Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хаанчлалын сайн мэдээний тухай Төгс Хүчит Бурханы сонгодог үгс (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа

Хурд

Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа

Маш олон жилийн туршид Бурханы Сүнс газар дээр ажиллангаа тасралтгүй хайсаар ирсэн. Эрин үеүдийн туршид Бурхан Өөрийн ажлыг хийхийн тулд маш олон хүнийг ашиглажээ. Гэсэн ч Бурханы Сүнс одоог хүртэл тохиромжтой амралтын газар олоогүй юм. Иймээс Бурхан байнга өөр өөр хүмүүст шилжиж, Өөрийн ажлыг хийдэг бөгөөд үүнийг хийхийн тулд Тэр ерөнхийдөө хүмүүсийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, энэ бүх жилүүдэд Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, харин өнөөг хүртэл хүнээр дамжин урагшилсаар байгаа. Хэдийгээр Бурхан маш олон үг хэлж, маш их ажил хийсэн ч, Бурхан хүнд хэзээ ч харагдаж байгаагүй учраас, бас Түүнд бодит хэлбэр дүрс байдаггүй учраас хүн Бурханыг одоо ч мэддэггүй. Иймээс Бурхан энэ ажлыг төгс болгож—бодитой Бурханы бодит ач холбогдлыг бүх хүнд мэдэгдэх ёстой. Энэ үр дүнд хүрэхийн тулд Бурхан Өөрийн Сүнсийг хүмүүст бодитоор илчилж, тэдний дунд Өөрийн ажлыг хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс бие махбодын хэлбэртэй, мах цустай болж, хүмүүсийн амьдралд нь дагалдаж, Өөрийгөө заримдаа харуулж, заримдаа нуун тэдний дунд харагдахуйцаар алхаж байх үед л хүмүүс Түүний талаар илүү гүнзгий ойлгож чадна. Хэрвээ Бурхан зөвхөн махбодод үлдсэн бол Өөрийн ажлыг бүрэн биелүүлж чадахгүй байв. Махбодод хэсэг хугацаанд ажиллаж, махбодоор хийх хэрэгтэй үйлчлэлийг гүйцэтгэсний дараа Бурхан махбодыг орхиж, махбодын дүртэйгээр сүнсний ертөнцөд ажиллах болно, энэ нь Есүс хэсэг зуур хэвийн хүн чанараар ажиллаж, Өөрийн гүйцэлдүүлэх хэрэгтэй бүх ажлыг дуусгасны дараа ийнхүү хийсэнтэй яг адилхан. Та нар “Зам ... (5)”-аас энэ хэсгийг санаж байгаа байх, “Эцэг минь Надад нэгэнтээ, ‘Газар дээр зөвхөн Өөрийн Эцгийн хүслийг гүйцэтгэж, Түүний даалгаврыг биелүүл. Өөр юу ч Чамд хамаагүй’ гэж хэлснийг Би санаж байна.” Чи энэ хэсгээс юу ойлгож байна вэ? Бурхан газар дээр ирэх үедээ Өөрийн ажлыг зөвхөн бурханлаг чанараар хийдэг. Энэ бол тэнгэрлэг Сүнснээс бие махбодтой болсон Бурханд даалгасан зүйл юм. Ирэх үедээ Тэр үгээ хэлж, Өөрийн айлдваруудыг өөр өөр аргаар, өөр өөр өнцгөөс илэн далангүй айлдахын тулд хаа сайгүй явдаг. Тэр үндсэндээ хүнийг хангаж, хүнийг сургах явдлыг Өөрийн зорилго, ажиллах зарчим гэж авч үздэг бөгөөд хүн хоорондын харилцаа эсвэл хүмүүсийн амьдралын нарийн ширийнийг анхаардаггүй. Түүний гол үйлчлэл нь Сүнсний өмнөөс ярих явдал юм. Бурханы Сүнс махбодод бодитоор илрэх үедээ зөвхөн хүний амийг хангаж, үнэнийг гаргадаг. Тэр хүний ажилд хутгалддаггүй, өөрөөр хэлбэл Тэр хүмүүсийн ажилд оролцдоггүй. Хүмүүс бурханлаг ажил хийж чаддаггүй ба Бурхан