Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Агуулга

Бодит байдлыг хэрхэн мэдэх вэ

Бурхан бол бодит байдлын Бурхан: Түүний бүх ажил бодитой, Түүний ярьдаг үг бүхэн бодитой, Түүний илэрхийлдэг үнэн бүхэн бодитой. Түүний үг биш бүхэн утгагүй, оршин байдаггүй, ул үндэсгүй юм. Өнөөдөр Ариун Сүнс Бурханы үг рүү хүмүүсийг хөтөлж байна. Хэрвээ хүмүүс бодит байдал руу орохоор явж байгаа бол тэд бодит байдлыг хайж олох ёстой, мөн бодит байдлыг мэдэх ёстой, үүний дараа тэд бодит байдалд туршлагажих ёстой ба бодит байдлыг амьдран харуулах ёстой. Хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, тэд бусдын үг үнэн эсэхийг төдий чинээ их хэлж чадна; хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, тэд төдий чинээ бага үзэлтэй байдаг; хүмүүс бодит байдалд хэдий чинээ их дадлагажина, тэд практик Бурханы үйлсийг төдий чинээ их мэдэх ба өөрсдийн ялзармал, сатаны зан чанараас салах нь тэдний хувьд төдий чинээ амархан болдог; хүмүүс хэдий чинээ их бодит байдалтай байна, тэд төдий чинээ Бурханыг мэдэж, төдий чинээ ихээр махан биеийг жигшиж, үнэнийг хайрладаг; хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, тэд Бурханы шаардлагын хэм хэмжээнд төдий чинээ ойрхон дөхөж очдог. Бурханы олж авсан хүмүүс бодит байдлыг эзэмшсэн, бодит байдлыг мэддэг; Бурханы олж авсан тэдгээр хүмүүс бодит байдалд туршлагажсанаар дамжуулан Бурханы бодит үйлсийг ойлгодог. Үнэндээ чи хэдий чинээ их Бурхантай хамтран ажиллаж, бие махбодоо сахилгажуулна, төдий чинээ ихээр Ариун Сүнсний ажлыг олж авч, бодит байдлыг олж, мөн Бурханаар төдий чинээ их гэгээрүүлэгдэх болно – иймээс Бурханы бодит үйлсийн талаарх чиний мэдлэг төдий чинээ их болно. Хэрвээ чи Ариун Сүнсний одоогийн гэрэлд амьдрах чадвартай бол, одоогийн хэрэгжүүлэх арга зам чамд илүү тодорхой болж, шашны үзэл, өнгөрсөн хуучин аргаас өөрийгөө салгах чадвар илүү болно. Өнөөдөр бодит байдал бол гол зүйл: Хүмүүс хэдий чинээ бодит байдалтай болно, тэдний үнэний мэдлэг төдий чинээ тодорхой болж, Бурханы хүслийн талаарх тэдний ойлголт төдий чинээ их болно. Бодит байдал нь бүх сургаал номлолыг дийлж чаддаг, энэ нь бүх онол болон мэдлэгийг дийлж чаддаг ба хүмүүс хэдий чинээ бодит байдалд төвлөрнө, тэд Бурханыг төдий чинээ ихээр үнэнээр хайрлаж, Түүний үгээр өлсөж цангана. Хэрвээ чи үргэлж бодит байдал дээр төвлөрдөг бол чиний амьдралын гүн ухаан, шашны үзэл болон төрөлхийн зан чанар Бурханы ажлыг даган аажмаар арилах болно. Бодит байдлыг эрэлхийлдэггүй, бодит байдлын талаарх мэдлэггүй тэдгээр хүмүүс ер бусын зүйлсийг эрж хайх талтай байдаг ба тэд амархан мэхлэгдэх болно. Ариун Сүнс иймэрхүү хүмүүстэй ажиллах аргагүй, тиймээс тэдэнд хий хоосон санагддаг бөгөөд тэдний амьдрал ямар ч утгагүй байдаг.

Чи үнэнийг эрж хайхын төлөө үнэхээр дасгалжиж, үнэхээр хайж, үнэхээр залбирч, зовохыг хүсэх тэр үед л Ариун Сүнс чамд ажиллах болно. Үнэнийг эрж хайдаггүй хүмүүст сургаал номлол, хоосон онолоос өөр юу ч байдаггүй ба үнэнгүй тэдгээр хүмүүс угаасаа Бурханы талаар олон үзэлтэй байдаг. Ийм хүмүүс, Бурхан бие махбодыг нь сүнслэг бие болгон өөрчлөхийг л зөвхөн хүлээж байдаг, ингэснээр тэд гуравдагч тэнгэр лүү буцаж магад юм. Тэдгээр хүмүүс хэчнээн мунхаг вэ! Ийм зүйл хэлж байгаа бүх хүмүүс Бурханы талаар эсвэл бодит байдлын талаар ямар ч мэдлэггүй байдаг; ийм хүмүүс Бурхантай хамтран ажиллах боломжгүй, харин зөвхөн идэвхгүйгээр л хүлээж чадна. Хэрвээ хүмүүс үнэнийг ойлгож, үнэнийг тодорхой харж, цаашлаад үнэнд орж, үүнийг хэрэгжүүлэхийг хүсвэл, тэд үнэхээр дасгалжиж, үнэхээр эрж хайж, үнэхээр өлсөж цангах ёстой. Чи өлсөж цангах үед, чи үнэхээр Бурхантай хамтран ажиллах үед, Бурханы Сүнс гарцаагүй чамд хүрч, чиний дотор ажиллах болно, энэ нь чамд илүү их гэгээрлийг авчирч, бодит байдлын тухай илүү их мэдлэгийг өгч, чиний аминд илүү их туслах болно.

