Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

ХУРГАНЫ НЭЭСЭН ХУЙЛМАЛ НОМ

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ГАЗАР ДЭЭРХ БУРХАНЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ

Хурд

ГАЗАР ДЭЭРХ БУРХАНЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ

Бурханы өмнө шагнал хүлээн авч, Түүний нүдээр ивээлийнх нь бай болохдоо та нар бүгд баяртай байдаг. Энэ нь Бурханд итгэж эхэлсний дараах хүн бүхний хүсэл юм, учир нь хүн илүү өндөр дээд зүйлсийн төлөө чин сэтгэлээсээ мэрийдэг бөгөөд хэн ч бусдаас хоцрохыг хүсдэггүй. Энэ нь хүний зам билээ. Яг энэ учир шалтгааны улмаас, та нарын дотроос олонх нь тэнгэр дэх Бурханд тал засахаар байнга хичээдэг, гэсэн ч үнэндээ Бурханыг гэсэн үнэнч зан, чин сэтгэл чинь өөрийгөө гэсэн үнэнч зан, чин сэтгэлээс чинь хамаагүй дор байдаг. Би яагаад үүнийг хэлдэг вэ? Учир нь Би та нарын Бурханд үнэнч байдлыг огт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд цаашлаад та нарын зүрх сэтгэлд оршдог Бурханы оршин тогтнолыг Би үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, та нарын шүтэн мөргөдөг Бурхан, та нарын шагшин гайхдаг тодорхойгүй Бурхан огтхон ч оршин тогтнодоггүй. Би үүнийг маш баттай хэлж буйн шалтгаан нь та нар жинхэнэ Бурханаас хэтэрхий хол байдаг. Та нарт байгаа үнэнч байдал, зүрх сэтгэл дотор чинь байгаа шүтээний оршин тогтнолоос гарч ирдэг ба та нарын нүдэнд агуу ч биш, өчүүхэн ч биш харагддаг Бурхан Миний хувьд та нар Намайг үгээрээ л аман дээрээ хүлээн зөвшөөрдөг. Та нар Бурханаас хэтэрхий хол байгаа гэж Би хэлдэг нь, жинхэнэ Бурханаас алс хол байж, харин тодорхойгүй Бурханаас тун ойрхон байгаа мэт санагддагийг чинь хэлж байна. Би “агуу биш” гэж хэлсэн нь өнөөдөр та нарын итгэдэг Бурхан агуу чадваргүй зүгээр л нэг хүн; тийм ч сүрлэг биш хүн шиг харагддагийг хэлж байгаа юм. Мөн Би “өчүүхэн ч биш” гэж хэлэх үед энэ нь, хэдийгээр энэ хүн салхинд тушааж, бороог захирч чадахгүй ч гэсэн, тэнгэр газрыг чичрүүлдэг ажлыг хийхийн тулд Бурханы Сүнсийг дуудаж, хүнийг бүрмөсөн гайхшруулж орхих чадвартай гэсэн утгатай юм. Гаднаа та нар бүгд газар дээрх энэ Христэд маш дуулгавартай мэт харагддаг ч мөн чанартаа Түүнд итгэдэггүй, Түүнийг ч хайрладаггүй. Би юу гэж байна вэ гэвэл, та нарын үнэхээр итгэдэг нэгэн чинь та нарын мэдрэмжид байдаг тэр тодорхойгүй Бурхан бөгөөд та нарын үнэхээр хайрладаг нэгэн чинь та нарын хэзээ ч биечлэн хараагүй мөртөө өдөр, шөнөгүй хүсэн тэмүүлдэг Бурхан юм. Энэ Христийн тухайд, та нарын итгэл ердөө л өчүүхэн хэсэг төдий ба Түүнийг гэсэн та нарын хайр бол юу ч биш. Итгэл гэдэг бол үнэмшил ба итгэлцэл; хайр гэдэг бол зүрх сэтгэл дэх хэзээ ч салшгүй дурлал, бахдал юм. Гэсэн ч өнөөдрийн Христэд итгэх та нарын итгэл, Түүнийг хайрлах хайр үүнээс хамаагүй дор байдаг. Итгэлийн тухайд гэвэл, та нар Түүнд хэрхэн итгэдэг вэ? Хайрын тухайд бол, та нар Түүнийг ямар байдлаар хайрладаг вэ? Та нар Түүний мөн чанарыг мэдэх нь байтугай, Түүний зан чанарыг ч ойлгодоггүй, тэгвэл та нар яаж Түүнд итгэлтэй байх юм бэ? Түүнд итгэх итгэлийн чинь бодит байдал хаана байна вэ? Та нар Түүнийг хэрхэн хайрладаг вэ? Түүнийг хайрлах та нарын хайрын бодит байдал хаана байна вэ?