хүний ажилд оролцдоггүй. Бурхан Өөрийн ажлыг хийхээр энэ газар дэлхийд ирснээс хойш энэ бүх жилд үүнийгээ үргэлж хүмүүсээр дамжуулан хийсэн юм. Гэхдээ энэ хүмүүсийг бие махбодтой болсон Бурхан гэж үзэж болохгүй, зөвхөн Бурханаар ашиглагддаг хүмүүс л гэж үзэж болно. Гэхдээ өнөөдрийн Бурхан Сүнсний дуу хоолойг гаргаж, Сүнсний өмнөөс ажиллан, шууд бурханлаг чанарын өнцгөөс ярьж чадна. Эрин үеүдийн туршид Бурханы ашигласан бүх хүн нь Бурханы Сүнс махбод дотор ажилладагтай адил тохиолдол мөн, тэгвэл яагаад тэднийг Бурхан гэж нэрлэж болдоггүй юм бэ? Харин өнөөдөр Бурханы сүнс шууд махбодод ажиллаж байгаа бөгөөд Есүс ч гэсэн махбодод ажилласан Бурханы Сүнс байсан; энэ хоёрыг хоёуланг нь Бурхан гэж нэрлэдэг. Тэгвэл ялгаа нь юу вэ? Эрин үеүдийн туршид Бурханы ашигласан хүмүүс бүгд хэвийн бодолтой, эрүүл ухаантай байдаг. Тэд бүгд биеэ авч явах зарчмыг мэддэг. Тэдэнд хэвийн хүний үзэл байдаг бөгөөд жирийн хүмүүст байх ёстой бүх зүйлийг эзэмшсэн байдаг. Тэдний олонх нь ер бусын авьяастай, төрөлхийн ухаантай. Энэ хүмүүс дээр ажиллахдаа Бурханы Сүнс, тэдэнд Бурханаас өгсөн бэлэг болох авьяас чадварыг нь ашигладаг. Бурханы Сүнс тэдний давуу талыг Бурханд үйлчлэхэд ашиглан, авьяас чадварыг нь ажиллуулдаг. Гэсэн хэдий ч Бурханы мөн чанар нь үзэл, бодлоос ангид, хүний далд санаа холилдоогүй байдаг ба хэвийн хүмүүсийн эзэмшдэг зүйл хүртэл дутмаг байдаг. Өөрөөр хэлбэл, хүний биеэ авч зарчмыг ч Тэр сайн мэддэггүй. Өнөөдрийн Бурхан газар дээр ирэх үедээ ийм л байдаг. Түүний ажил болон үгэнд хүний санаа зорилго эсвэл хүний бодол холилдоогүй байдаг, харин тэдгээр нь Сүнсний санаа зорилгын шууд илрэл бөгөөд Тэр Бурханы өмнөөс шууд ажилладаг. Энэ нь, Сүнс хүний санаа зорилгыг өчүүхэн төдий ч холилгүйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарыг шууд агуулдаг, хүний бодол эсвэл үзэл байдаггүй бөгөөд хүний биеэ авч явах зарчмыг огт ойлгодоггүй. Хэрвээ зөвхөн бурханлаг чанар ажиллаж байсан бол (өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө ажиллаж байсан бол) Бурханы ажлыг газар дээр гүйцэтгэх ямар ч аргагүй байх байлаа. Иймээс Бурхан газар дээр ирэх үед, бурханлаг чанараар хийдэг ажлынхаа хамтаар хүн чанар дотор ажиллахдаа ашиглах цөөн тооны хүн Түүнд байх ёстой. Өөрөөр хэлбэл, Өөрийн бурханлаг ажлыг хадгалахын тулд Тэр хүний ажлыг ашигладаг. Эс бөгөөс хүний хувьд бурханлаг ажилтай шууд холбогдох ямар ч арга байхгүй байх юм. Есүс болон Түүний шавь нарын хувьд ч ийм л байсан. Дэлхий дээр байх хугацаандаа Есүс хуучин хуулийг хүчингүй болгож, шинэ тушаалуудыг тогтоосон. Тэр бас олон үг хэлсэн юм. Энэ бүх ажил нь бурханлаг чанараар хийгджээ. Петр, Паул, Иохан гэх мэт бусад хүмүүс өөрсдийн дараагийн ажлыг Есүсийн үгийн сууринд тулгуурласан билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан тухайн үед Өөрийн