Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

ХРИСТИЙН ШҮҮХ СУУДЛЫН ӨМНӨХ ТУРШЛАГЫН ТУХАЙ ГЭРЧЛЭЛҮҮД

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Би бүгдийнх нь хяналтыг хүлээн зөвшөөрөхийг эрмэлзэж байна

Сианшанг   Цзиньчжун хот, Шаньси аймаг

Саяхныг хүртэл дүүргийн номлогчид манай чуулганд ирж байгааг дуулангуут миний дургүй хүрдэг байв. Би гаднаа мэдрэмжээ илэрхийлэхгүй боловч зүрх сэтгэл минь нууцхан бөөн эсэргүүцлээр дүүрэн байлаа. Би ийнхүү бодлоо: “Хэрэв та нар бүгдээрээ ирээгүй бол сайхан байхгүй юу. Хэрэв та нар ирж байгаа бол ядаж чуулганд надтай бүү ажилла. Эс бөгөөс би хязгаарлагдаж, хөөрөлдөж чадахгүй болно.” Дараа нь нөхцөл байдал эрс муудаж, тэдний ирэхийг ч үзэн яддаг болов. Тэр ч бүү хэл өөрт минь ямар нэг асуудал байна гэж бодоогүйгээр барахгүй энэ нөхцөл байдалд өөрийгөө мэдэх гэж ч хичээгээгүй юм.