Олон хүн өнөөдрийг хүртэл эргэлзэлгүйгээр Намайг дагасан ба энэ хэдэн жилд та нар бүгд ихээхэн зүдгүүр туулсан. Би та нарын бүгдийнх нь төрөлх зан авир, зуршлуудыг нэгд нэгэнгүй ухаарсан ба та нартай харилцахад туйлын хүнд бэрх байсан. Харамсалтай нь хэдийгээр Би та нарын талаар ихээхэн мэдээлэл олж авсан ч та нарт Миний тухай өчүүхэн ч ойлголт байхгүй. Та нар төөрөлдөх агшиндаа хүнд мэхлүүлсэн гэж хүмүүсийн хэлдэгт гайхах зүйл алга. Үнэндээ, та нар Миний зан чанарын юуг ч ойлгодоггүй, Миний оюун санаанд юу байгааг ухан мэдэж бүр ч чаддаггүй. Одоо та нар Намайг буруугаар ойлгож байгаа чинь илүү ноцтой болсон бөгөөд Надад итгэх та нарын итгэл будилсан итгэл хэвээр үлддэг. Та нар Надад итгэдэг гэж хэлэхийн оронд та нар бүгдээрээ Надад ая тал засаж, Надад бялдуучлахаар оролддог гэж хэлбэл илүү тохирно. Та нарын сэдэл маш энгийн—Бурхан ч бай, эсвэл ямар нэг тодорхой Бурхан ч бай хамаагүй, намайг шагнах хэнийг ч би дагах болно, агуу гамшгаас намайг зугтаалгаж чадах хэнд ч би итгэнэ. Үүний аль нь ч надад ямар ч хамаагүй. Ийм хүн та нарын дунд олон байгаа ба энэ нөхцөл байдал маш ноцтой. Христийн мөн чанарыг тодорхой мэддэгээсээ болж та нараас хэд нь Түүнд итгэдгийг харахын тулд хэрвээ нэг өдөр туршилт явуулбал, та нарын нэг нь ч Миний хүссэн шиг байж чадахгүй гэдгээс Би айж байна. Иймээс та нар бүгдээрээ энэ асуултыг эргэцүүлж үзсэн нь дээр: Та нарын итгэдэг Бурхан Надаас асар өөр, тийм болохоор Бурханд итгэх итгэлийн чинь мөн чанар тэгвэл юу вэ? Та нар өөрсдийн Бурхан гэж нэрлэдэг зүйлдээ хэдий чинээ итгэнэ, төдий чинээ Надаас холдон явна. Тэгвэл энэ асуудлын мөн чанарт юу байна вэ? Та нарын хэн ч энэ асуудлыг ер нь эргэцүүлж үзээгүй гэдэгт Би итгэлтэй байна, гэхдээ та нарт тохиолдсон энэ асуудлын ноцтой байдлыг бодож үзсэн үү? Ийм хэлбэрийн итгэлтэйгээр үргэлжлүүлэхийн үр дагаврыг та нар бодож үзсэн үү?

Та нарын өмнө байгаа асуудал маш олон бөгөөд та нарын хэн ч шийдэл олохдоо чадамгай биш. Энэ нь үргэлжилбэл, хохирох хүмүүс нь зөвхөн та нар байх юм. Асуудлуудыг таньж мэдэхэд чинь Би тусална, гэхдээ шийдэл олох нь та нараас хамаардаг.

