Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн сэнтийн өмнөх шүүлт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Би бусадтай ажиллаж сурсан

Лиу Хэн   Жианши Муж

Бурханы нигүүлсэл болон өргөмжлөлөөр би чуулганы ахлагч байх үүрэг хариуцлагыг хүлээн авсан. Тэр үед би маш урам зоригтой байж, Бурханы өмнө ийнхүү шийдэв: Надад юу ч тулгарсан би үүрэг хариуцлагаа умартан орхихгүй. Би бусад эгч нартай сайн хамтран ажиллаж, үнэнийг эрэлхийлдэг нэгэн байх болно. Гэхдээ би шийдвэр гаргах төдийд л байсан бөгөөд нийцтэй ажлын харилцааны бодит байдалд хэрхэн орохоо мэддэггүй байв. Би хамтарч ажилладаг эгчтэйгээ холбогдож эхлэхдээ эхлээд үзэл бодол таардаггүй, маргах үедээ Бурханд хандан ухамсартайгаар залбирч хамтрагчаа буруутгахгүй байхад зүрх сэтгэл, сүнсийг минь хамгаалаач гэж гуйдаг байв. Гэхдээ би хамтран ажиллагчтайгаа зөрчилдөхгүйн тулд үйлдлээ хянахад л анхаарлаа хандуулдаг байсан учраас үнэнд нэвтэрч чадаагүй. Тийм учраас, цаг хугацаа өнгөрөхөд би эгчтэй улам ихээр санал зөрөх болсон. Нэг удаа би нэг эгчийг усалгааны ажилд нэр дэвшүүлэхийг хүссэн ч хамт ажиллаж байсан эгч түүнийг сайн биш гэж хэлэв. Би нэр дэвшүүлэх хүнээ сольсны дараа тэр эгч сайн биш байна гэж хэлсэн хэвээр байлаа. Би даруй сэтгэл гонсойж ууртайгаар: “Хэн ч сайн биш, зөвхөн та л сайн!” гэж хэлэв. Тэгээд би энэ асуудлыг дахиж сөхөөгүй. Тэр энэ тухай асуухад нь би уурсан: “Та өөрийн хүссэн хүнээ л сонго! Надад хамаагүй!” гэж хэлсэн. Үүнээс хойш, ямар нэгэн санал зөрөлдөөн болоход түүнийг юу ч хэлсэн би ямар нэгэн зүйл хэлэхгүй, ингэвэл зөрчилдөөнөөс зайлсхийж чадна гэсэн бодолд хязгаарлагддаг байлаа. Заримдаа үүнийг бариад байж тэвчихгүй болоход би хаа нэгтээ нуугдан өөрийгөө буруутай гэж мэдрэн уйлдаг байв. Эцэст нь би, өсөлт хөгжлийн талаар хайхрахаа болив; Би ингэж бодлоо: Та чадваргүй юм гэж үү? Тэгвэл та өөрөө хий! Би танд зүрх сэтгэлийнхээ хүслийн дагуу үйлдэхийг зөвшөөрч, өөрийгөө тэнэг байдалд оруулахыг чинь харж байя! Би суугаад, түүнийг шоолон инээхийг хүссэн ийм хорон хандлагатай болсон. Хожим нь нэгэн удаа, дүүргийн хэрэгцээнд зориулан би нэг эгчид байр хөлслүүлэв. Үүнийг хараад би ингэж болох юм байна гэж итгэв. Үүнийг харуулах гэж би бас дүүргийн нэг эгчийг авчраад түрээсийн урьдчилгааг бүгдийг төлсөн. Энэ хэргийг бүхэлд нь би шийдэж, зохион байгуулсан бөгөөд сэтгэл нэлээн хангалуун байв. Хамт ажиллаж байсан эгч намайг магтаж, дэмжинэ гэж би бодсон. Цочирдмоор зүйл гэвэл, хамтран ажиллагч маань над