Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Би хүмүүсийн завхарлыг харж байна

Ли Хэн   Суцянь хот, Жянсү муж

Бурханы хүнд илчилдэг үгсийн дунд би дараах ишлэлийг олж уншив: “Эдгээр хүмүүс бол агуу улаан луугийн үр удам гэдгийг өмнө нь хэлсэн. Үнэн хэрэгтээ, тодорхой хэлэх юм бол тэд агуу улаан луугийн биелэл юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Гучин зургаа дахь айлдварын тайлбар”-аас). Энэ нь надад хамаагүй гэж би бодож байлаа. Бурхан эдгээр үгийг эрх мэдлийг гартаа атгадаг хүмүүст илчилсэн мэт санагддаг байв. Учир нь тэд бол хувирсан агуу улаан луу юм. Тэд хорон муу, тэрслүү үйл хийж, Бурханыг эсэргүүцэж, Бурханы ажлыг тасалдуулан бусниулж, Бурханы сонгосон хүмүүсийг хэрцгийгээр шахаж хавчдаг билээ. Харин би бол цуглаанд өөрийн гэсэн ажил үүргээ биелүүлдэг, Бурханд итгэгч нэгэн билээ. Би хэдийгээр завхарсан ч тэдэн шиг тийм хорон муу санаатай биш, завхрал маань ч тийм гүнзгий биш шүү дээ. Тэгэхээр би яаж хувирсан агуу улаан байх билээ дээ? Уг чанар минь агуу улаан лууныхтай ижил, би ямар ч эргэлзээгүй хувирсан агуу луу гэдгийг ухааруулж өгсөн нэгэн явдал болох хүртэл би ингэж бодож байсан юм.

