Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

32. Урьд нь би Төгс Хүчит Бурханы ажлыг эсэргүүцэж, буруутгаж байсан бөгөөд би Бурханыг хараасан зүйлс хэлсэн; Бурхан намайг аврах уу?

Бурханаас ирсэн хариулт:

Бурханы авралын ажлын хугацаанд аврагдаж чадах бүх хүмүүс нь дээд хязгаартаа хүртэл аврагдах бөгөөд Бурханы ажлын зорилго нь хүнийг аврах явдал учраас тэдний хэн нь ч хаягдахгүй. Бурхан хүнийг аврах хугацаанд өөрсдийн зан чанартаа өөрчлөлт гаргаж чадаагүй бүх хүмүүс болон Бурханыг бүрэн дуулгавартай дагаж чадаагүй бүхэн нь бүгд шийтгэлийн бай болох болно. Ажлын энэ үе шат—үгний ажил нь—өөрсдийнх нь ойлгодоггүй бүх замууд болон нууцуудыг хүнд ил болгодог болохоор хүн Бурханы хүслийг болон хүнд тавих Бурханы шаардлагыг ойлгодог бөгөөд ингэснээр тэд Бурханы үгийг хэрэгжүүлж, өөрсдийн зан чанартаа өөрчлөлт гаргах нөхцөлтэй болдог. Бурхан Өөрийн ажлыг хийхдээ зөвхөн үгийг ашигладаг бөгөөд бага зэрэг тэрслүү байгаагийнх нь улмаас хүмүүсийг шийтгэдэггүй, учир нь одоо үе бол авралын ажлын үе билээ. Хэрвээ тэрслүү байсан хүн бүхэн шийтгэгдсэн бол хэн ч аврагдах боломжгүй байх байсан; тэд бүгд шийтгэгдэж, Үхэгсдийн орон руу унах байсан. Хүнийг шүүх үгний зорилго нь өөрсдийгөө мэдэж, Бурханд дуулгавартай байх боломжийг тэдэнд олгохын төлөө юм; энэ нь, үгний шүүлтийн арга барилаар тэднийг шийтгэхийн төлөө биш юм. Үгний ажлын хугацаанд олон хүмүүс өөрсдийн тэрслүү байдал болон эсэргүүцлийг ил гаргах бөгөөд тэд бие махбодтой болсон Бурханд хандах өөрсдийн дуулгаваргүй байдлыг ил гаргах болно. Гэхдээ Тэр үүний улмаас энэ бүх хүмүүсийг шийтгэхгүй, үүний оронд Тэр зөвхөн голдоо хүртэл завхарсан агаад аврагдаж чадахгүй хүмүүсийг л хаях болно. Тэр тэдний махан биеийг Сатанд өгөх бөгөөд цөөхөн хэдэн тохиолдолд тэдний махан биеийг дуусгавар болгоно. Үлдсэн хүмүүс нь үргэлжлүүлэн дагаж, харьцалт болон засалтыг туулах болно.Хэрвээ дагаж байх зуураа тэд харьцалт болон засалтыг хүлээн зөвшөөрч чадахгүй хэвээр байж, улам илүү дордвол эдгээр хүмүүс аврагдах боломжоо алдах болно. Үгний байлдан дагуулалтыг хүлээн зөвшөөрсөн хүн нэг бүр аврагдах асар их боломжтой байх болно. Эдгээр хүмүүсийн нэг бүрийг аврах Бурханы аврал нь тэдэнд Түүний дээд зэргийн хүлээцтэй чанарыг харуулдаг өөрөөр хэлбэл тэдэнд дээд зэргийн тэвчээрийг харуулдаг. Хүмүүс буруу замаас буцсан цагт, тэд гэмшиж байгаа цагт Бурхан тэдэнд Түүний авралыг хүртэх боломжийг олгох болно. Хүмүүс эхлээд Бурханы эсрэг босох үед, тэднийг үхүүлэх хүсэл Бурханд байдаггүй харин оронд нь Тэр тэднийг аврахын тулд чадах бүхнээ хийдэг. Хэрвээ хүн үнэхээр аврагдах боломжгүй бол Бурхан тэднийг хаях болно. Бурхан аврагдаж чадах бүхнийг аврахыг хүсдэг учраас Бурхан хэн нэгнийг шийтгэхдээ удаан байдаг. Тэр зөвхөн үгээр хүмүүсийг шүүж, гэгээрүүлж, удирдан чиглүүлдэг бөгөөд тэднийг үхүүлэхийн тулд саваа ашигладаггүй. Хүмүүсийг аврахын тулд үгийг ашиглах нь ажлын сүүлчийн үе шатны зорилго болон ач холбогдол юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас

Олон хүмүүс Бурханыг эсэргүүцдэг ба тэр олон хүмүүсийн дотор Бурханы эсрэг янз бүрийн эсэргүүцэл оршин байдаг. Бүх төрлийн итгэгчид байдгийн адилаар Бурханыг эсэргүүцдэг, нэг нь нөгөөтэйгээ адилгүй бүх төрлийн хүмүүс байдаг. Бурханы ажлын зорилгыг тодорхой ойлгоогүй хүмүүсийн нэг нь ч аврагдаж чадахгүй. Хүн өмнө нь Бурханыг хэрхэн эсэргүүцэж байснаас үл хамааран, хүн Бурханы ажлын зорилгыг ойлгож, Бурханы сэтгэлд нийцэхийн тулд хичээл чармайлтаа зориулах үед, түүний үйлдсэн өмнөх нүглүүдийг Бурхан бүрэн арчиж цэвэрлэх болно. Хүн үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлж байгаа цагт түүний юу хийж байсныг Бурхан сэтгэлдээ хадгалахгүй. Харин ч, үнэнийг хэрэгжүүлснийх нь үндсэн дээр Бурхан хүнийг зөвтгөдөг. Энэ нь Бурханы зөвт байдал юм. Хүн Бурханыг харж эсвэл Түүний ажлыг мэдрэхээс өмнө, хүн Бурханд хэрхэн хандаж байснаас үл хамааран Тэр үүнийг дурсан санахгүй. Гэсэн хэдий ч, нэгэнт хүн Бурханыг харж, Түүний ажлыг мэдэрсэн бол хүний бүх үйлдэл, үйл хэрэг нь “түүхэн бичигт” Бурханаар бичигдэх болно, учир нь хүн Бурханыг харж, Түүний ажил дотор амьдарсан билээ.

Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг хүн үнэхээр харж, Түүний Дээдийн дээд байдлыг харж, Бурханы ажлыг үнэхээр мэдэж эхлэх үед, цаашлаад хүний хуучин зан чанар өөрчлөгдөх үед, хүн Бурханыг эсэргүүцдэг тэрслүү зан чанараа бүрэн орхисон байх юм. Хүн бүр нэгэнтээ Бурханыг эсэргүүцсэн ба хүн бүр нэгэнтээ Бурханы эсрэг тэрсэлсэн гэж хэлж болно. Гэсэн хэдий ч, хэрвээ чи бие махбодтой болсон Бурханыг дуулгавартай дагахдаа зоримог байвал, тэр үеэс үнэнч байдлаараа Бурханы зүрх сэтгэлд нийцэж, өөрийн хэрэгжүүлэх ёстой үнэнийг хэрэгжүүлж, биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, мөрдөх ёстой дэг журмыг мөрдөх бөгөөд тэгснээр чи Бурханы сэтгэлд нийцэхийн тулд тэрслүү чанараа орхиход бэлэн болж, Бурханаар төгс болгуулж чадах хүн болно. Чи өөрийн алдааг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, ямар ч гэмшсэн сэтгэлгүй байвал; чи тэрслүү замаа хэвээр үргэлжлүүлж, Бурхантай ажиллаж, Бурханы сэтгэлд нийцэх ямар ч зүрх сэтгэлгүй байвал, чам шиг тийм зөрүүд тэнэгүүд гарцаагүй шийтгэгдэх ба Бурханаар төгс болгуулах нэгэн байж хэзээ ч чадахгүй. Хэрвээ тийм бол, чи өнөөдөр ч, маргааш ч Бурханы дайсан байх бөгөөд цаашид ч Бурханы дайсан хэвээр үлдэх болно; чи үүрд Бурханыг эсэргүүцэгч, Бурханы дайсан байх болно. Бурхан чамайг хэрхэн өршөөх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