Нэг өдөр Бурханы үг бүхий дараах мөрийг уншлаа: “Феодалын ёс суртахууны хуулийн сургаал болон эртний соёлын мэдлэгийг өвлүүлсэн нь хүнд аль хэдийн халдварлаж, хүнийг том, жижиг диаволууд болгон хувиргасан. … Хүний царай аллагаар дүүрсэн бөгөөд хаа сайгүй үхэл мэдрэгдэж байдаг. … Энэ нь Бурханыг нэг цохилтоор л устгаж, Түүнийг дахин доромжилж, амь насанд нь халдахыг хүсэж, мөн Түүний ажлыг нурааж, саад болохыг оролддог. Энэ нь Бурханыг ”ижил байртай“ байхыг хэрхэн зөвшөөрөх юм бэ? Газар дээрх хүмүүсийн дундах өөрийнх нь ажилд Бурхан ”хөндлөнгөөс оролцохыг“ энэ нь хэрхэн тэвчих юм бэ? Бурхан үүний жигшүүртэй царайг илчлэхийг энэ нь хэрхэн зөвшөөрөх юм бэ? Үүний ажилд саад болохыг энэ нь Бурханд хэрхэн зөвшөөрөх вэ? Уур хилэн нь буцалж байгаа энэ диавол, Бурхан газар дээрх түүний засаглалыг удирдахыг хэрхэн зөвшөөрч чадах билээ? Энэ нь ялагдлаа хэрхэн дуртайяа хүлээн зөвшөөрөх юм бэ? Үүний жигшмээр дүр төрх, хэн болох нь илчлэгдсэн, ийм учраас хүн инээх үү эсвэл уйлах уу гэдгээ мэдэхээ болих ба энэ талаар ярихад үнэхээр хэцүү юм. Энэ нь үүний мөн чанар биш гэж үү? … Бурханы хүсэл болон уйгагүй хичээл чармайлтыг хааж, тэдгээрийг нэвтэршгүй болгосон. Ямар аймшигтай нүгэл вэ? Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан яаж хилэгнэхгүй байж чадах юм бэ? Тэд Бурханы ажилд аймшигтай их саад тотгор, эсэргүүцэл учруулсан. Хэтэрхий тэрслүү!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос). Би саяхны нөхцөл байдлаа эргэцүүлэх зуураа энэ мөрийн утгыг эргэцүүлэв: Яагаад би манай чуулганд дүүргийн ажилчид ирэхэд тэгтлээ дургүй байсан бэ? Яагаад би тэднийг чуулганд надтай хамт ажиллахыг хүсэхгүй байгаа юм бэ? Тэд чуулганд ирж надтай хамт ажиллавал намайг Бурханы хүсэл, зарчмын дагуу ажиллахгүй байгааг мэдэж, энэ асуудлаас болж надад асуудал үүсгэхвий гэж санаа зовсоноос болоогүй гэж үү? Түүнээс гадна тэд ирсэнээрээ миний ажлын төлөвлөгөөнд саад болохвий гэж айснаас болоогүй гэж үү? Тэд надаас дээр ярьж, ах дүүсийн минь сэтгэл дэх миний хүндтэй байр суурийг булаахвий гэдгээс айгаагүй гэж үү? Хэрэв тэд ирээгүй байсан бол би хүссэнээрээ өөрийнхөө ажлын төлөвлөгөөгөөрөө явж чадах байсан. Хэдий миний арга барил, зарчим эсвэл Бурханы хүслийн дагуу биш байсан ч, хэн ч мэдэхгүй, мэдээж хэрэг надад асуудал үүсгэж, намайг шүүмжлэх хэн ч байхгүй. Ингэснээр, миний ах дүүсийн минь зүрх сэтгэл дэх байр суурь зөвхөн илүү агуу, илүү хүндтэй, илүү бат бөх болох байлаа. Чуулганы бүх ахан дүүс намайг хүндлэн биширч, миний тушаалыг дуулгавартай дагах байлаа. Чуулган бүхэлдээ намайг тойрон эргэлдэх байлаа. Энэ миний үнэн зорилго байгаагүй гэж үү? Би ахан дүүсийнхээ зүрх сэтгэлээс Бурханыг зайлуулж, тэдний зүрх сэтгэлд өөрийн байр сууриа тогтоох төлөвлөгөө зохиогоогүй гэж үү? Би мөнөөх агуу улаан лууны “Тэнгэр хол, газар хатуу”, “Надаас өөр хаан гэж үгүй” гэсэн хорны жишээгээр амьдарч, амьсгалаагүй гэж үү? Хүн төрөлхтөнд ноёрхлоо тогтоон, тэднийг хяналтандаа авахын тулд агуу улаан луу Бурханыг ирүүлэхгүй, Бурханыг хүмүүсийн асуудалд гар дүүрүүлэхгүй, муухай царайгаа илчлүүлэхгүй, төлөвлөгөөндөө саад хийлгүүлэхгүй, ноёрхлоо алдахгүй байхын тулд бүрэн хүч чадлаараа тулалдсан. Иймээс, зэрлэгээр Бурханы ажлыг эсэргүүцэж, нураан сүйтгэж, устгасан. Тэр нэг л өдөр хүн төрөлхтний зүрх сэтгэлээс Бурханыг зайлуулж, хүний мөнхийн захирагч болж, хүн төрөлхтнөөр шүтэн мөргүүлэх жигшим зорилгоо биелүүлнэ гэж хийсвэрлэдэг байлаа. Агуу улаан лууны үйлдэл болоод миний өөрийн бодол хоёрын хооронд ямар ялгаа байсан бэ? Учир нь би өөрийн байр суурийг хадгалж, өөрийнхөөрөө явж, ажилдаа хорио цээр тавиулахыг хүсээгүй, бас өөр бусад удирдагч, ажилчин ирж миний ажлыг шалган байцаахыг хүсээгүй. Би хэн нэгнийг миний чуулганы ажилд хөндлөнгөөс оролцож, миний ахан дүүсийг услаасай гэж хүсээгүй. Би яагаад энийг хүсээгүй вэ? Би бусдад ноёрхлоо тогтоож, хянахыг хүсээгүй гэж үү? Миний цаад санаархал нь өөрийгөө ахан дүүсээ захирах дэлхийн удирдагч, хаанаар өргөмжлөхийг хүсээгүй гэж үү? Жолоо цулбуургүй бардамнал, агуу ихийн өвчин болох агуу улааны лууны хор миний оршихуйн цөмд аль хэдийн гүн нэвчсэн байхыг би олж үзлээ. Агуу улаан луу миний дотор маш удаан хугацаанд нөлөөлсөн: Би лууны адил хорлонт чөтгөр болсон байлаа. Гаднаа би үүргээ биелүүлэн ажиллаж байсан ч миний зүрх сэтгэл битүүхэн далд санаа агуулж байлаа. Үнэндээ би сэнтийг эвдэж, зэрэг дэвийг замбраагүй болгож, Бурханы эсрэг, Бурханы хүслийг биелүүлэлгүй саад хийхийн тулд өөрийн эзэнт гүрнийг босгохыг хүсэж байв. Миний уг чанар цэвэр муу ёрын, үнэхээр аймшигтай байв! Бурханы үгийн хатуу илчлэл, шүүлт байгаагүй бол хэдий болтол Сатанаар ялзруулагдаж, Бурханыг эсэргүүцэх байсныг би мэдэхгүй. Миний сүнсний гүнд өөдгүй хуйвалдаан бугларч, миний үнэн уг чанар муу ёроор асар их зовох байсныг би огт ухаарахгүй байх байсан.