Манай чуулганд нэгэн санваартай байдаг байсан юм. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэхдээ хайхрамжгүй хандаж, жижиг бүлгийн цуглаанд ирж оролцохоо мартчихдаг байж билээ. Би түүнтэй нөхөрлөж, “Та өөрийн ажил үүрэгтээ ийм хариуцлагагүй хандаж болохгүй, бас зальдаж ч болохгүй. Та гэр бүл дээрээ ингэж их анхаарлаа төвлөрүүлдэг байх боломжгүй. Хэрэв энэ байдал цааш үргэлжилж, та жижиг бүлгийн уулзалтуудаа хүртэл мартаад байх юм бол гарах үр дагавар нь ямар ноцтой байхыг та мэдэх үү?... ” Ингэж хэлсний минь дараа тэрээр үүнийг хүлээж аваагүйн зэрэгцээ шалтаг тоочиж, намайг няцаах шалтгаануудыг өгөв. Би зүрх сэтгэлдээ ингэж бодлоо: “Энэ хүн бол Бурханы авралыг хүлээн авах эрхтэй хүн арай ч биш байлгүй дээ, тийм биш гэж үү? Тэрээр Бурханд үйлчлэхэд тохиромжгүй хүн үү эсвэл хэн нэгэн хорон муу санаатан надад илчлэгдэж байна уу?” Би жижиг бүлгийн уулзалтуудын үеэр түүнийг орлох хүнийг анхааралтай хайж эхлэв. Тухайн ажилд тохирох зөв хүнийг олсон даруйдаа тэр эгчийг зайлуулахаар төлөвлөв. Гэтэл зөв хүн нь надаас зугтсан тул хэсэг хугацааны дараа түүнтэй дахин нөхөрлөхөөс өөр аргагүй байдалд олж, үүнээс хойш тэр өөрөө ч ажил үүргээ гүйцэтгэлгүй, хайхрамжгүй, хариуцлагагүй хандаж байснаа ойлгож, урьд өмнөх алдаагаа засаж залруулахыг хүсэх болсон юм. Гэсэн ч надад энэ нь хангалтгүй санагдаж, түүнд дургүй болж билээ. Нэгэн удаа замаас нэлээд хол амьдардаг нэгэн гэр бүлтэй уулзалт зохион байгуулахыг түүнээс хүсэхэд тэрээр татгалзаж, явах хүсэлгүй байгаагаа хэлэв. Ингэж хэлэхэд нь зүрх сэтгэлд минь уур хилэн оволзоод ирэв. Би түүнийг яг тэр даруй халж, өөрийнх нь жижиг бүлэг рүү явуулаад, түүний талаар мартахыг хүсэв. Учир нь түүн шиг хүмүүс гүйцэтгэх ёстой ажил үүргээ шилж сонгон, хүссэнээ хийж, хүсээгүйгээ үл тоомсорлодог болохоор хэтэрхий их асуудал үүсгэдэг гэж би боддог байлаа. Тэрээр миний хэлсэн болгоныг эсэргүүцэж, чуулганаас түүнд зориулж гаргасан төлөвлөгөөг үл дагадаг тул түүнийг чуулганд үлдээх ямар хэрэг байгаа юм бэ? Түүнийг зүгээр л халах ёстой. Ингэсний төлөө тэрээр асгаруулах нулимс бүрээ хүртэх ёстой! Тэрээр өөрийнхөө зассан оронд хэвтэх болно. Өөрийн дураар хүмүүсийг хөөн явуулах нь зарчимтай харшилдаг гэдгийг би мэддэг байсан ч санаанд минь байнга шахуу орж ирэх болсон энэхүү бодлыг би хянаж дийлэхээ больж, зүрх сэтгэл минь байнга зөрчилдөж, нөхцөл байдлыг улам бүр дордуулж байв. Миний хийж чадах ганц зүйл бол Бурханд залбирах явдал байлаа. “Бурхан минь, эгч маань надад дуулгаваргүй хандсан тул би түүнийг халж, улмаар шаналж зовохыг нь хармаар байна. Хэрэв түүнийг хөөж явуулахгүй бол би яг дэлбэрэх юм шиг санагдаад байна. Мөн би зөвхөн өөрийн дур хүслийг хангасан, яаруу, их зан гаргасан байдлаар ямар нэг үйлдэл хийж Таны байр суурийг санаатайгаар зөрчихийг хүсэхгүй байна. Бурхан минь, намайг аврахыг Танаас гуйя!” Ингэж залбирсны дараа түүнийг халах гэсэн хүсэл минь өмнөх шигээ хүчтэй байхаа больж, би хамаагүй илүү тайван болсон юм. Тэрхүү үед Бурханы үгийн дараах ишлэл санаанд минь буув: “Агуу улаан луугийн илрэлүүд нь Намайг эсэргүүцэх, Миний үгний утгыг дутуу дулимаг ойлгож, мэдэх, Намайг байнга хавчин шахах, Миний удирдлагад саад болохын тулд заль мэх ашиглахаар хичээх явдал юм. Сатан дараах байдлаар илэрдэг: эрх мэдлийн төлөө Надтай тэмцэлдэх, Миний сонгосон хүмүүсийг эзэмдэхийг хүсэх, Миний ардуудыг хуурахын тулд сөрөг үг чулуудах” (Үг нь Махбодоор Илэрсэн номон дахь “Ерэн зургаа дахь айлдвар”). Бурханы үгс намайг цочролд оруулсан. Миний гаргаж байсан зан байдал агуу улаан лууныхтай яг ижил биш байсан гэж үү? Агуу улаан луу Бурханыг эсэргүүцдэг, Бурханыг мөшгиж хавчдаг, Бурханы ажилд саад учруулдаг. Энэ бүхэн яг миний хийж байсан зүйлс биш гэж үү? Хэн нэгнийг өөрийн дур зоргоор хөөн явуулах нь намайг Бурханы хүн төрөлхтнийг аврах ажилд саад учруулж, сүйтгэдэг хорон муу санаатан, Сатан болгож байгаа явдал юм. Бурхан минь, би үнэхээр хувирсан агуу улаан луу байжээ. Би нэгэн хүний нөхөрлөлөөс: “Агуу улаан луу хэрхэн Бурханыг мөшгиж хавчиж, Бурханы сонгосон хүмүүст харгис хэрцгий хандаж байгааг хараад, дараа нь өөрийн дотор буй Бурханыг эсэргүүцэх, Түүнтэй тэрслэх байдлаа хар. Бурханы сонгосон хүмүүстэй ямар догшин ширүүн харьцаж байгаагаа хар. Чиний дотор маш их атгаг санаа, амин хувиа хичээсэн чанар оршиж байна. Чи агуу улаан луунаас юугаараа ялгаатай юм бэ? ... Олон хүн өөрийн дотор нуугдаж буй агуу улаан лууны хорыг ойлгодоггүй. Тэд агуу улаан луу бол хэт хорон муу санаатай гэж бодон, эрх мэдлийг гартаа атгасан байх тохиолдолд