дээр яг л хүйтэн ус цутгаж байгаа мэт үүнийг үгүйсгэж: “Ердөө ч үгүй! Зохистой давхарт биш байна!” гэж хэлэв. Энэ нь миний уурыг үнэхээр хүргэсэн юм. Би бодлоо: Чи тэр байрыг бүхэлд нь хараа ч үгүй байж шууд л үгүйсгэж байна. Энэ бол үнэхээр биеэ тоосон хэрэг! Улмаар бид, өөр өөрийнхөө үзэл бодлыг барьсан хэвээр нэг нь ч бие биедээ бууж өгөхийг хүссэнгүй. Дараа нь би, Бурханы үгийн харилцан яриаг ч сонсooгүй. Бодох тусам би түүнийг буруутай гэж мэдэрч байв. Миний байдлыг зориудаар хүндрүүлэхийн тулд тэр надаас ахмад гэдгийгээ ашигласан. Түүнийг дахин дахин тэвчиж байсан, гэтэл тэр надад ийм маягаар хандсан хэвээрээ байна гэж би бас бодов. Энэ тухай бодох тусам, надад буруутсан мэт санагдаж, харанхуйд бүрэн орхигдож, Ариун Сүнсний ажлыг алдах хэмжээнд хүрэв. Тэр үеэс эхлээд би түүнтэй хамтран ажиллахыг хүсэхгүй байв. “Үүнийг шийдвэрлэхэд хэцүү байгаа юм чинь зүгээр л нуугдъя” гэж би бодлоо. Тэр үедээ би ийм нөхцөл байдал нэлээн аюултай гэдгийг ч бас мэдэж байсан. Муу зүйл хийхээс сэргийлж аль болох хурдан үүрэг хариуцлагаа солих хүсэлт гаргах, түүнийг өөр хэн нэгэнтэй хамтран ажиллуулах нь илүү дээр гэж би бодов. Тэгээд би халагдах хүсэлтээ бичихдээ өөрийн өчүүхэн хэмжээ, өрсөлдөх чадваргүй байдлаа шалтаг болгон ашигласан бөгөөд үүнийгээ дараа нь хэрэг явдлын хэсэгт хүргүүлэв. Төд удалгүй, дүүргээс ирсэн эгчтэй уулзахдаа би халагдсан тухайгаа хэлсэн. Тэр тэгэхэд надад ялагдал болон буултыг хүлээн авах зарчим мөн хүмүүсийг аврахын тулд өгч байгаа Бурханы гайхалтай анхаарал халамжийн талаар надтай ярилцав. Гэвч би зүрх сэтгэлээ хатууруулсан бөгөөд зөөлрүүлээгүй юм.

Дараа өглөө нь орноосоо босох үед толгой минь хов хоосон байлаа. Бурхан намайг орхисон – Бурхан намайг хүсэхгүй байгаа мэт бодогдов! Би айж самгардав; миний зан байдлаас болж Бурхан намайг зэвүүцсэн нь тодорхой. Тэгээд би өөрийгөө нягтлан шалгаж эхлэв. Болсон бүх зүйлийн талаар бодсоны дүнд Бурханыг намайг зэвүүцэхэд хүргэсэн зан байдлаа би харж чадав. Миний бодол, үйлдэл бүхэлдээ итгэгч бус хүнийх шиг байжээ. Би өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн хөгшин чөтгөр Сатан шиг амьдарч байж. Миний зан байдалд Бурханы үг байсангүй, би Бурханд хүндэтгэлтэй ханддаггүй байсан юм байна. Би үнэнийг хүлээж авсан хүн биш байв. Үр дүнд нь би Сатанд мэхлэгдэж үүрэг хариуцлагаа мэдэлгүй хаяж орхижээ. Үүнийг ухаарсныхаа дараа би нэн даруй Бурханы өмнө сөгдөн, гэмшив: “Өө, Төгс Хүчит Бурхан минь, миний буруу. Би Танд итгэсэн, гэхдээ би Таны ажлыг биеэрээ туулан мэдрэхийг хүсээгүй байж. Та миний орчныг зохицуулсан, харин би хүлээн авахыг хүсэхгүй байжээ; Таны гэсгээлт, шүүлтээс зайлсхийхийг би бүхий л зүрх сэтгэлээрээ хүссэн, тэгээд Таны хайр ирэхэд би талархаагүйгээр барахгүй Танд гомдоллож Таныг буруу ойлгосон. Миний зан байдал Таныг гомдоон шархлуулсан. Өө Бурхан минь, Та Өөрийн ажилдаа намайг илрүүлж, өөрийн доторх Сатаны зан чанарыг маань надад таниулсны төлөө би Танд талархаж байна. Хэрвээ тийм байгаагүй бол би өөрийгөө муу биш гэж бодсоор, өөрийгөө хэт үнэлдэг энэхүү амьдралаасаа гарахыг хүсэхгүй байх байсан. Одоо би өөрийн хэмжээгээ үнэхээр бага болохыг харж байна. Би хамгийн жижиг саад бэрхшээлийг ч зохицуулж чаддаггүй. Танаас урвах тухай л бодоод Танд өгсөн тангаргаа хөсөр орхижээ. Өө Бурхан минь, би гэмшихийг хүсэж байна; би Таны үгээр дамжуулан өөрийгөө мэдэхийг, Таны гэсгээлт, шүүлтийг хүлээн авахыг хүсэж байна. Би Таны эсрэг ихэмсэг байхыг хүсэхгүй байна. Одоо би энэ орчиндоо Таныг дагаж, эгчтэй сайн хамтран ажиллах хүсэлтэй байна. Өө Бурхан минь, Та намайг хүсэх эсэх нь, мөн Та намайг ашиглах эсэх нь хамаагүй би цаашид Сатаны нөлөөн дор амьдрахыг хүсэхгүй байна. Би халагдах өргөдлөөсөө татгалзахаар шийдсэн. Би цаашид өөрийнхөө нэр хүндийн төлөө амьдрахыг хүсэхгүй байна, харин Таны сэтгэлийг нэгэн цагт ханамжтай байлгахыг хүсэж байна!” Залбирсны дараа миний нүдэнд нулимс дүүрээд ирэв. Би нүүрээ угаагаад хэрэг явдлын хэсэг рүү явсан; халагдах өргөдлөө буцааж аваад тэр дор нь юу ч үгүйурж хаяв. Тэр нэгэн өдөр бид цуглараад цөөн хэдүүлээ Бурханы үгийг хамтдаа уншив: “Та нарын нэр төр сүйрсэн, та нарын намба төрх доройтож байгаа, та нарын ярьж байгаа байдал дорд, амьдрал чинь жигшүүртэй, тэр ч бүү хэл та нарын хүн чанар чинь дорд. Та нар хүмүүст явцуу бодлоор ханддаг бөгөөд бүхий л жижиг сажиг зүйл дээр маргалддаг. Та нар өөрсдийн нэр төр, байр сууриас болж там руу, галан нуур луу унахад бэлэн байх хэмжээнд хүртлээ хэрэлддэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Та нарын зан араншин маш дорд!”-оос). “Хүмүүс өөрсдөөсөө тийм ч ихийг шаарддаггүй, харин бусдаас ихийг шаарддаг. Тэд тэдэнд тэвчээртэй, хүлээцтэй байж, тэднийг нандигнаж, тэднийг хангаж, тэдэн рүү инээмсэглэж, тэдэнтэй зохицож, тэдэнд буулт хийх ёстой. Тэд олон янзаар тэднийг халамжлах ёстой ба тэдэнд хатуу чанд хандаж, тэднийг уурлуулж эсвэл тэдний дургүй зүйлийг хийж болохгүй. Хүний эрүүл ухаан маш дутуу дулимаг!” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд үргэлж шаардлага тавьдаг хүмүүс хамгийн ухаангүй нь”). Бурханы үг миний ичгэвтэр нөхцөл, чөтгөр шиг дүр төрхийг гэрэлд бүрэн гаргасан. Би юу ч хийж чадахааргүй үнэхээр ичгэвтэр байдалд орж, газрын гаваар шурган орохыг л хүсэж байв. Бурханы үгийн илчлэлт, гэрээгүүлэлтээр дамжуулан миний доторх Сатаны зан чанар үнэхээр ноцтой байсныг олж харсан. Би өөрийгөө бусад хүмүүсээс дээр гэж боддог үнэхээр бардам, биеэ тоосон уг чанартай байжээ. Би өөрийгөө өчүүхэн төдий ч мэддэггүй байж; би бусдаас илүү сайн биш гэдгээ ухаараагүй байж. Тийм учраас би эгчтэй хамт ажиллаж байхдаа, би хариуцагч, би ахлагч гэж байнга боддог байсан. Эгч намайг юм бүхэнд дагаж, намайг сонсдог байхын төлөө би улайрдаг байсан. Би тэргүүн нь гэж үргэлж боддог байв. Эгчийн үзэл бодол минийхтэй зөрчилдөх үед зөрчлийг шийдвэрлэх эсвэл нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд би үнэнийг эрэлхийлээгүй. Харин түүний оронд би тэвчээр алдан, сөрөг хандлага гаргасан, учир нь би цөхрөлөө гаргахын тулд ажлаа орхих хэмжээнд хүртлээ нэр нүүрээ алдсан байсан. Би эгчийн талаарх урьдчилан тааварласан санаагаа улам хөгжүүлсэн бөгөөд өөрсдийн муу харилцаагаа сайжруулах санаачлага гаргах талаар хэзээ ч бодоогүй. Бид хамт ажиллаж байхад би байнга өөрийгөө дөвийлгөдөг байсан. Би өөртөө өөрчлөгдөх шаардлага тавиагүй, эгчтэй чин сэтгэлээсээ ярихгүй их зан гаргасан, түүнийг гэх өчүүхэн төдий ч хайр надад байгаагүй. Би түүнд анхаарлаа хандуулж түүнийг өөрчлөгдөхийг шаардаж байсан. Би өөрийгөө үнэний мастер хэмээн тооцож бусад хүмүүсийг ялзарсан гэж харсан. Хамтдаа ажилласан бүхий л явцдаа би өөрийгөө нягтлан шалгаагүй. Эгч муу хандлага гаргах үед эсвэл бидний үзэл бодол зөрчилдвөл би бүх бурууг хамтрагчдаа тохно. Түүний буруу, миний зөв гэж би итгэдэг байсан, тэгээд би түүнийг зүрх сэтгэлдээ чамлан түүнд дайсан мэт хандах, өөрийгөө тэнэг байдалд оруулахыг нь хүсэх хүртлээ түүнийг ад шоо үзэж байлаа. Бардам зан, бүдүүлэг их зан, утга учиргүй, өрөвдөлтэй, харалган байдлаа харвал надад яаж хэвийн хүний ухаан үлдэх билээ? Би Сатантай гайхалтай адил байжээ! Би үнэхээр бодлогогүй байсан! Бурхан намайг өргөмжилж, үүрэг хариуцлага хүлээх боломж олгосон, гэвч би Бурханы сэтгэлийг ханамжтай байлгахын тулд эгчтэй сайн хамтран ажиллах талаар бодоогүй. Бүх л өдөржин, би шударга ажилд оролцохгүй, түүний эсрэг арга ухаан сэдэж, түүнд атаархсан маргаан хийдэг байсан. Бүх л өдөржин би өөрийн гоморхолтойгоо ноцолдож, нэр