ажлыг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийн эхлэлийг тавьсан; өөрөөр хэлбэл, Тэр хуучин эринийг халж, шинэ эринийг авчирсан бөгөөд бас “Бурхан бол Эхлэл ба Төгсгөл” хэмээх үгийг биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, хүн бурханлаг ажлын суурин дээр хүний ажлыг хийх ёстой. Есүс Өөрийн хэлэх хэрэгтэй бүхнийг хэлж, газар дээрх Өөрийн ажлыг дуусгасныхаа дараа хүнийг орхиж одсон. Үүний дараа, ажиллаж байхдаа бүх хүн Түүний үгэнд илэрхийлэгдсэн зарчмын дагуу хийж, Түүний ярьсан үнэний дагуу хэрэгжүүлсэн юм. Эдгээр нь бүгд Есүсийн төлөө ажиллаж байсан хүмүүс байв. Хэрвээ Есүс ганцаараа ажил хийж байсан бол Тэр хэчнээн их үг хэлсэн ч хүмүүс Түүний үгийг мэдэж авч чадахгүй байх байсан, учир нь Тэр бурханлаг чанараар ажиллаж, бурханлаг чанарын үгийг л хэлж чадах байсан ба жирийн хүмүүс үгийг нь ойлгох хэмжээнд аливааг тайлбарлаж чадахгүй байх байлаа. Иймээс Түүний ажилд нэмэр болохоор хойноос нь ирсэн элчүүд болон эш үзүүлэгчид Түүнд байх хэрэгтэй болсон. Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажлаа хийдэг зарчим—Бурханлаг чанарын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд махбод болсон биеэр ярьж, ажиллаж, дараа нь Өөрийн ажилд нэмэр болгохоор Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг цөөн хэдэн, эсвэл арай олон хүнийг ашиглах явдал. Өөрөөр хэлбэл, Бурхан хүмүүсийг хариулж, услах ажил хийхийн тулд Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг ашигладаг, ингэснээр хүмүүс үнэнийг олж авч болох юм.

Хэрвээ Бурхан махбодод ирэхдээ бурханлаг чанарын ажлыг л хийж, Өөртэй нь хамтран ажиллах Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг цөөн хэдэн хүнгүй бол хүн Бурханы хүслийг ойлгож, эсвэл Бурхантай харилцах ямар ч аргагүй байх болно. Энэ ажлыг гүйцэлдүүлж, чуулгануудыг харж хандаж, хариулж, мөн хүний сэтгэхүй, уураг тархи төсөөлж чадах түвшинд хүрэхийн тулд Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хэвийн хүмүүсийг Бурхан ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, Бурхан бурханлаг чанар дотор хийж байгаа ажлаа “орчуулахын” тулд Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг цөөн тооны хүмүүсийг ашигладаг, ингэснээр үүнийг тайлж, бүх хүн ухамсарлаж, ойлгож чадахуйц байдлаар бурханлаг хэлээс хүний хэл рүү хөрвүүлж чаддаг. Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүс эцсийн эцэст цөөхөн байдаг ба хүний ухамсарлах чадвар сул байдаг учраас хэрвээ Бурхан ийнхүү хийгээгүй бол хэн ч Бурханы бурханлаг хэлийг ойлгож чадахгүй байх байлаа. Тийм учраас бие махбодтой болон ажиллаж байх үедээ л Бурхан энэ аргыг сонгодог. Хүн Бурханы хэлийг ойлгодоггүй учраас хэрвээ зөвхөн бурханлаг ажил байсан бол хүний хувьд Бурханыг мэдэх, эсвэл Түүнтэй холбогдох ямар ч аргагүй байх байв. Зөвхөн Түүний үгийг ойлгомжтой