тэд агуу улаан луунаас илүү дээр байх болно гэж өөрсөддөө хэлдэг ч энэ нь үнэхээр тийм гэж үү? Хэрэв та нар яг энэ мөчид эрх мэдлийг гартаа атгаж авбал та нар агуу улаан луунаас илүү дээр байх байсан уу? Та нар агуу улаан луунаас хэр илүү дээр байх байсан бэ? Үнэн гэвэл эрх мэдлийг атгаж буй агуу улаан луу нь эрх мэдлийг атгаж буй завхарсан хүн төрөлхтнөөс ямар ч ялгаагүй билээ. Хэрэв агуу улаан луу 80 саяыг хөнөөж чаддаг бол та эрх мэдэлтэй болсон үедээ хэдэн хүнийг хөнөөж чадах вэ? “Хэрэв би эрх мэдэлтэй байсан бол би хэнийг ч алж хөнөөхгүй” гэж зарим нь хэлдэг. Ингэж хэлэх үед чинь хэн нэгэн босож чамайг харааж эхлэхэд чи уурлаж, “Тэгвэл би онцгой тохиолдолд нэг л хүнийг хөнөөнө” гэж хэлнэ. Бүлэг хүмүүс чамайг эсэргүүцэж босоход чи “Бүлэг хүмүүсийг хөнөөх нь тийм ч их биш, агуу улаан луу 80 саяыг алсан. Би зөвхөн цөөн бүлэг хүмүүсийг хөнөөж байгаа. Энэ нь агуу улаан лууныхаас хамаагүй бага шүү дээ” гэж хэлнэ. 10 сая хүн чамайг эсэргүүцэж босох үед чи “Би эдгээр 10 сая хүнийг хөнөөж чадна. Хэрэв хөнөөхгүй бол би хэрхэн яаж эрх мэдлээ авч үлдэхэв дээ?” гэж хэлнэ. Асуудал юунд байгааг чи олж харахгүй байна гэж үү? Эрх мэдэлгүй байхдаа чи ямар ч хорон муу үйл хийдэггүй байсан ч эрх мэдлийг гартаа атгаж авсныхаа дараа муу үйл хийхгүй гэсэн баталгаа байхгүй. Учир нь хүний уг чанар бүгд ижил байдаг.” (Амь уруу орох III нөхөрлөл ба номлолын “Хүмүүс Бурханы хүнийг төгс төгөлдөржүүлэх ажилтай хэрхэн хамтарч ажиллах ёстой вэ” хэсэг). Бурханы үгийн гэгээрэл, гэрэлтүүлэг, хүний нөхөрлөлд хийсэн дүн шинжилгээгээр дамжуулан би өөрийн үнэн нүүр царайгаа, хувирсан агуу улаан луу байсныгаа, завхарсан уг чанар маань агуу улаан лууны уг чанараас ямар ч ялгаагүй байсныг эцэст нь олж харсан юм. Уг чанар нь хорон муу санаа байдаг агуу улаан луу Бурханыг эсэргүүцэж, Бурханы сонгосон хүмүүсийг мөшгин хавчиж, Бурханы хүн төрөлхтнийг аврах гэсэн ажил үйлсийг хориглож, дэлхий ертөнцийг бурхангүй үзэлтэй болгохыг дээрэнгүйгээр хүсдэг. Агуу улаан луу Бурханы бүтээсэн бүхнийг захирч, хүн төрөлхтнийг өөрийн эрх мэдлийн өмнө сөгдүүлэхийг хүсдэг. Өнөөдөр гаргасан зан байдал маань яг энэ биш байсан гэж үү? Эгч маань үнэнийг сайн ойлголгүйгээр ажил үүрэгтээ хайхрамжгүй хандаж байхад нь би хайрлах сэтгэлээр хандаж туслахын оронд өөрийн хүсэн хүлээж буй бүх зүйлийг хангаж өгөхийг түүнээс шаардаж байжээ. Ажилдаа хариуцлагагүй хандаж байгааг нь хараад би түүнийг үзэн ядаж, маш дүргүй болж, тэр байтугай түүнийг Бурханаас надад илчилж байгаа хорон муу үйлстэн гэж үзэж, өөрийнхөө “ямар ч хамаагүй аргаар дээш гарах”, “гэм буруугүй хүмүүсийг үй олноор нь устгаж хөнөөх” оюун ухааны чадвараараа агуу улаан лууныхаас ямар ч ялгаагүй байжээ. Эгчийн маань гэр бүлд бэрхшээл тулгарч, идэвхгүй болох үед нь түүнд Бурханы үгсийн талаар ярьж, Бурханаас хүмүүст өгдөг хайр энэрэл, тавьдаг шаардлага, итгэл найдварыг ойлгоход нь тусалж, нөхөрлөхийн оронд би түүнийг хязгаарлаж, өөрийн бүрэн хяналтад оруулахын тулд үсэг, номлолыг ашиглаж байжээ. Энэ зан байдал маань – өөрийгөө хэт дөвийлгөх, Бурханаас үл айж, эмээж байгаагаа харуулах, өөрийгөө зөвтгөх гэх мэт - агуу улаан лууныхтай ижил шинж чанаруудыг илтгээгүй гэж үү? Эгч маань миний хэлснийг үл дагах үед би түүнийг яс махандаа тултал үзэн ядаж билээ. Би түүнийг хөөн тууж, цуглаанаасаа зайлуулахыг хүссэн. Гэтэл энэ нь – “хууль ёсгүй байдал”, “надад захирагд эсвэл устаж алга бол” гэсэн - агуу улаан лууны хорон муу үйлдэл биш гэж үү? Бурхан минь, би бол Таныг эсэргүүцдэг чөтгөр, адгууснаас дор амьтан, аль эрт шийтгүүлж, үхвэл таарах байсан хүн гэдгээ олж харлаа. Агуу улаан луу 80 сая хүнийг хөнөөж чадна. Хэрэв би эрх мэдлийг гартаа атгаж байсан бол би яг түүн шиг хорон муу санаатай, атгаг, хууль ёсгүй нэгэн байх байжээ. Хэрэв цуглаанаас ажлын хуваарилалт, зарчмуудыг гаргаж өгдөггүй байсан бол, ах эгч нарын хяналт харгалзалт гэж байгаагүй бол би энэ эгчийг “цаазын тавцан” руу аль хэдийн явуулчих байсан биш гэж үү? Агуу улаан лууны уг чанар нь хорон муу, атгаг санаа байдаг. Агуу улаан луу хүмүүсийг нүдээ анивчилгүй алж устгадаг бөгөөд түүнийг үл тоодог эсвэл түүний эсрэг явдаг хүмүүсийг хуурамч гэмт хэрэг үүрүүлж, яллан устгаж, нэг буруу үг хэлж, нэг буруу зүйл хийхэд л үхэл рүү аваачдаг ч би яг түүн шиг биш гэж үү? Эгч маань надад дуулгаваргүй хандаж, миний гуйсан зүйлийг хийхгүй байх үед би маш их уурлан хилэгнэж, түүн рүү нуруугаа харуулж, түүн рүү довтлохыг хүсэж, ер нь бол түүнийг цуглаанаас хөөн зайлуулахаас нааш миний уур хилэн гарахааргүй байсан билээ.