хүнд, үр дүнгүй байдлынхаа төлөө зогсолтгүй тэмцэхийг л мэддэг байлаа. Надад зүй зохистой ухамсар байж уу? Би үнэнийг эрэлхийлдэг хүн байсан уу? Бүр эхнээсээ л тэр эгч бид хоёр ажилдаа нэг нэгнээ дагадаг ч үгүй ч, дэмждэг ч үгүй байсан; харин тэгэхийн оронд бид өөрсдөө толгой мэдэж, өөрсдийнхөөрөө үйлдэж байв. Би антихристийн зам дээр байгаагүй гэж үү? Аливаад ийм арга замаар хандах нь өөрийгөө сүйрүүлэхэд хүргэхгүй гэж үү? Өнөөдөр би, миний зан байдал бүхэлдээ махан биеийн амиа бодсон хүсэл байсан болохыг харж чадсан. Миний зан байдал хэтэрхий амиа бодсон, өрөвдмөөр байсан. Бурханыг дагасан олон жил надад бодитой зүйл юу ч авчраагүй, зан чанарын өчүүхэн ч өөрчлөлт байхгүй байх хэмжээнд хүртэл би үнэнийг ерөөсөө ч эрэлхийлээгүй байжээ. Хэрвээ Бурхан намайг өрөвдөөгүй бол, хэрвээ Бурхан надад хайрын гараа сунгаагүй бол хэрвээ юмс тэр хэвээрээ үргэлжилсэн бол би галт нуурт гарцаагүй унах байсан! Бурхан биднээс Түүний үгийг амьдралдаа хэрэгжүүлэхийг шаарддаг, гэхдээ би үүрэг хариуцлагаа биелүүлэхдээ үүнээс хол байсан. Би үнэхээр итгэгч биш! Би ийм байдлаар үргэлжлүүлж чадахгүй, би үнэнийг эрэлхийлж өөрийгөө өөрчлөхийг хүссэн.

Дараа нь би Бурханы үгийг уншив: “Хэрвээ чуулганд ажиллах явдлыг зохицуулдаг хүмүүс та нар бие биенээсээ суралцаж, харилцаж, бие биенийхээ дутагдлыг нөхөхгүй юм бол та нар хаанаас хичээл сурах юм бэ? Та нар ямар нэгэн зүйлтэй тулгарах үедээ бие биетэйгээ нөхөрлөх ёстой, ингэснээр та нарын амьдрал үр ашгийг нь хүртэнэ. … Та нар Бурханы ажлын зорилгын төлөө, чуулганы тусын тулд болон ах эгч нарыг урагш түлхэхийн төлөө эв зохицолтой хамтын ажиллагаанд хүрэх ёстой. Бурханы хүслийг анхаарахын тулд чи түүнтэй хамтран ажиллаж, тэр чамтай хамтран ажиллаж, дор бүрнээ нөгөөгийнхөө дутагдлыг засаж, ажлын илүү дээр үр дүнд хүрнэ. Зөвхөн энэ нь л жинхэнэ хамтын ажиллагаа бөгөөд зөвхөн тийм хүмүүст л жинхэнэ оролт байх болно. … Үйлчилдэг хүмүүс болохын хувьд та нар бүгд хийж байгаа бүх зүйлдээ өөрсдийнхөө хувийн ашиг сонирхлыг анхаарахын оронд чуулганы ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх ёстой. Чи түүнийг муутгаж, тэр чамайг муутгаж, ганцаараа үүнийг хийх нь зөвшөөрөхийн аргагүй зүйл юм. Ийм байдлаар үйлдэж буй хүмүүс Бурханд үйлчлэхэд тохирохгүй! ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Израильчууд шиг үйлчил”-ээс) Хүний нөхөрлөлд ингэж хэлсэн байлаа: “Хамтран ажиллахдаа зиндаагаар битгий ялгаварла; хоёр хүн ижил байр суурьтай байж, нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд үнэнийг харилцан ярилцах ёстой. Энэ нь харилцан дуулгавартай байдлыг шаарддаг; энэ нь үнэний дагуу, үнэн зөвөөр ярьдаг хүн үнэнд дуулгавартай байх зарчмын дагуу дуулгавартай байвал зохино. Үнэн бол эрх мэдэл бөгөөд үнэнийг ярилцаж чадах, аливаа юмсыг үнэн зөв харж чадах хүн бол дуулгавартай байдаг хүн юм. Юу хийгдэж, ямар үүрэг даалгавар биелүүлж байгаагаас үл хамааран бүх зүйл үнэнд дуулгавартай байх зарчмын дагуу хийгдэх ёстой” (“Бурханы гэр бүлийн байгуулсан чуулганы амьдралын арван зарчмын утга учир болон тайлбар”, Нөхөрлөлийн ба ажлын зохицуулалтынхураангуй II). Нөхөрлөл болон Бурханы үгнээс, үйлчлэлд зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэхийг би олж харсан. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах явцдаа Бурханы хүслийг анхаарч үзэж, Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг хамгаалдаг байх юм. Юу хийгдэж байгаа эсвэл ямар ажил байхаас үл шалтгаалан бүх зүйл, нийтлэг ойлголтод хүрэхийн тулд үнэнийг хэлэлцэн үнэнд дуулгавартай байдлаар хийгдвэл зохистой. Өөрийн үзэл бодлоо хадгалах, бусдад өөрийгөө сонсгохын тулд та тийм бардам, биеэ тоосон байж болохгүй, хүмүүстэй харилцах харилцаагаа хамгаалахын тулд үнэнийг худалдаж болохгүй. Мөн түүнчлэн, та бие даасан байдлыг бий болгохын тулд салангид тусгаар байдлыг дагах хэрэггүй, та өөрийгөө даруу байлгаж өөрийгөө үгүйсгэх санаачлага гаргаж, нэг нэгнээсээ суралцах, найрсаг нийцтэй ажлын харилцааг бий болгохын тулд бие биенийхээ дутагдалтай талыг дүүргэх ёстой. Зөвхөн, энэ төрлийн жинхэнэ ажлын харилцаанд орж, Бурханыг юм бүхэнд хоёргүй зүрх сэтгэлээр хангалуун байлгаснаар, нэг нэгнийхээ сул талыг дүүргэснээр та Бурханы ерөөл, удирдамжийг авч чадна, ингэснээр чуулганы ажил илүү сайн үр дүнд хүрч, та ч бас өөрийн амьдралдаа ашиг тусыг хүртэнэ. Харин эсрэгээр хэрвээ та бусадтай хамтран ажиллахдаа бардам байвал, хэрвээ та үнэний зарчмыг эрэлхийлэхгүй бол, бусдыг хянах гэж дарангуйлал хэрэглэвэл эсвэл ганцаараа ажиллаж, аливааг хийхдээ өөртөө л найдах юм бол Бурханы жигшил зэвүүцлийг хүртэж, Бурханы чуулганд гарз хохирол учруулна. Гэвч би бардам байж, эцсийн үгийг хэлэхийг хүсдэг байсан. Бурханы гэр бүл дэх ажил бол ганцхан хүний гүйцэтгэж чадах зүйл биш гэдгийг би яагаад мэдэхгүй байв аа? Бүх хүнд үнэн байхгүй, хэтэрхий их дутмаг байдаг. Зарим зүйлийг хийхдээ хүн өөртөө найдах нь алдаа үүсгэх магадлалыг өндөр болгодог. Дутуугаа нөхөж, алдаанаас урьдчилан сэргийлэхийн