Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 20: Эзэн Есүсийн золин авралын ажлын нэг тал нь бидний нүглийг уучилж, цагаатгах явдал байсан, харин нөгөө тал нь бидэнд амар амгалан байдал, баяр хөөр, өгөөмөр нигүүлслийг хайрлах явдал байлаа. Энэ нь бидэнд, Бурхан бол өршөөнгүй, элэгсэг Бурхан гэдгийг харуулдаг. Гэхдээ, Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийж, үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, гэсгээж, хүнийг засаж, хүнтэй харьцаж, хүнийг илчилж, бүх төрлийн муу ёрын хүмүүс, муу ёрын сүнснүүд болон антихристүүдийг таягдан хаядаг бөгөөд Бурханы зөвт зан чанар ямар ч зөрчлийг тэвчдэггүй гэдгийг харах боломжийг хүмүүст олгодог гэж та нар гэрчилдэг. Эзэн Есүсийн ажилд илчлэгдсэн зан чанар нь Төгс Хүчит Бурханы ажилд илчлэгддэг зан чанараас яагаад шал өөр байдаг юм бэ? Бурханы зан чанарыг бид яг яаж ойлгох ёстой вэ?

Хариулт:

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин авралын ажлаа явуулснаас хойш Тэр бол хүлээцтэй байдал, тэвчээрээр дүүрэн, хайр өршөөлөөр дүүрэн гэдгийг бид харсан билээ. Эзэн Есүст итгэж л байвал бидний нүгэл уучлагдаж, бид Бурханы нигүүлслийг эдэлж чадна. Үүний үр дүнд бид, Бурхан бол хайр татам, өршөөнгүй Бурхан, хүнийг мөнхөд уучлан, нүгэл бүрийг нь цагаатгадаг, мөн Бурхан бидэнд үргэлж эх нь үрдээ ханддаг шиг асар их халамжтайгаар хандаж, хэзээ ч уурладаггүй хэмээн тодорхойлсон юм. Иймээс эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ямар ч өршөөлгүйгээр хүний завхралыг маш тодорхой ил болгодог хатуу үгээр хүнийг шүүж, үнэнийг илэрхийлж байгааг хараад олон хүн гайхаж орхидог; муу ёрын хүмүүс, антихристүүд, фарисайчуудыг яллаж, хараах үед нь тэд ойлгодоггүй. Бурхан хүнийг шүүхдээ ийм хатуу үг ашиглах ёсгүй гэж тэдэнд санагддаг. Бидэнд ийм төрлийн үзэл байгаа нь тэр чигтээ Бурханы төрөлх зан чанарын тухай мэдлэг дутсаны үр дүн юм. Эрин үе бүрд Бурханы илчилдэг зан чанар нь хүн төрөлхтнийг аврах Түүний ажлын хэрэгцээнд үргэлж үндэслэдэг бөгөөд завхарсан хүн төрөлхтний хэрэгцээгээр бас тодорхойлогддог. Энэ нь бүгд хүн төрөлхтнийг золих, аврахын төлөө байдаг. Үнэний энэ талыг ойлгож, Бурханы зан чанарын талаар жинхэнэ мэдлэгтэй болохыг хүсвэл Төгс Хүчит Бурханы үгээс цөөн хэдэн хэсгийг уншицгаая.

Төгс Хүчит Бурхан хэлсэн нь,“Есүсийн хийсэн ажил тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу байв. Түүний ажил хүнийг золин аварч, нүглийг нь уучлахын төлөө байсан болохоор Түүний зан чанар бүхэлдээ даруу байдал, тэвчээр, хайр, чин сүсэг, хүлээцтэй байдал, өршөөл, энэрэн хайрлах сэтгэл байлаа. Тэрээр хүнд арвин их нигүүлсэл, ерөөл болон хүмүүсийн эдэлж чадах бүх зүйлийг авчирсан бөгөөд хүмүүсийн эдэлдэг бүхэн нь амар тайван, баяр хөөр ба Есүсийн хүлээцтэй байдал, хайр, өршөөл, энэрэл байсан юм. Тухайн үед хүмүүст учирсан эдэлж болох арвин их зүйл—зүрх сэтгэл доторх амар тайван, уужуу байдлын мэдрэмж, сүнсний тайтгарал, Аврагч Есүст түшиглэх байдал нь—бүгд тэдний амьдарч байсан эрин үетэй хамаатай байв”(Үг нь махбодоор илэрсэн номын “Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх”-ээс).

