Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Би одоо сэрлээ

1

Эзэнд итгэсэн тэр олон жилд би авралыг маш хялбараар төсөөлдөг байсан.

Эзнийг аман дээрээ хүлээн зөвшөөрч, сэтгэлдээ Түүнд итгэснээр л,

нүгэл уучлагддаг гэж боддог байсан.

Би шаргуу ажиллахад л төвлөрөөд харин Эзэний үгийг хэзээ ч хэрэгжүүлдээгүй.

Би өөрийгөө Эзэнийг хайрладаг, Түүний итгэмжит хүн гэж бодсон.

Би Эзэнд ойр ойрхон нүглээ наманчилдаг байсан ч, өөрийгөө хэзээ ч мэддэггүй байжээ.

Цуглаан дээр библийн мэдлэгийн тухай ярьдаг байсан ч Эзэний талаар би ямар ч мэдлэггүй байжээ.

Бэрхшээл, шалгалтын үед би Эзэнийг буруу ойлгож, зэмлэсэн.

Би тэрслүү, эсрэг тэсрэг байсан атлаа тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадна гэж төсөөлсөн.

2

Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтээр би эцэст нь сэрлээ.

Миний сайхан ааштай мэт харагдах хамаагүй, энэ нь зан чанар минь өөрчлөгдсөн гэсэн үг биш.

Сургаалын талаар ярих нь үнэнийг ойлгож, бодит байдлыг эзэмшдэг гэдгийг илэрхийлэхгүй.

Бурханыг мэддэггүй надад үнэн ба амь дутагдсан хэвээр.

Би Бурханыг эсэргүүцэж, мэхлэх гэж оролдон, итгэлдээ Бурхантай наймаа хийсээр л.

Хоёр нүүртэй фарисайчуудаас би юугаараа ялгаатай вэ?

Бурханы шүүлтийн аврал байгаагүй сэн бол би мөхөх тавилантай болох байлаа.

Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авна гэдэг үнэхээр онцгой ивээл билээ.

3

Уг чанар минь туйлын аминч, жигшмээр гэдгийг би Бурханы шүүлтээр дамжуулан харсан.

Би маш их харуусалд автан, Бурханы өмнө нүүрээрээ газарт унан мөргөдөг.

Шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр би цэвэрлэгдэж, авралд хүрсэн.

Бурханы шүүлт бол аврал, энэ бол хайр гэдгийг би харлаа.

Илүү олон шүүлт, гэсгээлт, илүү их шалгалт, цэвэршүүлэлтийг туулахыг би хүсдэг.

Үнэнийг эрэлхийлж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн болохын төлөө бүх зүйлээ хаядаг.

Бурханы зөвт, ариун зан чанар хүн төрөлхтний магтаалыг хүртүүштэй.

Би Бурханыг мөнхөд магтаж, шүтэн мөргөхийг хүсдэг.

Өмнөх:Бурханыг хайрлах сэтгэлийг минь Бурханы шүүлт илүү ариун болгосон

Дараах:Бурханыг хайрлахаар би сэтгэл шулуудсан

Холбогдох агуулга

  • Завхарсан хүн төрөлхтөний харуусал

    Хүн амьдралынхаа турш, бүх үед Бурхантай цуг алхсан ч Бурхан амьд бүхнийг захирдагийг мэддэггүй, Бурхан бүх зүйлийг хэрхэн зохицуулж, удирддагийг ч м…

  • Бурханыг гэсэн хайр 

    Бурхан намайг далай шиг олон түмнээс сонгож хажуудаа авчирсан. Түүний үнэн, энэрэнгүй үгс зүрхийг минь дулаацуулсан. Түүний тууштай дуудлага намайг зү…

  • Бурханы илрэлтийн утга учир

    Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр хүмүүсийн …

  • Миний зүрх сэтгэлийн эрмэлзэл

    1 Хүний амьдралын урт замнал салхи, бороо, олон өөрчлөлтөөр дүүрэн. Хүнд хэцүү, эл хуль жилүүд сунжирдаг. Бараан үүлс харанхуй ангал үүсгэдэг. Э…