр амьдрахад бэлэн байж, үнэнийг эрэлхийлэхийг зорилгоо болгодог. Тэд өөрсдийн уураг тархины бий болгосон бодол дотор амьдрахыг хүсдэггүй ба хүний өөрийгөө зөвтгөх байдал, их зан болон биеэ тоосон байдлыг дургүйцэн жигшдэг. Тэд хэм хэмжээтэй ярьдаг, ялган таних чадвар, мэргэн ухаанаар аливааг зохицуулдаг бөгөөд Бурханд үнэнч, дуулгавартай байдаг. Гэсгээлт, шүүлтийн тохиолдлыг туулбал тэд идэвхгүй, сул дорой болдоггүйгээр үл барам, Бурханы гэсгээлт, шүүлтэд талархдаг. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр байж чадахгүй; үүгээр дамжуулан Түүний хамгаалалтыг хүлээн авдаг гэж тэд итгэдэг. Тэд амар амгалан, баяр баясгалан болон өлсгөлөнгөө дарах талхыг эрж хайх итгэлийг зорьдоггүй. Тэд мөн түр зуурын махан биеийн зугаа цэнгэлийн араас хөөцөлдөггүй. Энэ нь төгс болгуулсан хүмүүст байдаг зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-өөс

11. Хүмүүс та нар дээр хийгддэг байлдан дагуулах ажил хамгийн гүн гүнзгий ач холбогдолтой: Нэг талаар, энэхүү ажлын зорилго нь бүлэг хүмүүсийг төгс болгох явдал, өөрөөр хэлбэл, тэднийг анхны үр жимс буюу бүрэн дүүрэн болсон эхний бүлэг хүмүүс болох ялагчийн бүлэг болгон төгс болгох юм. Нөгөө талаар, энэ нь Бурханы хайрыг эдэлж, Бурханы хамгийн агуу авралыг хүлээн авч, Бурханы бүрэн авралыг хүлээн авахад бүтээгдсэн зүйлийг хүргэж мөн хүмүүст зөвхөн өршөөл өгөөмөр сэтгэлийг эдлүүлээд зогсохгүй илүү чухал нь гэсгээлт ба шүүлтийг эдлүүлэхийн төлөө юм. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн ажлаараа Бурханы хийсэн бүхэн бол хүнийг огтхон ч үзэн ядаагүй хайр билээ. Чиний харсан гэсгээлт, шүүлт ч гэсэн бас хайр, илүү жинхэнэ, илүү бодитой хайр юм; энэхүү хайр хүмүүсийг хүний амьдралын зөв зам руу хөтөлдөг. Гурав дахь талаас, энэ нь Сатаны өмнө гэрчлэл хийхийн төлөө юм. Дөрөв дэх талаас, энэ нь ирээдүйн сайн мэдээг түгээх ажлын суурийг тавихын төлөө юм. Түүний хийсэн бүх ажил нь хүний амьдралын зөв замд хүмүүсийг хөтлөх зорилгын төлөө байсан, ингэснээр тэд хүний энгийн амьдралаар амьдарч чадна, учир нь хүн амьдралаа хэрхэн жолоодохоо мэддэггүй билээ. Тийм жолоодлогогүйгээр чи зөвхөн дэмий хоосон амьдралаар амьдарч, үнэ цэнэгүй, утга учиргүй амьдралаар л амьдарч чадах ба хэрхэн хэвийн хүн байхыг огтхон ч мэдэж чадахгүй. Энэ нь хүнийг байлдан дагуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-өөс