болгодог, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийн дэмжлэгээр л дамжуулан хүн энэ хэлийг ойлгож чадна. Гэхдээ хэрвээ хүн чанар дотор ажилладаг тийм хүмүүс л байсан бол тэр нь хүний хэвийн амьдралыг л хадгалж чадах байлаа; энэ нь хүний зан чанарыг өөрчилж чадахгүй. Тэгвэл Бурханы ажил шинэ эхлэлийн цэгтэй байж чадахгүй; зөвхөн нэгэн хэвийн хуучин зүйлс, нэгэн хэвийн улиг болсон үгс байх байв. Зөвхөн бие махбодтой болсон Бурханаар дамжуулан махбодод байх хугацаандаа хэлэх хэрэгтэй бүхнийг хэлж, хийх хэрэгтэй бүхнийг хийж, дараа нь хүмүүс Түүний үгийн дагуу ажиллаж, мэдэрч туулснаар л тэдний амь зан чанар өөрчлөгдөж чадах ба тэд цаг хугацааны урсгалаар явж чадна. Бурханлаг чанар дотор ажилладаг нь Бурханыг төлөөлдөг, харин хүн чанар дотор ажилладаг хүмүүс Бурханаар ашиглагддаг. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан ба Бурханаар ашиглагддаг хүмүүс мөн чанартаа өөр. Бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарын ажлыг хийж чаддаг байхад Бурханаар ашиглагддаг хүмүүс чаддаггүй. Эрин үе болгоны эхэнд Бурханы Сүнс шинэ эринийг эхлүүлж, хүнийг шинэ эхлэл рүү аваачихын тулд биечлэн үг хэлдэг. Түүнийг ярьж дуусах үед энэ нь, бурханлаг чанар доторх Бурханы ажил дууссан гэдгийг илтгэдэг. Үүний дараагаар хүмүүс амийн туршлага руу орохын тулд бүгд Бурханаар ашиглагддаг хүмүүсийн удирдлагыг дагадаг. Тэрчлэн энэ нь бас Бурхан хүнийг шинэ эрин рүү аваачиж, хүн бүхэнд шинэ эхлэлийн цэг өгөх үе шат юм. Үүгээр махбод дахь Бурханы ажил дуусдаг.

Бурхан Өөрийн хэвийн хүн чанарыг төгс болгохын тулд газар дээр ирдэггүй. Тэр хэвийн хүн чанарын ажлыг хийхийн тулд ирдэггүй, харин хэвийн хүн чанараар бурханлаг ажлыг хийхийн тулд л ирдэг. Хэвийн хүн чанарын талаар Бурханы ярьдаг зүйл хүний төсөөлдөг шиг байдаггүй. Хүн “хэвийн хүн чанарыг” эхнэр эсвэл нөхөртэй, хөвгүүд, охидтой байх явдал гэж тодорхойлдог. Эдгээр нь тухайн хүн хэвийн хүн мөн гэдгийн баталгаа юм. Гэхдээ Бурхан ингэж үздэггүй. Тэр хэвийн хүн чанарыг, хэвийн хүний бодолтой, хэвийн хүний амьдралтай байж, хэвийн хүмүүсээс төрөх явдал гэж үздэг. Гэхдээ Түүний хэвийн байдал нь хүн хэвийн байдлыг ойлгодог шиг эхнэртэй эсвэл нөхөртэй, хүүхдүүдтэй байхыг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, Бурханы ярьдаг хэвийн хүн чанар нь, хүн чанар байхгүй, сэтгэл хөдлөл бараг дутмаг, харваас бие махбодын хэрэгцээгүй байдаг ба Есүстэй адил хэвийн хүний хэлбэртэй, хэвийн хүний гадаад төрхийг авсан мөртлөө мөн чанартаа хэвийн хүний эзэмших ёстой бүхнийг бүрэн эзэмшээгүй гэж хүний боддог зүйлс юм. Үүнээс, бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь хэвийн хүн чанарыг бүхэлд нь агуулдаггүй, харин зөвхөн хэвийн хүний амьдралын хэвшлийг хангаж, хэвийн хүний эрүүл ухааныг хадгалахын тулд хүмүүст байх ёстой зүйлийн нэг хэсгийг л агуулдаг гэдгийг