Бурхан энэ удаа хүмүүсийг ниргэхээр ирээгүй, харин илүүтэйгээр аль болох олон хүмүүсийг аврах гэж ирсэн. Ямар ч алдаа дутагдалгүй хүн гэж хэн байна вэ? Хэрэв хүн бүрийг ниргэх юм бол үүнийг яаж аврал гэж нэрлэх юм бэ? Зарим гэм бурууг зорилготойгоор хийсэн байдаг бол зарим гэм бурууг санамсаргүй хийсэн байдаг. Санамсаргүй хийгдсэн зүйлсийн хувьд чи тэдгээрийг ухамсарлаж ойлгосны дараа өөрчилж болно. Тиймээс Бурхан чамайг өөрчлөгдөхөөс өмнө ниргэнэ гэж үү? Ийм байдлаар Бурхан хүмүүсийг авардаг гэж үү? Ийм зүйл байдаггүй! Чи санамсаргүй эсвэл тэрслүү зангаар гэм буруу үйлдсэн эсэхээс үл хамааран үүнийг санаж ав: Бушуу түргэн бодит үнэнийг ухамсарла! Урагшаа зүтгэ. Ямар ч нөхцөл байдал гарч ирэх нь хамаагүй чи урагшаа зүтгэх ёстой. Бурхан хүмүүсийг аврах гэж ажиллаж байна. Тэр өөрийн аврахыг хүсэж байгаа хүмүүсээ сохроор ниргэхгүй. Өөрчлөлтийн түвшингээс чинь үл хамааран эцсийн дүнд хэдий Бурхан чамайг ниргэсэн ч Тэр үүнийг зөвт байдлаар хийх нь гарцаагүй. Тэгээд цаг хугацаа нь ирэхээр Тэр чамд үүнийг ойлгуулах болно. Яг одоо бол урагшаа зүтгэж, өөрчлөлтийг эрж хайн, Бурханыг хүслийг хангахыг эрэлхийлэх нь чиний цорын ганц үүрэг хариуцлага. Чи Бурханы хүсэлд нийцүүлэн үүргээ биелүүлэхэд л санаа тавих хэрэгтэй. Үүнд ямар нэгэн буруу гэж үгүй! Эцсийн дүнд Бурхан чамтай хэрхэн харилцаж байгаа нь хамаагүй энэ бүгд цаг ямагт зөвт байдлаар хийгдэнэ. Чи үүнд эргэлзэх эсвэл энэ тухай санаа зовох хэрэггүй. Чи Бурханы зөвт байдлыг яг одоо ойлгож чадахгүй байлаа ч нэг л өдөр үүнд итгэж үнэмших болно. Бурхан бол засгийн газрын албан тушаалтан эсвэл диаволуудын хаан шиг байхгүй нь тодорхой! Хэрэв та нар энэ үзлийг нарийн нягт ойлгохыг хичээвэл эцсийн дүнд та нар Бурхан хүмүүсийг аварч, хүмүүсийн зан чанарыг өөрчлөхөөр ажилладаг гэдэгт бат итгэх болно. Энэ бол хүмүүсийн зан чанарыг өөрчлөх ажил тул хэрэв хүмүүс өөрсдийн зан чанарыг илчлэхгүй бол юу ч хийгдэж чадахгүй бөгөөд үр дүн гэж байхгүй. Харин чи өөрийн зан чанарыг илчилсний дараа хэвээр үргэлжлэх аваас ярвигтай зүйл болох бөгөөд энэ нь захиргааны тушаалыг зөрчиж, Бурханд халдаж байгаа хэрэг болно. Бурхан өөр өөр түвшний шийтгэл ноогдуулж, чи өөрийн үйлдсэн гэм буруугийн төлөөх төлөөсийг төлөх болно. …

Үүнийг өмнө нь хэлж байсан: Өнгөрсөн үйл явдлыг үзэгний үзүүрээр амархан цуцалж болно. Өнгөрснийг орлуулахад ирээдүйг ашиглаж болно. Бурханы тэвчээр хязгааргүй. Гэхдээ эдгээр үгийн дотор зарчим гэж бий. Энэ нь эцсийн дүнд чи хэр том нүгэл үйлдсэн бай хамаагүй Бурхан үүнийг ганц илэлтээр цуцалчихна гэсэн үг биш. Бурханы бүх ажилд зарчим гэж бий. Өмнө нь иймэрхүү төрлийн захиргааны тушаал байсан: Өмнө нь тодорхой хэмжээний нүгэл үйлдсэн ч Бурханы нэрийг хүлээн зөвшөөрч байгаа хүнд орж ирэхийг зөвшөөр. Харин элсэн орсныхоо дараа дахин урьдын нүглийг үйлдвэл түүнтэй тодорхой замаар тооцоо бод. Хэрэв тэр тухайн нүглийг дахин давтан үйлдэх аваас түүнийг хөөж явуул. Бурхан цаг ямагт Өөрийн ажилдаа аль болох бололцооны хэрээр хүмүүсийг өршөөсөөр ирсэн. Энэ өнцгөөс харвал энэ бол жинхэнэ утгаараа хүмүүсийг аврах ажил юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүсэл бол хамгийн дээд боломжит хэрээр хүмүүсийг аврах”-аас

Өмнөх:Эзэн Есүс аль хэдийн ирсэн гэж та нар хэлсэн боловч бид итгэдэггүй. Бид олон жилийн турш Эзэнд итгэсэн бөгөөд Түүний төлөө үргэлж цуцалтгүй хөдөлмөрлөсөн. Эзэн ирэх үедээ үүнийгээ эхлээд бидэнд илчлэх ёстой. Эзэн үүнийг бидэнд илчлээгүй тул Тэр эргэн ирээгүй гэдгийг энэ нь харуулж байна. Энэ итгэлд буруу зүйл юу байгаа юм бэ?

Дараах:Библид бичсэнээр, бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн дор хүмүүнд эс өгөгдсөн бөгөөд ганцхан Аврагч бол Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээ. Гэвч өнөөдөр та яагаад Төгс Хүчит Бурханд итгэдэг вэ?

Танд таалагдаж магадгүй