Бусдын талаар ямар ч хардлага сэрдлэг өвөрлөдөггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг хурдан хүлээн зөвшөөрдөг хүмүүст Би маш их дуртай; ийм хоёр төрлийн хүмүүст Би асар их халамж үзүүлнэ, учир нь Миний нүдээр бол тэд үнэнч хүмүүс билээ. Хэрвээ чи маш зальтай бол хаалттай зүрх сэтгэлтэй бөгөөд бүх хэрэг явдал, бүх хүний талаар эргэлзсэн бодолтой байдаг. Энэ шалтгааны улмаас, Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр бий болдог. Ийм төрлийн итгэл нь Миний хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй зүйл юм. Жинхэнэ итгэлгүй болохоор чи жинхэнэ хайраас бүр ч хол байна. Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ төсөөлөн боддог бол гарцаагүй бусад хүмүүсээс хамгийн зальтай нь юм. Бурхан хүнтэй адил байж чадах эсэхийг чи төсөөлөн боддог: уучилшгүй нүгэлтэй, явцуу зан авиртай, шударга бус, эрүүл ухаангүй, шударга ёсны мэдрэмж дутмаг, муу санаа, заль, мэх хэрэглэдэг, түүнчлэн муу, харанхуйн таалалд нийцдэг гэх мэт. Хүнд ийм бодол байдгийн шалтгаан нь Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг хүнд байдаггүйгээс болдоггүй гэж үү? Тийм итгэл нь нүглээс өөрцгүй! Цаашлаад, Миний таалдаг хүмүүс бол бялдууч, зусарчдаас өөр хэн ч биш бөгөөд ийм чадвар дутмаг хүмүүс Бурханы гэрт ч гэсэн олонд нэр хүндгүй байж, хөлөө олoхгүй гэж итгэдэг хүмүүс ч байдаг. Энэ олон жилийн туршид та нарын цуглуулсан мэдлэг энэ гэж үү? Та нарын олж авсан зүйл энэ үү? Миний талаарх та нарын мэдлэг зөвхөн тийм буруу ойлголтоор зогсдоггүй; түүнээс ч дор зүйл бол Бурханы Сүнсний эсрэг та нарын доромжлол, Тэнгэрийг гутаах явдал юм. Ийм учраас, та нарынх шиг ийм итгэл та нарыг Надаас улам холдон явж, Намайг илүү их эсэргүүцэхэд хүргэнэ гэж Би хэлдэг. Олон жилийн ажлын туршид та нар олон үнэнийг харсан боловч Миний чих юу сонссоныг та нар мэдэх үү? Та нарын хэчнээн нь үнэнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна вэ? Та нар үнэний төлөө төлөөс төлөхөд бэлэн гэж бүгдээрээ итгэдэг ч хэд чинь үнэний төлөө үнэхээр зовсон бэ? Та нарын зүрх сэтгэл дотор оршин байгаа бүхэн нь зөвт бус учраас та нар, хэн ч байсан хамаагүй бүгд зальтай, шударга бус гэж итгэдэг. Тэр ч байтугай бие махбодтой болсон Бурхан ч гэсэн энгийн хүнтэй адил: нинжин сэтгэлгүй буюу өгөөмөр хайргүй гэж та нар итгэдэг. Түүнчлэн эрхэм дээд ёс суртахуун, өршөөнгүй, өгөөмөр уг чанар зөвхөн тэнгэр дэх Бурханд л оршдог гэж та нар итгэдэг. Тийм ариун хүн оршин байдаггүй бөгөөд зөвхөн харанхуй, ёрын муу л газар дээр ноёлдог, харин Бурхан бол сайн, сайхны төлөө хүний итгэл найдвараа тавьдаг зүйл, хүний зохиосон домгийн биет юм гэж та нар итгэдэг. Та нарын оюун ухаанд, тэнгэр дэх Бурхан бол маш шударга, зөвт, агуу, шүтэн мөргөж, бишрэхүйц байдаг