харж болно. Гэхдээ эдгээр зүйл нь, хэвийн хүн чанар гэж хүний тооцдог зүйлтэй ямар ч хамаагүй. Тэдгээр нь бие махбодтой болсон Бурханд байх ёстой зүйл юм. Гэсэн ч бие махбодтой болсон Бурхан эхнэртэй, хөвгүүд охидтой, гэр бүлтэй л байх юм бол хэвийн хүн чанартай гэж хэлж болно хэмээн зүтгэдэг хүмүүс байдаг. Эдгээр зүйлгүйгээр Тэр хэвийн хүн биш гэж тэд хэлдэг. Тэгвэл Би та нараас, “Бурханд эхнэр байдаг уу? Бурханы хувьд нөхөртэй байх боломжтой юу? Бурхан хүүхдүүдтэй байж болох уу?” гэж асууя. Эдгээр нь төөрөгдөл биш гэж үү? Гэхдээ бие махбодтой болсон Бурхан хаднуудын хоорондох ан цаваас үсрэн гарч эсвэл тэнгэрээс унаж чадахгүй. Тэр зөвхөн хэвийн хүний гэр бүлд л төрж болно. Тийм учраас Түүнд эцэг эх, эгч дүүс байдаг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы хэвийн хүн чанарт байх ёстой зүйл юм. Есүсийн хувьд ч тийм байсан. Есүст эцэг, эх, ах эгч дүүс байсан. Энэ бүхэн нь хэвийн байлаа. Гэхдээ хэрвээ Түүнд эхнэр, хөвгүүд, охид байсан бол тэр нь бие махбодтой болсон Бурханд байх ёстой гэж Бурханы төлөвлөсөн хэвийн хүн чанар биш байх байлаа. Хэрвээ тийм байсан бол Тэр бурханлаг чанарын өмнөөс ажиллаж чадахгүй байх байв. Түүнд эхнэр эсвэл хүүхдүүд байгаагүй ч хэвийн гэр бүлд хэвийн хүмүүсээс төрсөн учраас л Тэр бурханлаг чанарын ажлыг хийж чадсан билээ. Үүнийг улам тодруулбал, Бурханы хэвийн хүн гэж үздэг зүйл нь хэвийн гэр бүлд төрсөн хүн юм. Зөвхөн тийм хүн л бурханлаг ажлыг хийхэд тохирно. Нөгөө талаар хэрвээ Түүнд эхнэр, хүүхдүүд эсвэл нөхөр байсан бол Тэр хүн бурханлаг ажил хийж чадахгүй, учир нь Тэр зөвхөн хүмүүст шаардагддаг хэвийн хүн чанарыг эзэмших боловч Бурханы шаарддаг хэвийн хүн чанарыг эзэмшдэггүй. Бурханы авч үздэг зүйл болон хүний ойлгодог зүйл ихэнхдээ асар их ялгаатай, шал өөр байдаг. Бурханы ажлын энэ үе шатанд хүмүүсийн үзэлтэй зөрчилддөг, үүнээс ихээхэн өөр байдаг зүйл олон бий. Бурханы ажлын энэ үе шат нь бүхэлдээ бурханлаг чанар шууд ажиллаж, хүн чанар дэмжих үүрэг гүйцэтгэхээс бүрддэг. Учир нь Бурхан Өөрийн ажлыг хүний гараар хийлгэсний оронд Өөрөө хийхийн тулд газар дээр ирдэг, ийм учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Тэр Өөрөө бие махбодтой (бүрэн бус, хэвийн хүн) болдог. Тэр хүн төрөлхтөнд шинэ эрин үеийг харуулж, Өөрийн ажлын дараагийн алхмын талаар хүн төрөлхтөнд хэлэхийн тулд энэ бие махбодыг ашигладаг бөгөөд Өөрийнх нь үгэнд дүрсэлсэн замын дагуу хэрэгжүүлэхийг тэднээс гуйдаг. Үүгээр Бурхан махбод дахь Өөрийн ажлыг дуусгадаг ба хэвийн хүн чанартай махбодод цаашид оршин байхаа болиод харин ч Өөрийн ажлын өөр нэг хэсгийг эхлэхийн тулд хүнээс холдон явж, хүн төрөлхтнийг орхин одох болно. Тэгээд Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг ашиглан Тэр газар дээр энэ бүлэг хүмүүсийн дунд үргэлжлүүлэн ажилладаг, гэхдээ тэдний хүн чанараар ажилладаг.