Өмнө нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан бөгөөд Тэр бүх хүн төрөлхтний оронд Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарын аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил нь хайр эсвэл энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм”(Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас).

Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байх бөгөөд Тэр шударга бус бүхнийг илчилхээр дамжуулан бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээр хайрладаг хүмүүсийг төгс болгодог. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрсдийн уг чанарт үндэслэн өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн үр дүнг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөвт бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй болно. Гэсгээлт, шүүлтээр л дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы ноёрхолд харьяалагдаж болох юм. Зөвт гэсгээлт болон шүүлтээр дамжуулан энэ бүх ажил хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрэн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар л мууг ил болгож чадах ба тийнхүү зөвт бус бүхнийг хатуу шийтгэж чадна. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг бөгөөд Түүний зан чанарын илчлэл болон олон нийтэд ил болох нь шинэ эрин үе бүрийн ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүний үр дүнг илчлэхдээ Бурхан хүнд хязгааргүй энэрэл, хайр хайрлаж, түүнд үргэлжлүүлэн элэгсэг хандаж, хүнд зөвт шийтгэл хүртээхгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн ч зөвт шүүлтгүйгээр хүнийг өршөөсөөр байна гэж үзвэл Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах байсан бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, үргэлж элэгсэг байдаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлээр шүүдэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн нүглээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байсан гэсэн тэдэнд элэгсэг, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах уу? Эцсийн өдрүүдийн үеэр зөвхөн зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг”(Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас).