боловч газар дээрх энэ Бурхан нь тэнгэр дэх Бурханы орлогч, багаж хэрэгсэл төдий байдаг. Энэ Бурхан нь тэнгэр дэх Бурхантай эн тэнцүү байж болохгүй, тэр ч байтугай Түүнтэй зэрэгцүүлэн үзэж болохгүй гэж та нар итгэдэг. Бурханы агуу байдал болон нэр хүндийн тухайд гэвэл тэдгээр нь тэнгэр дэх Бурханы алдар сууд харьяалагддаг, хүний уг чанар болон ялзралын тухайд бол, тэдгээр нь газар дээрх Бурханд ч гэсэн хамаатай байдаг. Тэнгэр дэх Бурхан мөнхөд сүрлэг байдаг байхад газар дээрх Бурхан мөнхөд ялихгүй, сул дорой, чадваргүй байдаг. Тэнгэр дэх Бурхан сэтгэл хөдлөлд автдаггүй, зөвхөн зөвт байдалтай байдаг, харин газар дээрх Бурханд зөвхөн хувиа хичээсэн сэдэл байдаг ба ямар ч шударга байдал байдаггүй. Тэнгэр дэх Бурханд өчүүхэн төдий ч шударга бус зан байдаггүй, мөнхөд итгэмжит байдаг бол газар дээрх Бурханд шударга бус тал үүрд байдаг. Тэнгэр дэх Бурхан хүнийг халуун дотноор хайрладаг байхад газар дээрх Бурхан хүнийг хангалтгүй халамжилдаг, тэр ч бүү хэл хүнийг бүрмөсөн үл ойшоодог. Ийм андуу ташаа мэдлэг та нарын зүрх сэтгэлд удаан хадгалагдсан ба ирээдүйд ч гэсэн бас үүрд хадгалагдах юм. Та нар өөрсдийгөө шударга бус хүний байранд тавиад Христийн бүх үйл хэргийг авч үздэг, өөрсдийгөө хорон санаатны оронд тавиад Түүний бүх ажил, ялгамж чанар, мөн чанарыг үнэлж дүгнэдэг. Та нар ноцтой алдаа гаргасан ба өмнөх үеийнхнийхээ хэзээ ч хийж байгаагүй зүйлийг хийсэн. Өөрөөр хэлбэл, та нар тэргүүндээ титэмтэй, тэнгэр дэх сүрлэг Бурханд л үйлчилдэг бөгөөд үл үзэгдэхийн төдий маш ялимгүй Бурханд хэзээ ч санаа тавьдаггүй. Энэ нь та нарын нүгэл биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь сонгодог жишээ биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханыг маш их шүтэн мөргөдөг. Та нар сүрлэг дүр төрхийг биширч, уран үгээрээ хэзээ ч санаа тавьдаггүй. Энэ нь та нарын нүгэл биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь сонгодог жишээ биш гэж үү? Та нар тхэд хүсэмжилдэг. Чиний шүтэн мөргөдөггүй Нэгэн бол сүрлэг биш энэ Бурхан; чиний үзэн яддаг цорын ганц зүйл бол хэний ч өндрөөр үнэлдэггүй энэ Бурхантай холбоотой байх явдал. Хийхийг хүсдэггүй цорын ганц зүйл чинь чамд нэг ч цент өгч байгаагүй энэ Бурханд үйлчлэх явдал бөгөөд Өөрийг нь хүсэн эрмэлзэхэд чамайг хүргэж чаддаггүй Нэгэн бол энэхүү тааламжит бус Бурхан билээ. Тийм Бурхан нь мэдлэгийн хүрээгээ тэлж, үнэт эрдэнэс олсон мэт санагдах боломжийг чамд олгож чадахгүй, хүсдэг зүйлийг чинь биелүүлж бүр ч чадахгүй. Тэгвэл яагаад чи Түүнийг дагадаг вэ? Чи ийм асуултыг бодож үзэж байсан үү? Чиний хийдэг зүйл бол ердөө энэ Христийг гомдоогоод зогсохгүй; үүнээс ч илүүтэйгээр энэ нь тэнгэр дэх Бурханыг гомдоодог. Энэ нь Бурханд итгэх итгэлийн чинь зорилго биш гэж Би бодож байна!