Бурханд өөр хийх ажил их олон байдаг учраас бие махбодтой болсон Бурхан хүнтэй хамт үүрд байж чадахгүй. Тэр махбодод хүлэгдэж хязгаарлагдаж болохгүй; хэдийгээр Тэр тус ажлыг махбодын дүрээр хийдэг ч хийх хэрэгтэй ажлаа хийхийн тулд махбодыг хаях хэрэгтэй байдаг. Бурхан газар дээр ирэх үедээ, насан эцэслэж, хүн төрөлхтнийг орхихоосоо өмнө хэвийн хүний хүрэх учиртай хэлбэрт хүрэхийг хүлээдэггүй. Түүний махбод хэдэн настай байх нь хамаагүй, ажил нь дуусах үед Тэр хүнийг орхиж, явдаг. Түүний хувьд нас гэх зүйл байдаггүй, Тэр хүний амьдралын хугацааны дагуу Өөрийн насыг тоолдоггүй; оронд нь Өөрийн ажлын алхмуудад нийцүүлэн махбод дахь амьдралаа төгсгөдөг. Бурхан махбодод ирээд тодорхой үе шат хүртэл өсөж, насанд хүрч, хөгшрөөд, махбод нь муудах үед л явах ёстой гэж боддог хүмүүс байж магадгүй. Энэ бол хүний төсөөлөл; Бурхан тэгж ажилладаггүй. Тэр Өөрийн хийх ёстой ажлыг хийхийн тулд л махбодод ирдэг бөгөөд жирийн хүний бүх үйл ажиллагаа буюу эцэг эхээс төрж, өсөж, гэр бүл зохиож, ажил мэргэжилтэй болж, хүүхдүүдтэй болж, эсвэл амьдралын сайн мууг туулан жирийн хүний амьдралаар амьдрахын тулд биш. Бурхан газар дээр ирэх үед, энэ нь Бурханы Сүнс махбод өмсөж, махбодод ирж байгаа хэрэг боловч Бурхан жирийн хүний амьдралаар амьдардаггүй. Тэр Өөрийн удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг биелүүлэхийн тулд л ирдэг. Үүний дараа Тэр хүн төрөлхтнийг орхин явна. Түүнийг махбодод ирэх үед Бурханы Сүнс бие махбодын хэвийн хүн чанарыг төгс болгодоггүй. Харин ч Бурханы урьдчилан тодорхойлсон цагт бурханлаг чанар шууд ажилладаг. Дараа нь Өөрийн хийх хэрэгтэй бүхнийг хийж, Өөрийн үйлчлэлийг бүрэн биелүүлсний дараа энэ үе шатан дахь Бурханы Сүнсний ажил дуусдаг, энэ мөчид Өөрийнх нь бие махбодын амьдрах хугацаа дууссан эсэхээс үл хамааран бие махбодтой болсон Бурханы амьдрал бас төгсдөг. Өөрөөр хэлбэл, бие махбод амьдралын ямар үе шатанд хүрэх нь, газар дээр хэр урт наслах нь бүгд Сүнсний ажлаар шийдэгддэг. Энэ нь хүний хэвийн хүн чанар гэж үздэг зүйлтэй ямар ч хамаагүй. Есүсийг жишээ болгон авч үзэцгээе. Тэр махбодод гучин гурван жил хагас амьдарсан. Хүний биеийн амьдралын хугацааны хувьд бол Тэр уг насандаа үхэх ёсгүй байсан ба Тэр явах ёсгүй байсан юм. Гэхдээ энэ нь Бурханы Сүнсний огт анхаардаггүй зүйл байлаа. Түүний ажил дууссан, тэр мөчид биеийг нь авч одож, Сүнстэй хамт алга болдог. Энэ нь Бурханы махбодод ажилладаг зарчим юм. Иймээс нарийн ярьвал бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн чанаргүй байдаг. Дахин хэлэхэд, Тэр жирийн хүний амьдралаар амьдрахын тулд газар дээр ирдэггүй. Тэр эхлээд хэвийн хүний амьдралыг бүтээгээд дараа нь ажиллаж эхэлдэггүй. Харин ч хэвийн хүний гэр бүлд төрсөн тохиолдолд Тэр бурханлаг ажил хийх чадвартай байдаг. Түүнд хүний санаа зорилго өчүүхэн төдий ч байдаггүй, Тэр мах цусных биш, мөн Тэр мэдээж нийгмийн арга замуудыг сонгодоггүй, эсвэл хүний бодол, санаанд оролцдоггүй, тэр ч бүү хэл хүний амьдралын гүн ухаантай холбогддоггүй. Энэ нь бие махбодтой болсон Бурханы хийхээр зорьдог ажил бөгөөд энэ нь бас Тэр бие махбодтой болохын бодит ач холбогдол юм. Бурхан бусад ялихгүй үйл явцыг туулахгүйгээр махбодоор хийх хэрэгтэй ажлыг хийхийн тулд үндсэндээ махбодод ирдэг бөгөөд Тэр жирийн хүний туршлагыг эзэмшдэггүй. Бурханы махбод болсон биеийн хийх хэрэгтэй ажил нь хэвийн хүний туршлагыг агуулдаггүй. Иймээс Бурхан махбодоор биелүүлэх хэрэгтэй ажлаа биелүүлэхийн төлөө л махбодод ирдэг. Үлдсэн нь Түүнтэй ямар ч хамаагүй. Тэр олон ялимгүй үйл явцыг туулдаггүй. Түүний ажил дуусмагц бие махбодтой болохын ач холбогдол нь бас төгсдөг. Энэ үе шатыг дуусгах гэдэг нь махбодоор хийх хэрэгтэй Түүний ажил дууссан, Түүний махбодын үйлчлэл гүйцэлдсэн гэсэн үг юм. Гэхдээ Тэр махбодод хязгааргүй хугацаагаар ажилласаар байж болохгүй. Тэр ажиллахын тулд өөр газар луу буюу махбодын гадна орших газар луу шилжих ёстой. Зөвхөн ийм маягаар л Түүний ажил улам бүрэн төгс болж, улам илүү өргөжиж чадна. Бурхан Өөрийн анхдагч төлөвлөгөөний дагуу ажилладаг. Ямар ажил хийх хэрэгтэйг болон ямар ажил гүйцэлдүүлснээ Тэр гарын таван хуруу шигээ мэддэг. Бурхан Өөрийн аль хэдийн урьдчилан тодорхойлсон замаар алхахад нь хүн нэг бүрийг хөтөлдөг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Бурханы Сүнсний удирдамжийг дагадаг хүмүүс л амралтанд орж чадах болно. Хожмын ажилд хүнийг залж чиглүүлэхийн тулд Бурхан махбодоор ярихгүй, харин биет хэлбэртэй Сүнс хүний амьдралыг залж чиглүүлэх болно. Зөвхөн тэр үед л хүн Бурханд бодитоор хүрч, Бурханыг харж чадах ба бодитой Бурханаар төгс болгуулахын тулд Бурханы шаарддаг бодит байдалд улам бүрэн орж чадна. Энэ нь Бурханы биелүүлэхээр зорьж буй ажил, Түүний аль эртнээс төлөвлөсөн зүйл юм. Үүнээс та бүхэн өөрсдийн явах ёстой замыг харах ёстой!

Өмнөх:Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг

Дараах:Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа

Танд таалагдаж магадгүй