Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Төгс Хүчит Бурханд итгэх нь Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь урвалт шарвалт биш гэж үү?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрээ бичнэ.” (Илчлэл 3:12).

“Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл гэж Эзэн айлдав.” (Илчлэл 1:8).

“Бурханы өмнө өөр өөрсдийн сэнтийд сууж байсан хорин дөрвөн ахлагчид нүүрээрээ унаж, Бурханд мөргөөд, Байгаа, байсан, байсаар байх Төгс Хүчит ЭЗЭН Бурхан минь, бид Танд талархал өргөе;учир нь Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилсан билээ гэв” (Илчлэл 11:16-17).

Бурханаас ирсэн хариулт:

Өнөө үед хийгдсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч гэсэн Бурханы ажил цааш хөгжин урагшилсан. Ажлын энэхүү үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед тулгуурлан бий болсон гэж Би яагаад дахин дахин хэлдэг вэ? Энэ нь, өнөө үеийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэний сайжруулалт гэсэн үг юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нарийн нягт харилцан холбогдсон ба нэг нь дараагийнхтайгаа холбоотой байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би яагаад бас хэлдэг вэ? Хэрвээ энэ үе шат нь Есүсийн хийсэн ажил дээр тулгуурлаагүй бол цовдлол буюу өмнө нь хийгдсэн золилтын ажил энэ үе шатанд мөн л хийгдэх хэрэгтэй болох байсан. Энэ нь утга учиргүй байх болно. Тиймээс ажил бүрэн дууссан биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажил өмнөхөөсөө ч бүр илүү дээр болсон. Ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үе болон Есүсийн хөдөлшгүй ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Ажил шат дараалан хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зөвхөн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно。…Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махан бие ямар ч хамаагүй боловч Бидний Сүнснүүд нэг юм; хэдийгээр Бидний хийдэг зүйл болон Бидний үүрдэг ажил адилхан биш боловч Бид мөн чанартаа адилхан…

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-ээс

Хэдийгээр Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг ч, эдгээр нэр нь Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг илэрхийлдэг ба Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Надад өгсөн нэрнүүд нь Миний бүхий л зан чанарыг болон Би чухам хэн бэ гэдгийг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг нэрлэж байсан өөр өөр нэр юм. Иймээс төгсгөлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөх болно. Би Ехова, эсвэл Есүс, бүр Мессиа ч гэж нэрлэгдэхгүй, харин хүч чадалтай Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэгдэх ба энэ нэрийн дор Би бүхэл эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Би мөн Мессиа гэдэг нэртэй байсан ба хүмүүс Намайг хайрлаж хүндэлсэн учраас Намайг Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова, юмуу Есүс биш, харин Би бол эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол ертөнцийн хязгаарт өндийсөн, Өөрийн бүх зан чанараар бялхаж, эрх мэдэл, нэр төр, алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч холбогдоогүй, Намайг хэзээ ч мэдээгүй, бас Миний зан чанарын талаар үргэлж огт мэдэхгүй байсаар байна. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг боловч хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр төөнөх нар, дүрэлзэх гал мэт хүмүүсийн дунд жинхэнэ бодитойгоор амьдран суудаг ба хүч чадлаар дүүрэн, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй ба дүрэлзсэн галаар орж ариусгагдахгүй ганц ч хүн эсвэл нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгнээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгнээс болоод бут хагарна. Ийм байдлаар эцсийн өдрүүдийн үеэр бүх хүн Би бол эргэж ирсэн Аврагч гэдгийг, Би бол бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан бөгөөд нэгэнтээ Би хүний төлөө нүглийн тахил болсон, гэхдээ эцсийн өдрүүдэд Би мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бас бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил ийм юм. Би энэ нэрийг авсан ба энэ зан чанарыг эзэмшсэн, ингэснээр Би бол зөвт Бурхан ба шатаж буй нар, дүрэлзсэн гал гэдгийг бүх хүн харж болох юм. Ингэснээр бүх хүн Намайг, цорын ганц жинхэнэ Бурханыг шүтэж магадгүй бөгөөд тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харж магадгүй юм: Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин Би бол тэнгэр, газар, далай тэнгис даяарх бүх амьд амьтны Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Зөвхөн Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа өөрсдийгөө бүхнийг олж авсан гэж боддог тэр “ухаалаг хүмүүс” Бурханы илрэлтийг гэрчилж чадахгүй. Тэд бүгд өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүн гэж үздэг, тэд Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй тасладаг бөгөөд Бурханд “чин үнэнч байж, Бурханыг дагадаг, Бурханы үгсийг сахьдаг” болохоор Бурхан тэднийг тэнгэр лүү авч явна гэдэгт асар их итгэдэг юм шиг санагддаг。...Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадах нь бүү хэл, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон ба шинэ эринээр гологдож, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу? Тэдний олонх нь, хуучин хуулийг голж, шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бол мөс чанаргүй гэж итгэдэг. Зөвхөн “мөс чанарын” талаар ярьдаг, Ариун Сүнсний ажлын талаар мэддэггүй энэ хүмүүсийн хувьд, эцэстээ мөс чанар нь өөрсдийнх нь ирээдүйг үгүй хийх болно. Бурханы ажил номлолд баригддаггүй, хэдий энэ нь Түүний ажил ч гэсэн Бурхан үүнтэй зууралддаггүй. Үгүйсгэгдэх ёстой зүйл үгүйсгэгдэж, таягдагдах ёстой нь таягдан хаягдана. Гэтэл хүн Бурханы удирдлагын ажлын өчүүхэн хэсгээс зуурснаараа өөрийгөө Бурхантай дайсагнуулдаг. Энэ нь хүний утгагүй явдал биш гэж үү? Энэ хүний мэдлэггүй байдал биш гэж үү? Бурханы ерөөлийг олж авахгүй байхвий гэдгээсээ эмээж, болгоомжлох тусам хүмүүс их ерөөлийг олж авч чадахгүй, эцсийн ерөөлийг хүртэж чадахгүй болдог. Хуулийг боол мэт сахьдаг хүмүүс бүгд хуулинд хамгийн үнэнч болохоо харуулдаг ба тэд хуулинд хандах тийм үнэнч байдлыг хэдий их харуулна, төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг босогчид болдог. Учир нь одоо бол Хуулийн эрин үе биш, харин Хаанчлалын эрин үе бөгөөд өнөөдрийн ажлыг өнгөрсөн үеийн ажилтай жишиж болохгүй, өнгөрсөн үеийн ажлыг өнөөдрийн ажилтай харьцуулж болохгүй. Бурханы ажил өөрчлөгдсөн, хүний хэрэгжүүлэлт ч мөн өөрчлөгдсөн; энэ нь хуулиас зуурч, загалмайг үүрэх явдал биш. Иймээс хууль болоод загалмайд хандах хүмүүсийн үнэнч байдал Бурханы зөвшөөрлийг олж авахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Бурханы хийсэн ажил тодорхой цаг хугацаануудад өөр өөр байдаг. Хэрвээ чи нэг үе шатанд асар их дуулгавартай байдлыг харуулсан ч дараагийн үе шатанд юуг ч харуулахгүй юм уу эсвэл маш багыг харуулбал Бурхан чамайг хаях болно. Хэрвээ чи энэ үе шатанд ахихад нь Бурхантай мөр зэрэгцсэн бол Түүнийг дараагийнх руу ахихад ч гэсэн мөр зэрэгцэх ёстой. Зөвхөн тэр үед л чи Ариун сүнсэнд дуулгавартай нэгэн байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэхээр дуулгавартай нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос

2000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд цовдолсны дараа тэдэнд юу тохиолдсоныг санаарай. Иудейчүүд Израилиас хөөгдөж дэлхий дахины улсуудад тархсан билээ. Олонх нь хядагдаж, Иудей үндэстэн бүхэлдээ урьд хожид байгаагүй сүйрлийн бай болсон. Тэд Бурханыг загалмайд цовдолж, аймшигтай гэмт хэрэг хийсэн, ингээд Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөө төлөөс төлж, өөрсдийн үйлдлийнхээ үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд ингээд нэг л хувь заяа үлдсэн: Бурханаар шийтгэгдэх…

Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхий дээр эргэж ирсэн…

Бурханы ажил бол далайн давалгаа огцом өндөрсөхтэй ижил. Хэн ч Түүнийг саатуулж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Зөвхөн Бурханы үгийг анхааралтайгаар сонссон, Түүнийг эрэлхийлдэг, Түүний алхааг дагадаг хүмүүс л Түүний амлалтыг хүлээн авах болно. Харин бусад хүмүүс нь сүйрлийн бай болж, тохирох шийтгэлээ хүртэцгээх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь тавиланг Бурхан захирдаг”-аас

Бурханы ажил ямар ч хүнийг хүлээдэггүй. Түүний аврал нь ямар ч хамаагүй хүн дээр санаандгүй хаяж болох хэсэг бусаг хог хаягдалтай адил биш. Харин ч энэ нь товлогдсон, зорилготой, сонголттой байдаг. Хэрвээ чи үүнийг нандигнаж мэдэхгүй бол чамайг хүлээж байх цорын ганц зүйл нь Бурханы зөвт шүүлт, шийтгэл байх болно. Бурхан бүх хүнд зөв шударгаар ханддаг; чиний нас хэд байх, чи хэчнээн хөгшин байх эсвэл бүр чи ямар их зовлон туулсан нь хамаагүй, эдгээр зүйлийг үл хайхран Бурханы зөвт зан чанар нь мөнхөд өөрчлөгдөшгүй юм. Бурхан хэнийг ч өндрөөр үнэлж авч үздэггүй, мөн Тэр хэнд ч нааштай ханддаггүй. Хүмүүст хандах Түүний хандлага нь, тэд үнэнийг хүлээн зөвшөөрч, бүх зүйлийг орхисноор Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чадах уу, үгүй юү гэдэгт үндэслэдэг. Хэрвээ чи Түүний шинэ ажлыг хүлээн авч, Түүний илэрхийлдэг үнэнийг хүлээн авч чаддаг бол Бурханы авралыг олж авч чадна. Хэрвээ чи өөрийнхөө ахмад байр сууриар бардамнаж, ахмад гэдгээрээ сайрхаж, Бурханд болзол нөхцөл тавьдаг бол Бурханы авралаас няцаагдах болно. Есүс Христийг хүлээн зөвшөөрч чадаагүй харин зөвхөн Мессиаг хүлээж байсан Иудейчуудын хувьд эцэстээ тэдэнд тохиолдсон зүйл нь Бурханы хараал болон хилэн байсантай яг адилхан; энэ бол бүх хүний хувьд ил байдаг баримт.

Төгс Хүчит Бурханыг эсэргүүцсэний төлөөх шийтгэлийн сонгодог жишээний дүгнэлтээс

Өмнөх:Эзэн Есүс бол өршөөнгүй агаад элэгсэг Бурхан юм. Бид Эзэн Есүсийн нэрийг өргөж, Түүний замыг баримталсаар байгаа цагт эргэн ирэх үедээ Тэр биднийг орхихгүй бөгөөд бид тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөх болно гэж бид итгэдэг.

Дараах:Хэрвээ би аль хэдийн Эзэн Есүст итгэдэг бол авралд хүрэхийн тулд яагаад Төгс Хүчит Бурханд итгэх хэрэгтэй юм бэ?

Танд таалагдаж магадгүй