тулд бид зөвхөн хамтарсан ажлаар л дамжуулан Ариун Сүнсний ажлыг илүү ихээр олж авч чадна. Тэр үед би бардам байдал, амин хувиа хичээсэн байдалдаа илэрсэн Сатанлаг зан чанарынхаа төлөө, Бурханы хүсэлд өчүүхэн төдий ч анхаараагүйдээ, цочирдмоор, зөвхөн нэр нүүрээ алдахгүй гэж бүдүүлэг зан байдал гаргах хэмжээнд хүртлээ хамаг анхаарлаа хандуулж байсандаа өөрийгөө буруутай гэж мэдрэхгүй байж, өөрийгөө буруутгахгүй байж чадсангүй. Би хэтэрхий харалган, тэнэг байсан гэдэгтээ итгэлтэй байна, үйлчлэлд зохицуулалтыг хэрэгжүүлэх орчныг надад бүрдүүлэх гэсэн Бурханы зорилгыг ойлгоогүй байж- бүр хамтран зүтгэгчийнхээ хүч чадлаас өөрийн дутагдлаа хэрхэн нөхөх, хамтын ажиллагаагаар дамжуулан өөрт хэрэгтэй зүйлсээ хэрхэн суралцах тухайд өчүүхэн ч ойлголтгүй байжээ. Улмаар энэ нь чуулганд гарз хохирол учруулж, мөн өөрийн амийн өсөлтийг удаашруулсан. Өнөөдөр, Бурханаар өрөвдүүлэхгүйгээр, Бурханы үгийн гэрэлгүйгээр би өөрийгөө чөлөөлж чадахгүй, мөн би бусдаас илүү биш гэдгээ мэдэхгүй байх байсан. Би бусдаар өөрийгөө сонсуулах гэж хүссээр, чуулганы ажлыг хийхдээ би өөртөө найдаж чадах мэт байх байсан. Эцэст нь ямар сүйрэл гарах байсныг хэн мэдэх вэ? Улмаар би шийдвэр гаргасан: Би Бурханы үгийн дагуу үйлдэж, чуулганы ажлын төлөө, өөрийн амийн өсөлтийн төлөө эгчтэй нийцтэй ажиллахыг хүсэж байна. Би өөрийн ашиг сонирхлын талаар цаашид бодохгүй.

Дараа нь би хамт ажиллаж байсан эгчдээ хэрхэн өөрийгөө мэдсэн тухайгаа сэтгэлээ нээв. Бид хамтдаа үйлчлэх зарчмын талаар үнэнхүү харилцан ярилцаж, зарчимд нэвтэрсэн. Дараа нь бидний ажил илүү найрсаг, нийцтэй болсон. Бидний үзэл бодол нийлэхгүй байх үед бид үнэний төлөө залбирч, Бурханы хүслийг эрэлхийлдэг. Бид нэг нэгнийхээ алдаа дутагдлыг олж харвал ойлгож, уучилдаг; бид бие биедээ хайраар ханддаг. Бид өөрийн эрхгүй Бурханы ерөөлийг мэдэрсэн бөгөөд сайн мэдээний ажлын үр жимс өнгөрсөн үеийнхээс илүүтэйгээр илчлэгдсэн. Тэр үед би өөртөө байсан ялзарсан уг чанараа улам ихээр үзэн ядсан; би үнэнийг эрэлхийлээгүйдээ бас Бурханыг тийм дор орохыг зөвшөөрсөндөө өөрийгөө үзэн ядсан. Би эцэст нь үнэнийг амьдралд хэрэгжүүлэхийн чихэрлэг амтыг биеэрээ амсаж, үүрэг хариуцлагаа биелүүлэх Бурханы зүрх сэтгэлийг тайвшруулах илүү их хүч чадлыг мэдэрсэн. Одооноос эхлээд би үнэний илүү олон талуудын бодит байдалд нэвтэрч, хийж байгаа бүх зүйлдээ зарчимтай байхыг эрэлхийлнэ.

Өмнөх:Бурханы ажил үнэхээр ухаалаг!

Дараах:Би яагаад фарисайчуудын замаар явсан бэ?

Танд таалагдаж магадгүй