Та нар Бурханыг баярлуулахыг ихэд хүсдэг боловч Бурханаас маш хол байдаг. Энд ямар асуудал байна вэ? Та нар Түүний үгийг л хүлээн зөвшөөрдөг боловч Түүний харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрдөгүй; тэр ч байтугай, Түүнд бүрэн итгэлтэй байж, Түүний зохицуулалт бүрийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэгвэл энд ямар асуудал байна вэ? Эцсийн дүндээ, та нарын итгэл бол дэгдээхийг хэзээ ч өсгөж чадахааргүй хоосон өндөгний хальс юм. Учир нь итгэл чинь та нарт үнэнийг авчраагүй, мөн амийг олж өгөөгүй, харин ч оронд нь горьдлого, найдварын хуурмаг мэдрэмжийг та нарт авчирсан. Бурханд итгэх та нарын итгэлийн зорилго нь үнэн ба амиас илүүгээр горьдлогын энэ найдвар, мэдрэмжийн төлөө байдаг. Тиймээс, Бурханд итгэх итгэлийн замнал чинь бялдууч зан, ичгүүргүй байдлаар дамжуулан Бурханд ая тал засахаар хичээдгээс өөр юу ч биш бөгөөд үүнийг яавч жинхэнэ итгэл хэмээн үзэхгүй үнэнийг авчраагүй, мөн амийг олж өгөөгүй, харин ч оронд нь горьдлого, найдварын хуурмаг мэдрэмжийг та нарт авчирсан. Бурханд итгэх та нарын итгэлийн зорилго нь үлэхэд Бурханыг ашиглах явдал юм. Цаашлаад энэ нь Бурханы зан чанарт халддагийн чинь баримт биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханы оршин тогтнолд итгэдэг боловч газар дээрх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг. Гэсэн ч, Би та нарын үзэл бодлыг зөвшөөрдөггүй. Ул суурьтай байж, газар дээрх Бурханд үйлчилдэг хүмүүсийг л Би сайшаадаг боловч газар дээрх Христийг огт хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг хэзээ ч сайшаадаггүй. Тийм хүмүүс тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх нь хамаагүй, эцэстээ хорон санаатныг шийтгэдэг Миний гараас зугтаж чадахгүй. Энэ хүмүүс бол хорон санаатнууд; тэд бол Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Христийг хэзээ ч дуртайяа дуулгавартай дагадаггүй хорон санаатнууд юм. Мэдээж тэдгээрийн тоонд Христийг мэддэггүй, цаашлаад хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс ордог. Тэнгэр дэх Бурханд л үнэнч байгаа цагт Христэд хүссэнээрээ хандаж болно гэж чи итгэж байна уу? Энэ буруу! Чи Христийг мэдэхгүй бол тэнгэр дэх Бурханыг мэдэхгүй. Чи тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх нь хамаагүй энэ нь зүгээр л нэг хоосон үг, хуурамч дүр юм, учир нь газар дээрх Бурхан бол үнэн болоод илүү гүнзгий мэдлэгийг хүлээн авахад хүнд ач тустайгаар үл барам, үүнээс ч илүүтэйгээр хүнийг яллаж, улмаар хорон санаатнуудыг шийтгэх баримтуудыг цуглуулахад илүү ач тустай юм. Чи энд байгаа ашиг тустай болоод хор хөнөөлтэй үр дүнг ойлгов уу? Чи тэдгээрийг мэдэрсэн үү? Та нарыг ойрын нэг өдөр энэ үнэнийг ойлгоосой гэж Би хүсэж байна: Бурханыг мэдэхийн тулд чи тэнгэр дэх Бурханыг мэдээд зогсохгүй, хамгийн чухал нь газар дээрх Бурханыг мэдэх ёстой. Аль нь чухал талаар бүү будил, эсвэл хоёрдогч зүйлээр гол зүйлийг бүү орлуул. Зөвхөн ийм маягаар л чи Бурхантай үнэхээр сайн харилцаатай болж, Бурхантай илүү ойр болж, зүрх сэтгэлээ Түүнд илүү ойртуулж чадна. Хэрвээ чи олон жил итгэлтэй байж, Надтай удаан хугацаанд холбоотой байсан ч Надаас хол хэвээр үлдсэн бол чи Бурханы зан чанарт байнга халдаж байсан байж таарна, мөн чиний төгсгөлийг тооцоолоход маш хэцүү байх болно гэж Би хэлдэг. Надтай олон жил харилцаатай байсан нь чамайг хүн чанартай, үнэнтэй хүн болгон өөрчлөөгүй, харин ч чиний муу арга зам уг чанарт чинь шингэж, чи хоёр дахин их зантай болоод зогсохгүй Миний талаарх буруу ойлголт чинь бүр ихэссэн, тэр ч байтугай, чи Намайг өөрийн анд нөхөр адил үзэж эхэлбэл, эмгэг чинь өнгөцхөн биш, харин ясанд чинь нэвчсэн байна гэж Би хэлнэ. Чи оршуулгын чинь бэлтгэл ажил хийгдэхийг л хүлээх үлдэнэ. Тэр үед чиний Бурхан болохыг Надаас гуйж гувших хэрэггүй, учир нь чи үхэх ёстой нүгэл, уучилшгүй нүгэл үйлдсэн билээ. Би чамд өршөөл үзүүлсэн ч гэсэн, тэнгэр дэх Бурхан амийг чинь авахаар шаардах болно, учир нь Бурханы зан чанарын эсрэг халдсан чинь энгийн асуудал биш, харин уг чанартаа тун ноцтой юм. Цаг нь ирэхэд, чамд урьдчилан хэлээгүй гэж Намайг бүү буруутга. Энэ бүхэн нь ийм байх болно: Чи газар дээрх Бурхан буюу Христтэй ердийн хүний адилаар харилцах үедээ, өөрөөр хэлбэл, энэ Бурхан нь хүнээс өөрцгүй гэж итгэх үедээ мөхөх болно. Энэ нь та бүхэнд өгөх Миний цорын ганц сануулга билээ.

Өмнөх:БУРХАНЫ ЗАН ЧАНАРЫГ ОЙЛГОХ НЬ МАШ ЧУХАЛ

Дараах:Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг

Холбогдох агуулга