Хэрвээ хүмүүс Бурханыг мэдэх гэж байгаа бол тэд эхлээд Бурхан бол бодит Бурхан гэдгийг мэдэх ёстой, түүнчлэн Бурханы үгсийг, Бурхан махан биед бодитоор илрэхийг болон Бурханы бодит ажлыг мэдэх ёстой. Зөвхөн Бурханы бүх ажлыг бодит гэдгийг мэдсэний дараа л чи Бурхантай үнэхээр хамтран ажиллах боломжтой болно, зөвхөн энэ замаар дамжуулан чи өөрийн амийн өсөлтөнд хүрэх чадвартай болно. Бодит байдлын мэдлэггүй тэдгээр бүх хүмүүс Бурханы үгсийг мэдрэх ямар ч аргагүй ба тэд өөрсдийн үзэлдээ хууртагдаж, өөрсдийн төсөөлөлдөө амьдардаг, иймээс тэд Бурханы үгсийн талаар мэдлэггүй байдаг. Чи бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, Бурханд төдий чинээ их ойртож, Түүнтэй төдий чинээ ойр дотно болно; чи тодорхойгүй байдал, ёс зүйг хэдий чинээ их эрж хайна, Бурханаас төдий чинээ холдох болно, иймээс Бурханы үгсэд туршлагажина гэдэг нь хүнд хэцүү юм гэдгийг чи хэдий чинээ их мэдэрнэ, төдий чинээ орж чадахгүй байх болно. Хэрвээ чи Бурханы үгийн бодит байдалд орж, сүнслэг амьдралынхаа зөв замд орохыг хүсвэл эхлээд бодит байдлыг мэдэж, тодорхойгүй бөгөөд ер бусын зүйлүүдээс өөрийгөө салгах ёстой, өөрөөр хэлбэл, Ариун Сүнс чамайг хэрхэн бодитойгоор гэгээрүүлж, дотроос чинь удирддаг вэ гэдгийг чи эхлээд ойлгох ёстой. Ийм байдлаар, чиний дотор хийж буй Ариун Сүнсний бодит ажлыг үнэхээр ойлгож чадвал чи Бурханаар төгс болгуулах зөв замдаа орсон байх болно.

Өнөөдөр бүх зүйл бодит байдлаас эхэлдэг. Бурханы ажил бол хамгийн бодит, хүмүүсийн хүрэх боломжтой зүйл; энэ бол хүмүүсийн мэдэрч хүрч чадах зүйл юм. Хүмүүст маш их тодорхойгүй, ер бусын зүйлс байдаг, эдгээр нь тэднийг Бурханы одоогийн ажлыг мэдэх боломжгүй болгодог. Иймээс тэд дадлага туршлагадаа үргэлж хазайдаг, үргэлж хүнд хэцүүг мэдэрдэг ба эдгээр нь бүгд тэдний үзлээс болдог. Хүмүүс Ариун Сүнсний ажлын зарчмуудыг ойлгох чадваргүй, тэд бодит байдлыг мэддэггүй, иймээс тэд өөрсдийн орох замдаа үргэлж сөрөг байдаг. Тэд Бурханы шаардлагуудыг алсаас хардаг ба тэдгээрт хүрэх чадваргүй; тэд ердөө л Бурханы үгс үнэхээр сайн гэдгийг ойлгодог боловч орох замаа олж чаддаггүй. Ариун Сүнс ийм зарчимтайгаар ажилладаг: Хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан, тэдний эрчимтэй залбирч, Бурханыг хайж, Түүнд ойртож байгаагаар дамжуулан үр дүнд хүрдэг бөгөөд тэднийг Ариун Сүнсээр гэрэлтүүлж, гэгээрүүлж чаддаг. Энэ нь Ариун Сүнс дангаараа хийх тохиолдол эсвэл хүн дангаараа хийх тохиолдол биш. Хоёулаа зайлшгүй шаардлагатай бөгөөд хүмүүс хэдий чинээ их хамтран ажиллаж, Бурханы шаардлагуудын хэм хэмжээнд хэдий чинээ их хүрнэ, Ариун Сүнсний ажил төдий чинээ агуу болох болно. Ариун Сүнсний ажил дээр нэмээд хүмүүсийн бодит хамтын ажиллагаа байснаар л жинхэнэ туршлагуудыг болон Бурханы үгсийн талаарх үндэслэлтэй мэдлэгийг бүтээдэг. Аажмаар ийм байдлаар дамжуулан дадлагажин туршлагажсанаар л төгс хүн эцэстээ бүтээгдэнэ. Бурхан ер бусын зүйлсийг хийдэггүй; хүмүүсийн үзлээр бол Бурхан бол төгс хүчит Бурхан бөгөөд бүх зүйл Бурханаар хийгддэг, үүний үр дүнд хүмүүс идэвхгүйгээр хүлээдэг ба Бурханы үгсийг уншдаггүй эсвэл залбирдаггүй, ердөө Ариун Сүнс хүрэхийг л хүлээдэг. Зөв ойлголттой хүмүүс гэхдээ үүнд итгэдэг: Бурханы үйлдлүүд зөвхөн миний хамтын ажиллагаагаар л урагшилна, Бурханы ажлын үр нөлөө миний хэр хамтран ажиллахаас л шалтгаална. Бурханыг ярих үед, Бурханы үгсийн төлөө чармайж, эрж хайхын тулд би өөрийн чадах бүхнийг хийх ёстой; энэ бол миний биелүүлэх ёстой зүйл.