12. Та нар бүгд Моабын удам юм. Та нар дээр байлдан дагуулах ажил хийх нь та нарын агуу аврал юм. Та нар бүгдээрээ нүгэлт, завхай газарт амьдардаг; та нар бүгд завхай, нүгэлтэй хүмүүс юм. Өнөөдөр та нар зөвхөн Бурханыг хараад зогсохгүй илүү чухал нь та нар гэсгээлт ба шүүлтийг хүлээн авсан, тийм гүн гүнзгий авралыг буюу Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Түүний хийдэг бүхэн нь та нарын төлөө жинхэнэ хайр; Түүнд ямар ч муу санаа байхгүй. Та нарын нүглийн улмаас л Тэр та нарыг шүүдэг, иймээс та нар өөрсдийгөө эргэцүүлэн шалгаж энэхүү үлэмж их авралыг хүлээн авах болно. Энэ бүхэн нь хүнийг хүн болгохын тулд хийгддэг. Эхнээсээ эцэс хүртэл Бурхан хүнийг аврахын тулд Өөрийн чадах бүхнийг хийсээр ирсэн ба Тэр Өөрийн бүтээсэн хүмүүсийг Өөрийн гараар бүрэн устгахыг хүсээгүй нь ойлгомжтой юм. Одоо Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн; энэ нь бүр ч илүү их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол, та нарыг биечлэн удирдахын тулд тийм их ажлыг хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр нь хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүсийн дуулгаваргүй байдлын улмаас Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол тэд аврагдахгүй байх байсан юм. Та нар амьдралаа хэрхэн жолоодохоо мэдэхгүй буюу хэрхэн амьдрахаа мэдэхгүй учраас та нар энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба та нар бол завхай, бузар чөтгөр юм, та нарыг бүр илүү дордуулж Тэр тэвчдэггүй; мөн та нарыг ийм бохир заваан газарт амьдарч, хүссэн үед нь Сатанаар дэвслүүлэхийг харж эсвэл та нарыг Үхэгсдийн орон руу унагаж ч Тэр тэвчихгүй. Тэр зөвхөн та нарын энэ бүлэг хүмүүсийг олж авахыг, мөн та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. Энэ нь та нар дээр байлдан дагуулах ажил хийхийн үндсэн зорилго бөгөөд энэ нь зөвхөн авралын төлөө юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-өөс

13. Хэдийгээр гэсгээлт болон шүүлт нь хүний хувьд өршөөлгүй илчлэлт, цэвэршүүлэлт боловч энэ нь түүний нүглийг шийтгэж, түүний махан биеийг шийтгэхийн төлөө юм , гэвч энэ ажлын юу ч түүний махан биеийг яллаж, сөнөөх санаагүй. Үгийн хатуу чанд илчлэлт нь бүгд чамайг зөв замд хөтлөх зорилгын төлөө юм. Та нар энэ ажлын маш ихийг биечлэн туулсан ба энэ нь та нарыг муу замд хөтлөөгүй нь ойлгомжтой! Энэ бүхэн нь чамайг хэвийн хүн чанарыг амьдран харуулах боломжтой болгохын төлөө юм; энэ бүхэн нь чиний хэвийн хүн чанарын хүрч чадах зүйл юм. Ажлын бүх алхам нь чиний хэрэгцээн дээр үндэслэж, чиний сул талын дагуу, чиний бодит биеийн хэмжээний дагуу хийгддэг бөгөөд ямар ч тэвчишгүй ачаа дарамтыг та нарт өгөхгүй. Хэдий чи үүнийг одоо тодорхой харж чадахгүй, харин Би чамд хатуу хандаж байгаа мэт санагдаж байгаа ч гэсэн, хэдий Би чамайг өдөр бүр гэсгээж, шүүж өдөр бүр зэмлэн буруушаадгийн шалтгаан нь Би чамайг үзэн яддаг учраас гэж чи бодсоор байсан ч гэсэн, хэдийгээр чиний хүлээн авч буй зүйл чинь гэсгээлт шүүлт байсан ч гэсэн бодит байдал дээр энэ нь бүгд чиний төлөөх хайр, мөн чиний төлөөх агуу хамгаалалт юм. Хэрвээ чи энэ ажлын илүү гүнзгий утга учрыг ойлгож чадахгүй бол чиний хувьд дадлага туршлагаа үргэлжлүүлэх ямар ч зам байхгүй. Чи тийм авралаас болж тайтгарах ёстой. Ойлгож ухаарахаас бүү татгалз. Ийм хол ирсэн учраас чи энэхүү байлдан дагуулах ажлын ач холбогдлыг тодорхой харах ёстой. Чи цаашид ийм, тийм үзэл бодлыг хадгалах ёсгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-өөс

Өмнөх:“Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр

Дараах:ХОЁР УДАА БИЕ МАХБОДТОЙ БОЛОХ НЬ БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН АЧ ХОЛБОГДЛЫГ ГҮЙЦЭЭДЭГ

Холбогдох агуулга