Төгс Хүчит Бурханы эдгээр үгийг уншаад бид Нигүүлслийн эрин үед Бурханы илчилсэн зан чанарын тухайд юу харж болохоор байна вэ? Хаанчлалын эрин үед Бурхан ямар зан чанар илчилдэг вэ? Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үед илчлэгдсэн Бурханы зан чанарууд адилхан уу? Нигүүлслийн эрин үед Бурхан золин авралын ажлаа хийсэн бөгөөд тэр үед Өөрийн өршөөл, хайр, хүлээцтэй байдал, тэвчээр төдийгүй уучлал, цагаатгалыг илчилсэн юм. Үүгээр л дамжуулан хүн төрөлхтөн Бурханы өмнө очиж, залбирах, нүглээ улайж, Бурханаас гуйх эрхтэй болсон. Бурханы цагаатгалыг олж аваад Бурханы нигүүлсэл, ерөөлийг эдэлж чадсан. Хуулийн эрин үеийн сүүл хэсэгт хүн төрөлхтөн нүгэл гэж юу болохыг мэдсээр байж, мөн Ехова Бурханы хууль хүн төрөлхтний ямар ч зөрчлийг тэвчихгүй гэдгийг мэдсээр байж үргэлж эдгээр хуулийн эсрэг явж, Бурханыг уурлуулсан юм. Хууль, тушаалаар хүн төрөлхтнөөс шаардсан зүйлийн дагуу тэд бүгд цаазаар авхуулах ёстой байлаа. Ийм учраас Бурхан Нигүүлслийн эрин үед махбод болж, хүн төрөлхтний төлөө цовдлуулсан юм; Тэрээр хүн төрөлхтний нүглийг биечлэн үүрч, хүмүүсийг нүглээс нь цагаатган уучилсан. Эцэг эх нь хөвгүүд, охиддоо ханддагтай яг адилаар Эзэн Есүс Өөрийнхөө дагагчдад хандан, Өөрт нь итгэж, дагасан хэнийг ч хөсөр хаях хүсэлгүйгээр, асар их халамжтай байсан. Биднийг гэх Бурханы хайр хэчнээн бодитой, Бурханы зүрх сэтгэл хэчнээн өршөөнгүй, нинжин болохыг, мөн бидний сул талыг Тэр хэрхэн бодолцдогийг бидэнд харуулахын тулд Эзэн Есүс өршөөл, хайр, уучлал, цагаатгалаа илчилсэн юм. Түүний хайр бидний зүрх сэтгэлийг шинэчилсэн. Үүгээр л дамжуулан бид Бурханыг хүлээн зөвшөөрч, нүглээ гэмшихийн тулд Түүний өмнө очиж, Бурханы золин авралыг олж авахыг хүсэх болсон. Бид бүгд Бурханаас энэхүү өршөөл, хайрыг мэдрээгүй гэж үү? Эцсийн өдрүүд ирсэн болохоор хүмүүс Бурханы оршин тогтнолыг аль хэдийн мэддэг, бас Бурханы ихээхэн нигүүлслийг эдэлсэн. Бурхан хүн төрөлхтнийг зольж, аварч байна гэдэгт бүгд итгэлтэй байж болно. Энэ цаг үед хүмүүс зарим үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг—хүн төрөлхтнийг бүрмөсөн цэвэрлэж, аврахын тулд Бурхан шүүлтийн ажлаа хийх цаг ирлээ. Эцсийн өдрүүдийн хүн төрөлхтөн Сатаны завхралд бүрмөсөн автсан учир асар их биеэ тоосон, зальхай, аминч, жигшүүртэй, маш аймшигтай ёрын муу, шунахай байдаг. Тэд нэр алдар, байр суурь, эд баялгийн төлөө яахаас ч сийхгүй. Тэд бүх мөс чанар, эрүүл ухаанаа алдсан бөгөөд өчүүхэн төдий ч хүн чанаргүй байдаг, бас Эзэнд итгэж, нүглээ уучлуулсан хэдий ч нүгэлт уг чанар, сатанлаг зан чанар нь бас л хэвээр үлддэг. Иймээс бүх хүн төрөлхтөн нүгэлд амьдрах явдлаас салж чаддаггүй. Хүн төрөлхтнийг нүглийн ёрын муугаас бүрэн аврахын тулд хүн төрөлхтний хэрэгцээнд нийцүүлэн Бурхан эцсийн өдрүүдэд хүний Хүүгийн дүрээр махбод болсон; Тэрээр хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлсэн билээ. Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлын үе шатыг явуулсан бөгөөд хүнийг шүүх үнэнийг тунхаглахад үг нь яг л хоёр талдаа иртэй хурц сэлэм шиг жаахан ширүүн байж, зүрх сэтгэлийг нь өвтгөн шаналгаж, Түүний зөвт, сүр жавхлант, уур хилэнт зан чанарыг бүрэн илчилсэн. Бурханы зөвт, ариун байдал нь хүн төрөлхтний зөрчлийг хүлцдэггүй гэдгийг бид Түүний шүүлт, гэсгээлтээс л үүдэн харж чаддаг бөгөөд тэр үед л бид нүүрээрээ газар унан мөргөж, нуугдах газаргүй болох юм. Тэгээд бид бүрмөсөн завхарч, Сатаны зан чанараар бялхаж яваа гэдгээ, Бурханыг хүндлэх хүндлэл, дуулгавартай байдлаар асар их дулимаг, мөн Түүнээс тэрсэлж, Түүний эсрэг явахаас өөрийг хийдэггүй, Бурханы өмнө амьдрахад тохирохгүй гэдгээ ухаардаг. Үүгээр л дамжуулан бид жинхэнэ гэмшилд хүрч, жинхэнэ хүний төрх гэж юу болохыг, хүн утга учиртай амьдралыг хэрхэн амьдран харуулах ёстойг мэдэж авдаг. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулах замаар бид олон үнэнийгамжуулан бид жинхэнэ гэмшилд хүрч, жинхэнэ хүний төрх гэж юу болохыг, хүн утга учйлэхийн чухал байдлыг төдийгүй Бурханыг мэдэж, хайрлахын туйлын ач холбогдлыг мэдэж чаддаг; энэ жинхэнэ гэмшил биш үү? Энэ жинхэнэ өөрчлөлт биш үү? Ингэтлээ гүн гүнзгий завхарсан хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр цэвэрлэгдэж, авралд хүрэх ямар ч аргагүй билээ.