Петр бодит байдалд хамгийн их анхаарал хандуулдаг нэгэн байсныг та нар Петр болон Паулаас тодорхой харах боломжтой. Петрийн туулсан замаас, түүний туршлагууд нь өнгөрсөн удаа бүтэлгүйтсэн тэдгээр хүмүүсийн сургамж дээр тулгуурласан гэдгийг харж болно, мөн тэрээр өмнөх ариун хүмүүсийн давуу талыг шингээснийг харах боломжтой. Түүнчлэн үүнээс Петрийн туршлага хэр бодит байсныг харж болно, эдгээр нь хүмүүст хүрэхэд, чадвартай болоход нь хангалттай төдийгүй хүмүүс тэдэнд хүрэхүйц байсан. Паул гэхдээ өөр байсан юм: Түүний ярьсан бүхэн гуравдагч тэнгэр лүү явах, сэнтийд залрах, зөвт байдлын титэм гэх мэт тодорхойгүй, үл үзэгдэх зүйлс байсан. Тэр гадаад талын зүйлс дээр төвлөрсөн: байр суурь, хүмүүсийг буруушаах, өөрийн зиндагаа гайхуулах, Ариун Сүнсээр хөдөлгүүлсэн байх гэх мэт. Түүний эрж хайсан юу ч бодитой байгаагүй, ихэнх нь уран зөгнөл байсан, иймээс Ариун Сүнс хүмүүсийг хэр их хөдөлгөдөг болон хүмүүсийн таашаадаг их баяр баясал, гуравдагч тэнгэр лүү явах, эсвэл байнгын дасгалжуулалт хийж түүнийг тодорхой хэмжээнд таашаах, Бурханы үгсийг уншиж түүнийг тодорхой хэмжээнд таашаах гэх мэт ер бусын бүх зүйлийн аль нь ч бодит биш гэдгийг харж болно. Ариун Сүнсний бүх ажил бол энгийн бөгөөд бодит. Чи Бурханы үгсийг уншаад залбирах үед чиний дотор тогтвортой бөгөөд гэрэлтэй байдаг, гадаад дэлхий чамд хөндлөнгөөс оролцож чадахгүй, чи дотроо Бурханыг хайрлахыг хүсэх болно, эерэг зүйлс хийхийг хүснэ, чи ёрын муу ертөнцийг үзэн ядна; Энэ бол Бурханы дотор амьдрах юм, энэ нь хүмүүсийн ярьдаг шиг маш их баяр баясал биш – иймэрхүү яриа нь бодит биш. Өнөөдөр бүх зүйл бодит байдлаас эхэлдэг. Бурханы хийдэг бүхэн бодитой бөгөөд өөрийн туршлагаараа чи Бурханыг бодитойгоор мэдэж, Бурханы ажлын мөрийг эрж хайхад болон Ариун Сүнсний хүмүүст хүрч гэгээрүүлдэг арга замд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрвээ чи Бурханы үгсийг ууж идэн, залбирч, илүү бодит аргаар хамжилцаж, Петр шиг өнгөрсөн цаг үеийн сайныг шингээж, буруугаас татгалзвал, хэрвээ чи өөрийн чихээр сонсож, нүдээрээ ажиглан, өөрийн зүрх сэтгэлдээ тунгаан бодож байнга залбирч, Бурхантай хамтран ажиллахын тулд өөрийн чадах бүхнийг хийвэл Бурхан чамайг гарцаагүй замчлах болно.