Хүний үнэргүй, бардам сатаны уг чанараа ухаарах боломжийг олгосон илчлэлт, гэгээрэл хайрласан Бурхан тандаа баярлалаа. Би үнэндээ агуу улаан луу, тэргүүн тэнгэрэлчийн хүүхэд болхоо харж байна. Бурхан минь, би хичээнгүйлэн үнэнийг хайж, агуу улаан лууны хор миний уг чанарыг хэрхэн хордуулж байгааг сайтар ойлгохоо тангараглаж байна. Би мөн бусад ажилчид, удирдагчдын шалгалт, байцаалтыг хүлээн авахаа тангараглаж байна. Би бүгдийн харьцаа, засалтыг хүлээн зөвшөөрөх болно. Би өөрийгөө бүх цугларагсдын байцаалт дор оруулж, Таны зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд мөс чанартайгаар үүргээ биелүүлэх болно.

Өмнөх:Завхралынхаа үнэнийг би харж байна

Дараах:Гадны хүмүүсийг ялгаварлах бол дэндүү хортой!

Холбогдох агуулга

  • Энэ л үнэхээр сайн хүн мөн

    Эдгээр үгийг уншсаны дараа би гэнэт сэртхийн ухаарав. Үнэхээр сайн хүн гэдэг нь хэзээ ч бусдыг гомдоодоггүй, бусадтай нөхөрсөг харилцаатай, тэдэнтэй маргаж, хэрэлддэггүй хүн юм уу бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, бусдаас сайн үнэлгээ авч чаддаг хүн биш гэдгийг би одоо ойлгов. Харин ч сайн хүн бол үнэнийг хайрладаг, эерэг зүйлсийг хайрладаг, хайр, үзэн ядалтыг ялган салгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, Бурханы хайрладаг зүйлсийг хайрладаг, Бурханы үзэн яддаг зүйлсийг үзэн яддаг, Бурханыг үнэхээр хайрлаж, Бурханд үнэнч байж чаддаг хүн юм.

  • Фарисайчуудын замаар алхаж байгаагаа ухаарсан минь

    Вушинь, Шаньси муж Өмнөх цуглаануудын үеэр бидний үргэлж хэлэлцдэг байсан зүйл бол Петр, Паул нарын алхсан зам юм. Петр үнэнийг эрэлхийлж, өөрийгөө бо…

  • Багаа хуулж хаяад амьдралаа шинээр эхэл

    Өнгөрсөн жилийн сүүлээр би өөрийн бүсэд сайн мэдээний ажлыг эхлүүлэх боломжгүй байсан учраас Бурханы гэр бүл миний ажлыг даалгахаар нэг ахыг өөр газраас шилжүүлж авчирсан.

  • Шүүлт бол гэрэл

    Бурханы цээрлүүлэлт, шүүлтээр дамжин би Түүний амь биеэ хайрладаггүй, чин сэтгэлийн хайрыг үнэхээр биеэрээ туулан мэдэрч, ерөөлийг таашаан баярлаж, хүний ертөнц таашаан баясаж үл чадах тийм хайрыг хүлээн авсан. Зөвхөн Бурхан л хүнийг зовлон зүдгүүрийн тэнгисээс аварч, хүн төрөлхтнийг дотор нь байгаа сатанлаг хорноос цэвэрлэж, үнэн зөв хүний адилаар амьдарч амьдралын зөв замаар алхах боломжтой болгож чадна.