Бурхан хүнийг аварч, төгс болгодог үр дүнд Түүний шүүлт, гэсгээлтийн аргаар л дамжуулан хүрч болно гэдгийг бид одоо харж байна. Эдгээр нь баримт юм. Аливаа зүйл бидний төсөөлснөөр явдаг байсан сан бол эцсийн өдрүүд дэх Бурхан нь Эзэн Есүсийнхтэй адил хайр татам, өршөөнгүй зан чанарыг илчлэх байсан—үүгээр хүмүүсийг ариусгаж, аврах үр дүнд хүрч чадах байсан уу? Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа явуулаагүй бол ерөнхийдөө зөвт байдал голчилдог Бурханы төрөлх зан чанарыг бид хэзээ ч үнэхээр ойлгож чадахгүй сэн. Тэгвэл бид үнэнийг хүлээн авч, ариусгалт, авралыг хүртэж, төгс болгуулж чадахгүй. Үүний зэрэгцээ, үнэнийг эрэлхийлдэггүй үл итгэгчид болон үнэнийг үзэн яддаг, Бурханы дайсан болох антихристүүдийг ил болгох, таягдан хаях ямар ч аргагүй байх байв. Бурханы зөвт шүүлт л хүнийг бүрмөсөн ил болгож, хүн бүрийг төрлөөр нь ангилж чаддаг. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг энэ л бүрмөсөн гүйцэлдүүлж чаддаг. Эрин үе бүрд Бурханы илэрхийлдэг зан чанар нь хүн төрөлхтнийг аврах ажлын хэрэгцээнд тулгуурлан тодорхойлогддог гэдгийг бид Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар мэдэж болно. Иймээс бид ямарваа нэг эрин үед Бурханы илчилсэн зан чанарт тулгуурлан Бурханы зан чанар, бүрэн бүтэн байдлыг хязгаарлаж болохгүй. Фарисайчууд Бурханы нэрийг хязгаарлаж, багц дүрмийг ягштал баримталсан учраас л Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллаж, өөрсдөө Бурханаар шийтгүүлж, хараагдахад хүрсэн юм. Бид Бурханы ажлын гурван үе шатыг ойлгох замаар Бурханы зан чанарыг мэдэх ёстой. Энэ бол цорын ганц оновчтой арга бөгөөд Бурханы хүсэлд нийцсэн байдаг. Хэрэв бид гагцхүү Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн илчилсэн зан чанар дээр тулгуурлан Бурханыг хайр татам, өршөөнгүй хэмээн дүгнэсэн бол энэ нь яаж Бурханы талаарх жинхэнэ мэдлэг байх юм бэ? Ингэх нь Бурханыг мэдэх маш мунхаг, мэдлэггүй арга зам байх сан. Фарисайчууд бүгд Библийг ойлгодог байсан атлаа яагаад Бурханыг мэдээгүй юм бэ? Учир нь тэд ажлынх нь ердөө нэг шатанд тулгуурлан Бурханыг тодорхойлсон, иймээс Эзэн Есүсийг ажлаа явуулахаар ирэхэд нь загалмайд цовдолсон юм. Бурханыг мэддэггүй бол Түүнийг хязгаарлаж, эсэргүүцэх хэчнээн амархан гэдгийг энэ харуулж байна.

Кино зохиолын асуулт хариулт аас

Өмнөх:Асуулт 19: Эцсийн өдрүүдэд хүнийг бүрэн ариусгаж, аврахын тулд Бурхан шүүлтийн ажлаа хийдэг гэж та нар гэрчилдэг боловч Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг уншсаны дараа тэдгээрийн зарим нь хүнийг яллаж, харааж байгааг би олж мэдсэн. Хэрвээ Бурхан хүнийг яллаж, хараадаг юм бол хүн шийтгэл амсахгүй гэж үү? Ийм төрлийн шүүлт нь хүн төрөлхтнийг ариусгаж, авардаг гэж та нар яаж хэлж чадаж байна вэ?

Дараах:Асуулт 21: Библид: “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” (Еврей 13:8) гэж бичигдсэн байдаг. Тэгэхээр Эзэний нэр хэзээ ч өөрчлөгддөггүй! Гэтэл та нар, эцсийн өдрүүдэд дахин ирэх үедээ Эзэн шинэ нэртэй болж, Төгс Хүчит Бурхан гэж нэрлэгдэх болно гэдэг. Яаж ийм байж болох юм бэ?

Холбогдох агуулга