Энэ туршлага нь надад завхарсан уг чанарыг минь ойлгуулж өгсөн. Би үнэхээр ямар ч ухаангүй, ухамсаргүй, гарцаагүй агуу улаан лууны үр сад гэдгээ олж харсан. Гэхдээ үүний хажуугаар Бурханы үгсэд итгэх илүү бат бөх итгэлийг надад өгсөн билээ. Бурханы үг нь зүрх сэтгэлийг хичнээн хурц зүсэж, хүний ойлголтод нийцсэн байх эсэхээс үл хамааран хэлсэн болгон нь мөнхийн, хэзээ ч өөрчлөгдөшгүй, эрт орой хэзээ нэгэн цагт завхарсан хүн төрөлхтөн бат итгэх айлдвар юм. Бурхан минь! Би үүрэгт ажлаа сайн хийж, намайг аварсан Тандаа нөхөн төлөхийг хүсэж байна. Би цуглааны ах, эгч нартайгаа эвлэрч, өмнөх алдаа дутагдлаа засан залруулж, Таны сэтгэлийг баясгадаг шинэ хүн болохыг хүсэж байна.

Өмнөх:Ариун Сүнсний ажлыг дагах нь маш чухал юм!

Дараах:Бурханы ажил үнэхээр ухаалаг!

Танд таалагдаж магадгүй